| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0497/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Х.Я
иргэний хариуцагч Д.Г ,
шүүгдэгч Х.П , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.П д холбогдох эрүүгийн 1903 00000 0093 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.П , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.П нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны 06 цаг 52 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их засаг” их сургуулийн урд замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан ”Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ Тоёота Приус маркийн 07-27 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодож яваад мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын цэвэрлэгээ хийж байсан Х.Я ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а.б.в.г-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 16-нд УИХ дэлгүүрийн ард талын зоогийн газар ажиллаж байсан. Тухайн үед 7 цаг өнгөрч байхад манай менежер Мягмардорж гэдэг хүн над руу залгаж ажил дээрхи байгаа юмнуудыг эгчийнх рүү маань аваачаад өгөөчээ гээд надад хэлсэн. Энэ үед би ажлаасаа тарж байсан болохоор хамт явсан. 7-н буудал руу явж байх замдаа Ган-эрдэнэ рүү залгаад хаана байгааг нь асуухад найз охиноо хүргэж өгөх гээд 100-н айл руу явж байна гэсэн. Намайг хаана юу хийж байна гэхээр нь би 7-н буудал руу явж байна гэсэн. Төв рүү ороод залгаарай гээд Ган-Эрдэнэ хэлсэн. Тэгээд бид хоёр 7 буудалд юмнуудыг нь аваачиж тавьчихаад үсээ засуулж байтал Ган-Эрдэнэ над руу залгасан. Хаана явна ирэх болж байна уу гээд бид хоёр 100-н айл дээр таарсан. Тэндээсээ Ган-Эрдэнэ манайд очъё гээд очсон. Тэр үед УНХ 0727 дугаартай машинаа барьсан явж байсан. Гэртээ очих замдаа гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 2 литрийн том пиво авсан. Мягмардорж, Ган-Эрдэнэ хоёр тэр пиво-г уусан. Би тэр үед гэрт нь байсан айрагнаас амссан. Тэр хоёр гэрт нь байх хугацаанд Мягмардорж ажлынхаа Төгөлдөр гээд залуутай ярьж байх шиг байсан. Тэндээсээ гараад Баянбүрд рүү явж хүнтэй уулзахаар болсон. Тийшээ гарахад 22 цаг л болж байсан байх, тэгээд Баянбүрд дээр байж байгаад хойшоогоо тэр хоёр баар орохоор болсон. Тухайн үед Ган-Эрдэнэ өөрөө машинаа барьсан явсан. Тэгээд долоон буудлын доод талын +17 клубт бид гурав хамт орсон. Тэнд 2 шил пиво нэг ус авсан. Тэрийгээ уучихаад хажуу талын бааранд ороход 00 цаг өнгөрч байсан, шөнийн 1 цагийн үед Төгөлдөр нэг шил архитай ирсэн. Ган-Эрдэнийн надад машиныхаа түлхүүрийг өгөөд архийг машин руу хий гэж хэлсэн. Би архийг машинд хийчихээд, тэр гурав бааранд ороод нэг шил архи, 3 шил пиво, нэг ус авсан. Бааранд хүмүүстэй маргалдаад тэр үед би эрүүл байсан учраас машиныг нь барьж явсан. Өөр баар сав гэж явж байгаад гэрт нь 05 цагийн үед ороод, гэр нь нэг сав пиво, нэг шил архиа тэр гурав хувааж уусан. Уух юм нь дуусчихаад 6 өнгөрч байхад дэлгүүр рүү намайг юманд явуулсан. Явах замдаа би ажлаа тараад ачаалал ихтэй, анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод аваар хийсэн. Дэлгүүрийн үүдэнд хогийн сав байсан, би бууж машинаа харчихаад буцаад Ган-Эрдэнэ-д очиж юм мөргөчихлөө гэж хэлсэн. Ган-Эрдэнэ надад машинаа янзлуулж өгөөрэй, наадах чинь дор хаяж 2 сая төгрөг болно гэж хэлсэн Би хүн мөргөсөн гэж мэдээгүй, маргааш орой 21-22 цагийн үед гэрт нь очоод 1 сая төгрөг өгөөд машиныг чинь янзлуулахаар боллоо гээд айрагнаас 1 л орчмыг уусан байгаа, Тэндээс машиныхаа түлхүүрийг аваад яв гэсэн. Тэгээд харьж явах замд цагдаа үлээлгээд 0.29-тэй гарсан байгаа гэв.
Хохирогч Х.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Баруун хөл хугарсан. Бие маань их зовиуртай байна. Одоо би цаашдаа хэдэн сар эмчилгээ хийх нь тодорхойгүй байгаа. Хохирол төлбөрт 6051550 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээний зардал гарвал энэ хүнээр гаргуулмаар байна. Одоо ажлаа хийхгүй байгаа. Листний зөрүүгээ аваагүй байгаа гэв.
Иргэний хариуцагч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...машиныхаа хохирлыг барагдуулчихсан. Машинаас нэхэмжилсэн мөнгө болох 1 сая гаран төгрөгийг өгсөн. Пүрэвдавга нь хохирогчид эмчилгээтэй холбоотой төлбөрийг барагдуулсан байгаа” гэв.
Хохирогч Х.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 17-ны үүрээр 06 цагийн орчимп Баянзүрх дүүргийн нутаг Их Засаг их сургуулийн орчим замын цэвэрлэгээ хийхээр хуваарын дагуу ажиллаж: эхэлсэн. Их Засаг их сургуулийн ойр орчмыг цэвэрлэж дуусаад ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудлыг цэвэрлэх зорилгоор түмбээ байрлуулж тавин, хажуудаа хогийн саваа тавьчихаад зүүнээсээ баруун чиглэлтэй явсан улаан өнгийн суудлын машин нь намайг мөргөчихөөд яваад өгсөн. Тэр үед яг ямар маркийн улсын дугаартай болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би зам дээр хэвтэж байх үед ойр орчимд байсан нэг эрэгтэй хүн ирж өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд би түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн” гэх мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагын зүгээс хогны тэрэг, аюулгүйн түмбэ зэрэгт хохирлын үнэлгээ хийгээгүй..., нөхөн төлөх акт тавигдсан байгаа..., актын дагуу нийт 164000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/,
Гэрч С.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2018 оны 4 дүгээр сарын 23-наас хойш энэ машиныг унахгүй байгаа..., одоо Есөн Шижир ХХК-ний зээл дуусахаар уг машиныг Д.Г ы нэр дээр шилжүүлж өгнө..., эзэмшигч нь Д.Г юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 73 дугаар хуудас/,
Гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний багын найз П надтай гар утсаар ярьж байгаад орой 20 цагийн орчим манай гэрт хамаатны ах нь гэх Мийгаа гэх залуу, хамт ажилладаг гэх Төгөлдөр гэх залуугын хамт 3-лаа ирсэн. Манайд ирэхдээ тэр гурав 2 литрийн 2 ширхэг пивотой ирээд найз П , Мийгаа, Төгөлдөр 3 хувааж уусан. Тэрийгээ ууж дуусаад Төгөлдөр нь гарч дахин 2 литрийн 1 пиво, ямар архийг нь мэдэхгүй 1 архитай хамт авч ирсэн. Би архи пиво уухгүй гээд амсаж өгөөд найз бүсгүй Нямкатай хамт орондоо ороод унтсан. Хамгийн сүүлд шөнийн 02 цагийн орчим харахад Мийгаа нь түрүүлээд унтчихсан, Төгөлдөр орон дээр хэвтсэн, П нь усанд орно гээд сууж байхыг харсан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө 7 цаг өнгөрч байхад Мийгаа нь газар унтаж байсан. Төгөлдөр П 2 гаднаас орж ирээд намайг сэрээгээд уучлаарай автомашиныг чинь унаж яваад юм мөргөчихлөө гэж хэлсэн. Хаана юу мөргөсөн юм бэ гэж асуухад Сансараас Хил хамгаалах явах замд хогийн сав мөргөсөн гэж хэлэхээр нь би итгэхгүй гарч машинаа харахад жолооч талын баруун урд талын буфэр хагарсан, толь нь хугараад алга болсон, баруун урд кирло хэсэг нь хонхойгоод юм шүргэсэн гэмээр будаг нь халцарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/,
Гэрч Н.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сэрээд 00-ын өрөө орох гээд бостол манай найз залуугийн 3 найз нь ирчихсэн пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эртхэн унтаж амраач гэж хэлчихээд буцаад орондоо орж унтсан..., намайг хичээл дээр байхад манай найз залуу надруу залгаад энэ гурав миний машины түлхүүрийг хулгайлаад авч гараад миний машиныг эвдэлцэн байна гэсэн..., мөнгө олно гээд гарсан.., маргааш машиныг янзлаж өгнө гэж хэлсэн..., удалгүй манай найз залуугийн машиныг унаж явсан хүн ирээд түлхүүрийг нь авсан. Тэгтэл нөгөө залуугаас юу мөргөсөн юм бэ гэж асуухад хогийн сав мөргөсөн гэж хэлсэн. Тэгтэд манай найз залуу хогийн зав ногоон өнгөтэй биз дээ. Миний машины хажуу тал нь цагаан саарал болсон байна. Чи ер нь хогийн саваа мөргөсөнөө мэдсэн юм уу гэтэл би сайн мэдэхгүй байна Төгөлдөр надад тэгэж хэлж байсан санагдаж байсан гэж хоорондоо ярьж байсан..., Пүрэвээ гэдэг найз нь унаж явж байсан гэж хоорондоо ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 75 дугаар хуудас/,
Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Пүрэвдаваагийн хамт дэлгүүрээс пиво худалдаж авах зорилгоор гарах үед угаалгын машин дээрээс П нв машины түлхүүр аваад хамт гарсан. Ингээд П нь улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 07-27 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би суугаад Жуковоос Сансрын доод талд байдаг дэлгүүр орох гээд Их Засаг Их сургуулийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 1-р эгнээгээр ойролцоогоор яг хэдэн км/цагийн хурдтай явсан болохыг анзаараагүй явж байтал түс тас хийх чимээ гараад машин баруун гар талын хамар хэсэгт ногоон өнгөтэй хогийн сав харагдаад өнгөрөхөөр нь би сая юу боловоо гэж асуусан чинь надад П хогийн сав л шүргэх шиг боллоо гэж хэлээд зогсолгүй яваад дэлгүүрийнхээ гадаа очиж зогсоод хартал машины урд талын буферын баруун хэсэг нь эвдэрчихсэн байсан ба тэгэхээр нь дэлгүүр лүү орж 3 литрийн пиво нэг ширхэгийг аваад Жуковт очсон..., П нь Ган-Эрдэнийд байхдаа архи, пиво уугаагүй харин айраг уугаад байсан” гэх мэдүүлэг /хэргийн 84-85 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹2605 тоот “1.Х.Я ын биед баруун шилбэ ясны битүү хугарал, хугаралыг бэхлэх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй” гэжээ. /хэргийн 91 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹1152 тоот “1.Шинжилгээнд ирүүлсэн 18 хэсэг зүйлийг биетээр ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 18 хэсэг зүйлийн 11 нь харьцуулах загварт ирүүлсэн 0727 УНХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд бамбайн баруун талын хагарсан хэсэг, баруун урд талын толины суурь, аравч, баруун урд талын далбааны дотор шаврын хаалтны хэсэг байна. 3. Хагарсан хэсэгт гарсан тэгш бус зах ирмэгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хэргийн 100 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №85 дугаартай магадлагаанд: “1. Тоёота Приус 20 маркийн 0727 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Хишигдорж овогтой П нь 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтай Хөхөө овогтой Янжиндулам нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хэргийн 118-122 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-15 дугаар хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 16, 18 дугаар хуудас/, Өвчний түүх /хэргийн 27-33 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хэргийн 112-113 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 155 дугаар хуудас/, жолоочны үнэмлэхний лавлагаа /хэргийн 156 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 190 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.П нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны 06 цаг 52 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их засаг” их сургуулийн урд замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан ”Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ Тоёота Приус маркийн 07-27 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодож яваад мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын цэвэрлэгээ хийж байсан Х.Я ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а.б.в.г-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П ын ...Ган-Эрдэнэ манайд очъё гээд очсон. Тэр үед УНХ 0727 дугаартай машинаа барьсан явж байсан. Гэртээ очих замдаа гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 2 литрийн том пиво авсан. Мягмардорж, Ган-Эрдэнэ хоёр тэр пиво-г уусан. Би тэр үед гэрт нь байсан айрагнаас амссан..., гэрт нь 05 цагийн үед ороод, гэр нь нэг сав пиво, нэг шил архиа тэр гурав хувааж уусан. Уух юм нь дуусчихаад 6 өнгөрч байхад дэлгүүр рүү намайг юманд явуулсан. Явах замдаа би ажлаа тараад ачаалал ихтэй, анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод аваар хийсэн. Дэлгүүрийн үүдэнд хогийн сав байсан, би бууж машинаа харчихаад буцаад Ган-Эрдэнэ-д очиж юм мөргөчихлөө гэж хэлсэн гэх, хохирогч Х.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…хохирол төлбөрт 6051550 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээний зардал гарвал энэ хүнээр гаргуулмаар байна гэх, иргэний хариуцагч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...машиныхаа хохирлыг барагдуулчихсан. Машинаас нэхэмжилсэн мөнгө болох 1 сая гаран төгрөгийг өгсөн. Пүрэвдавга нь хохирогчид эмчилгээтэй холбоотой төлбөрийг барагдуулсан байгаа гэх, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай байгууллагын зүгээс хогны тэрэг, аюулгүйн түмбэ зэрэгт хохирлын үнэлгээ хийгээгүй..., нөхөн төлөх акт тавигдсан байгаа..., актын дагуу нийт 164000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх, гэрч С.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...одоо Есөн Шижир ХХК-ний зээл дуусахаар уг машиныг Д.Г ы нэр дээр шилжүүлж өгнө..., эзэмшигч нь Д.Г юм ...” гэх, гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай гэрт хамаатны ах нь гэх Мийгаа гэх залуу, хамт ажилладаг гэх Төгөлдөр гэх залуугын хамт 3-лаа ирсэн..., тэр гурав 2 литрийн 2 ширхэг пивотой ирээд найз П , Мийгаа, Төгөлдөр 3 хувааж уусан..., Төгөлдөр нь гарч дахин 2 литрийн 1 пиво, ямар архийг нь мэдэхгүй 1 архитай хамт авч ирсэн. Би архи пиво уухгүй гээд амсаж өгөөд найз бүсгүй Нямкатай хамт орондоо ороод унтсан..., өглөө 7 цаг өнгөрч байхад Мийгаа нь газар унтаж байсан. Төгөлдөр П 2 гаднаас орж ирээд намайг сэрээгээд уучлаарай автомашиныг чинь унаж яваад юм мөргөчихлөө гэж хэлсэн гэх, гэрч Н.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай найз залуугийн 3 найз нь ирчихсэн пиво уугаад сууж байсан..., хичээл дээр байхад манай найз залуу надруу залгаад энэ гурав миний машины түлхүүрийг хулгайлаад авч гараад миний машиныг эвдэлцэн байна гэсэн..., машиныг унаж явсан хүн ирээд түлхүүрийг нь авсан..., машины хажуу тал нь цагаан саарал болсон байна. Чи ер нь хогийн саваа мөргөсөнөө мэдсэн юм уу гэтэл би сайн мэдэхгүй байна Төгөлдөр надад тэгэж хэлж байсан санагдаж байсан гэж хоорондоо ярьж байсан гэх, гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...угаалгын машин дээрээс П нь машины түлхүүр аваад хамт гарсан. Ингээд П нь улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 07-27 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би суугаад Жуковоос Сансрын доод талд байдаг дэлгүүр орох гээд Их Засаг Их сургуулийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 1-р эгнээгээр ойролцоогоор яг хэдэн км/цагийн хурдтай явсан болохыг анзаараагүй явж байтал түс тас хийх чимээ гараад машин баруун гар талын хамар хэсэгт ногоон өнгөтэй хогийн сав харагдаад өнгөрөхөөр нь би сая юу боловоо гэж асуусан чинь надад П хогийн сав л шүргэх шиг боллоо гэж хэлээд зогсолгүй яваад дэлгүүрийнхээ гадаа очиж зогсоод хартал машины урп талын буферын баруун хэсэг нь эвдэрчихсэн байсан ба тэгэхээр нь дэлгүүр лүү орж 3 литрийн пиво нэг ширхэгийг аваад Жуковт очсон..., Пүрэвпдагва нь Ган-Эрдэнийд байхдаа архи, пиво уугаагүй харин айраг уугаад байсан гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹2605 тоот “1.Х.Я ын биед баруун шилбэ ясны битүү хугарал, хугаралыг бэхлэх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо..., гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹1152 тоот: “1.Шинжилгээнд ирүүлсэн 18 хэсэг зүйлийг биетээр ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ..., харьцуулах загварт ирүүлсэн 0727 УНХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд бамбайн баруун талын хагарсан хэсэг, баруун урд талын толины суурь, аравч, баруун урд талын далбааны дотор шаврын хаалтны хэсэг байна..., хагарсан хэсэгт гарсан тэгш бус зах ирмэгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №85 дугаартай магадлагаанд: 1. Тоёота Приус 20 маркийн 0727 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Хишигдорж овогтой П нь 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтай Хөхөө овогтой Янжиндулам нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, өвчний түүх, эд зүйлийн үнэлгээний тайлан, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочны үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
П ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос шүүгдэгч П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П ыг “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах”, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг болдог өдрийн орой найз Ган-Эрдэнийд машины түлхүүр авах гэж ирээд гэрт нь 1 литр айраг уусан байсны дараа цагдаа нар саатуулж согтууралын зэрэг тогтоосон. Осол болох үед ажлын ачаалал ихтэй, анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гаргасан. Тухайн үед би архи, пиво уугаагүй байсан гэж мэтгэлцэж байгаа боловч дээрхи мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Ган-Эрдэний...П надтай гар утсаар ярьж байгаад орой 20 цагийн орчим манай гэрт хамаатны ах нь гэх Мийгаа гэх залуу, хамт ажилладаг гэх Төгөлдөр гэх залуугын хамт 3-лаа ирсэн. Манайд ирэхдээ тэр гурав 2 литрийн 2 ширхэг пивотой ирээд найз П , Мийгаа, Төгөлдөр 3 хувааж уусан гэх мэдүүлэг /хх 74 дүгээр хуудас/, гэрч Н.Нямгэрэлийн...манай найз залуугийн 3 найз нь ирчихсэн пиво уугаад сууж байсан гэх мэдүүлэг /хх 75 дугаар хуудас/, гэрч Г.Төгөлдөрийн...П нь Ган-Эрдэнийд байхдаа архи, пиво уугаагүй харин айраг уугаад байсан гэх мэдүүлэгүүдээр /хх 84-85 дугаар хуудас/ шүүгдэгч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.П д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.П нь хохиргчид 6051550 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлбөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиргч Х.Я нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн толины бутарч хугарсан болон гадна талын никль хүрээ, урд буферын хагархай хэсэг, под крыло зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.