Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00866

 

 

 2024 04 26  210/МА2024/00866

 

А.Д , Ц.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 ******* сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/009 ******* шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Д , Ц.У нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ т холбогдох

*******л хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01866 ******* захирамжаар А.Д , Ц.У нараас 81,196,890 төгрөг гаргуулж М.О ББСБ ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *******-******* *******тай, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******лол /*******374/, - , тоот хаягт шилтай, 144.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ******* зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 467,656,8 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үндэслэлгүй үнэлж, бидний өмчлөх эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж байна. А.Д , Ц.У нар нь үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд худалдаж авсан. Хөрөнгийг үнэлэхдээ 3 орон сууцыг харьцуулсан, тэдгээр нь үнэлгээний объекттой нэг дүүрэгт ладаг боловч шил нь хол, давхар, талбайн хэмжээ, амьдрах орчин зэрэг нь өөр учраас үнэлгээг доогуур хийсэн гэж үзэж байна. Тийм учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01866 ******* захирамжаар А.Д , Ц.У нараас 81,196,890 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 317,067 төгрөг гаргуулж М.О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Д , Ц.У нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *******-******* *******тай, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******лол /*******374/, - , тоот хаягт шилтай, 144.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 ******* зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ******* зүйлийн 55.2.2-т заасны дагуу Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 467,656,8 төгрөгөөр тогтоосон.

2.3. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон олон улсын стандартад нийцүүлэн хийсэн. *******нэлгээний хандлага, арга зүй дээр орон сууцны зориулалттай ашиглаж буй хөрөнгө, зах зээлийн нөхцөл байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний үнэд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа. *******үнд ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц бүтээц, зориулалт, ашиглалт, барилгын дотор засал, тохижилт, гадна орчин, зоорь зэргээр 3 орон сууцтай харьцуулалт гарган үнэлсэн байна. Ашид билгүүн ХХК хууль зөрчөөгүй, үнэлгээ нь хуульд нийцсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ******* зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ т холбогдох эрхийн улсын бүртгэлийн *******-******* *******т бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол /*******374/, - ******* , тоот хаягт шилтай, 144,3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 467,656,8 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 5 ******* сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 ******* зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 ******* сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/18372 ******* захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

А.Д , Ц.У нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* *******тай, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******лол - тоотод лах, 144.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин 2023 оны 05 ******* сарын 30-ны өдөр 467,656,8 төгрөгөөр үнэлсэн. *******нэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний тооцоолол, дүн хэсгийн харьцуулж жиших, хөрөнгийн тодорхойлолт хэсэгт үнэлгээ хийлгэж байгаа үл хөдлөх хөрөнгийг өөр 3 үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан байна. Харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдийгээр нэг дүүрэгт, нэг *******нд лалтай боловч ашиглалтад орсон хугацаа, давхар, метр квадрат, шил нь өөр байхад нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөтэй шууд харьцуулж үнэлсэн нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг олон жил хөдөлмөрлөсний үр дүнд худалдаж авсан. Бид үл хөдлөх хөрөнгөө 1,015,000,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн. Бид хууль зүйн мэдлэг дутмаг учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаж байгаагүй юм. Ашид билгүүн ХХК нь бидний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Д , Ц.У нар нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01866 ******* захирамжаар А.Д , Ц.У нар 81,196,890 төгрөгийг хуваарийн дагуу М.О ББСБ ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. НШШГГ нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 ******* сарын 04-ний өдөр үүсгэн ажиллагаа явуулсан.

4.1. Мөн барьцааны зүйл болох А.Д , Ц.У нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* *******тай, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******лол /*******374/, - ******* , тоот хаягт лах, 144.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 223810/3 ******* тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 ******* сарын 10-ны өдрийн 223810/05 ******* тогтоолоор хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч А.Д , Ц.У нар 1,015,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, төлбөр авагч М.О ХХК-аас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 ******* сарын 18-ны өдрийн 5/203 ******* тогтоолоор Ч.Жамъянг шинжээчээр томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ******* зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 ******* зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Шинжээч тус орон сууцыг 467,656,8 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаар 2023 оны 06 ******* сарын 02-ны өдрийн 4-188/11*******0, 4-188/11*******1, 4-188/11*******2 ******* мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт тус тус мэдэгдсэн байна.

5.1. Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтойд тооцон уг аргаар үнэлжээ. Ийнхүү үнэлэхдээ Баянзүрх дүүргийн ******* ******* *******нд шилтай орон сууцны зориулалттай 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, шил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан, нэгж талбайн дундаж үнийг 3,240,866 төгрөг гэж тодорхойлж, улмаар 144.3 м.кв талбайгаар тооцон 467,656,8 төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлсон байна.

5.2. Иймээс тус үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 ******* зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан гэж дүгнэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

5.3. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 1,015,000,000 төгрөг, шинжээч үүнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Д , Ц.У нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ******* зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 ******* сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/009 ******* шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 ******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.3, 172 ******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ЕРӨНХИЙ Ш**************ГЧ  Г.ДАВААДОРЖ

Ш**************ГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА