Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 11

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар би иргэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн иргэн Т.Эрдэнийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэгчид холбогдох “Т.Эрдэнэ намайг 1965 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн гэж буруу бүртгэсэн байгааг 1961 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болгон залруулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэгч Д.Наранцэцэг шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа:  

“Тарагт сумын Улсын бүртгэгч ажилтай Дэлгэрням овогтой Наранцэцэг миний бие нь тус сумын 3 дугаар багийн иргэн Тогоотогтох овогтой Эрдэнэ /ЙМ65111001/ регистрийн дугаартай иргэний материалтай танилцлаа. Т.Эрдэнэ нь төрсний бүртгэлд 1961 оноор бүртгэгдсэн бөгөөд иргэний үнэмлэх авахдаа 1965 оноор авсан байна. Мөн захиргааны журмаар захирамж гарган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэ нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “Т.Эрдэнэ намайг 1965 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн гэж буруу бүртгэсэн байгааг 1961 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болгон залруулахыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тухайлбал Т.Эрдэнэ нь төрсний бүртгэлд 1961 оноор бүртгэгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1961 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг залруулахыг даалгахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2017/0009/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Т.Эрдэнийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Т.Эрдэнэ намайг 1965 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн гэж буруу бүртгэсэн байгааг 1961 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болгон залруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/ШЗ2017/0033 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                      Б.СУГАР