| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2021/01706/И |
| Дугаар | 210/МА2024/00824 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/00824
202******* 0******* 19 210/МА202*******/0082*******
С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 ******* сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/0*******183 ******* шийдвэртэй
Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.И д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 591,869,589 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт, Э.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э , түүний өмгөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч Г.И нь Г.К ББСБ ХХК буюу С ББСБ ХХК-тай 2018 оны 0******* ******* сарын 23-ны өдөр ЗГ/01******* зээлийн гэрээ, БГ/01*******/А/, БГ/01*******/В/ барьцааны гэрээг тус тус байгуулан 2*******0,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж авсан.
Зээлийн барьцаанд Ц.О лын өмчлөлийн, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******лол, ******* , хаягт шилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн - *******тай, 1 өрөө орон сууц, Г.Э ы өмчлөлийн, ******* *******, 13 ******* *******, 3 ******* *******лол, 2В , 31 од шилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн - *******тай, 1 өрөө орон сууц, 525*******УБУ, 03*******8, 02*******3, , улсын *******тай ачааны зориулалттай өөрөө буулгагчийг тус тус барьцаалсан.
1.2. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 0******* ******* сарын 2*******-ний өдөр зээлийг зээлдэгчийн Төрийн банк ХК дахь 10310010*******325 дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс зээлдэгчид зээл төлөхийг удаа дараа шаардаж, 2020 оны 01 ******* сарын 23-ны өдрийн 05 , 2020 оны 03 ******* сарын 05-ны өдрийн 09 мэдэгдэл өгч, мөн олон удаа биечлэн уулзаж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу хугацаа өгч байсан боловч зээлдэгч нь тогтоосон хугацаандаа зээлээ төлөөгүй.
1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2*******0,000,000 төгрөг, үндсэн хүү 321,869,589 төгрөг, нийт 591,869,589 төгрөг үүрэгтэй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 591,869,589 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Ц.О л, Г.Э ы нарын өмчлөлийн орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүйтэй маргахгүй.
2.2. Зээлийг барьцаа болох тээврийн хэрэгсэл, техникүүдийг худалдан авах зорилгоор авсан. Нийт 5 тээврийн хэрэгслийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг олоод зээлээ төлөх тооцоололтой авсан. Зээл авсны дараа уг тээврийн хэрэгслүүдийг иргэн М.Ц ашиг олно, тээврийн хэрэгслүүдийг уул уурхай дээр ашиглах бүрэн боломжтой гэж итгүүлэн биет байдлаар аваад явсан. үнтэй холбоотойгоор зээл төлөх үндсэн тооцоолол боломжгүй болсон. М.Ц болон Г.И ийн хооронд уг асуудлаар маргаан үүсч улмаар залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгаж, одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж М.Ц г яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх шатанд явж байгаа. Уг үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл бий болоод байна.
2.3. Түүнчлэн гуравдагч этгээд Ш.Э хариуцагчид холбогдуулан мөн эрүүгийн журмаар гомдол гаргасан. Энэ талаарх баримтууд хэрэгт бүрэн цуглаагүй байгаа.
Иймд хэргийг түдгэлзүүлэх эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э ы тайлбарын агуулга:
Г.И нь манайх тендерээ авчихсан, техник аваад маргааш гэхэд ажилдаа гарчихвал энэ сараас 30-*******0 сая төгрөг ороод ирнэ. 10 сая төгрөгийн асуудал байна. Та ордероо ******* хоног өгөөд буцаагаад өгөхөд 1 сар л болно гэж ятгасан. Би ашиг хонжоо хараагүй, ажил төрлийг нь эхлүүлчихье гэж бодоод захирал Г.И д итгэж, 2018 оны 0******* ******* сарын 20-ны өдөр ны ордерын нэрийг шилжүүлж эрх олгосон. үнээс хойш Г.И ажилдаа ирэхгүй, утсаа блоклон ор сураггүй алга болсон. Өөр утсаар холбогдож аа авъя гэхэд одоохон хэмээн худал хэлж хуурч, зодоод хаяна шүү, ядаргаатай шаар вэ гэж доромжилдог. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст энэ талаар өргөдөл гаргаж, хууран мэхэлж залилангийн гэмт хэргээр шалгагдаж байгаа болно гэжээ.
*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.О лын тайлбарын агуулга:
Г.И тэй төрөл садны холбоотой. Өөрийн аа зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Зөвхөн аар зээлийн үүргийг хангуулна гээд байгааг ойлгохгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн *******51 ******* зүйлийн *******51.1, *******53 ******* зүйлийн *******53.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.И ээс 591,869,589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 ******* зүйлийн 158.1, 1*******5 ******* зүйлийн 1*******5.1-д тус тус зааснаар хариуцагч Г.И шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн - *******тай, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******лол, ******* од лах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн -22050005132 *******тай, ******* *******, 13 ******* *******, 3 ******* *******лол, 2В 31 од лах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,18*******,*******9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.И ээс улсын тэмдгийн хураамжид 3,18*******,*******9******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх ...нэхэмжлэгч нь нэр бүхий техник буюу хөдлөх хөрөнгийг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шаардлага гаргаагүй тул ... гэсэн хэсэгт хэт нэг талыг барьсан байдлаар дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эсэхээс үл хамаарч талуудын хооронд 5 ширхэг том оврын тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээ заавал хамтдаа давхар нэг мөр дүгнэгдэн шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатын шүүх зөвхөн эрхийн улсын бүртгэлийн -, -22050005132 *******тай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээний талаар дүгнэлт өгч, харин талуудын хооронд байгуулсан 5 ширхэг том оврын тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээний талаар 1 өгүүлбэр ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх уг барьцааны гэрээний талаар дүгнэлт огт өгөөгүйгээр дараа дараагийн дээд шатны шүүхүүд энэ талаар өөр өөрийн дүгнэлтийг хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.
6.2. Түүнчлэн анхан шатны шүүх нь дээрх байдлаар алдаатай дүгнэлт хийсэнтэй холбоотойгоор хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох 5 ширхэг том оврын тээврийн хэрэгслийг залилж авсан иргэн М.Ц гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгааг, эрүүгийн хэрэгт Г.И ийг хохирогчоор тогтоосон баримт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хариу зэрэг хууль ёсны нотлох баримтуудыг мөн огт үнэлээгүй орхигдуулсан. Шүүх эдгээр нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд ямар нөхцөл байдлыг тодорхойлж байгаа талаар үндэслэл бүхий бүрэн дүүрэн дүгнэлтийг хийх ёстой байтал огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
6.3. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулж зээл авах болсон үндсэн шалтгаан нь иргэн М.Ц гоос хариуцагч Г.И д зээл авч, үг зээлээр том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, түүгээр их хэмжээний ашиг орлого олох боломжтой гэж итгүүлж, хариуцагчаар зээл авахуулах болсон бөгөөд энэ талаарх иргэн М.Ц гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул М.Ц д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, уг эрүүгийн хэргийн хүрээнд зөвхөн барьцааны гэрээ дүгнэгдэх бус анхнаасаа Г.И ийг зээл авахуулахын тулд хэрхэн хуурч итгүүлсэн талаарх гэмт хэргийн санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал зэрэг бүхэлдээ эрүүгийн шүүхээр дүгнэгдэхээр нөхцөл байдал үүссэн байгааг огт анхаарч үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.
6.*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эрхийн улсын бүртгэлийн -, -22050005132 *******тай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаар дурдаж, зээлийн гэрээний үүргийг эдгээр барьцааны гэрээний зүйлээр хангуулах талаар шаардлага гаргаж, шүүх өөрөө энэ талаар хангалттай тодорхой дүгнэсэн, түүнчлэн шүүх өөрөө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э аас хариуцагч Г.И д холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуурч мэхлэн зээлийн барьцаанд тавьсан гэх үндэслэлээр гомдол гарган эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь прокурорын хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэг******* хэлтсийн 2023 оны 11 ******* сарын *******-ний өдрийн албан , зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлт өгсөн атлаа энэхүү бодит байдалд нийцэхгүй тайлбар хийсэн байгаагаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан гомдол, түүний агуулга болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, барьцааны гэрээ, түүний зүйл зэрэг нь хоорондоо ямар байдлаар тодорхойлогдож байгаа, эдгээрийн харилцан хамаарал нь хууль зүйн хувьд ямар дүгнэлтийг бүрдүүлж байгаа, эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал нь иргэний хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлөхөөр байгаа зэрэг үүссэн нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э ы давж заалдах гомдлын агуулга:
*******.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Г.Э нь өөрийн өмчлөлийн ******* *******, 13 ******* *******, 3 ******* *******лол, 2В , 31 , 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хариуцагч Г.И нь миний эхнэртэй хамаатан садны харилцаатай. Хариуцагч Г.И нь эхнэр Ц.О ийг бусадтай хамтран байгуулсан компанид нягтлангаар ажилд авч, 1 сарын дараагаас удаа дараа уулзаж манайх тендерээ авчихсан, техник аваад маргааш гэхэд ажилдаа гарчихвал энэ сараас 30-*******0 сая төгрөг ороод ирнэ. 10 сая төгрөг хэрэгтэй байна. Та аа 1 сарын хугацаатай барьцаанд тавиад өгөөч, өөрийнхөө автомашин, автомашины зогсоол, аа лизингээс гаргаад ******* хоногийн дараа барьцаанаас суллаад гаргаад өгнө гэж хууран мэхлэн 2018 оны 0******* ******* сарын 20-ны өдөр итгэмжлэл хийлгүүлэн авсан.
*******.2. Хариуцагч Г.И нь дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч компанид 2*******0,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд миний өмчлөлийн орон сууцыг болон бэр дүү Ц.О лын орон сууцыг барьцаалсан бөгөөд өнөөдрийг хүртэл ******* жилийн хугацаанд нэхэмжлэгч компанитай байгуулсан үндсэн зээл, түүний хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Г.И нь анхнаасаа зээлийн төлбөрийг төлөх санаа зорилгогүй, гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгөөр өөрийн зээлийн төлбөрийг хаалгуулах санаа зорилготой буюу гуравдагч этгээдийг хууран мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэг******* хэлтэст хариуцагч Г.И д холбогдуулан гомдол гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн 201101923 *******тай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гуравдагч этгээд болон хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 ******* зүйлийн 80.1.*******, эсвэл мөн хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасаар байхад анхан шатны шүүх дээрх эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч С ББСБ ХХК болон хариуцагч Г.И нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
Талуудын хооронд үүссэн харилцаанд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байгаа эсэх нь хэргийн оролцогчийн нотлох асуудал, маргааны зүйлийг тодорхойлоход ач холбогдолтой нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. С ББСБ ХХК нь анх 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн, анхан шатны шүүхийн шийдвэр 2023 онд гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдсан, шүүх бүх нөхцөл байдлаар хангаж ажилласан.
8.2. Эрүүгийн хэрэг үүссэн нь ямар шатанд явж байгаа талаар тодруулсан албан бичиг шүүхээс удаа дараа явуулсан. Манай компани Г.И гэдэг хүнтэй хууль ёсны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон, нотариатаар орсон, М.Ц гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Г.Э нь өөрөө хүлээн зөвшөөрөөд хууль ёсны дагуу итгэмжлэл өгснийг манайх барьцаалсан үйл баримт болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар энэ хүний нэр дээр итгэмжлэл хийгээд ыг барьцаанд тавиад өг гэсэн зүйл байхгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.******* дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Г.И д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 591,869,589 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.И д холбогдуулан гаргасан байх боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч, барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь Г.Э , Ц.О л нар байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус хүсэлт гаргаснаар шүүх Г.Э , Ц.О л нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.
3.2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй боловч дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ямар үндэслэлээр хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа талаар шүүх нэхэмжлэгчээс тодруулаагүй.
үний зэрэгцээ шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээдийг гуравдагч этгээд гэж тодорхойлох бөгөөд анхан шатны шүүх барьцаалуулагч Г.Э , Ц.О л нарыг гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Мөн хуулийн 6 ******* зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах учиртай бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э , Ц.О л нар нь зохигчид хамаарахгүй болно.
*******. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 ******* зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
5. Давж заалдах шатны шүүхээс талуудын маргааныг дүгнээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э нарын гаргасан тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний талаар шүүх дүгнээгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.1.5, 168 ******* зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 ******* сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/0*******183 ******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 3,18*******,*******9******* төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э аас төлсөн 1**************,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.3, 1*******2 ******* зүйлийн 1*******2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.*******, 119.******* дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА