Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00781

 

 

 *******0*******4 04 15  *******10/МА*******0*******4/007*******1

 

А.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн 1**************/ШШ*******0*******4/00145 ******* шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Г ХХК-д холбогдох

Гэрээ цуцалж 1*******0,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.Б нь *******0************** оны 0******* ******* сарын 16-ны өдөр С.Г ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* ******* *******, Эрчим хотхонд орон сууц захиалсан. Гэрээ байгуулсан өдрөө орон сууцны төлбөрт *******7,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь С.Г ХХК-ийн *******7 тоот дансанд шилжүүлсэн.

1.*******. Гэрээний 1.*******-т орон сууцыг *******0************** оны 1 дүгээр улиралд багтаан барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах, 1.4-т Орон сууц ашиглалтанд оруулна гэдгийг улсын комисс орон сууцыг ашиглалтанд хүлээн авахыг зөвшөөрсөн акт гаргахыг ойлгоно, 4.1-т гүйцэтгэгч орон сууцыг хүлээлцэх акт үйлдэж, түлхүүр хүлээлцэхэд бэлэн болоход захиалагчид мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор орон сууцаа хүлээн авна, 4.*******-т төлбөр бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авна гэсэн заалтуудыг С.Г ХХК нь зөрчиж өнөөдрийг болтол орон сууцыг хүлээлгэж өгөхгүй хохироосон тул гэрээнээс татгалзаж байна.

1.*******. С.Г ХХК-д төлсөн *******7,000,000 төгрөгийг гэрээнд заасан 0.1 хувийн алдангийн хамт нэхэмжилж байна. Нэг хоногийн алданги *******7,000 төгрөгөөр тооцож хугацаа хэтэрсэн 19 сараар тооцоход 49,500,000 төгрөг болох ба алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй тул 4*******,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.

Иймд 1*******0,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн **************5 ******* зүйлийн **************5.1, *******05 ******* зүйлийн *******05.1, ********************* ******* зүйлийн *********************.4, *******55 ******* зүйлийн *******55.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г ХХК-аас 1*******0,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 57 ******* зүйлийн 57.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид 96*******,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 96*******,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх А.Бийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4*******,500,000 төгрөгийн алдангийг бүхэлд ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие шүүхэд татгалзал, тайлбараа гаргаж өгөх боломжтой байсан тул энэхүү боломжийг хангаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны хуралд өмгөөлөгчийн хамт оролцож нэмэлт тайлбар өгөх болно гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн *******55 ******* зүйлийн *******55.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн **************5, **************6 ******* зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Орон сууцыг хугацаандаа оруулаагүй учраас гэрээг цуцалж, төлсөн мөнгөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Орон сууц захиалгын гэрээний 5.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн ********************* ******* зүйлийн *********************.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Нэхэмжлэлд хариу тайлбар өгөх хугацаа байсан гэх боловч хариуцагч нь шүүхийн дуудсан цагт ирдэггүй, байнга саад учруулдаг байсан учраас албадан ирүүлэх үндэслэл бий болж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

*******. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч С.Г ХХК-д холбогдуулан 1*******0,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй.

 

*******. А.Б, С.Г ХХК нарын хооронд *******0************** оны 0******* ******* сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч С.Г ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* ******* *******, Эрчим хотхон орон сууцны Д блок ******* ******* ******* ******* ******* 1*******4 тоот хаягт байрлах, 51.69 м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч А.Б нь 1 м.кв талбайг 1,6**************,110 төгрөгөөр тооцон *******7,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн *******4******* ******* зүйлийн *******4*******.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу *******0************** оны 0******* ******* сарын 16-ны өдөр *******7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банк ХК-ийн банк хоорондын шилжүүлэг баримтаар тогтоогдсон байна.

 

5.1. Гэрээний 1.*******-т зааснаар хариуцагч нь орон сууцыг *******0************** оны 1 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5.*******. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Орон сууц захиалгын гэрээ-ээс татгалзсан нь зөв гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн **************5 ******* зүйлийн **************5.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

5.*******. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн *******05 ******* зүйлийн *******05.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул шүүх хариуцагчаас *******7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь орон сууц хүлээж аваагүй учир түүнээс буцаан гаргуулах зүйлгүй болно.

Харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хариуцагчаас шаардсан, мөн хохирол шаардаагүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн **************5 ******* зүйлийн **************5.1, *******55 ******* зүйлийн *******55.1 дэх хэсгийг тусгасан нь алдаатай болсон тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө.

 

6. Гэрээний 5.1-д гүйцэтгэгч тал нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг ******* сараар хэтрүүлсэн тохиолдолд ******* сар хэтэрснээс хойшхи хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн ********************* ******* зүйлийн *********************.6 дахь хэсэгт нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Гэвч гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Иймд хариуцагчаас алданги 4*******,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 4*******,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн 1**************/ШШ*******0*******4/00145 ******* шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад **************5 ******* зүйлийн **************5.1, *******55 ******* зүйлийн *******55.1 гэснийг тус тус хасаж, 1*******0,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгосугай гэснийг *******7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлээс 4*******,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

******* дахь заалтад 56.1 гэснийг 56.******* гэж, 7.1.******* гэснийг 7.1.1 гэж, 96*******,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг 59*******,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.******* дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******75,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.*******, 17******* ******* зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА