Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 322

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09 сарын 02                           Дугаар                                      Баруун-Урт

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын 3-р багт оршин суух, ЛЕ58110977 регистртэй, Зээрднүүд овогт Бавуугийн Юндэндоржид холбогдох “сум хөгжүүлэх сангийн зээл 5.150.000 / таван сая нэг зуун тавин мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Наран сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2013.01.25-ны өдрийн 8-р хурлаар хэлэлцэн шийдвэрлэж сумын Засаг даргын 2013.02.05-ны өдрийн Б/09 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас ЖДҮ-ийг дэмжих 15.000.000 төгрөгийн зээлийг 2013.02.05-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар батлуулж авсан. Сүхбаатар аймгийн Аудитын газраас НАран сумын хугацаа хэтэрсэн зээлд 2016.03.25-ны өдрийн 1/11 СБР-2016, 15СТА-ТТЗ тоот акт тавигдсан. Актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд хийхийг хугацаатай мэдэгдэл өгч мөн утсаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд Б.Юндэндоржоос хугацаа хэтэрсэн зээл болох 5.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Юндэндорж нь 5.150.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Юндэндорж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 5.150.000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь хариуцагч Б.Юндэндоржоос сум хөгжүүлэх сангийн зээл 5.150.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Юндэндорж нь сум хөгжүүлэх сангийн зээл 5.150.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд төлж хохиролгүй болгосон нь мөнгө төлсөн баримтаар батлагдаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 97.350 төгрөгийн тал хувь болох 48.675 төгрөгийг хариуцагч Б.Юндэндоржоос гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

        Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Юндэндоржид холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 5.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг 

дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Б.Юндэндоржоос 5.150.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 97.350 төгрөгийн тал хувь болох 48.675  төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

 3. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ш.ОЮУНГЭРЭЛ