Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00634/И |
Дугаар | 825 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 825
2016 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2016/00825 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, Төрийн банк, Эрдэнэ тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Тамган өвөр хуурай, 8 гудамж, 96 тоотод оршин суух, Боржигон овогт Цэгмэдийн Батбаяр /РД:НУ62013010/, Боржигон овогт Намжимын Нарантуяа /РД:НУ64092706/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.850.639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэгмид овогтой Батбаяр нь 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэ тооцооны төвөөс №22 тоот зээлийн гэрээ байгуулан 6.683.243 төгрөгийн зээлийг сарын 1,8%, жилийн 21,6%-ийн хүүтэй, 36 сар /3 жил/-ийн хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн тавилга, цалин, хашаа байшин тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. 5.1.2 заалтад тусгаснаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан байна. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Ц.Батбаяр, хамтран хариуцагч Н.Нарантуяа нараас зээлийн үндсэн төлбөр 1.054.223 төгрөг, хуримтлагдсан хүү 146.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.434 төгрөг, нийт 2.850.639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 81.360 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №22 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Нарантуяа нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Иргэн Ц.Батбаяр нь 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банк-наас цалингийн зээл 6.683.243 төгрөгийн зээл авсан болно.Нөхөр Ц.Батбаяр нь 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан. Зээлийн төлбөрийг 2016 оны1 дүгээр сарыг дуустал төлсөн. Эрүүл мэндийн байдлаас болж орлогогүй болж зээлээ төлж чадаагүй. Миний энэ аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн үлдэгдэл төлбөрийг 2016 оны 8 дугаар сараас эхэлж сарын 150.000 төгрөгөөр сар бүр төлж барагдуулахаар тогтоож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн Банкны Эрдэнэ тооцооны төв нь хариуцагч Ц.Батбаяр, Н.Нарантуяанараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.850.639 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэлгаргажээ. /хх1/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Нарантуяа нь зээлийн үлдэгдэл2.850.639 төгрөгийг 2016 оны 8 дугаар сараас эхлэн сарын 150.000 төгрөгөөр төлж барагдуулах талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хх34/
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Нарантуяагийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Нарантуяагийн тайлбар, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч Ц.Батбаяр нь нас барсан болох нь тогтоогдож байх ба түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна. /хх33/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.850.639 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Нарантуяа төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 60560 төгрөгийн 50 хувь болох 30280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас /30280 төгрөг, илүү төлсөн 20800 төгрөг/ нийт 51080 төгрөгийг, хариуцагч Н.Нарантуяагаас 30280 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилбарьцаа хөрөнгөөс албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ