Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 859

 

 

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/00859

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод 13-р гудамж 26 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Сартуул овгийн Сосорбарамын Лхагвасүрэнг /РД:НЭ60110884/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 6-р гудамж, 8 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, Боржигон овогт Дүгэрдоржийн Гэрэлмаа /РД:ЗИ66042527/-д холбогдох,

зээлийн төлбөр 550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад  

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хамт ажилладаг сувилагч Гэрэлмаад 500.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ хийж зээлүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 200.000 төгрөгийн хүү өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 50000 төгрөг нийт 550000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Миний бие нь С.Лхагвасүрэнгээс 500.000 төгрөгийг зээлж авсан. Хүүнд 200.000 төгрөг өгсөн. Үлдсэн 550.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 70.000 төгрөг өгч тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь Д.Гэрэлмаагаас зээлийн төлбөр 550.000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага 550.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 70.000 төгрөг өгч тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгч С.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ. /хх 9/

Шүүх, нэхэмжлэлийн шаардлага болох 550.000 төгрөгийг хариуцагч Д.Гэрэлмаа төлж барагдуулах талаарх тайлбар, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17150 төгрөгийн 8575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 8575 төгрөгийг, хариуцагч Д.Гэрэлмаагаас 8575 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчС.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. С.Лхагвасүрэнгийн зээлийн гэрээний төлбөр 550.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Гэрэлмаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17150 төгрөгийн 8575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 8575 төгрөгийг, хариуцагчД.Гэрэлмаагаас 8575 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУУЛ