Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00821

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  202*******  0*******  1*******  210/МА202*******/00821

 

 

 

Э.М , Н.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ202*******/005************** дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.М , Н.Т нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

л хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.М- нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар захирамжийн дагуу Э.М эс Б.П д 550,501,6*******3.07 төгрөг төлүүлэхтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн -22020008*******2 дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* *******, 1******* ******* *******, ******* хаягт *******лах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчиж төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь төлбөр авагчийн гэх огноо, мөн төлбөр төлөгч өөрөө мөн эсэх нь тодорхойгүй бичгийг хуулиар зөвшөөрөгдөөгүй холбооны арга хэрэгслийг шийдвэр гүйцэтгэгч ашигласан ба төлбөр төлөгч нь тухайн харилцааны хэрэгслийг хэрэглэж мэдэхгүй байхад ашиглах ёстой мэтээр хандсан.

1.2. Э.М 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цагт үнийн санал өгч, тэмдэглэлд ээж Н.Т үнийн санал өгнө гэсэн гэж тусгуулсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн санал, хүсэлтийг хүлээж авалгүй, мөн өдөр Шинжээч томилох тухай 10/377 дугаар тогтоол үйлдэж, шинжээч нь мөн өдөр ажлын бус цагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгөд дайрч орсон. Тухайн үйл явдлын талаар цагдаад мэдэгдэхэд шинжээч зугтсан. Хөрөнгө үнэлэх үйл ажиллагаа нь өмчлөгч, оролцогчоос санал авна, харилцан танилцуулна, тогтоол үйлдэнэ, шинжээчид хууль сануулж гарын үсэг зуруулна, шинжээч хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлгээ хийнэ. Гэтэл ийм их ажиллагааг ажлын тал өдөрт багтааж хийх ямар ч боломжгүй. үнийг шийдвэр гүйцэтгэгч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэхээр байна.

1.3. Мөн хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн эрхийг тэгш хангаж оролцуулна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Т хүргүүлсэн байдаг ба энэ зуур шуудангаас хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх *******-12*******/2120******* дугаар мэдэгдлийг түүнд хүргүүлсэн байсан. Тухайн орон сууц 2 өмчлөгчтэй бөгөөд Э.М тухайн орон сууцны өөрт оногдох хэсэгт үнийн саналаа өгсөн. Нөгөө өмчлөгч ямар саналтайг сонсоогүй, төлбөр авагч орон сууцыг бүхэлд нь үнэлж байдаг. Би нөгөө өмчлөгчийн өмнөөс үнийн санал өгөх нь хууль бус юм. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Шинжээч томилох тухай 10/377 дугаар тогтоол үйлдсэн, хууль бус хөрөнгийн үнэлгээг *******-12*******/2120******* дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, хөрөнгө үнэлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Н.Т ын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн *******-12*******/2120******* дугаар албан бичигт ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар захирамжаар төлбөр төлөгч Э.М эс 550,501,6*******3 төгрөгийг гаргуулж Б.П д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.М- эрхийн улсын -22020008*******2 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ******* ******* *******, ******* *******, 1******* ******* *******, ******* хаягт *******шилтай, 8*******.************** м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 336,000,000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна... гэжээ. Би хэн нэгэнд өмчлөх эрхээ шилжүүлээгүй, миний хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн ажиллагаа явуулаагүй бөгөөд надаас санал, гомдол авалгүй үнэлгээ хийж байгаа хууль бус гэж үзэж байна. Мөн Э.М миний өмнөөс, миний зөвшөөрөлгүйгээр үнэлгээг хийлгэх ёсгүй.

Иймд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх *******-12*******/2120******* дугаар мэдэгдэлтэй хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Э.М эс 550,501,6*******3 төгрөгийг гаргуулж Б.П д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** ******* зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* гудамж, 1******* ******* *******, ******* хаягт *******лах эрхийн улсын бүртгэлийн -22020008*******2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 233003**************/0******* дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 0******* ******* сарын 22-ны өдрийн 233003**************/06 дугаар тогтоолоор хураасан.

3.2. Төлбөр төлөгч Э.М болон хамтран өмчлөгч Н.Т , төлбөр авагч Б.П нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийг 600,000,000 төгрөг, 650,000,000 төгрөг, 130,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа болохоо бичгээр өгсөн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-аар үнэлгээг тогтоолгоход 336,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн *******-12*******/2120******* дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Э.М болон хамтран өмчлөгч Н.Т нарын оршин суудаг хаягаар баталгаат шуудангаар, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр биечлэн хүлээлгэн өгч, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* гудамж, 1******* *******, ******* , 8*******.************** м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 336,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.М , Н.Т гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 ******* сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/1*******521 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 ******* зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Н.Т д хамаарах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамд зааснаар явагдаагүй. Н.Т ын өмчлөлийн хөрөнгө, өмчлөх эрхэд хуульд зааснаар халдах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Э.М д хамаатуулан явуулж байгаа болохоос Н.Т д хамаарах ажиллагаа огт байхгүй. Н.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад, бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, шилжүүлнэ гэсэн аливаа төрлийн хэлцэл хаана ч хийгдээгүй. Гэтэл Н.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусадтай хамтран өмчилсний төлөө, хамтран өмчлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлбөрт өгөх зүйлс нь хүрэлцэхгүй болохоор өмчөө бусдад алдах ёсгүй.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид хүндэтгэлтэй хандаж, аливаа төрлийн ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ажиллагааг хэрхэн явуулах тухай тодорхой заасан байтал итгэмжлэлгүй хүнээр дамжуулж явуулсан, мөн үнийн саналаа бичээд очиж байхад хүлээж аваад хууль ёсны ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй. Төлбөр төлөгч Э.М нь Ээж эмнэлэгт бий, эмнэлгээс гараад та нартаа уулзана, үнийн саналаа өөрөө өгнө гэж тайлбар өгсөөр байтал өмчлөх эрхэд хүндэтгэлгүй, бүдүүлгээр халдсан. Н.Т гэх хүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явагдаж байгаа болон түүний өмчлөлийн эд хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдээгүй.

5.3. Гэтэл шүүхийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Н.Т д хамаатуулан хууль ёсны явагдсан эсэх талаар бүрэн судлаагүй, бодит баримт, нотолгоогүйгээр дүгнэж, шийдвэрээ гаргасан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Т ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.М нь Шинжээч томилох тухай 10/377 дугаар тогтоол, хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн *******-12*******/2120******* дугаар мэдэгдэл тус тус хууль бус болохыг тогтоож, хөрөнгө үнэлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Н.Т нь хөрөнгө үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ба шүүх эдгээр нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргүүдийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч Э.М- нэхэмжлэлийн шаардлагад Шинжээч томилох тухай 10/377 дугаар тогтоол, хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн *******-12*******/2120******* дугаар мэдэгдэл тус тус хууль бус болохыг тогтоолгохоор дурдсан байх боловч уг тогтоол, мэдэгдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** ******* зүйлийн **************.2.*******-д заасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах ажиллагаанд хамаарах тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэнэ.

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/00003 дугаар захирамжаар Б.П ын нэхэмжлэлтэй Э.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 550,501,6*******3.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ******* ******* *******, Нүхтийн ам гудамж, 2******* хаягтай, 282.88 м.кв, -220603835******* улсын бүртгэлийн дугаартай, зуслангийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын хугацаанд худалдаж төлбөр барагдуулаагүй тохиолдолд 300,000,000 төгрөгт тооцож шилжүүлэх, зөрүү дүнг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх зөв тогтоосон байна.

 

*******. Дээрх шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

*******.1. Төлбөр төлөгч Э.М эс шүүхийн шийдвэрт заасан барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгт тооцон төлбөр авагч Б.П д 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж, үлдэх дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

*******.2. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 ******* сарын 17-ны өдрийн 73 албан бичигт Э.М- өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн -22020008*******2 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* 1******* ******* *******, ******* хаягт *******лах орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй талаар дурджээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 233003**************/0******* дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөгчид 2023 оны 05 дугаар сарын 18, 25-ны өдөр тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй байна. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 0******* ******* сарын 22-ны өдрийн 233003**************/06 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байх ба эдгээр ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гомдол гаргаагүй байна.

 

5.1. Төлбөр авагч Б.П аас орон сууцыг 130,000,000 төгрөгөөр үнэлж, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал, төлбөр төлөгч Э.М эс 600,000,000 төгрөгөөр үнэлэх санал, өмчлөгч Н.Т аас 650,000,000 төгрөгөөр үнэлэх санал, мөн орон сууцыг Э.М , Н.Т нар хамтран өмчилдөг талаарх улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хариуцагчид ирүүлжээ.

5.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгч Э.М- ээж Н.Т эмнэлгээс энэ 7 хоногийн ******* дэх өдөр гарна, тэгээд үнийн саналаа өгнө гэсэн тайлбар тэмдэглэгдсэн байх боловч шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/377 дугаар тогтоолоор шинжээч томилсон байна.

Дээрх баримтуудыг харьцуулахад шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилох үед хамтран өмчлөгч Н.Т аас дээрх үнийн саналыг авсан байсан гэж дүгнэх боломжгүй байна.

5.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох журамтай ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Н.Т ыг оролцуулаагүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн *******-12*******/2120******* дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдлийг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

7. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/377 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, мөн уг тогтоолын дагуу хийгдсэн Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцээгүй тул эрхийн улсын бүртгэлийн -22020008*******2 дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* гудамж, 1******* ******* *******, ******* хаягт *******лах үл хөдлөх эд хөрөнгийг 336,000,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдааг залруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ202*******/005************** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Э.М , Н.Т нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн -22020008*******2 дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* гудамж, 1******* ******* *******, ******* хаягт *******лах үл хөдлөх эд хөрөнгийг 336,000,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******0,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1*******0,*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М д 70,200 төгрөг, нэхэмжлэгч Н.Т д 70,200 төгрөг тус тус олгож, нэхэмжлэгч Э.М- илүү төлсөн 1*******0,*******00 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.*******, 11*******.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА