| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0458/Э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э ад холбогдох эрүүгийн 1706 01124 0094 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Э , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн орчим иргэн Н.Э 32-45 УНА улсын дугаартай автомашинаас гар цүнхтэй эд зүйлс хулгайлж 415.170 төгрөгийн хохирол,
2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн орчим 07-48 ДГО улсын дугаартай автомашинаас хайрцагтай гар утас, сэлбэг, цүнхтэй эд зүйлс хулгайлж 741.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын өргөтгөлийн 30, 31 дүгээр контейнерын урд өөрийн 32-45 улсын дугаартай мөнгөлөг өнгийн Harrer маркийн автомашинтай бүрээсээ буулгаж байгаад зүүн гар талын хаалгаар машины урд талын суудлын голд байсан саарал, хөх өнгийн LV гэсэн бичигтэй гар цүнх алдагдсан..., цүнхэнд улаан өнгийн арьсан түрүүвч 2016 онд 100000 төгрөгөөр авч байсан одоо 50000 төгрөгөөр үнэлж байна..., цагаан өнгийн Самсунг Эс-4 маркийн гар утас 2 сарын өмнө 210000 төгрөгөөр авч байсан..., одоо 160000 төгрөгөөр үнэлж байна. Гар утасны зөөврийн цэнэглэгч 20 хоногийн өмнө 34000 төгрөгөөр авч байсан. Бэлэн 50000 төгрөг, 100 доллар, 5 доллар, 2 доллар, орон орны мөнгөн дэвсгэртүүд, крем ноо сайханы зүйлүүд, иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрийн банкны 2 карт, Тэс шатахуун түгээхийн карт бусад хөнгөлөлтийн картууд, НӨТ-ийн баримтууд байсан..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Нарантуул худалдааны төвийн өргөтгөл болон Өгөөмөр худалдааны төв хоорондох авто зогсоол дээрээс танил ах Батхуягийн эзэмшлийн Истана маркийн 0748 ДГО улсын дугаартай автомашинаас саарал өнгийн спорт цүнхээ хулгайд алдсан..., миний ээлжийн хувцаснууд байсан өөр бичиг баримт, үнэт зүйлс байгаагүй..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 134 дүгээр хуудас/,
Хохирогч Х.О нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үдээс 07-48 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид /Батхуяг/ жижиг хайрцагтай эд зүйлийг өгч Улаанбаатар хот руу явуулсан..., 2074 оны 8 дугаар сарын 19-ны өдөр жолооч руу залгаад юмаа авах гэтэл хулгайд алдчихсан цагдаа мэдүүлэг өгч байна гэсэн. Тэр хайрцагт гар утасны дэлгэцүүд байсан..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 138 дугаар хуудас/,
Яллагдагчаар Э.Э өгсөн:...би архи уучихсан болохоор ийм зүйл хийчихсэн...өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..., би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан гэх мэдүүлэг /хэргийн 186 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 147-148, 151-152 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 156 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 168 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 171-172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн орчим иргэн Н.Э 32-45 УНА улсын дугаартай автомашинаас гар цүнхтэй эд зүйлс хулгайлж 415.170 төгрөгийн хохирол, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн орчим 07-48 ДГО улсын дугаартай автомашинаас хайрцагтай гар утас, сэлбэг, цүнхтэй эд зүйлс хулгайлж 741.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохиргч нарын мэдүүлэгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Э.Э ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Э ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Э ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Э ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 2019 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл 63 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.