Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00850/И |
Дугаар | 836 |
Огноо | 2016-08-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 836
2016 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2016/00836 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2-р баг, Жаргалант 1 тоотод байрлахАлтайнчандмань уул ХХК /РД:5222095/-д холбогдох,
Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 22.400.000 төгрөг, нотариатын төлбөр 8500төгрөг, нийт 22.408.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 64 тоот зээлийн гэрээгээр хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, Улсын нөөцөөс 40 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул Алтайнчандмань уул ХХК-аас үлдэгдэл төлбөр 22.408.500төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Алтайнчандмань уул ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Төв аймгийн Жаргалант сум дахь улсын нөөцийн салбараас 40 тонн үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатай авсан ба 2015 онд ган болж, ургац алдан төлж чадаагүй тул 2016 оны ургац хураалтаас үлдэгдэлтөлбөр 22.408.500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулна. Уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагчАлтайнчандмань уул ХХК-иас 22.408.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алтайнчандмань уул ХХК нь 22.408.500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх23/
Шүүх, хариуцагчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагч Алтайнчандмань уул ХХК-ийн захирал Б.Банзрагчийн бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Алтайнчандмань уул ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага22.408.500 төгрөгийг хариуцагч Алтайнчандмань уул ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчАлтайнчандмань уул ХХКиас 134.996 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ