Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2016/00823

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, 2-р гудамж, 23 тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, Боржигон овогт Пүрэвжалын Нарангэрэл /РД:НИ55111334/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Нарангэрэл, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1955 оны Улаанбаатар хотод төрсөн. 1974 оноос 1977 он хүртэл Хилийн цэргийн 029 дүгээр ангид ахлагч түрүүч цолтой цэргийн алба хаасан. Улаанбаатар хотын автобус баазад 1977 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөсжолоочоор орж 1989 оны 9 дүгээр сарын 5-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд хүн эмнэлгийн жолоочоор 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Миний ажлаас гарсан ажилд орсон тушаал шийдвэр болон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл автобусны жолооч, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйн хүн эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Нарангэрэл нь өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

П.Нарангэрэл нь  Улаанбаатар хотын Автобус бааз-д 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл автобусны жолоочоор, Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Хүн эмнэлэг-т 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн П.Нарангэрэлийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаас үзэхэд1978 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 727 дугаар тушаалаар Автобус баазын ашиглалтын 3-р хэсэгт жолоочоор орж ажилласан байх ба Улаанбаатар хотын Тээврийн удирдах газрын харьяа Автобус баазын даргын 1979 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 463 дугаартай тушаал, түүний хавсралт /хх-20/ зэргээр 1979 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч П.Нарангэрэлийг Улаанбаатар хот Автобус баазад 1978 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Хүн эмнэлэг-т 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсангэсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь овог нэр зөрүүтэй мөн өөр бусад бичгийн баримтаар давхар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Нарангэрэлийг Улаанбаатар хотын Автобус бааз-д автобусны жолоочоор1978 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаандажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвжалын Нарангэрэлийн Улаанбаатар хотын Автобус бааз-д 1978 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаандавтобусны жолоочоор ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ