Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

    2019         3            18                                     232

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо /томилолтоор/,

шинжээч: Ш.Цэцэгмаа,

насанд хүрээгүй хохирогч: Ө.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ганганнавч,

шүүгдэгч: Э.Бурмаа, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ /2040/,

шүүгдэгч: Г.Билгүүндалай, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг /1333/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Билгүүндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Бурмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905 0026 90108 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хоБилгүүн төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, герман хэлний сургалтын төвд сурдаг, ам бүл 2, ээжийн хамт Билгүүндалай.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хоБилгүүн төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, Бурмаа.

 

  • Г.Билгүүндалай нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторан дотор нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Бурмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторан дотор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ө.Билгүүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

БИЛГҮҮНОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Билгүүндалай мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө “Гандан вью” ресторанд манай найзын тоглолт болсон тул тэнд би тоглолтын тасалбар хүмүүст тарааж байсан. Тоглолт 00 цагийн үед дууссан. 10 жилд хамт сурч байсан Анужин гэх охинтой тэнд таараад юм яриад байж байхад хохирогч Билгүүн ирж, миний баруун мөрөн дээр гараа тавиад “чи хэн бэ, би чамайг таньдаг билүү” гэж асуухаар нь “би чамайг танихгүй ээ, чи согтуу байна, цаашаа бай” гэж хэлэхэд тэр намайг араас 2 удаа түлхэхэд миний гар утас газарт унасан. Би утсаа аваад эргээд харахад хохирогч Билгүүн миний уруулын зүүн тал руу цохисон. Тэр үед Билгүүний найз болох Хишигжаргал нь миний хоёр гарыг бариад хананд шахаад зогсоход Билгүүн миний хөмсөг рүү гурван удаа цохиод хөмсөг сэтэлсэн. Тэгэхэд Сүхбат ирээд бид хоёрыг салгасан. Дараа нь Билгүүн тайзны зүүн талд очоод буцаж над дээр ирээд “чи ямар том болчихсон юм” гэж хэлээд намайг цохих гээд гараа далайхаар нь би Билгүүний зүүн хацар руу нэг удаа цохисон. Тэр үед хүмүүс бужигналдаад Билгүүн өөр хүмүүстэй маргалдсан. Миний хөмсөг сэтэрч, цус гараад байсан болохоор миний хөмсөгийг 2 охин цэвэрлэж өгсөн. Би Билгүүнийг өмнө нь таньдаггүй байсан бөгөөд ямар нэгэн байдлаар түүнтэй маргаж байгаагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин хохирогч Билгүүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрт учирсан гэмтлийг шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би Бурмаа гэх хүнийг тухайн үед танихгүй. Түүнтэй бүлэглэж танхайраагүй. Би өөрийгөө хамгаалж, хохирогчийг нэг удаа цохисон. Тухайн үед маргаан 2 минут орчим үргэлжилсэн байх. Би хохирогчийг цохисондоо харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Бурмаа мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Билгүүн болон Билгүүний хамтлагийн хөгжмийн дугаралтыг хариуцаж, “Гандан вью” ресторанд ажиллаж байсан. Тоглолт дуусаад гарах гэж байхад зодоон болоод дөрөв, таван хүмүүс Билгүүнийг зодоход Билгүүн, Билгүүнийг өмөөрөөд түүнийг  өөр рүүгээ татаж, миний хажууд авчирсан. Гэтэл Билгүүн, Билгүүнийг 1 цохиж, 1 өшиглөсөн. Өөр хүн Билгүүнийг цохиход тэр газар унахаар нь би түүний толгойн зүүн тал руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд би гарч явсан. Билгүүн, Билгүүнийг бусдаас өмөөрсөн байхад Билгүүн түүнийг зодохоор нь би Билгүүнийг өмөөрсөн юм. Би хохирогч Билгүүнийг 1 удаа өшиглөснөөс өөр үйлдэл хийгээгүй. Түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Мөн хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд  5 800 000 төгрөг төлж барагдуулсан. Би Г.Билгүүндалайтай бүлэглэн танхайрч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг зөвшөөрөхгүй байна. Билгүүн, Билгүүндалай нарыг маргалдахад би байгаагүй. Ажил дууссан тул би 200 гр пиво уусан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохиргч-Ө.Билгүүн мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр таньдаг найзын хамтлагийн тоглолт болсон. Тоглолт дуусаад байж байхад Билгүүндалай намайг санамсаргүй мөрлөснөөс болоод маргаан гарч, муудалцсан. Би эхлээд Билгүүндалайгийн нүүрний зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд бид хоёр салаад байж байхад Билгүүндалай “гадаа гаръя” гээд миний хүзүүнээс татахаар нь би Билгүүндалайг түлхэхэд намайг зөрүүлээд нүүрний зүүн хэсэг рүү цохисон. Дараа нь тал талаас олон хүмүүс орж ирээд намайг цохисон. Би юу болж байгааг мэдэхгүй болж, бужигнаан дунд хүмүст дарагдаад газар унасан ба газарт 1 минут орчим хэвтсэн. Нүүр лүүгээ өшиглүүлэд ухаан алдаж, түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа.

Бурмаа гэдэг хүн намайг өшиглөсөн гэдгийг камерийн бичлэгээс мэдсэн. Би Билгүүндалайг танихгүй, Билгүүндалайтай маргалдаж байхад Бурмаа байгаагүй. Харин Билгүүндалайгаас салсны дараа Бурмаа ирсэн. Билгүүндалай миний нүүр рүү 2 удаа цохисон. Би тухайн үед 3 пиво уусан байсан. Өөрт учирсан хохиролтой холбоотойгоор шүүгдэгч Бурмааоос 5 880 000 төгрөг авсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь залгадаг шүд хийлгэж байгаад одоо суулгадаг шүд хийлгэх гэж байгаа. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ:

Ө.Билгүүний биед учирсан шүдний хугарал, нэг шүдний эвдэрэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн зовхины цус, зүүн нүдний алимны цус хуралтууд тус тусдаа хөнгөн гэмтэл юм. Гэхдээ цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Жижиг зулгаралтууд нь тус тусдаа бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун сарвууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- О.Хишигдорж мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан вью” ресторанд ирж тоглолт хийхээр 19 цагийн үед ирсэн. Манай хамтлаг хамгийн түрүүнд дуулах байсан. Гэтэл тог тасарсан бөгөөд тог ирээд хамгийн түрүүнд манай хамтлаг тоглосон. Тоглож дуусаад хамгийн сүүлийн хамтлаг тоглож байхад би Билгүүнийг явъя гэж хэлээд бид хоёр гарах гээд Билгүүн тайзны баруун урд хэсгээс куртикээ хайсан. Би тайз руу хараад тоглолт үзэж байтал Билгүүнийг нэг танихгүй эрэгтэй хажуугаар нь гарахдаа мөрлөсөн. Ингээд тэр хоёр маргалдсан. Билгүүнийг хоёулаа гарах уу гээд хүзүүнээс нь зуураад байсан. Гэтэл Билгүүн цааш нь түлхсэн чинь шууд Билгүүний нүүр рүү гараараа цохиод авсан. Би зодоон болохоор нь очоод салгах гэтэл миний нүд рүү цохиод авсан. Би нүдээ нээж чадахгүй байсан. Би шууд очоод Эрүүмийг цохисон хүний биеэс тэврээд авсан. Гэтэл энэ тэндээс баахан хүмүүс ирээд миний бие рүү цохиод байсан. Нүдээ бариад бөөн хүн дундаас гарч ирээд Билгүүнийг хартал Бурмаа гэх хүн Билгүүний толгой руу өшиглөөд, дэвсээд байсан. Бас баахан хүмүүс л байсан. Тухайн үед Билгүүн хөдлөхгүй байхаар нь үхсэн юм байх гэж бодсон чинь ухаан алдсан байсан. Ингээд Билгүүн сэрээд хартал Билгүүний хоёр шүд нь хугарсан байсан. Нөгөө зодсон хүмүүсийг хайтал явсан байсан. Билгүүндалай гэх хүн Билгүүнийг мөрлөсөн. Ингээд Билгүүндалай, Билгүүн хоёрын дунд зодоон болсон. Бурмаа гэх хүн Билгүүний нүүр рүү өшиглөөд, нүүрэн дээр нь 1 удаа дэвссэн. Үүнээс болоод шүд нь хугарсан байх гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Билгүүн мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан вью” ресторанд манай хамтлаг дуулахаар очсон. 20 цагийн үед тухайн рестораны тог тасраад тоглолт 19 цагт эхлэх ёстой байсан боловч хойшлогдоод 20 цаг 30 минутын үед эхэлсэн. Билгүүн хамгийн эхэнд тоглосон. Тоглолтын дунд огт зодоон болоогүй, 00 цагийн үед тоглолт дууссаны дараа Билгүүн тайзны урд Билгүүндалайтай маргалдсан. Билгүүний хамтлагийн нэг залуу, Билгүүн хоёр Билгүүндалайг зодож байсан. Сүхбат, Билгүүндалайг өмөөрөөд Билгүүн рүү болон хажууд байсан эрэгтэй рүү дайрсан. Билгүүн хамтлагийн хамт байсан эрэгтэйтэй Билгүүндалай руу дайраад зодоон болсон. Би Билгүүнийг арай гэж зодоон дундаас олоод зууралдаж байсан хүнээс нь гарыг нь салгаад Билгүүнийг босгоод цааш нь авч яваад хүнгүй газар хүргэсэн. Гэтэл Билгүүн намайг өшиглөөд хажууд байсан хүмүүс бужигналдаад дахиад зодоон болсон. Үүний дараа хартал Билгүүн газар хэвтэж байсан. Билгүүнийг мөн босгоод, хамт зодоон хийгээд байсан найзтай нь текний араар оруулаад Билгүүний хамраас гарсан цусыг нь арчсан. Гэтэл Билгүүн босож ирээд зүгээр зогсож байсан Батка гэх ах руу дайраад нүүр рүү нь гараараа цохиод авсан. Батка, Жавхлантөгс гэх хоёр ах за энэ хүүхдийг чинь эрүүл үед нь ярихгүй бол учраа болохгүй юм байна гээд холдсон. Гэтэл Билгүүн бүүр манай хамтлагийн Түвшинзаяа руу дайрсан. Мөн хажуу хавийн бүх хүн рүү дайраад байсан. Батнасан гэх ахаас би “та Билгүүнийг аваад явчих тэхүү” гээд гуйсан. Тэгээд Билгүүнийг аваад явсан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Сүхбат мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан вью” ресторанд очиж такс тарааж, зохион байгуулалтын ажил хийсэн. 19 цагаас тоглолт эхлэх ёстой байсан боловч тог тасраад 21 цагт эхэлсэн. 23 цагийн үед тоглолт дууссан, дуусаад тоглолтонд оролцсон хүмүүс тайзны зүүн талд ширээн дээр гадуур куртикээ бөөнөөр нь тавьсан байсан. Би хувцасаа авах гээд очиход Билгүүндалай, Билгүүн, Анужин, бас нэг танихгүй залуу байсан. Билгүүндалай, Билгүүн хоёр маргалдаад зогсож байсан. Би болиоч гээд Билгүүнийг арагш түлхээд, куртикээ хайгаад зогсож байтал Билгүүний хажууд зогсож байсан хамтлагийн эрэгтэй Билгүүнийг чи зодож чадах юм уу гэж хэлсэн. Билгүүн чадна гэж хэлсэн. Ингээд Билгүүн Билгүүндалайг цохиод хоорондоо зодоон болсон. Би голоор нь орж салгасан. Гэтэл салахгүй зодоон болсон. Билгүүн, Билгүүндалай хоёр хоорондоо зодолдоод би Билгүүний хамтлагийн хажууд нь байсан эрэгтэйтэй зодолдсон. Гэтэл хамгаалагч ирж Билгүүндалай, Билгүүн хоёрыг салгаад ресторанаас гар гэж хэлсэн. Би куртикээ авах гээд зогсож байтал дахиад зодоон болсон. Мөн Билгүүн Билгүүндалай хоёр хоорондоо зодолдоод, бөөн хүмүүс л бужигнаад байсан. Би очоод салгах гэтэл салахгүй байхаар нь Билгүүнийг газраас босгосон чинь Билгүүн миний хоолойг боогоод хана руу шахсан. Энэ үед пабын зохион байгуулагч эгч ирж салгасан. Үүний дараа Билгүүн мөн өөр хүмүүстэй зодолдоод байх шиг л байсан. Пабын зохион байгуулагч эгч малгайтай хар цамцтай хүнийг чи жаахан хүүхэд зодчихлоо гээд хөөгөөд цохиж байсан. Эргээд харсан чинь Билгүүн тайзны урд ухаан алдаад унасан, баахан хүн тойроод зогсож байсан. Нэг эмэгтэй наадах чинь хүүхэд шүү дээ гээд орилоод байсан. Билгүүн, Бурмаа хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Билгүүндалай бид хоёр огт уугаагүй байсан. Билгүүн гадаа гараад архи уугаад байсан гэж Билгүүн хэлсэн. Билгүүн, Билгүүндалай хоёрын хооронд эхлээд зодоон болсон гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...IMG-0153 гэсэн бичлэг байх ба 00:00:00-00:00:34 секундэд бөөн хүмүүс тайзны хэсэгт нааш, цааш явж байна. Гэтэл тайзны зүүн буланд цагаан өнгийн цамц, хар ханцуйтай, хар өнгийн өмд өмссөн 20 орчим насны эрэгтэй хүнтэй царай төрх нь Билгүүнорхойгүй хүн дайрч, цохиж байна. Мөн хариу үйлдэл үзүүлж, цохиж байна. /хохирогч Билгүүн/, 00:00:34-:00:01:05 секундэд өнгийн цамц, хар ханцуйтай, хар өнгийн өмд өмссөн 20 орчим насны эрэгтэй /хохирогч Ө.Билгүүн/-тэй хар өнгийн цамц, хар өмд, хар гутал өмссөн 30 гаран насны эрэгтэй тайзны зүүн талаас зууралдан гарч ирж байна. /Э.Бурмаа/-той, энэ үед хохирогч газар унаж байна. Энэ үед сэжигтэн Бурмаа дайрч ирээд нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байна. Энэ үед хар цэнхэр өнгийн куртик, хар өмд, хар гутал өмссөн, царай төрх нь үл харагдах 30 орчим насны эрэгтэй хохирогч Билгүүнийг толгой руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд буцаж явж байна. Энэ үед хохирогч Билгүүн ухаан алдсан байдалтай газар хэвтээд босож чадахгүй байх ба хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн 30 орчим насны эрэгтэй хохирогч Билгүүн дээр ирж өмдний тэлээн хэсгээр барьж, тайзны баруун булан руу чирээд явж байна. 00:01:18-00:01:57 секундэд ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1103 тоот дүгнэлтэд:

1. Ө.Билгүүний биед зүүн нүдний алим, зүүн зовхи, хамар, баруун сарвуунд цус хуралт, хамар, зүүн нүдний гадна булан, баруун сарвуунд зулгаралт, нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Бурмаа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Билгүүндалай ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Билгүүндалайг 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторан дотор нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Э.Бурмааийг 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторан дотор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ө.Билгүүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторанд бичигдсэн 1 минут 57 секундийн бичлэгт ... 00:00:00-00:00:34 секундэд бөөн хүмүүс тайзны хэсэгт нааш, цааш явж байна. Гэтэл тайзны зүүн буланд цагаан өнгийн цамц, хар ханцуйтай, хар өнгийн өмд өмссөн 20 орчим насны эрэгтэй хүнтэй царай төрх нь Билгүүнорхойгүй хүн дайрч, цохиж байна. Мөн хариу үйлдэл үзүүлж, цохиж байна. /хохирогч Билгүүн/

 00:00:34-:00:01:05 секундэд өнгийн цамц, хар ханцуйтай, хар өнгийн өмд өмссөн 20 орчим насны эрэгтэй /хохирогч Ө.Билгүүн/  хар өнгийн цамц, хар өмд, хар гутал өмссөн 30 гаран насны эрэгтэй тайзны зүүн талаас зууралдан гарч ирж байна. /Э.Бурмаа/-той, энэ үед хохирогч газар унаж байна. Энэ үед сэжигтэн Бурмаа дайрч ирээд, нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байна. Энэ үед хар цэнхэр өнгийн куртик, хар өмд, хар гутал өмссөн, царай төрх нь үл харагдах 30 орчим насны эрэгтэй хохирогч Билгүүнийг толгой руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд буцаж явж байна. Энэ үед хохирогч Билгүүн ухаан алдсан байдалтай газар хэвтээд босож чадахгүй байх ба хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн 30 орчим насны эрэгтэй хохирогч Билгүүн дээр ирж өмдний тэлээн хэсгээр барьж, тайзны баруун булан руу чирээд явж байна гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх си ди бичлэгийг шинжлэн судлахад эхлээд тайзны зүүн буланд цагаан өнгийн цамц, хар ханцуйтай, хар өнгийн өмд өмссөн хохирогч Билгүүнийг, Билгүүндалай нь өөр рүүгээ татах бөгөөд Билгүүн нь Билгүүндалайг өөрөөсөө холдуулан түлхэхэд Билгүүндалай нь хохирогч Билгүүнийг цохиж байна. Хохирогч Билгүүн нь мөн хариу үйлдэл үзүүлж, Билгүүндалайг цохиж байна. Тухайн үед тэр орчинд байсан хүмүүс бөөгнөрч Билгүүндалай, Билгүүн нарын үйлдэл Билгүүнорхой харагдахгүй байх бөгөөд 00:00:55 секундэд хохирогч Билгүүнийг улбар шар куртиктэй эрэгтэй тэврээд нааш нь гаргаж ирнэ. 00:00:55-00:01:06 секундэд Бурмаа нь хохирогч Билгүүнийг газарт унасан байхад нэг удаа гараараа толгой руу нь цохиж, мөн хар куртиктай залуу нэг удаа хөлөөрөө өшиглөж байна. Энэ үед улбар шар куртиктай залуу Билгүүний дээр унах бөгөөд түүнийг татаж холдуулах үед 00:01:06-00:01:16 секундэд Бурмаа, Билгүүний толгой дээр нэг удаа дэвсэж байна. Хохирогч Билгүүн тэр үед хөдлөхгүй, ухаан алдсан байдалтай байх бөгөөд түүний өмдний тэлээнээс хар пальтотой залуу татаж тухайн байсан газраас чирж холдуулж байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Г.Билгүүндалай, Э.Бурмаа нарын Билгүүнийг цохисон үйлдэл нь тус тусдаа байх ба Г.Билгүүндалай нь Э.Бурмаатой, Э.Бурмаа нь Г.Билгүүндалайтай санаа зорилго, үйлдлээрээ 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандан вью” ресторан дотор нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдохгүй тул тэдэнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бурмаа нь хохирогчийг газар унасан байхад нүүр тус газар нь өшиглөснөөс Билгүүний биед зүүн нүдний алим, зүүн зовхи, хамар, баруун сарвуунд цус хуралт, хамар, зүүн нүдний гадна булан, баруун сарвуунд зулгаралт, нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Э.Бурмааийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Билгүүн, гэрч О.Хишигдорж, А.Билгүүн, Д.Сүхбат нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1103 тоот дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Бурмааийн хохирогчийг өшиглөсөн үйлдэл хохирогчид учирсан  хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой болно.

 

Иймд шүүгдэгч Э.Бурмааийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Бурмаа нь хохирогчийн эмчилгээний 5 880 000  төгрөг төлжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршигийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Э.Бурмаад  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Бурмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Билгүүндалай, Э.Бурмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүгдэгч Бурмааийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Бурмааийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Бурмаа  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Э.Бурмааийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид Э.Бурмаа нь 5 880 000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ө.Билгүүн нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэлгардалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Бурмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН