Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0592

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:Д.Амуундарь

улсын яллагч: Б.Чимгээ

хохирогч:

түүний өмгөөлөгч: С.Ариунжаргал

орчуулагч: А.Анударь, П.Ганзориг, Ц.Оргил

гэрч:

шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Г.Ганбадрах

шүүгдэгч: Д.Ж, Х /H/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт О б овогт Д Ж, Б-н иргэн Х /Hu/ нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806036151510 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О б овогт Д Ж, 19  оны  дугаар  сарын 03-ны  өдөр  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, багш  мэргэжилтэй,  ХХК-н гүйцэтгэх захирал ажилтай, ам  бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: Х,

          2.Шүүгдэгч:  иргэн, Х буюу H, 19  оны  дүгээр  сарын 11-ний  өдөр -н ны  хотын  хошуунд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ХХК-н гүйцэтгэх захирал ажилтай, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод  дүүргийн  дугаар хороо дүгээр байрны  тоотод оршин суудаг,  дугаарын ,

 

Холбогдсон хэргийн талаар:            

          Х, Д.Ж нар нь бүлэглэн хүчин төгөлдөр бус гэрээг ашиглан  ХХК-ны тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт байрлах Хөөтийн хонхор нэртай 65.46 гектар талбайгаас нүүрс олборлоход бэлэн мэтээр төөрөгдүүлж хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон -н иргэн Y-г // залилсанаас их хэмжээний буюу 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Д.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Яллах дүгнэлтийн хохирогчийн мэдүүлэг дээр Монголд уурхай түрээсэлж байгаа хамтрагч олж өгөөч гэж хэлсэн байна. Бид нар мөнгө дутуу байсан тул түрээслэх гэж байсан. Мөнгө орж ирсэн. Энэ мөнгө Жгэдэг хүнээс Эрээн  хотоос миний данс руу 180 гаран сая төгрөг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн. Хэрэв би залилах байсан бол миний дансанд мөнгө нь байсан учраас авах байсан. Би заавал газар үзэж явах шаардлага байгаагүй. Би -г банкинд дагуулж очоод өөрийн данснаас мөнгө аваад өөрийнх нь данс руу хийж өгсөн. Хохирогч худлаа мэдүүлэг өгөөд байна. Г гэдэг хүн дээр Дундговь аймагт очиж дайлуулж, ууж идэж, ажил ярьж суучихаад мэдүүлэгт Г ярьж байгаагүй гэж мэдүүлсэн байна.  энэ орд ажиллах уу, нөөц байна уу гэдгийг үзэхээр ирсэн мэргэжлийн шинжээч хүн. Тухайн газар 3 компани олборлолт хийгээд ирсэн байгаа.  геологич ирээд яаралтай өрөмдлөг хий гэж хэлсэн. Бид нар энэ мэргэжлийн хүний заавраар өрөмдлөг хийсэн. Энэ хүн 30 гаран жил энэ чиглэлээр мэргэшсэн хүн. Бид  нар  ХХК-аас түрүүлээд зардлаа гаргасан байсан. Бид нарын зорилго бол яаралтай өрөмдлөг хийх байсан. Харин мөнгийг нь бид нар шийднэ гэж хэлээгүй байсан бол бид нарт мөнгө байгаагүй тул бид нар өрөмдлөг хийж эхлэхгүй байсан.   банкинд очиж итгэмжлэл гаргаж баталгаажуулна гэж хэлж байсан. Ямар ч банк итгэмжлэл баталгаажуулдаггүй. Мөн Монгол улсад оршин суух бичиг баримт, жолооны үнэмлэх аваад өг гэж паспортаа өөрөө өгсөн. Би булааж аваагүй. өгсөн мэдүүлгүүд худлаа гэж хэлмээр байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

      Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Ж бүх зүйлийг ярилаа. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үед  би хамтарч ажиллахгүй, ажлаа зогсооё гэхээр нь би мөнгийг нь буцааж өгнө гээд баримт болгож бичиг хийж өгсөн гэв.

           Хохирогч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Х гэдэг хүн 4 төсөл хамтрах боломжтой гэж харуулсан. Тэнд жонш боловсруулах, нүүрс ачиж буулгах талбай, нүүрс угаах үйлдвэр гэм мэт төслүүд байсан. Яг аль төсөл рүү орохоо шийдэж чадаагүй. Тэгээд эхлээд хамтарсан компани байгуулъя гэж шийдсэн. Би 60 хувийг эзэмшээд, Х 40 хувийг эзэмшихээр болсон. Эхлээд хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаардагдах байршуулах мөнгийг би гаргасан. Компани байгуулаад аль ажил руу орохоо шийдээд хөрөнгө оруулалтыг ярьж эхэлнэ гэж тохирсон. Компани байгуулаад  улсад ажилтай болоод буцахдаа итгэмжлэл өгөөд явсан. Интернэт банк нээснийг  мэдээгүй байсан. Гэтэл тэр интернэт банкийг ашиглаад мөнгийг нь авчихсан байсан гэж надад хэлсэн. Бид нарт мөнгө авах талаар мэдэгдээгүй. Тэр өдөр интернэт банк нээгээд карт нээж, жолооны үнэмлэх нээж өгнө гэж хэлээд паспортыг нь аваад явсан учир намайг иртэл  дансаа шалгаж чадаагүй байсан. Өрмийн хайгуулын ажил намайг ирэхээс өмнө хийгээд эхэлчихсэн байсан. Эд нар нүүрс угаах компани аль хэдийн худалдаад авчихсан байсан. Нүүрс ачиж буух ажил мөн эхэлчихсэн гэж ярьж байсан. Тийм болохоор өрмийн асуудал дээр төлөвлөгөө маягийн зургийг үндэслэн энэ мөнгийг оруулсан гэж хэлж болохгүй байх. Хоёр дахь удаагаа ирээд  паспортыг нь авсаныг мэдээд банкин дээр очиход мөнгө аваад явсан байсан ингээд явсаныг нь мэдээд Хг дуудаж уулзахад зээлсэн гэж хэлсэн. Тэгээд мөнгийг чинь өгнө гэж бичиг хийж өгсөн. Би Монголд анх удаа сайхан сэтгэлээр хөрөнгө оруулах гэж ирсэн. Онгоцны буудалд буугаад хүн хулхиддаг хүнтэй уулзна гэж мэдсэнгүй. Өмнө нь Монголд ирж байгаагүй. Хоёр улсын хамтын найрамдалт байдлыг бодон сайхан сэтгэлээр ирсэн. Ийм залилангийн хүмүүстэй таарсандаа гомдолтой байна. Компани байгуулах явц нь 60, 40 хувь гээд байгаа. 60 хувийн мөнгийг би гаргаад, 40 хувийг Хт гаргана гэж тохирсон. Түүнээс ажил хийсний төлөө 40 хувь өгнө гэж хэлээгүй. Би 60 хувьд нь 800.000 юань оруулсан. Хөрөнгө оруулж эхлээгүй байхад хөрөнгө оруулахад шаардагдах мөнгийг авсан. Миний бодлоор анхнаасаа зохион байгуулалттай хийсэн гэж үзэж байна гэв. 

          Хохирогч  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өмнө нь Х, Ж нарыг таньдаггүй байсан. Нэг найз маань Монгол Улсад нүүрсний уурхай эрхэлдэг хүмүүс байгаа гээд 2018 оны 3,4 дүгээр сарын үед танилцаж байсан юм. Х Монголд уурхай түрээслэсэн байгаа тэгээд хамтран ажиллах хүн олоод өгөөч гэж анх надад З хэлсэн байсныг нь З надад хэлсэн юм. Тэгээд би уг уурхайг нь сонирхоод Монгол улсад ирээд эдгээр хүмүүстэй танилцаж уулзсан. Тэгээд хамтран ажиллахаар болоод Монгол улсад  компанитай хамтран Уудам говь инержи нэртэй компани байгуулахаар болсон. Х, Ж нар нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад 800.000 юань хэрэгтэй компаны дансанд байж, компани байгуулагдана гэж хэлсэн. Үүнийг би компани бүртгүүлэхэд 800.000 юань хэрэгтэй түүний дараа би уг компаниараа дамжуулан хөрөнгө оруулалтаа оруулж ирнэ гэж ойлгосон.  Надад Х Ж нар тэгж тайлбарласан. Тэгээд би ярьсаны дагуу 800.000 юанаа шилжүүлсэн юм. Би Монголд энэ асуудлаар 3 удаа ирж байна. Миний явуулсан 800.000 юань нь хөрөнгө оруулалт биш, компани байгуулахад шаардлагатай зардал ч биш энэ нь зөвхөн компани байгуулахад шаардлагатай байрших ёстой мөнгө гэж ойлгуулж орчуулж авсан мөнгө юм. Надад тайлбарлахдаа компани байгуулахад дүрмийн санд байрших ёстой мөнгө гэж ойлгуулсанаар шилжүүлэгдсэн мөнгө юм. Уг мөнгийг ямар нэг хүн захиран зарцуулах эрхгүй. Надад тайлбарлахдаа бүх мөнгөний асуудал таны гарын үсгээр явна 50,50 хувийн компани байгуулахад бид нарт одоохондоо мөнгө байхгүй байгаа учраас та энэ мөнгийг эхний ээлжинд явуулаад компани байгуулаад үйл ажиллагаа эхэлж байх нь чухал байна бид энд байх юм чинь компаны үйл ажиллагаагаа тамга тэмдэг гэрчилгээ зэргийг хариуцаад байж байя гэж хэлсэн. Би Монгол хэл мэдэхгүй учраас тэдгээр хүмүүсийн хэлсэн болгоныг хийж байсан. Би Монгол улсад анх удаа ирэхдээ Г гэдэг хүнтэй нэг удаа уулзаж байсан. Тухайн үед Ж, Х нар намайг уулзуулж байсан юм. Г гэж хүний уурхай энэ хүнтэй хамтран ажиллах юм гэж хэлж байсан юм. Г гэж хүнтэй уулзах үедээ ажлын талаар яриагүй. Миний явуулсан мөнгө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд л зориулагдсан мөнгө юм. Харин үйл ажиллагааны зардлыг төсөвлөж байж явуулна гэж ярилцсан. Тэгтэл зөвхөн компани бүртгүүлэх гэж байхад ийм асуудал болсон. Тэр өрөмдлөгийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Компани байгуулж байж уурхайтай хамтран ажиллах гэрээгээ хийж байж ажил эхлэх байсан.  Тэгэхэд хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй яаж хамтран ажиллах талаар ярилцах байсан тэгтэл компаниа ч байгуулж чадаагүй гэрээ ч хийгээгүй. Хэрэв гэрээ байгуулвал ийм байж болох уу гэж надад 2-3 төсөл үзүүлэхэд нь би ийм гэрээний нөхцөлөөр ажиллахгүй гэж хэлж байсан. Би Х захирлаар тавиагүй уг компаны захирал нь би тухайн үед надад Х нь орчуулж өгөхдөө бүх хуулийн этгээдийг төлөөлөх санхүүг захиран зарцуулах бүх юмны захирлаар гэж байсан. Х, Ж нарыг ямар ч юмны захирлаар тавиагүй. Тэр 2 нь Монгол дахь харилцаа холбоогоо хариуцахаар байсан. Би Монгол улсад анх удаа ирээд ажил хийх гэж байгаад залилуулсан учир эдгээр хүмүүсийг Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Энэ хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж бодож байна. Энэ компани байгуулахад байршуулах ёстой мөнгийг нь би захиран зарцуулах эрхийг нь  гэж хүнд албан ёсоор Монгол улсын нотариатаар батлуулаад явсан. Тэдгээр хүмүүст нэг ч төгрөг захиран зарцуулах эрх байгаагүй. Миний гомдож байгаа зүйл нь бүх юмыг миний араар хийж ийм интернет банкны эрх нээж миний явуулсан мөнгийг өөрөө авч ашигласан нь намайг анхнаасаа залилах зорилготой байсан гэж үзэж байна гэжээ.  /2-р хх-н 55-60/  

          Гэрч  мин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би -ын н хотын нүүрсний худалдаа  ХХК-ны захирал З ахыг таньдаг юм. Бид хоёр ярилцаад Монголд Дундговь аймгийн Баянжаргалан суманд нүүрсний уурхайг түрээслэе, хөрөнгө оруулалт хийе гэхээр нь би очиж үзэх санаатай Монголд ирэхэд  ХХК-ны захирал гэх Х, Ж гэдэг хүмүүстэй анх 2018 оны 3 дугаар сарын сүүлээр танилцсан. Тэгээд тэр хүмүүстэй анх Замын-Үүд суманд уулзаад бид нар шууд Дундговь аймгийн Баянжаргалант суманд байх Х уурхай гэх газарт очиж үзэхэд 65 га газарт очиход өрөмдлөгийн компани оруулчихсан бэлтгэл ажлаа эхэлсэн байсан. Тухайн өдөртөө бид нар газрыг үзчихээд би нутаг буцаад энэ асуудлын талаар захиралдаа хэлье эргээд холбогдий гэж хэлээд салцгаасан. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа нутаг буцаж захирал Yang Wen Hu-тэй уулзаж болсон асуудлын талаар ярилцахад хамт очиж судлаад үзий гэж хэлээд бид хоёр Зоригтоор дамжуулаад бид нар уулзахаар ярилцаж тохиролцоод 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр онгоцны буудлаас Х Ж хоёр тосч аваад тэр өдөртөө бид нар оройн хоолонд орчихоод амарцгаасан. Маргааш өглөө нь бид нар Баянжаргалан сум руу хоёр машинаар Ж, Х нарын компаний менежер гэх Монгол залуу нийлээд 6 хүн явцгаасан.  тухайн газрыг очиж үзээд хамтарч ажиллахаар шийдсэн. Тэр 65 га газар нь  ХХК-ны захирал Г гэх хүний нэр дээр байсан. Тэгээд өмнө тэр газрыг ашиглаж байсан Г гэх хүнтэй уулзаж өмнө энэ газрыг ашиглаж байсан хүмүүсийн талаарх мэдээлэл, нөхцөл байдал, уурхайн бичиг баримттай зэрэгтэй танилцаад цаашид бид нар энэ газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулвал тусалж дэмжээрэй гэж хэлээд салцгаасан. Тэр өдөртөө хотод ирээд амарцгаасан. Маргааш нь Х, Ж хоёр -д хамтарсан компани байгуулья, компаний маань хайгуулын ажил төрөл жигдрээд ирвэл шинэ компаниараа газрын эзэн болох Гы захиралтай гэрээ хийе гэж ярилцсан. Тэр үед  дарга одоохондоо юу юу ч болоогүй, өрөмдлөгийн шинжилгээний хариу, дээж гараагүй байхад арай эрт биш үү гэж хэлсэн. Тэгтэл Х танд ямар ч эрсдэл байхгүй, таны нэр дээр компани байгуулаад, таны нэр дээр данс нээгээд таны мөнгө хятадаас таны дансанд орно гэж хэлсэн. Компанитай холбогдолтой тамга тэмдэг бүх зүйл таны биед байх учир танд ямар ч эрсдэл байхгүй гэж хэлсэн. Бид нар тэр хооронд компани байгуулаад мөнгөө оруулж ирье тэгж байх хооронд уурхайн хайгуулын үр дүн, шинжилгээний хариу гарчих байх гэж бид хоёрыг хуурсан. Тэгж ярилцаж тохиролцоод улсын бүртгэлийн газарт очиж У ХХК-ныг байгуулж бичиг баримтаа авсан. Тэр өдрийн маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  нутаг буцахаар болж надад энэ компанитай холбоотой бүх асуудлын итгэмжлэл бичиж өгөөд  ХХК-ны бичиг баримт, данс, тамга, чек зэрэг эд зүйлээ үлдээгээд явсан. Маргааш нь надад Х итгэмжлэлийг тань баталгаажуулахын тулд банкин дээр очиж зургыг чинь авч  систем рүү оруулна гэж хэлээд дагуулж явсан. Голомт банкин дээр очиж зургыг аваад, итгэмжлэлийг канондож аваад юун дээр юм бүү мэд баахан гарын үсэг зуруулсан. Би тухайн үед итгэмжлэхээ баталгаажуулж байна гэж бодоод гарын үсэг зурсан. Банкнаас гараад Хятад жолооны үнэмлэхийг чинь Монгол болгож өгнө гээд авсан. Мөн гадаад паспортыг аваад хөрөнгө оруулагчийн картыг чинь авий гэж хэлээд авч явсан. Удалгүй 10 хоногийн дараа дарга гэрээний нөхцлөө ярилцах гээд Монголд ирэхдээ бараг мөнгөгүй байсан. Тэр үед бараг миний мөнгө ч дуусч байсан. Тэгээд банкны ажилтнаас мөнгөний хуулгыг авч үзэхэд 105.000.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан.  дарга анх надад хэлэхдээ энэ дансанд 267.000.000 төгрөг байсан гэж хэлээд явсан. Тэгээд би шууд  даргад хэлэхэд энэ мөнгийг хааш нь шилжүүлсэн, хаашаа орсон гарсаныг мэдчих гэж хэлсэн. Хуулгыг банкиар дамжуулж шалгуулж үзэхэд  ХХК-ны данс руу интернет банкыг ашиглан нийт 160.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаар Х руу утасдаж хэлэхэд тиймээ би энэ мөнгийг үрчихсэн, буцаагаад өгнө гэж хэлэхээр нь утсаар энэ асуудлын талаар ярилцаад яахын бэ /дарга бид хоёрын байгаа буудалд хүрээд ир гэж хэлээд уулзалдсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрөөр нь гар бичмэлээр  буцааж энэ мөнгийг төлж өгнө гэсэн утгатай үг бичүүлж авсан. Х мөнгийг чинь би зарцуулахгүй та нар өөрсдөө зарцуул би ажил хийнэ гэдэг амлалт удаа дараа өгч байсан. Миний бодлоор бүгд зохион байгуулалттай хийгдсэн гэж үзэж байна. Би Ж гэж хүнийг танихгүй. З, Х хоёр танилцуулаад тэр хүний дансанд 800.000 юань шилжүүлсэн. Тэгээд тэр өдөртөө 100.000 юань буюу 36.000.000 төгрөгийг Ж өөрийнхөө хувийн дансанд хийлгүүлж авсан байдаг гэжээ. /1-р хх-ийн 36-37/                              

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би -тэй байнга холбоотой байгаа. Бид хоёр WE CHAT-аар ажил хэргийн талаар байнга ярилцдаг. 2018 оны 8 дугаар сард БНХАУлс руу буцсан. Тэрнээс хойш дахиж Монголд ирээгүй. Шаардлагатай гэж үзвэл би дуудаж гэрчээр мэдүүлэг өгүүлж болно. Гэхдээ саяхан бид хоёр WE CHAT-аар холбогдоход 12 дугаар сарын 05.06-ны өдөр Монголд ажилаар ирнэ гэж байсан гэжээ.  / 2-р хх-н 44-46/

          Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би энэ хоёр хүнийг танина. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр өрөмдлөгийн ажлын гэрээ хийж танилцаж байсан юм. Манай Орд Гео ХХК нь хагуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр байх Чин Сор ХХК-ны захирал Ж гэж хүн холбогдоод танайх өрөмдлөгийн ажил хийдэг юм. Манайд Дундговь аймагт өрөмдлөгийн ажил танайх хийх үү гэсэн. Тэгээд олон компаниас судалсан чинь үнэ нь их байна танай байгууллагын үнийн санал гайгүй байна хамтран ажиллъя гэсэн санал тавьсан юм. Ингээд 160.000.000 төгрөгийн гэрээг 2018оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг Чин Сор ХХК-ны захирал Ж байгуулж ажлаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 23-24 хоног өрөмдлөгийн ажлыг Дундговь аймгийн Баянжаргалан сум, Тэвшийн говийн уурхайн хажууд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 130.000.000 төгрөгийг өгсөн 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Төлбөрийг  2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 20.000.000, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 сая, 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 20.000.000 сая төгрөгөөр 2 удаа буюу нийт 40.000.000 сая төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг санагдаж байгууллагын дансаар шилжүүлж байсан ер нь бэлэн өгөөгүй. Гэрээний дагуу ажил дуусаад 3 хоногийн дараа шилжүүлэх ёстой. Эхлээд урдаас буюу БНХАУ-с мөнгө орж хийхээр мөнгө өгнө гээд байсан. Тэгээд сүүлдээ Говь-Сүмбэр аймагт нүүрс байгаа тэрийг борлуулж байж төлбөрөө өгнө гээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа. Тэрийг нь би ёстой мэдэхгүй байна жижигхэн газар байсан бид захиалгын дагуу энэ газарт өрөмдлөг хийнэ гэхэд нь захиалагчийн дагуу заасан газарт өрөмдлөгө хийдэг гэжээ.  /1-р хх-н 42-43/

          Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Уг гаргаж өгсөн баримтууд нь Ч ХХК-ны Дундговь аймагт түрээслэх уурхайтай холбоотой гаргасан зардлуудын баримт нь юм. Уг баримтанд Уудам Говь ХХК-ны оффист зориулж авсан тавилга, цонхны төлбөр өрөмийн ажил хийсэн төлбөр, цооногийн картаж хийсэн төлбөр, Уудам Говь ХХК-ныг байгуулахад гарсан зардал, уурхай явж үзсэн томилолтын зардал зэрэг нь зардал болон геологич нарын төлбөр гэх мэт баримтууд багтсан байгаа. Надад ойлгуулснаар бол Уудам Говь ХХК нь Дундговь аймгийн уурхай дээр хийгдэх өрөм хайгуулын ажлын мөнгийг даана гэж хоорондоо тохирч уг мөнгийг компаний дансанд зээл хэлбэрээр орж ирсэн. Өрөм хайгуулын ажлыг Орд Гео ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр “ Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг “ байгуулсан. Уг гэрээний нийт өртөг нь 160.000.000 төгрөг, уг мөнгөний 60.000.000 төгрөгийг Чин Сор ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 22-ны хооронд Орд Гео ХХК-д шилжүүлсэн. Үлдсэн 70.000.000 төгрөгийг Уудам Говь ХХК-ниас орж ирсэн мөнгөнөөс Орд Гео ХХК-ны  төлбөрийг өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргал сумын нутаг орших уурхайд ажлаа эхэлж 27-28 орчим хоног ажиллаж ажлаа дууссан. Тайлан дүгнэлтээ гаргасан боловч манай байгууллага нь 30.000.000 төлбөр дутуу учраас өгөөгүй байгаа. Үлдэгдэл 100.643.450 төгрөг нь компани дотоод ажил буюу өдрийн тутмын зардалд зарцуулсан, тэр нь манай байгууллага нь 2017 оны 11 дүгээр сард 11.000 тонн нүүрсийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг орших уурхайгаас худалдаж авсан. Уг нүүрсээ Чойр сумын ачиж буулгах талбайд буулгасан. Уг нүүрснээсээ 1200 гаруй тонныг Хятад улс руу худалдсан. Үлдэгдэл нүүрс нь одоо байгаа талбай дээрээ байгаа уг нүүрсний талбайн түрээс, ажилчдын цалин, томилолтын зардал түлш, нийгмийн даатгал зэрэгт зарцуулсан. 5447346784 данс нь хаан банкны данс, өөр Голомт банкинд данс эзэмшдэг дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Байгууллагынхаа нэрээр эзэмшдэг юм. Өөр данс байхгүй гэжээ.  /1-р хх-н 39-41/

         Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би эдгээр хүмүүстэй 10 орчим удаа уулзсан. Уулзаж хамтран ажиллах гэрээ байгуулах талаар ярьж байсан. Гэрээний асуудалд өрөмдлөг хийх ажлыг А тал буюу  ХХК нь гаргана гэдгийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаад байсан. Мөн тэндээс бэлдэж ирсэн гэрээний гол асуудал нь надаас мөнгө гаргуулах гээд байсныг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Жаргалсайхан нь Ган Илч ХХК-тай -гийн заавраар  ХХК-ны нэрээр  ХХК-тай уг газрын нөөц дуустал ашиглах гэрээ байгуулаагүй. Байгуулсан ганц гэрээ нь гэвэл би газраа ашиглуулж өрөмдлөг хийлгэхээр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй гэрээ байгаа. Уг гэрээнд хайгуулын ажлын үед гаргасан зардлыг хайгуулын ажлын үр дүн хангалтгүй гарсан тохиолдолд Ган-Илч ХХК нь хариуцахгүй гэсэн л ганц гэрээ хийгээд би газраа өрөмдүүлсэн. Мөн уг гэрээнд хэрвээ хайгуул хийгээд ашигтай байх юм бол би Чин Сор ХХК-д ашиглуулна л гэсэн байгаа. Өөрөөр ямар ч гэрээ байгуулаагүй. Хамтран ажиллах гэрээ байгуулахаар уулзсан нөхцөл нь тохироогүй гэрээ байгуулагдаагүй. Олон дахин удаа уулзсан шалтгаан нь манай хөрөнгө оруулагч нар зөвшөөрөхгүй байна энэ заалтыг оруулчих тэр заалтыг оруулчих гээд байдаг байсан. Би ганцхан зүйл нь манайхаас мөнгө гарахгүй харин гаалиар гарч байгаа жин тутмаас нь мөнгө авна гэдэг дээр энэ 2 өөрчлөөд байсан. Тэгэхээр нь би за минийхээр явна үгүй бол боль гэсэн байр суурьтай байсан гэжээ. /2-р хх-н 61-62/

        Шүүгдэгч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаан үед мэдүүлэхдээ: Би ярилцлагад оролцоогүй. Х З нар  хамтран уурхай ажиллууна гэж ярьж тохирсон байдаг. Тухайн үед би  ХХК-д Х хамт ажиллаж байснаар холбогдсон юм. Х надад хэлэхдээ эд нар хөрөнгө оруулахаа болилоо гэж байснаа дараа нь бид нарыг цагдаад өгсөн байна гэсэн. Яагаад ажил үргэлжлээгүй талаар би нарийн зүйлийг мэдэхгүй юм. Уг нь  гэж хүн нь анх ирж уулзахдаа сайхан хамтран ажиллая үе тэнгийн найзууд больё гэж хэлээд л гар бариад явсан хүн шүү дээ.  ярьсаныхаа дагуу хөрөнгө оруулалт татсан. Гэхдээ  нь та нар зардлаа гаргаж бай буцаагаад мөнгийг чинь өгнө гэж байсан. Ажил бол тохирсон ёсоор явж байсан. Зээл хэлбэрээр мөнгө авсан нь нягтлан бодогчийн алдаа гарсан байсан. Х заавраар нягтлан бодогч Б мөнгө шилжүүлсэн. Хамтарсан компанидаа мөнгө оруулж ирж уурхайн ажлаа хийх ёстой байсан мөнгө юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг Дундговь аймгийн уурхайг ашиглах зорилгоор оруулж ирсэн мөнгө. Тэгэхээр уг мөнгийг уурхайн хайгуулын ажилд зарцуулсан. Тэрнээс биш энэ мөнгө байрших ёстой мөнгө биш. Уг орж ирсэн мөнгө нь Монгол улсын оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад байршуулсан мөнгө биш хөрөнгө оруулалтын мөнгө түүнээс байрших ёстой мөнгө биш юм.  ХХК-тай -гийн заавраар Чин Сор ХХК-ны нэрээр Ган-Илч ХХК-тай уг газрын нөөц дуустал ашиглалт хийх гэрээ байгуулсан. Уг гэрээг би авчирч өгнө. Ер нь бол Я, Х, Г бид нар гэрээний заалтуудтай санал солилцоод тохирч чадахгүй яваад байсан юм.  ХХК-тай гэрээ байгуулсан боловч уг батлагдаагүй гэрээнүүд нь нарийвчилсан гэрээний загварууд байсан юм гэжээ. /2-р хх-н 124-126/

         Шүүгдэгч Х  мөрдөн шалгах ажиллагаан үед мэдүүлэхдээ:  ХХК-ны Г, А нарын Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн уурхайг хамтран ашиглахаар анх -тэй 2018 оны 02 дугаар сарын сүүл үеэр тохиролцсон юм. Би нүүрсний олборлолт нөөцийг хамтран өрөмдлөгө хийе гэж тохирсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын эхээр өрөмдлөгийн ажил хийсэн. Өрөмдлөгө хийж байх хугацаанд  БНХАУ-аас ирж талбай дээр очиж хараад Г уулзаад хамтран ажиллахаар ярьж тохироод буцаад ирсэн.  бүх ажлыг  даатгаад явсан. Тэгээд 15000 метр өрөмдлөгө хийгээд дуусан.  ХХК-ны Г гэрээ хийж чадаагүй. Гэрээний нөхцөлөө тохирч чадаагүй юм. Үүнээс болоод ажил цаашаа яваагүй юм. Г, нар нь 2 талдаа баталгаа гаргаж өг гэдэг шалтгаанаар гэрээндээ тохирч чадаагүй юм.  Бидэнд нийт 18 удаагийн гэрээний загвар байгаа. Уулзаад гэрээгээ батлах гэхээр засвар ороод бие биендээ өгөлцөж авалцаад 18 удаа болсон. Татварын хуулиар компани хувь хүнээр гэрээ байгуулах юм бол нүүрс нь хилээр гарах боломжгүй гээд компани байгуулсан юм. Компани байгуулах үедээ хамтран ажиллана гэж найдаж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад 100 сая төгрөгийн хөрөнгө байх ёстой гэсэн үндсэн дээр компани байгуулсан гэжээ. /2-р хх-н 121-123/

        Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол : Х гаргаж өгсөн 8 хуудас орчуулгын материал, 43 ширхэг зураг, нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай гэжээ. /2-р хх-н 63-116/

          Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 6 /,

          Д.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 7 /,  

        Д.Ж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-н 15/, прокурорын тогтоол /2-р  хх-н 16-17/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 18-20/, дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 124-126/

          Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-н 21-22/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 23-25/, дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 121-123/

          Д.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 8-9/, Д.Ж Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт  тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 13-14/, 2-р хх-н 148-149/

          Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 10-11/, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт  тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 142-147/ зэрэг болно.

          Х, Д.Ж нар нь бүлэглэн хүчин төгөлдөр бус гэрээг ашиглан  ХХК-ны тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт байрлах Х хонхор нэртай 65.46 гектар талбайгаас нүүрс олборлоход бэлэн мэтээр төөрөгдүүлж хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон БНХАУ-н иргэн  // залилсанаас их хэмжээний буюу 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч -гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Х Монголд уурхай түрээслэсэн байгаа тэгээд хамтран ажиллах хүн олоод өгөөч гэж анх  З хэлсэн байсныг нь З надад хэлсэн юм. Тэгээд би уг уурхайг нь сонирхоод Монгол улсад ирээд эдгээр хүмүүстэй танилцаж уулзсан. Тэгээд хамтран ажиллахаар болоод Монгол улсад  компанитай хамтран Уудам говь энержи нэртэй компани байгуулахаар болсон. Х, Ж нар нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад 800.000 юань хэрэгтэй компаны дансанд байж, компани байгуулагдана гэж хэлсэн. Үүнийг би компани бүртгүүлэхэд 800.000 юань хэрэгтэй түүний дараа би уг компаниараа дамжуулан хөрөнгө оруулалтаа оруулж ирнэ гэж ойлгосон.  Надад Х Ж нар тэгж тайлбарласан. Тэгээд би ярьсаны дагуу 800.000 юанаа шилжүүлсэн юм. Би Монголд энэ асуудлаар 3 удаа ирж байна. Миний явуулсан 800.000 юань нь хөрөнгө оруулалт биш, компани байгуулахад шаардлагатай зардал ч биш энэ нь зөвхөн компани байгуулахад шаардлагатай байрших ёстой мөнгө гэж ойлгуулж авсан мөнгө юм. Надад тайлбарлахдаа компани байгуулахад дүрмийн санд байрших ёстой мөнгө гэж ойлгуулсанаар шилжүүлэгдсэн мөнгө юм. Уг мөнгийг ямар нэг хүн захиран зарцуулах эрхгүй. Надад тайлбарлахдаа бүх мөнгөний асуудал таны гарын үсгээр явна 50,50 хувийн компани байгуулахад бид нарт одоохондоо мөнгө байхгүй байгаа учраас та энэ мөнгийг эхний ээлжинд явуулаад компани байгуулаад үйл ажиллагаа эхэлж байх нь чухал байна бид энд байх юм чинь компаны үйл ажиллагаагаа тамга тэмдэг гэрчилгээ зэргийг хариуцаад байж байя гэж хэлсэн. Би Монгол хэл мэдэхгүй учраас тэдгээр хүмүүсийн хэлсэн болгоныг хийж байсан. Би Монгол улсад анх удаа ирэхдээ Ггэдэг хүнтэй нэг удаа уулзаж байсан. Тухайн үед Ж, Хт нар намайг уулзуулж байсан юм. Г гэж хүний уурхай энэ хүнтэй хамтран ажиллах юм гэж хэлж байсан юм. Г гэж хүнтэй уулзах үедээ ажлын талаар яриагүй. Миний явуулсан мөнгө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд л зориулагдсан мөнгө юм. Харин үйл ажиллагааны зардлыг төсөвлөж байж явуулна гэж ярилцсан. Тэгтэл зөвхөн компани бүртгүүлэх гэж байхад ийм асуудал болсон. Тэр өрөмдлөгийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Компани байгуулж байж уурхайтай хамтран ажиллах гэрээгээ хийж байж ажил эхлэх байсан.   Тэгэхэд хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй яаж хамтран ажиллах талаар ярилцах байсан тэгтэл компаниа ч байгуулж чадаагүй гэрээ ч хийгээгүй. Хэрэв гэрээ байгуулвал ийм байж болох уу гэж надад 2-3 төсөл үзүүлэхэд нь би ийм гэрээний нөхцөлөөр ажиллахгүй гэж хэлж байсан. Би Х захирлаар тавиагүй уг компаны захирал нь би тухайн үед надад Х нь орчуулж өгөхдөө бүх хуулийн этгээдийг төлөөлөх санхүүг захиран зарцуулах бүх юмны захирлаар гэж байсан. Х, Ж нарыг ямар ч юмны захирлаар тавиагүй. Тэр 2 нь Монгол дахь харилцаа холбоогоо хариуцахаар байсан гэсэн мэдүүлэг, гэрч й мөрдөн шэалгах ажиллагааны үед өгсөн ... Х, Ж хоёр u-д хамтарсан компани байгуулья, компаний маань хайгуулын ажил төрөл жигдрээд ирвэл шинэ компаниараа газрын эзэн болох  ХХК-ны захиралтай гэрээ хийе гэж ярилцсан. Тэр үед  дарга одоохондоо юу юу ч болоогүй, өрөмдлөгийн шинжилгээний хариу, дээж гараагүй байхад арай эрт биш үү гэж хэлсэн. Тэгтэл Х танд ямар ч эрсдэл байхгүй, таны нэр дээр компани байгуулаад, таны нэр дээр данс нээгээд таны мөнгө хятадаас таны дансанд орно гэж хэлсэн. Компанитай холбогдолтой тамга тэмдэг бүх зүйл таны биед байх учир танд ямар ч эрсдэл байхгүй гэж хэлсэн. Бид нар тэр хооронд компани байгуулаад мөнгөө оруулж ирье тэгж байх хооронд уурхайн хайгуулын үр дүн, шинжилгээний хариу гарчих байх гэж бид хоёрыг хуурсан. Тэгж ярилцаж тохиролцоод улсын бүртгэлийн газарт очиж  ХХК-ныг байгуулж бичиг баримтаа авсан. Тэр өдрийн маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нутаг буцахаар болж надад энэ компанитай холбоотой бүх асуудлын итгэмжлэл бичиж өгөөд  ХХК-ны бичиг баримт, данс, тамга, чек зэрэг эд зүйлээ үлдээгээд явсан. Маргааш нь надад Х итгэмжлэлийг тань баталгаажуулахын тулд банкин дээр очиж зургыг чинь авч  систем рүү оруулна гэж хэлээд дагуулж явсан. Голомт банкин дээр очиж зургыг аваад, итгэмжлэлийг канондож аваад юун дээр юм бүү мэд баахан гарын үсэг зуруулсан. Би тухайн үед итгэмжлэхээ баталгаажуулж байна гэж бодоод гарын үсэг зурсан. Банкнаас гараад Хятад жолооны үнэмлэхийг чинь Монгол болгож өгнө гээд авсан. Мөн гадаад паспортыг аваад хөрөнгө оруулагчийн картыг чинь авий гэж хэлээд авч явсан. Удалгүй 10 хоногийн дараа дарга гэрээний нөхцлөө ярилцах гээд Монголд ирэхэд бараг мөнгөгүй байсан. Тэр үед бараг миний мөнгө ч дуусч байсан. Тэгээд банкны ажилтнаас мөнгөний хуулгыг авч үзэхэд 105.000.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан.  дарга анх надад хэлэхдээ энэ дансанд 267.000.000 төгрөг байсан гэж хэлээд явсан. Тэгээд би шууд  даргад хэлэхэд энэ мөнгийг хааш нь шилжүүлсэн, хаашаа орсон гарсаныг мэдчих гэж хэлсэн. Хуулгыг банкиар дамжуулж шалгуулж үзэхэд  ХХК-ны данс руу интернет банкыг ашиглан нийт 160.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаар Х руу утасдаж хэлэхэд тиймээ би энэ мөнгийг үрчихсэн, буцаагаад өгнө гэж хэлэхээр нь утсаар энэ асуудлын талаар ярилцаад яахын бэ  / /дарга бид хоёрын байгаа буудалд хүрээд ир гэж хэлээд уулзалдсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрөөр нь гар бичмэлээр  буцааж энэ мөнгийг төлж өгнө гэсэн утгатай үг бичүүлж авсан. Х мөнгийг чинь би зарцуулахгүй та нар өөрсдөө зарцуул би ажил хийнэ гэдэг амлалт удаа дараа өгч байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Д.Жн, Хт нартай  БНХАУ-н иргэн  нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан  компани байгуулахаар харилцан тохиролцож  компаниа байгуулж дараа нь цаашид ямар үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлоод хөрөнгө оруулах талаар харилцан тохиролцсон байна. Хувьсгалт, Д.Ж нар нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад дансанд мөнгө байршуулах ёстой гэж ойлгуулан дансанд мөнгө шилжүүлж авсан байна. Энэ мөнгө бол зөвхөн компани байгуулахад дансанд байршуулах мөнгө гэж ойлгосон, харин хамтран ажиллах үйл ажиллагаагаа аль чиглэлээр явуулахаа тохиролцож байж хөрөнгө оруулалт хийнэ гэж харилцан ярилцсан байна.

 өөрийг нь төлөөлж компанийг байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байх зөвшөөрөл өгч итгэмжлэл хийж үлдээсэн байна.

 нь өөрийн оруулсан мөнгийг компани байгуулахад дансанд байршсан байх ёстой мөнгө гэж ойлгоод явсан бөгөөд Д.Ж, Х нарт ямар нэгэн үйл ажиллагаанд зарцуулах талаар зөвшөөрөл өгөөгүй, өрөмдлөгийг өөрсдийн хөрөнгөөр хийж байх талаар хоорондоо ярьсан талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлдэг. Өөрсдөө өрөмдлөг хийх мөнгөгүйн улмаас мөнгийг авч өрөмдлөг хийлгээд үр дүнг нь одоо болтол гаргаагүй байна.

-г явсаны дараа  Д.ЖХу нар нь ий монгол хэл мэдэхгүй байдлыг далимдуулан интэрнет данс нээж мөнгийг авч өөрсдийн өрөмдлөг явуулсаны зардлыг төлсөн, бусад өр, цалин гэх мэт зүйлд зарцуулсан байна. Хохирогч -д дансанд байрших ёстой мөнгө гэж хуурч ойлгуулаад явсаных нь дараа өөрсдөө авч ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Д.Ж, Х нарыг прокуророос нүүрс олборлоход бэлэн мэтээр төөрөгдүүлж хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон БНХАУ-н иргэн  залилсанаас их хэмжээний буюу 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна гэж үзэв.

Д.Ж, Х нар нь  нь та нар ажлаа хийж бай би хөрөнгийг дараа нь өгнө гэж хэлсэний дагуу бид өрөмдөлгийг эхлүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тогтоогдохгүй байна.

Д.Ж, Х нар нь хамтран ажиллах гэрээний төсөл хийгээд хохирогчид үзүүлж байсан боловч гэрээний нөхцөлийг зөвшөөрөөгүйн улмаас гэрээг байгуулж чадаагүй учраас хөрөнгө оруулалт орж ирээгүй байсан байна.

 Тухайн газар хир хэмжээний нүүрсний нөөцтэй, ямар хэмжээний илчлэгтэй нүүрс гарахыг тодорхойлоогүй байж  г нүүрсний уурхайд хөрөнгө оруулах хүсэлттэй байгааг ашиглан олборлоход бэлэн мэтээр итгүүлсэн байна. Өрөмдлөг хийж бай хөрөнгө оруулна гэж анхнаасаа тохироогүй бөгөөд Д.Ж, Х нар нь -г ирэх үед өрөмдлөгийн ажлыг эхэлсэн, бараг дуусах шатандаа явж байсан гэж хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Тэгэхээр өрөмдөлгийн хөлсийг төлнө гэж тохирсон гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 Д.Ж, БНХАУ-н иргэн Х/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож  тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирогч нь дансандаа 800.000 юань буюу 267.000.000 төгрөг байршуулсанаас Д.Ж, Х нар нь 160.000.000 төгрөгийг авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон, үүнээс 20.000.000 төгрөгийг төлсөн, үлдэж байгаа удахгүй төлнө гэдгээ илэрхийлсэн болно. Иймд үлдэгдэл 140.000.000 төгрөгийг Д.Ж, Х нараас хувь тэнцүү хувааж төлүүлэхээр гаргуулж хохирогч -д олгох нь зүйтэй. Хохирогч  нь БНХАУ-н Бугат хотоос 3 удаа ирж очсоны зардалд 9.000.000 төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.              

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүгдэгч Д.Ж, Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. О овогт Д Жн,  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Д.Ж нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Д.Жнарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Д.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ж нараас тус бүр 70.000.000 төгрөгийг гаргуулж нийт 140.000.000 төгрөгийг хохирогч -д олгосугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Д.Ж нарт урд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН