Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00873

 

 

 2024 04 26  2*******/МА2024/0073

 

Д.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн *******2/ШШ2024/00602 ******* шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Н ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.З.Г ХХК, О.Э нарт холбогдох

Орон ******* өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагч О.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагч А.З.Г ХХК-ийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

.. Нэхэмжлэгч Д.Н нь 202 оны 07 ******* сарын 30-ны өдөр А.З.Г ХХК-тай ******* сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ******* ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоот хаягт байрлах, 73.2 м.кв талбайтай ******* сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон.

.2. Нэхэмжлэгч нь ******* сууцыг анхны захиалагч О.Э аас 202 оны 07 ******* сарын 30-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд ******* ******* төлбөрийг *******0 хувь төлсөн. О.Э нь төлбөрийг бартер хэлбэрээр бүрэн төлсөн бөгөөд тухайн үед А.З.Г ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан ******* сууц захиалан бариулах гэрээний 3.2 дахь хэсэгт тусгасан байгаа.

.3. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлэхгүй О.Э т гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч тухайн 2 этгээдийн төлбөр тооцооны асуудалд хамааралгүй бөгөөд энэ талаар хэлэхэд байр зарагдсан гэсэн хариу өгсөн. А.З.Г ХХК-тай байгуулсан ******* сууц захиалан бариулах гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч нь тус ******* ******* хууль ёсны өмчлөгч юм. Одоо ******* сууцаа ашиглалтад орохыг хүлээж байна. Гэтэл тус компани нь гэрээний үүргээ зөрчиж ******* сууцыг давхар зарсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шууд халдаж байгаа үйлдэл юм. Иргэний хуулийн *******6 ******* зүйлийн *******6.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсвэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

Иймд А.З.Г ХХК болон О.Э нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж, маргаан бүхий ******* ******* хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Э ын татгалзал, тайлбарын агуулга:

2.. О.Э нь Б.Э ХХК-тай 2020 оны 06 ******* сарын 06-ны өдөр ******* сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг ******* сууцыг худалдаж авсан. Тус компани нь А ХХК-д арматур нийлүүлж, төлбөр тооцоог дуусгасан.

2.2. А ХХК нь А.З.Г ХХК-аас бартераар авсан, төлбөр тооцоо нь дууссан, өмчлөх эрхийн асуудалгүй байр гэж тайлбарласан учраас 202 оны 07 ******* сарын 23-ны өдөр 52 ******* Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, гэрээний .3-т зааснаар Баянгол дүүрэг, ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******ллын *******2 ******* байр ******* давхар тоот хаягтай, 73,2 м.кв талбайтай 3 өрөө ******* сууцыг захиалсан. Уг захиалгын гэрээний дагуу төлбөрөө *******0 хувь төлснийг А ХХК 202 оны 07 ******* сарын *******-ны өдрийн 2/29 тоот албан бичгээр, А.З.Г ХХК 202 оны 07 ******* сарын 30-ны өдрийн 2/34 тоот албан бичгээр тодорхойлж өгсөн.

2.3. Улмаар миний бие өөрийн ******* сууц захиалан бариулах захиалагчийн эрхээ иргэн Д.Н ид 202 оны 07 ******* сарын 30-ны өдөр шилжүүлж, үүнийг А.З.Г ХХК-д мэдэгдэж, Д.Н дахин захиалгын гэрээг байгуулсан. Захиалагч Д.Н нь гэрээний төлбөрийг надад төлсөн бөгөөд ямар нэгэн үүргийн зөрчилгүй тул уг ******* ******* хууль ёсны өмчлөгч мөн юм.

2.4. Харин А.З.Г ХХК нь Д.Н той байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, ******* ******* өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх ёстой ба А.З.Г ХХК нь туслан гүйцэтгэгч А ХХК-тай холбогдох төлбөрийн асуудал байгаа бол түүнийгээ ******* ******* захиалагчийн маргаанаас тусдаа шийдвэрлэх нь зүйтэй. Орон ******* өмчлөх эрх нь А.З.Г ХХК-д хадгалагдаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх этгээд нь А.З.Г ХХК юм. Тус компани өмчлөх эрхийг шилжүүлж өгөх ёстой гэжээ.

 

3. Хариуцагч А.З.Г ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

А.З.Г ХХК нь Баянгол дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* төслийн *******2 ******* ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус төслийн *******2 ******* ийн төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн А ХХК-ийн ажлын хөлсөнд тухайн төслөөс ******* сууц өгөх байдлаар *******2 ******* ийн ******* давхар, тоотын захиалгын гэрээтэй холбоотой маргааныг А.З.Г ХХК нь хариуцахгүй. 202 оны оны 07 ******* сарын 2-ний өдөр О.Э тай тус ******* ******* гэрээ хийгээд, нэхэмжлэгч нь О.Э аас 9 хоногийн дараа буюу 202 оны 07 ******* сарын 30-ны өдөр худалдаж авсан юм байна. Б.Э ХХК-аас хариуцагч О.Э ******* сууцыг бэлэн мөнгө тушааж худалдаж авсан эсэх нь эргэлзээтэй. А ХХК-аас О.Э төлбөрөө төлөөгүй тул гэрээгээ цуцлаад н.Тэмүүлэн гэдэг хүнд гэрээ шилжүүлэхийг даалгасан албан тоот ирүүлсэн. Иймд О.Э тай байгуулсан гэрээг 20******* оны 06 ******* сарын 09-ний өдөр шилжүүлсэн, О.Э т А ХХК мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Манай компанид О.Э болон Д.Н оос орж ирсэн төлбөр тооцоо байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, *******6 ******* зүйлийн *******6. дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******ллын ******* ******* ийн ******* I тоот 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө ******* өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.Н ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60., 56 ******* зүйлийн 56. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахдаа тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл албан ёсны хүчин төгөлдөр итгэмжлэлтэй хүнд гардуулах ёстой. Гэтэл тус компанийн итгэмжлэлд Б.Б , У.Б гэх 2 хүн гүйцэтгэх захирлыг төлөөлөн гарын үсэг зурсан. Энэ тохиолдолд шүүх тодруулах ёстой бөгөөд хариуцагч О.Э ын гаргасан улсын бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь алдаатай байна.

5.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргийг биелүүлэхийг даалгаж, өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчлөн тодруулж байгаатай холбоотойгоор шүүх тодруулж хариуцагч нараас өөрчилж тодруулсан шаардлагад хуульд заасан хугацааг авч мэтгэлцэх боломжоор хангах ёстой. Гэтэл шүүхээс мөн хуульд заасан энэхүү ажиллагааг хийгээгүй.

5.3. Хариуцагч О.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай байгуулсан ******* сууц худалдах, худалдан авах гэрээг хариуцагч А.З.Г ХХК-аас гаргуулах хүсэлт гаргаж шүүхээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт мөн хангагдаагүй.

5.4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий ******* ******* үнийг бүрэн төлж хариуцагч нарын зөвшөөрөл албан ёсны албан бичгийг үндэслэн гэрээ байгуулж гэрээний үүргээ *******0 хувь биелүүлснээр энэхүү ******* сууцыг шударгаар өмчлөх эрхтэй юм. Гэвч шүүхээс барилга ашиглалтад бүрэн ороогүй бөгөөд хариуцагч нарын хэн аль нь тухайн ******* ******* өмчлөгчөөр бүртгэгдээгүй гэж үзэн хуулийг тайлбарлаж байгаа нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5.5. Хариуцагч О.Э , түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргах тайлбаргүй гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч А.З.Г ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

О.Э нь анхнаасаа А.З.Г ХХК-тай гэрээ хийж энэ байрыг худалдаж аваагүй. Б.Э ХХК-ийн Г.Б гэдэг хүнд мөнгөө шилжүүлсэн гэх боловч мөнгө өгсөн баримт байдаггүй. Б.Э ХХК-ийн Г.Б гэдэг этгээдтэй арматур нийлүүлэх гэрээ хийсэн боловч арматураа өгөөгүй учраас гэрээ цуцлагдсан. Манай компани руу албан бичиг явуулаад энэ гэрээг цуцлаад н.Тэмүүлэн гэдэг хүнд шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Арматур нийлүүлээгүй, үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан. Үүнтэй холбоотой баримтыг анхан шатны шүүхэд өгөөгүй байдаг гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч О.Э ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.. Нэхэмжлэгч 3 үндэслэлээр гомдол гаргасан ба гомдлын , 2 дахь үндэслэлийн хувьд манай гомдолтой зарим талаараа давхцаж байгаа учраас нэмж хэлэх тайлбар байхгүй.

7.2. Нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах болгож тодруулсан гэж байна. Шүүх хуралдаан эхлэх явцад ийм байдлаар тодруулж байна гэж нэхэмжлэгч хэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан учраас хариуцагч талд гардуулах юм байна гэж ойлгоод байж байтал шүүх хуралдаан шууд үргэлжилсэн. Анхан шатны шүүх дээр мэтгэлцэх зарчим огт хангагдаагүй, шүүгч А.З.Г ХХК-д давуу байдал бий болгож бусад талын тайлбарыг шууд зогсоож байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч нарт гардуулах ёстой, гардуулаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

. Хариуцагч О.Э , түүний өмгөөлөгч Б.Бадамханд нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 ******* зүйлийн 3.6 дахь хэсгийг үндэслэн хариуцагч Б.Э ын зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариуцагч А.З.Г ХХК-тай холбоотой баримт гаргуулах хүсэлт 2024 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан. Уг баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хангаж захирамж гаргасан. Гэвч 2024 оны 0 дүгээр сарын 3-ний өдөр захирамжид дурдсан баримтууд ирээгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүгч шүүх хурлаа хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Миний бие шүүх хуралд орохын өмнө шүүгчийн захирамжид заасан баримтууд ирсэн эсэхийг асуухад шүүгчийн туслах ирж амжаагүй гэсэн хариу өгсөн бөгөөд хавтаст хэрэгт баримтууд байгаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн маань гаргуулахыг хүссэн баримтууд ирээгүй байсан учир шүүх хуралдаан эхлэх үед захирамжийн биелэлт хангагдаагүй учир, хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргах гэхэд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуугаагүй. Улмаар хэлэлцүүлэх үе шат эхлэх явцад хүсэлтээ асуухгүйгээр хурлаа эхэлчихлээ гэдгийг хэлэх гэхэд шүүгч даргалагчийн зөвшөөрлөөр ярихыг шаардаж үг хэлүүлээгүй. Хурал болсноос хойш цаг орчмын дараа шүүгчийн туслах над руу залгаж 3.6 биелэлт хангагдаагүй байхад хурал хийсэн гэдгийг хэлсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт шүүх хариуцагч О.Э ын хүсэлтээр А.З.Г ХХК-ийн бүртгэлийн талаарх лавлагаа /хх *******5-24/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна гэж шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан мэтээр бичсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж биелэгдээгүй, хүсэлт байгаа эсэхийг асуугаагүй, нотлох баримт шинжлэн судлах үед Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримтыг судлаагүй мөртлөө шүүхийн шийдвэрт эдгээр ажиллагааг хийсэн хэмээн бичсэн нь хууль зөрчиж байна. Иймд хэргийг шийдвэрлэх үед дутуу бүрдүүлсэн байсан баримтуудтай танилцаж, эрх тэгш мэтгэлцэх боломжийг нөхөн олгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч О.Э , түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд хариуцагч А.З.Г ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдаанд би А.З.Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар, харин У.Б нь тухайн үед А.З.Г ХХК-ийн ерөнхий захирал байсны хувьд хоёулаа биечлэн оролцсон. Манай компани улсын бүртгэлтэй холбоотой баримт, тушаал зэрэг бүх баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 ******* зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А.З.Г ХХК болон О.Э нарт холбогдуулан ******* ******* өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 202 оны 07 ******* сарын 30-ны өдөр О.Э тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, А.З.Г ХХК-тай байгуулсан Орон ******* захиалагчтай байгуулах гэрээг тус тус үндэслэсэн бөгөөд Орон ******* захиалагчтай байгуулах гэрээний 3.2 дахь заалтад захиалагч А ХХК нь карказны ажлын гүйцэтгэлийн төлбөрт ******* сууцыг бартераар төлөв гэж тусгагджээ.

Хариуцагч О.Э нь Б.Э ХХК-ийн нийлүүлсэн арматурын үнэд А ХХК-аас ******* сууц шилжүүлэх тохиролцооны дагуу уг ******* сууцыг захиалсан, Б.Э ХХК-д ******* ******* үнийг бүрэн төлсөн гэж, хариуцагч А.З.Г ХХК нь уг компанид А ХХК-аас О.Э төлбөрөө төлөөгүй үндэслэлээр ******* ******* захиалгын гэрээг цуцалж гуравдагч этгээдэд шилжүүлэхийг мэдэгдсэн учир нэхэмжлэгчид ******* сууц шилжүүлэх боломжгүй гэж тус тус маргажээ.

Мөн хэрэгт авагдсан А ХХК-ийн 20******* оны 06 ******* сарын 09-ний өдрийн *******/29 ******* мэдэгдэлд Б.Э ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээг цуцалсан, ******* ******* төлбөр төлөгдөөгүй учир О.Э ын ******* сууц захиалгын гэрээг цуцалж байгаа талаар мэдэгджээ.

 

4.. Анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.З.Г ХХК-аас А ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх хариуцагч солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн 2024 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.З.Г ХХК-аас тус хэрэгт А ХХК, Б.Э ХХК-ийг татан оролцуулж байж асуудал шийдэгдэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч шүүх энэ талаар зохигчоос тодруулаагүй байна.

4.2. Зохигчийн маргаж буй ******* сууц нь А ХХК болон Б.Э ХХК-ийн хо*******дын арматур нийлүүлэх харилцаатай холбоотой байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй О.Э ын ******* ******* захиалгын эрх цуцлагдсан эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг хуулийн этгээдүүд оролцоогүйгээс тухайн нөхцөл байдлын талаар шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

4.3. Анхан шатны шүүх хариуцагч А.З.Г ХХК-ийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А ХХК, Б.Э ХХК-ийг татан оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасныг зөрчсөн байна.

 

5. Нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.З.Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б гардан авсан байх тул зохих этгээдэд гардуулаагүй гэх гомдол, хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн 9/367 ******* албан бичгээр ирүүлсэн А.З.Г ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох баримт бичиг авагдсан, мөн хариуцагч О.Э ******* сууц худалдах, худалдан авах гэрээг А.З.Г ХХК-аас гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байх тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдол тус тус үндэслэлгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 ******* зүйлийн 6..-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаарх зохигчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 ******* зүйлийн 67..5, 6 ******* зүйлийн 6..-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн *******2/ШШ2024/00602 ******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,750 төгрөг, хариуцагч О.Э аас төлсөн 6,750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 ******* зүйлийн 67.3, 72 ******* зүйлийн 72. дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА