Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 2019           3           18                                     234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

хохирогч: Н.Жаргал,

шүүгдэгч: Э.Балт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирын Балтад холбогдох эрүүгийн 1805 0612 00151 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “

2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 274 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 271 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Балт.

 

Шүүгдэгч Э.Балт нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 17-127 тоотод Н.ГанжарБалтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Балт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ гар утсаар ярьж байгаад эгч ГанжарБалтай маргалдаж, түүнд уурлаж гэмтэл учруулсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч эгчээсээ уучлалт гуйж байна. Бид хэрэг гарах үед хамт амьдарч байсан боловч одоо тусдаа амьдарч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Жаргал мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүү маань бухимдалтай байсан. Би Балтыг гар утсаар ярьж байхад нь дуугүй бай гэж хэлээд бидний дунд маргаан гарсан. Надад учирсан гэмтэлтэй холбоотойгоор би сорвитой болсон, бусдаар гайгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Наранцэцэг мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой манай хүү Балт согтуу орж ирээд унтсан. Тэгээд босч ирээд гаднаас архи авч ирээд гэрт нэг шил 0,33 литрийн архи уусан. Тэгээд утсаар чанга орилоод яриад байсан. Тэгэхэд нь Жаргал настай хүн амрах гэж байна. Утсаараа зөөлөн ярь гэсэн. Тэгэхэд Балт аяга шидэж, Жаргалын толгойг хагалж цус гаргаж, дэвсэж, цохиж, үсдээд байхаар нь би очиж салгаад холдуулсан. Тэгээд цагдаа дуудаад Балтыг эрүүлжүүлсэн. Балтаас айж байна, дахин зодож магадгүй гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Г.Учрал мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой ээж Жаргал бид хоёр хэвтэж байхад Балт ах чанга дугараад утсаар яриад байхаар нь ээж Жаргал Балт ахыг “жаахан зөөлөн ярьчих, настай хүн унтаж байна” гэхэд аягаар толгойг нь цохиж хагалсан. Ээжийн толгойноос цус гарсан. Тэгээд үсдээд зодоод байсан. Тэгэхэд эмээ бид хоёр салгахад Балт ах гараад явсан. Тэгээд ээж цагдаа дуудаж баривчлуулсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14368 тоот дүгнэлтэд:

1. Н.Жаргалын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Балт нь 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 274 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 271 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Балт нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 17-127 тоотод хохирогч Н.ГанжарБалтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Жаргал, гэрч Д.Наранцэцэг, Г.Учрал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14368 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ханБалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Э.Балтыг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Балтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Балтыг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Балт нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Балт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Балтад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН