Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 617

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/00617

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Алтанбулаг сум Энгүүн-Оргил ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5708884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад  

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Алтанбулаг суманд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуул байгаа Энгүүн-Оргил ХХК нь нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг авлагыг 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилт, нийгмийн даатгалын тайлангаар нэг бүрчлэн тулгаж үзэхэд 5.708.884 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Энгүүн-Оргил ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж улсын байцаагчийн албан шаардлага, хэлтсийн даргын албан тоотыг удаа дараа хүргүүлж, тус компанийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй Нийгмийн даатгалын хэлтэст өр үүсгэн, даатгуулагч иргэдийн эрх ашгийг хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д .... нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Энгүүн-Оргил ХХК-иас 5.708.884 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Энгүүн-Оргил ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Манай компани нь 2007 оноос Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хаягдал төмөр боловсруулж барилгын арматур үйлдвэрлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани нь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 000014184 тоот дугаарын бүртгэлтэй. 2015 оны 12 дугаар сарын 31-ний үлдэгдэл өр төлбөр болох 5.708.804 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 3.208.804 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Энгүүн-Оргил ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5.708.884 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Энгүүн-Оргил ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 5.708.884 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 3.208.804 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. /хх 35/

 

Шүүх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5.708.884 төгрөгийг төлж барагдуулах, мөн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөсчөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагууулсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчаас 53146 төгрөгийггаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэлийн 5.708.884 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Энгүүн-Оргил ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 3.208.804 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөсчөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийнхураамжид төлөх 106292 төгрөгийн 50 хувь 53146 төгрөгийг хариуцагч Энгүүн Оргил ХХК-иасгаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Энгүүн Оргил ХХК сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ