Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00673/И |
Дугаар | 829 |
Огноо | 2016-08-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 829
Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, Шаширхан ХХК-дхолбогдох, зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 51.277.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 51.277.000 төгрөгөөс 11.000.700 төгрөгийг татгалзан, үлдэх 40.277.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагч Шаширхан ХХК төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 179667 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулав.