| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0465/Э |
| Дугаар | 471 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Болормаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А т холбогдох эрүүгийн 1806100600536 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь Эхийн 4-13 тоотод хамтран амьдрагч А.Д гар луу цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Батбаяр овогтой А 2014 оны 10 дугаар сараас гэр бүл болон дундаасаа нэг хүүхэдтэй одоо 4 настай Дунжидмаа овогтой Хангай нь одоо Хэнтий аймгийн Батширээт суманд манай аав ээж дээр өсөж байгаа. Одоо эмээ өвөөтэйгээ хамт амьдраад 4 жил болж байна. Манай хүү чихрийн харшилтай биеэр нь их тууралт гардаг юм. Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 00 цагийн орчим нөхрийнхөө хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь Эхийн 4-13 тоотод байх хадамынхаа нөхрийн хамт гэртээ байж байхад манай нөхөр хадам ээжээс болоод уурласан ууртай хэвтэж байсан. Би хүүгийнхээ харшилд тос явуулна гээд байж байтал нөхөр надад байгаа 150000 төгрөгийг машинаа янзлуулна мөнгөө өгчих гэхээр нь би хүүхдийн тос авч явуулна гээд мөнгөө өгөхгүй гэхэд тэр намайг аяга барьж байсан гар луу гараараа цохисон аяга хагараад миний баруун гарын 3 хурууг зүссэн би тухайн оройноо шууд гэмтэл Согог судлалын үндэсний төв рүү очиж баруун гарынхаа сарвууны хэсэгт нийт 3 оёдол тавиулсан юм би дотор гадаргуу хэдэн оёдол тавьсаныг мэдэхгүй байна..., надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хэргийн 9-10, 12 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹497 дүгнэлтэд 1.А.Д биед баруун гарын гарын 2, 3, 4-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хэргийн 15 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.А өгсөн:...ээж цаанаас манай эхнээрээс Анхбаяр юу хийж байна гэж асуухаар нь манай эхнэр ээждээ “энэ муу гөлөг юу хийдэг юм, гэртээ надтай хэрүүл хийгээд байж л байна гэж хэлсэн чинь ээж нь цаанаас нь чи муу гөлөг миний охиныг 5 ханатай гэрээр хуураад наана байлгаад байгаарай” гэж хэлэхээр нь миний уур хүрээд та нар муу сайн юмнууд намайг битгий дээрэлхээд байгаарай гэж орилсон. Эхнэр аяга угааж байснаа надруу аяга шидсэн чинь намайг онолгүй юм угаадаг вана онож хагалсан. Ахиад аяга шидэх гэхээр нь би гараа далайсан чинь аягаар цохисон шилэн аяга нь хагараад Дунжидмаагийн баруун гарын долоовор, дунд, ядам хуруунуудын өндөг нь зүсэгдэж миний баруун гарын чигчий хуруунуудын гадна үеэн дээр зүсэгдсэн..., би сандараад 102, 103 луу “би эхнэрийнхээ гарыг зүсчихлээ” гэж дуудлага өгсөн..., 103-ын эмч ирж үзээд Гэмтэл Согог судлалын төвд үзүүлээрэй гээл анхны тусламж үзүүлээд явсан. Тэгээд бид 2 Гэмтэл Согог судлалын Үндэсний төв орж гарын зургийг авахуулахад шөрмөс тасарсан зүйл байхшгүй байна..., арьсан давхарга гэмтэсэн байна оёдол тавиулчихад болно гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь Эхийн 4-13 тоотод хамтран амьдрагч А.Д гар луу цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дунжидмаагийн. Би хүүгийнхээ харшилд тос явуулна гээд байж байтал нөхөр надад байгаа 150000 төгрөгийг машинаа янзлуулна мөнгөө өгчих гэхээр нь би хүүхдийн тос авч явуулна гээд мөнгөө өгөхгүй гэхэд тэр намайг аяга барьж байсан гар луу гараараа цохисон аяга хагараад миний баруун гарын 3 хурууг зүссэн би тухайн оройноо шууд гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж баруун гарынхаа сарвууны хэсэгт нийт 3 оёдол тавиулсан юм гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹497 дүгнэлтээр...А.Д биед баруун гарын гарын 2, 3, 4-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.А үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч А.Д нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.