Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 4-7 тоотод оршин суух Боржигон Дамдинжамцайн Гүнэрэгийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гүнэрэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1957 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. 1973 оноос 1977 оны 07 дугаар сар хүртэл Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчин, 1977 оны 07 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар хүртэл цэрэгт, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 он хүртэл малчин, 1984 онд худгийн моторчиноор ажиллаж байсан. Ингээд 1985-1988 онуудад Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор ажилласан. 1989-1994 он хүртэл сумдаа малчнаар тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он, бичилт, тамга, тэмдэг зөрүүтэй байгаа учраас ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн1973 оны 09 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1984 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал худгийн моторчноор, 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор, 1989 оны 01 дүгээр сараас 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1973 оны 09 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1984 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал худгийн моторчноор, 1985 оны 01 дүгээр  сараас  1988  оны  12   дугаар   сарыг   дуустал   Дэлгэр   сумын   Бадрал   нэгдэлд жолоочоор, 1989 оны 01 дүгээр сараас 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1973 оны 09 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчнаар,1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянсан бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал худгийн моторчноор, 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал, Баянхонгор бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчин, захиргаа аж ахуйд жолоочоор ажиллаж байсан Дамдинжамцай овогтой Гүнрэг нь 1973 оны 9-12 сард 442 төгрөг, 1974 оны 1-12 сард 1110 төгрөг, 1975 оны 6-12 сард 1260 төгрөг, 1976 оны 1-12 сард 1359 төгрөг, 1977 оны 1-6 сард 476 төгрөг, 1985 оны 1-12 сард 4064 төгрөг, 1986 оны 1,3-10 сард 3822 төгрөг, 1987 оны 1-3, 5-12 сард 4077 төгрөгний цалин авч байсан байна. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалууд шилжиж ирээгүй болно...” гэсэн мөн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 297 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Бадрал нэгдлийн Баянсан бригадад /1982-1983 он/ малчин, худгийн моторчин /1984 он/, жолооч /1988 он/ байсан Дамдинжамцай овогтой Гүнрэг нь 1982 оны 1-12 сард 3248 төгрөг, 1983 оны 1-12 сард 3685 төгрөг, 1984 оны 1-12 сард 2394 төгрөг, 1988 оны 1-2 сард 770 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн болон 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 261 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал, Баянхонгор бригадад малчин байсан Дамдинжамцай овогтой Гүнрэг нь 1991 оны 1-12 сард 2983 төгрөг, 1992 оны 1-12 сард 1399 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Архивын лавлагаан дахь зарим сарууд тасалдсан байгаа боловч тухайн үеийн нийгэм дэх малчны хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.

Харин хүсэлтээс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал, 1993 оны 01 дүгээр сараас 1994 он хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Боржигон Дамдинжамцайн Гүнэрэгийг 1973 оны 09 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчнаар,1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянсан бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал худгийн моторчноор, 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал, Баянхонгор бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Дамдинжамцайн Гүнэрэгийг 1973 оны 09 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр бригадад малчнаар,1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянсан бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал худгийн моторчноор, 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал, Баянхонгор бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН