Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0081/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                           Т.Б,

Иргэдийн төлөөлөгч                                                   О.У,

Насанд хүрээгүй хохирогч                                        Б.С,

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                               Б.Ц,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч               Б.Ж,

Гэрч                                                                              Т.Т, Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Г, Д.Г,

Шүүгдэгч                                                                   Г.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б-с Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Дадал сум 2 дугаар баг, Агац багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г.Б нь 2016 онд Хэнтий аймгийн Дадал сумын төвд өөрийн гэртээ мөн 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын Агац баг Читийн зуслан гэх газарт байх зуны байшинд бага насны буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Б.С-ийг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед:

Насанд хүрээгүй хохирогч Б.С: 2016 оны 05 дугаар сард хичээл амарсан байсан. Тэр үед амралтын өдөр сумын төвийн зуслангийн байшинд аавындаа очсон. Тэгээд шөнө унтаж байхад аав миний дээр гараад өмдийг маань тайлсан байсан. Би маш их айгаад  та яагаад байгаа юм бэ буугаач гэсэн чинь намайг чимээгүй бай гэсэн. Тэр үед ээж байгаагүй би хаана байсныг нь санахгүй байна. Манай дүү эмээгийнд байсан. Өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийгээд байсан. Би маш их айсан би ээждээ хэлнэ шүү гэсэн чинь намайг ална шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш 2018 оны 06 сард хичээл амраад би хөдөө гэртээ очсон манай дүү Төрөө ахын морийг унана гээд явсан байсан. Шөнө дунд болоход аав миний дээр гарсан байсан би маш их айсан ээжийг дуудах гэсэн миний амыг дарсан байсан. Тэр орой ээжид хэлээгүй, ээжид хэлвэл аав ээж бид хоёрыг яачиж магадгүй гэж би бодсон. Ор хөнжлийн даавуу цус болсныг би хараагүй. Ийм явдал 2 удаа болсон гэжээ.

Гэрч Т.Т: 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин утсаар яриад аав, ээж архи уугаад муудалцаад байна гэж Б.С ярьсан. Бямбацэцэг ч гэсэн ээжээ би салмаар байна ирээд аваач гэж ярьсан. Тэгээд би нэг хүн гуйгаад Дадал орсон гол дээр бараг 3 цаг орчим хүлээсэн. Тэгсэн хоёр охин Г.Баас зугтааж ирлээ гээд ирсэн тэгээд би аваад явсан. Бямбацэцэг Дадалын цэг дээр ирээд та Б.Сийг аваад яв би үлдье. 10 үхрээ нэг мөсөн өгөөд салъя гэсэн тэгэхээр нь би Б.Сийг Норовлин дагуулаад явсан. Манайд байхдаа Б.С дандаа толгой өвдлөө гэж ярина. Ааш зан өөрчлөгдсөн ууртай уцаартай болсон байсан. Тэгээд цээжээ цохиод байдаг байсан. Тэгэхээр нь аргаа бараад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хөхний хавдар байж магадгүй наад хүүхдээ аваад яв гэсэн. Тэгээд би Хэнтий аймаг руу авч яваад эмнэлэгт үзүүлээд баахан шинжилгээ өгсөн. Эмнэлэгт хэвтэх бичигтэй очоод сумынхаа эмнэлэгт хэвтүүсэн. Тэгсэн эмчлүүлэгчийн карт дээр нь эмэгтэйчүүдэд үзүүл гээд эмч бичиж өгсөнийг нь манай дүү ойлгоогүй байсан. 10 гаран хоног эмнэлэгт хэвтүүлээд гаргасан. Б.С эрхтэн маань хорсоод байна, цавь маань өвдөөд байна гэсэн юм ярьдаг байсан. Тэгээд ахиад үзүүлэх гээд би Б.Сийг Улаанбаатар хот руу авч явсан. Очоод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх гэсэн шүүхийн бичигтэй хүнийг үздэг тэрнээс манайх үзэхгүй гээд үзээгүй зөвөлгөө өгсөн. Улаанбаатарт 10-аад хоноод буцаад сумандаа ирсэн. Тэр үед Б.Сийн хувьд сэтгэл санааны байдал их тогтворгүй ууртай болсон байсан. Аргаа бараад би эх баригч эмчид очиж энэ охины эрхтэн умайг үзээд өгөөч гэж хэлсэн үзэхгүй гэсэн. Би баахан гуйсаар байгаад үзүүлсэн. Тэгсэн хүнтэй унтсан хүүхэд байна нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэж хэлсэн. Би ухааны олохгүй гараад явж байгаад нэг цагдаатай таарсан би 7 дугаар ангийн охин ингэсэн байна гээд учир байдлын талаар ярьсан чинь тэр цагдаа би очиж харъя гээд манайд очсон. Гэрт очиж охиныг маань хараад яасан хөөрхөн охин бэ ийм байж болохгүй шүү би цаашаа хүнд хэлж өгнө гээд явсан. Тэрнээс хойш бараг сарын дараа цагдаа нар дуудсан очоод Б.С бид хоёр байцаалт өгсөн. Цагдаагийн газраас нарийн мэргэжлийн эмчид Б.Сийг үзүүлээд хүнтэй ойртсон нь тогтоогдсон. Тэгээд  Б.С ч бүх болсон явдлын талаар ярьсан гэжээ.

Гэрч Б.Аг: Би хүүгээ хоригдоод 3-4 хонож байхад нь очиж уулзсан. Яагаад ийм зүйл болов хүү минь гэсэн чинь би хийгээгүй гээд байхад намайг дарамталж зодсоор байгаад хэрэг хүлээлгэчихлээ гэж хэлсэн гэжээ.

Шүүгдэгч Г.Б: би гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа нар зодож дарамталсны улмаас хэрэг хийсэн талаар мэдүүлэг өгсөн гэжээ.

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч Б.Сийн өгсөн: ...Би 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн одоо 12 настай. 12 дугаар сарын 23-нд 13 нас хүрнэ Би Г.Б гэдэг хүнийг өөрийнхөө аав биш гэдгийг 4 дүгээр ангидаа мэдсэн. Манай аав Г.Б охинтойгоо унтана гээд надтай унтдаг байсан. Ээжийг болохоор дүүтэй унт гэдэг байсан. Одоогоос 2 жилийн өмнө 2016 онд би 5 дугаар ангид байсан. Манай гэр Хэнтий аймгийн Дадал сумын төв Өвөр булгийн 2а-14 тоотод байсан. Тухайн үед хичээл орохгүй амарчихсан байсан. Би яг хэдэн сар гэдгийг нь санахгүй байна. Аав, ээж хоёр архи уучихсан байсан. Манай дүү Бат-Эрдэнэ өвөө Ганболдын гэрт байсан. Аав, ээж бид гурав гэртээ байсан. Манай байшин хоёр өрөөтэй байсан. Манай байшин урд болон хойд ханандаа төмөр ортой байсан. Манай ээж урд талын орон дээр согтоод унтсан байсан. Би хойд талын орон дээр унтаж байсан. Тухайн үед шөнө болчихсон байсан. Манай аав миний араар ороод хөнжилд ороод унтсан. Би шөнө халууцаад байсан. Тэгээд сэрсэн чинь манай аав Г.Б миний дээр гарчихсан өмдийг минь тайлж байсан. Би хар өнгийн ноосон өмдтэй унтаж байсан. Аав болохоор цээж хэсгээрээ нүцгэн доод талаараа дотуур өмдтэй байсан. Би ааваа та тэнэг юм уу буугаач ээ ээжид хэлнэ шүү гэж хэлсэн. Тэгсэн аав Г.Б дуугүй бай ээждээ хэлвэл ална шүү гэсэн. Би ээжийг дуудах гэсэн чинь аав миний амыг гараараа тагласан. Би тэгээд дуугарч чадаагүй. Аав миний өмдийг тайлахдаа миний дотуур өмдийг тайлсан. Тэгээд аав өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би аавыг түлхсэн боловч дийлэхгүй байсан. Миний бэлэг эрхтэн өвдөөд байсан. Би тэгээд өвдөөд байхаар нь уйлсан чинь аав миний дээрээс босоод миний хажуу талаар ороод унтсан. Маргааш өглөө нь босоод жорлон ороод бие зассан чинь миний дотуур өмд нойтон болсон байсан. Миний дотуур өмдөнд нойтон цагаан өнгийн зүйл наалдсан байсан. Би тэгээд дотуур өмдөө солиод өөрөө угаасан. Би болсон асуудлын талаар ээж Бямбацэцэгт хэлээгүй. Мөн 2018 оны зуны амралт эхэлчихсэн байсан. Би сургууль амрахаар хөдөө гэртээ очсон. Намайг хөдөө гэртээ очоод удаагүй байхад юм. Тэр үед би гэртээ аав Г.Бтай хамт байсан. Манай ээж гэртээ байхгүй байсан Аав тухайн үед согтуу байсан. Манайх хөдөө зуны байшинд амьдардаг байсан. Аав айл руу кино үзчихээд ирнэ хаалгаа түгжээд унтаж байгаарай гэж надад хэлээд явсан. Би хаалгаа түгжээд унтаж байтал шөнө аав Г.Б нэг танихгүй хүнтэй ирсэн. Аав согтуу ирээд тэр хүнийг миний охинтой танилц гэж байсан. Тэгээд аавтай цуг ирсэн хүн хэсэг хугацааны дараа яваад өгсөн. Аав намайг цаашаа хэвт аав нь унтъя гэж хэлсэн. Намайг шөнө унтаж байхад аав миний дээр гараад миний өмдийг тайлчихсан байсан. Би яг өмд тайлж байхыг нь мэдээгүй. Миний өмдийг өвдөг хүртэл тайлчихсан. Аав миний дээр гарчихсан байсан. Аав миний дээрээс аймаар чанга дараад байсан. Миний дотуур өмдийг өмдтэй минь цуг тайлчихсан байсан. Аав дээгүүрээ нүцгэн байсан. Доогуураа өмдтэй байсан. Тэгээд аав Г.Б миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд удаагүй байхад манай хаалгыг нэг хүн цохьсон. Тэгээд аав босоод хаалга онгойлгосон. Би орон дотроо өмдөө өмссөн. Гаднаас Шувуу гэх нэртэй ах архи өгөөч гэж хэлээд орж ирсэн. Аав та нарын архийг бэлдээгүй. Манайд архи байхгүй гээд хөөгөөд явуулсан. Тэгээд Шувуу гэх ах яваад өгсөн. Аав буцаад миний өвөрт орох гэсэн би таньтай унтахгүй гээд хөөсөн. Тэгтэл аав амар юм байна даа аавыгаа хөөгөөд гэж хэлээд нөгөө орон дээр очиж унтсан. Шөнө гадаа гараад бие засахад миний дотуур өмд нойтон цагаан өнгийн зүйл болсон байсан. Би дотуур өмдөн дээр байгаа цагаан зүйлд гараараа хүрээд үнэртэж үзэхэд их муухай үнэртэй зүйл байсан 2 удаа цуг унтахдаа намайг оролдож хүчиндсэн. Аав ээждээ хэлвэл ээжтэй чинь цуг ална шүү гэж хэлдэг байсан. Тэгээд би ээждээ хэлээгүй. Намайг 2 удаа хүчиндэхдээ аав согтуу байсан...Миний дотуур хувцас цус болоогүй байсан харин цагаан өнгийн муухай зүйл болсон байсан. Орны даавуу цус болсон эсэхийг мэдэхгүй. Манай аав Г.Б өөрөө угаадаг байсан . Намайг хүчиндсэнийхээ дараа ор хөнжлийнхөө даавууг угааж байсан. Тэрнээс байнга орны даавуу угаагаад байдаггүй. Манай аав Г.Б өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэнд хийгээд хөдөлсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-21, 24-25 дугаар хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Б.Ц өгсөн: Насанд хүрээгүй хохирогч Б.С нь эмээ Г.Т хамт Хэнтий аймгийн Норовлин суманд амьдардаг. Би өөрийн төлөөлөн оролцож байгаа насанд хүрээгүй хохирогчтой болон эмээ Түмэнтогтохтой уулзахад Б.С охины эмчилгээний зардал , ирж, очих унааны зардал ороод нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг / орсон гэж хэлсэн. Уг хохирлыг яллагдагч талаас барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Насанд хүрээгүй хохирогч Б.С одоогоор эмчилгээ хийлгэж эм тариа хийлгэж байгаа. Харин яллагдагч Г.Б өөрийн дагавар охин насанд хүрээгүй Б.Сийг хүчиндэж жигшүүртэй муухай үйлдэл гаргасан байх тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж, хариуцлага оногдуулж насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү... гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрчээр Г.Б-ын өгсөн: ...  Би эхнэр Улаанбаатар хот явсан байсан болохоор хоёр хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Би хамгийн урд талд миний хажууд Б.С Бэт-Эрдэнэ хамгийн хойд талд нь унтаж байсан. Шөнө дунд өнгөрч байхад охин намайг хүзүүдээд унтаж байхад нь би дээр нь гараад хувцсыг нь тайлаад бэлэг эрхтнээ гаргаж охиныхоо бэлэг эрхтэнрүү хийсэн. Манай охин ааваа та болиоч гэж хэлж бэйсан. Манай охин амандаа өмсөж байсан маакаа зуугаад уйлаад байсан. Би охиндоо өвдөнө шүү тэсээрэй гэж хэлсэн. Би охиныхоо дээр гараад гурван минут орчим хөдөлж байхад манай охин ааваа болиоч гэж хэлэхээр нь би хөдлөхөө болиод охины дээрээс буугаад унтсан. Маргааш өглөө нь босоод харахад охины унтаж байсан газрын доор нь дэвсгэр даавуу алга дарам газар цус болсон байсан. Би охиндоо ээждээ битгий хэлээрэй хэлж болохгүй шүү гэж хэлээд дэвсгэр даавуугаа авч угаагаад орой нь охиноо усанд оруулсан. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сум Онон баг Сэрүүн булаг гэх газар хаваржиж байхад манай охин Б.С Дадал сумын төвөөс амралтын өдөр байсан болохоор намайг дагаад хөдөө гэрт ирсэн байсан. Манай эхнэр Бямбацэцэг Улаанбаатар хот явсан. Хүү Бат-Эрдэнэ манай ээж дээр байсан. Охин бид хоёр хоёулаа хөдөө гэртээ байсан Хуягаа шөнө ирэх байх гэж бодоод би нэг орон дээр охиноо өвөртлөөд унтсан. Шөнө унтаж байхад манай охин намайг үнсэхээр нь хувцсаа тайл гэж хэлэхэд охин хувцсаа тайлахаар нь би дээр нь гараад бэлэг эрхтнээ гаргаад охины бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байхад охин уйлаад байхаар нь би хөдөлхөө болиод буухад цус гарсан байхаар нь ширдгэн доор байсан эхнэрийн даамсгийг аваад охинд хийлгэсэн. Эхний үйлдэл дээр бол Б.Сийн ээж Бямбацэцэг надаас сална гэж хэлээд яваад утсаар намайг дарамтлаад чи наад охинтойгоо хамт амьдраарай чиний хүүхэд биш гэх мэтээр миний хорыг малтаж хэрүүл хийгээд байхаар нь би охиныг хүчиндсэн юм. Сүүлийн удаа мөн адил Бямбацэцэг Улаанбаатар яваад намайг утсаар дарамтлаад байсан....гэх мэдүүлэг..,/хх-ийн 32-34 дүгээр хуудас/

Гэрч С.Бумбагын...Б.С-ийн эмээ Түмэнтогтох гэж хүн зээохин Б.Сийг дагуулаад хойд эцэг нь манай зээ охиныг хүчинддэг байж магадгүй юм шиг байна үзүүлэх гэсэн юм гэж хэлээд манай өрөөнд орж ирсэн... Б.Соос чи бэлгийн харьцаанд орж байсан уу гэж асуухад толгой дохиж байсан би хэдэн удаа орсон бэ гэж асуухад юм дуугараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуу/

Гэрч Д.Бямбацэцэгийн өгсөн: ...Би юу болсон талаар огт мэдээгүй. Манай охин Б.С надад ямар ч юм хэлээгүй...надад болсон асуудлын талаар манай ээж Түмэнтогтох надад хэлсэн...Би охин Б.Сийг хоёр удаа Сүхбаатарын ахын гэрт хонуулсан. Сүхбаатар ахынх 2018 оны 06 дугаар сард Читийн зуслан гэх газар манайхаас баруун урд зүгт 1 км хүрэхгүй зайд байсан. Би яг өдрийг нь санахгүй байна. 2018 оны 06 дугаар сард Сүхбаатар ахын гэрт Б.Сийг хүргэж өгсөн. Би эхний удаа охин Б.С-ийг яагаад Сүхбаатар ахын гэрт хүргэж өгснөө санахгүй байна. Дараа нь Сүхбаатар ахын гэрт хүргэж өгөхөд би түлээний модон Заяабаатар, Зоригоо гэх хүмүүстэй явсан. Тэгээд охиноо гэрт ганцааранг нь үлдээгээд яахав гээд Сүхбаатар ахын гэрт үлдээсэн. Сүхбаатар ахын гэрт охин Бүрэнжаргал нь хүүхэдтэйгээ байсан Г.Быг согтуу байхаар нь охин Б.Сийг айлд үлдээсэн. Би дагавар хүүхэдтэй болохоор Г.Бтай охиноо үлдээдэггүй байсан....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/

Гэрч Л.Ганбаатарын өгсөн:  Г.Бынх Дадал сумын Агац баг Читийн тасаг гэх газар манайхаас зүүн хойд зүгт 600-700 метр зайд нутаглаж байсан... Би 2018 оны 06 дугаар сарын эхээр зусландаа буусан. Г.Б 2018 оны 06 дугаар сарын дунд үеэр зусландаа буусан....Г.Б зуслангийн модон байшинд эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхдүүд нь ихэнхдээ гэртээ байдаггүй. Г.Б хоёр хүүхэдтэй. Г.Бын охин манайхаар ирж байгаагүй. Манайд ирж хонож байгаагүй гэх мэдүүлэг..../хх-ийн 58-60 дугаар хуудас/

Гэрч Б.Өсөхбаярын өгсөн: Би Дадал сумын Агац багийн засаг даргаар 2018 оны 02 дугаар сараас эхэлж ажиллаж байна....Дадал суманд ажиллаж байгаа хамтарсан багийн судалгаанд би Г.Бын хоёр хүүхдийг эрсдэл бүхий хүүхдийн судалгаанд оруулж байсан. Г.Б, Бямцацэцэг хоёр архи уудаг байсан. Тэгэхээр нь тэдний хоёр хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэж бодоод судалгаанд хамруулж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Гэрч Т.Түмэнтогтохын өгсөн:  Анх 2018 оны зун Б.С Хэнтий аймгийн Дадал суманд байхдаа намайг ирж ав гээд уйлаад утсаар надтай ярьсан. Би Баясгалан гэдэг хамаатны залуутай хамт автомашинтай яваад Б.Сийг Дадал сумаас очиж авсан. Б.С Норовлин суманд ирээд цээжээ балбаад байсан. Би тэгэхээр нь Норовлин сумын эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үзүүлсэн. Норовлин сумын эмч Шүрэнцэцэг хөхний хавдар байж магадгүй Хэнтий аймагт очиж үзүүл хүүхдийн эмчид үзүүл гэж хэлсэн....Б.С Хэнтий аймагт үзүүлээд эмнэлэгт хэвтэх бичиг өгсөн. Тэгээд Норовлин сумын эмнэлэгт ирж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хэвтсэн. Эмнэлгээс гараад дотуур хувцсаа угааж байхыг нь харсан чинь Б.Сийн эрхтэнээс нь цагаан өнгөтэй зүйл гарч дотуур хувцас нь муухай болсон байсан. Би тэгээд Б.Соос яагаад дотуур өмд чинь ийм муухай болсон юм гэж асуусан чинь би юм яримааргүй байна гээд уйлсан. Би яасан юм гээд их шалгааж асуусан. Тэгээд манай аав Г.Б намайг хүчиндсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь Норовлин сумын эмч Бумбагад үзүүлсэн чинь эрэгтэй хүнтэй унтсан Би бага эмч хүн сайн мэдэхгүй. Та мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлсэн. Тэгэж анх Б.С надад болсон хэргийн талаар ярьсан...Эхлээд Б.С яримааргүй байна гээд уйлсан. Би ямар нэг юм болж гэж бодоод яасан юм гэж асуухад уйлж байгаад надад болсон асуудлын талаар ярьсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10, 12-13 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11, 14-15 дугаар хуудас/

Б.Сийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 26 дугаартай дүгнэлт: ...Б.Сийн охин хальс хуучин урагдсан сорвитой. Охин хальс нь 13,18, 12 цагийн байрлалд хуучин урагдсан сорвитой....Дээрх охин хальсны урагдал нь бэлгийн харьцааны үед үүсгэгдэх боломжтой Б.С нь бэлгийн замын халдварт өвчингүй гэх дүгнэлт ... /хх-ийн 101 дүгээр хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт....Г Г.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй гэх дүгнэлт..../хх-ийн 116-дугаар хуудас/

Б.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 154 хуу/

Г.Б-ын сэтгэцийн байдлыг тодорхойлсон Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/

Г.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 151 хуу/

Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуу/

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн шүүх хуралдааны үед гаргасан өмгөөлөгч Д.Ганхуяг бичиж насанд хүрээгүй хохирогчийн эх Д.Бямбацэцэгээр хуулуулж бичүүлэн прокурорт өгүүлсэн гэх хүсэлт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Сийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Сийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Түмэнтогтох, Б.С нарын хот хооронд зорчих эрхийн тасалбар, нотариатын мөнгөний тасалбар, бэлэн мөнгөний орлогын баримт, Т.Түмэнтогтохын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2хх-ийн 1-15 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь дагавар охин Б.Сийг 09 настай байхад нь буюу 2016 онд Хэнтий аймгийн Дадал сумын төвд өөрийн гэртээ,  мөн 11 настай байхад нь буюу 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын Агац баг Читийн зуслан гэх газарт байх зуны байшинд Б.Стой тус тус бэлгийн харьцаанд орсон  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлэг өгсөн байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч Б.Сийн... Тэгээд аав өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би аавыг түлхсэн боловч дийлэхгүй байсан. Миний бэлэг эрхтэн өвдөөд байсан. Би тэгээд өвдөөд байхаар нь уйлсан чинь аав миний дээрээс босоод миний хажуу талаар ороод унтсан. Маргааш өглөө нь босоод жорлон ороод бие зассан чинь миний дотуур өмд нойтон болсон байсан... Аав намайг цаашаа хэвт аав нь унтъя гэж хэлсэн. Намайг шөнө унтаж байхад аав миний дээр гараад миний өмдийг тайлчихсан байсан. Би яг өмд тайлж байхыг нь мэдээгүй. Миний өмдийг өвдөг хүртэл тайлчихсан. Аав миний дээр гарчихсан байсан. Аав миний дээрээс аймаар чанга дараад байсан. Миний дотуур өмдийг өмдтэй минь цуг тайлчихсан байсан. Аав дээгүүрээ нүцгэн байсан. Доогуураа өмдтэй байсан. Тэгээд аав Г.Б миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд удаагүй байхад манай хаалгыг нэг хүн цохьсон...гэх мэдүүлэг, гэрч С.Бумбагын...харин Б.Соос чи бэлгийн харьцаанд орж байсан уу гэж асуухад толгой дохиж байсан...гэх мэдүүлэг,  гэрч Т.Түмэнтогтохын... Тэгээд манай аав Г.Б намайг хүчиндсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг,  гэрч Д.Бямбацэцэгийн... надад болсон асуудлын талаар манай ээж Түмэнтогтох надад хэлсэн...гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26  дугаар дүгнэлтэнд... Б.Сийн охин хальс хуучин урагдсан сорвитой. охин хальс нь 13,18, 12 цагийн байрлалд хуучин урагдсан сорвитой....Дээрх охин хальсны урагдал нь бэлгийн харьцааны үед үүсгэгдэх боломжтой... гэж дурдсан, Г.Б-ын гэрчээр өгсөн... Шөнө дунд өнгөрч байхад охин намайг хүзүүдээд унтаж байхад нь би дээр нь гараад хувцсыг нь тайлаад бэлэг эрхтнээ гаргаж охиныхоо бэлэг эрхтэн рүү хийсэн. Манай охин ааваа та болиоч гэж хэлж байсан. Манай охин амандаа өмсөж байсан майкаа зуугаад уйлаад байсан. Би охиндоо өвдөнө шүү тэсээрэй гэж хэлсэн. Би охиныхоо дээр гараад гурван минут орчим хөдөлж байхад манай охин ааваа болиоч гэж хэлэхээр нь би хөдлөхөө болиод охины дээрээс буугаад унтсан... шөнө унтаж байхад манай охин намайг үнсэхээр нь хувцсаа тайл гэж хэлэхэд охин хувцсаа тайлахаар нь би дээр нь гараад бэлэг эрхтнээ гаргаад охины бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байхад охин уйлаад байхаар нь би хөдлөхөө болиод буухад цус гарсан байсан... гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө шалгагдаж буй хэрэгтэй нь холбогдуулж  цагдаагийн алба хаагч зодсон, мэдүүлэг авахдаа айлгаж, дарамталсны улмаас хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгсөн гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх бөгөөд  Г.Б-аас мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан болохыг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй тул түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Г.Б-ын өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурор болон оролцогчдоос санал, хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 17-нд  гэрчээр, /хх-ийн 33-34 хуу/ сэжигтнээр 2018 оны 11 дүгээр сарын 18-нд, / хх-ийн 139-140 хуу/   2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр / хх-ийн 143-145 хуу/ яллагдагчаар тус тус мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгүүдээс үзэхэд түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөхдөө хохирогчтой бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцаанд ороогүй гэж хоёр өөр байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд хэргийн бусад нөхцөл байдлын талаар маргаагүй байна.

Г.Б-ын дээрх мэдүүлгүүдээс хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд харин бэлгийн харьцаанд ороогүй гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж  дүгнэв.

            Насанд хүрээгүй хохирогч Б.С нь 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хэрэг гарах үед 9, 11 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар / хх–ийн 154  хуу/ тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Б-ын хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь  хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шинжийг хангаж байна.          

   Аймгийн Прокурорын газраас Г.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Г.Б-ыг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /хх-ин 126 хуу/ байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж /хх-ийн 133 хуу/  нийт 117 /нэг зуун арван долоо/ хоног цагдан хоригдсоныг нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны үед насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Ж 85.900 төгрөгийн /унааны зардал, эхо үзлэгийн төлбөр, нотариатын зардал/ баримт гаргаж өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байсан Т.Т-д 1.500.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож өгсөн нь тогтоогдсон тул дээрх 85.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА

      

 

       ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ

 

 

       ШҮҮГЧ                                     Д.СУГАР