Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 842

 

 

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00842

Төв аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Баруунтүрүү, Товчооны зам, 1-8 тоотод байрлах Агротрак ХХК /РД:5698715/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант, 2-р баг, Баргилт, цагаан тэмээт байрлах Сантын тариа ХХК /РД:3864405/-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний төлбөр 242.068.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын17-ны өдөр хүлээн авч хянаад              

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Агротрак ХХК нь Сантын тариа ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ Вектор-410 үр тарианы комбайн 1 ширхэгийг нийлүүлэх Хөдөө аж ахуйн техник худалдах, худалдан авах гэрээ, батлан даалтын гэрээ хийсэн юм. Худалдан авагч барааны төлбөрөөс урьдчилгаа болгон 50.000.000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор, барааны үлдэгдэл төлбөрөөс 100.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдагчийн дансанд шилжүүлнэ гэж гэрээний 4.1, 4.2-т заасан байна. Сантын тариа ХХК нь гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. Иймд гэрээний дагуу төлөх ёстой 148.000.000 төгрөг, алданги 94.068.000 төгрөг, нийт 242.068.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Агротрак ХХК нь Сантын тариа ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний төлбөр нийт 242.068.000 төгрөг гаргуулахааршүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Агротрак ХХК нь Чимидийн Энхболд /РД:УХ88060691/-д, хариуцагч Сантын тариа ХХКнь Боржигон овогт Рэнцэндоржийн Соёлмаа /РД:ХЕ87102063/-д тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-4, 20/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сантын тариа ХХК нь 100.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төлсөн байх ба зохигчид үлдэх 142.068.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 82.068.000 төгрөгийг хасч, үлдэх /үндсэн төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, алданги 10.000.0000 төгрөг/ 60.000.000 төгрөгийг хариуцагч Сантын тариа ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх 29/

Зохигчдын бичгээр гарган, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд тус гэрээг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч Агротрак ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1.368.290 төгрөгийг төлсөн байх ба зохигчдын эвлэрсэн үнийн дүн 160.000.000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж бодож 957950 төгрөгийн 50 хувь 487975 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 898.315 төгрөгийг, хариуцагч Сантын тариа ХХК-иас 487975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Агротрак ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Агротрак ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 142.068.000 төгрөгөөс, 82.068.0000 төгрөгийг хасч /үндсэн төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, алданги 10.000.0000 төгрөг/ 60.000.000 төгрөгийг хариуцагч Сантын тариа ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр тохирсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.368.290 төгрөгөөс 487.975 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 898.315 төгрөгийг, хариуцагч Сантын тариа ХХК-аас 487975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Агротрак ХХК-д буцаанолгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ