Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 298

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч А.Б Ч.Б, Б.Э, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хохирогч М.Дөлгөөн, Н.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн “1811033460212” дугаартай, 186/2019/0270/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ын эдийн засаг, бизнесийн сургуулийн 2 дугаар күрсийн оюутан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байр 132 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, А.Б/РД:УЮ99082336/,

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн,30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Намуун табак" ХХК-нд боруулагч ажилтай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байр 36 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б /РД:УЮ88120551/,

МонголУлсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ын эдийн засаг, бизнесийн сургуулийн 4 дүгээр күрсийн оюутан, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 51 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э /РД:УЮ97121739/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, 1 дүгээр эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн ажилтай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1339 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,  Ц.Б /РДКВ92012415/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч А.Б Ч.Б, Б.Э, Ц.Б нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Примиум зочид буудал дотор тус газрын хамгаалагч М.Дөлгөөн, Н.Тэмүүжин нарыг газарт унагаан толгой, нуруу хэсэгт өшиглөх, өвдөглөх, гараараа цохих, тохойлдох зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг

 1.1.Шүүгдэгч А.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     1.2.Шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Болсон явдалд маш их харамсаж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хохирогч нараас уучлалт хүсч байна гэв.

     1.3.Шүүгдэгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлнө гэв.

    1.4.Шүүгдэгч Ц.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлнө гэв.

   1.5.Хохирогч М.Д хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Тухайн үед бид нар тохироод салъя гэж байсан ч шүүхэд хандаж хэргээ шийдвэрлээрэй гэж доромжилсон мессеж илгээсэн. Шинэ жилийн үеэр хүлээн авалт ихтэй байсан учраас манай хамгаалагч нар хоёр, хоёроороо ачаалал ихтэй тулж, ажиллаж байсан болохоор эмчилгээг хийлгэж чадаагүй байгаа. Одоо хувцасны мөнгө болон ажилгүй байсан үеийн цалингаа нийт 650.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

  1.6.Хохирогч Н.Т хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн.Гомдолтой байна, цалингын тодорхойлолтоо өгсөн байгаа, 350 000 төгрөгөө нэхэмжилнэ. Нэмж хэлэх зүйлгүй гэв

  Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч М.Дөлгөөний:...2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Примиум” зочид буудалд ажил дээрээ байхад гаднаас их хэмжээний согтолттой, хэл яриа ч ойлгох чадваргүй 20-25 орчим насны, 170 см өндөртэй залууг манай караокены хянагч залуу дагуулж оруулж ирээд энэ хүн болон найзууд нь буудал авах юм гэсэн гэж хэлээд гараад явсан. Тэгтэл тэр залуу манай үүдний текийн налаад босоогоороо унтсан. Тэгэхээр нь би хамгаалагч Тэмүүжинг дуудаж камер дээр суулгаад өөрөө гарч караокеруу иртэл ямар нэг зөрчилгүй тайван байхаар нь би буцаад байх ёстой газраа иртэл нөгөө орж ирсэн залуу надтай зөрж гараад манай байгууллагын үүдэн бөөлжсөн. Тэгтэл гаднаас дахин өндөр урт үстэй залуу орж ирсэн ба түүний араас дахин 2 залуу, анх орж ирсэн согтуу залуугаа дагуулаад орж ирсэн. Тэд нар нийт дөрөвүүлээ байсан. Болор гэх нэртэй өндөр залуу нь надаас буудлын үнэ асуусан. Би манай байгууллагы өрөө 185.000 төгрөгөөр дээш үнэтэй гэтэл тэр залуу надад яасан үнэтэй юм, муу хятадын шээс долоосон пизда нар гэж хэлээд дөрвүүлээ гарсан.Би тэднийг камераар хянаад харж байтал Болор гэх залуу нь анх орж ирсэн согтуу залуутайгаа хамт манай коридорт байдаг шилэн хаалга, цонхыг өшиглөөд эд зүйлс эвдчих гээд байхаар нь би тэд нар дээр очоод та нар ингэж болохгүй гэж хэлтэл тэр Болор гэх залуу та нар зүгээр байгаарай гээд агсамнаад байсан. Тэгтэл тэр дөрвийн улаан күртик өмссөн Төгсөө гэх залуу нь надад хандаж би эд нарыг аваад явчихъя уучлаарай гээд ярилцаад байж байтал Болор гэх залуу нь шууд миний нүүрэн тус газарт цохьсон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд дотогшоо гүйгээд ортол миний араас Төгсөө гэгч нь орж ирээд за хөгшөөн уучлаарай би эд нарыг аваад явчихая гэхэд одоо аваад яв гэтэл тэр залуу муу арчаагүй бацаан, ээжийгээ шаамар гэж надад хандаж хэлчихээд буцаж гараад нөгөө гурван залуутайгаа буцаж орж ирээд Төгсөө гэгч нь шууд намайг заамдахаар нь би хойш түлхсэн. Тэгтэл уг дөрвөн залуу бүгд надруу дайрч цохиж зодсон. Нүүр ам толгойруу цохьсон. Унагааж байгаад дээрээс өшиглөж, дэвссэн. Тэгтэл манай хамгаалагч Тэмүүжин намайг салгахаар иртэл тэд нар бүгд Тэмүүжинрүү дайрч мөн адил унагааж дээрээс өшиглөж зодсон. Тухайн үед их бужигнаан болсон учир яг хэн нь намайг болон Тэмүүжинг яаж зодоод байгааг мэдээгүй. Гэхдээ зодоонд тэд нар бүгд оролцсон. Энэ үед манай ресепшин эмэгтэй Дашмаа ирээд хөөе болиочээ цагдаа дуудлаа гэтэл уг залуучууд бүгд гараад зугтаасан. Би араас нь очиж тэд нарын урт үстэй залууг нь бариад автал Төгсөө гэгч нь ирээд дахин миний нүүррүү тохойлдож цохьсон. Тэгээд дахин нөгөө хоёр залуу нь орж ирээд Тэмүүжин бид хоёрыг дахин нийлж зодож байгаад гараад зугтаасан. Уг хэрэг болсны дараа бид хоёрыг зодсон 4 залуу бид хоёр шинжилгээ хийлгэж, эмнэлэгэзр явсан мөнгө төгрөгийг гаргасан. Одоо нэхэмжлэх зүйл гэвэл 14 хоног ажилдаа явж чадаагүй, нэг гарааны 60.000 төгрөгийн цалин авдаг. Иймд 7 гарааны 420.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн хэрэг болсон өдөр миний өмсөж явсан хар өнгийн пиджак өмд урагдсан. Уг хувцас нь манай байгууллагаас 230.000 төгрөгийн данс тооцоотой өгдөг хувцас. Иймд 550.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-н 5-6/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Н.Тэмүүжингийн:..2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд шилших шөнө “Примиум” зочид буудал дээр байсан. Тухайн үед үүдэнд харуулын албаны дарга Дөлгөөн үлдээд би хэсэг зуур үүдэнд буйдан дээр унтаж байсан. Дөлгөөн ах намайг сэрээгээд энэ хүний сайн харж байгаарай би гарчихаад ирье гэсэн. Тухайн үед манай 20 гаран насны үл таних согтуу залуу орж ирээд зогсож байсан. Дөлгөөн ах удалгүй орж ирсэн. Араас нь үл таних 3 согтуу орж ирээд анх орж ирсэн залуутай хамт явж байгаа байдалтай нийлээд Дөлгөөн ахаас буудал байгаа юу гэж асуусан. Дөлгөөн ах байгаа өрөөнүүд 180.000 төгрөгөөс 600.000 төгрөгийн хооронд байгаа гэтэл тэдгээр залуус бүгд ундууцаж, яахаараа ийм үнэтэй байдаг юм бэ, муу хужаа пиздакууд гэх зэргээр хараагаад тэр дөрөв гарахаар алхсан. Тэр дөрвөн залуу гарч байхдаа өндөр туранхай залуу нь манай үүдний кондишнг өшиглөөд цонх цохьсон. Тэгтэл Дөлгөөн ах очоод ингэж болохгүй, байгууллагын эд хогшил гэтэл уг кондишин өшиглөсөн залуу нь шууд Дөлгөөн ахын нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Би буудлын ресепшин Дашмааруу яриад цагдаа дуудуулаад буцаад очтол дөрвөн залуу Дөлгөөн ахыг нийлээд зодож байсан. Би салгах гээд очтол намайг мөн адил дөрөвүүлээ нийлээд зодсон. Бид хоёрыг зодчихоод тэдгээр залуучууд явах гээд байхаар нь араас нь зууралдаж байгаад авч үлдтэл тэдгээр залуус ноцолдсоор байгаад гарч явсан. Тэдгээр залуус бүгд ижилхэн зодоонд оролцсон. Яг тэр ингэж цохьсон, тэгэж цохьсон гэж хэлэх боломжгүй байна. ...Би уг асуудалд гомдолтой байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ажилдаа явж чадаагүй. Би нэг гарааны 50.000 төгрөг авдаг. Иймд 7 хоногийн 350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг./хх-н 9-10/,

2.3.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13944 тоот актын: 

1.Н.Тэмүүжингийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух зүүн чамархайн хуйх, баруун чамархайн хуйханд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3,4 дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт. /хх-н 24/,

2.4.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13943 тоот актын: 

1.М.Дөлгөөний биед цээжний зүүн талд 11 дүгээр хавирганы хугарал, дух, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт. /хх-н 25/,

 

2.5.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1164 тоот актын: 

1.А.Болорбаатарын биед хамрын ясны зүүн талын цөмөрсөн хугарал, таславч мөгөөрсөний мурийлт, гэмтэл учрирчээ.

2.Дээрх гэмтэлнь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.  Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт./хх-н 39/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

 3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 5-6 дугаар хуудас, 11 дүгээр хуудас хохирогч М.Дөлгөөний мэдүүлэг, 9-10 дугаар хуудас, 12 дугаар хуудас хохирогч Н.Тэмүүжингийн мэдүүлэг, 13-14 дүгээр хуудас, 55 дугаар хуудас яллагдагч Ч.Баттөгсийн мэдүүлэг, 15-16 дугаар хуудас, 50 дугаар хуудас яллагдагч А.Болорбаатарын мэдүүлэг,  17-18 дугаар хуудас, 65 дугаар хуудас яллагдагч Ц.Батсайханы мэдүүлэг, 19-20 дугаар хуудас, 60 дугаар хуудас яллагдагч Б.Эрдэнэцогийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.  

Шүүгдэгчдийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 77-91 дүгээр хуудас ял шалгах хуудаснууд, шинээр гарган өгсөн баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч нар: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Примиум зочид буудал дотор тус газрын хамгаалагч М.Дөлгөөн, Н.Тэмүүжин нарыг газарт унагаан толгой, нуруу хэсэгт өшиглөх, өвдөглөх, гараараа цохих, тохойлдох зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан, тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Примиум зочид буудал дотор тус газрын хамгаалагч М.Дөлгөөн, Н.Тэмүүжин нарыг газарт унагаан толгой, нуруу хэсэгт өшиглөх, өвдөглөх, гараараа цохих, тохойлдох зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  зааснаар Боржигон овогт  Алтанхуягийн Болорбаатар, Долоон цогтуу овогт Чулуунбатын Баттөгс,  Боржигон овогт Банзрагчийн Эрдэнэцог, Хайнаг овогт Цэцэгмаагийн Батсайхан  нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

Мөн шүүгдэгч  А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нар нь хохирогч нарт 510 000 төгрөг төлж эмчилгээ хийлгэсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч нар нь яллах дүгнэлтэнд дурдсан хохирол, хор уршгийг нотлох баримт харгалзахгүй бүрэн төлж барагдуулна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа тул  650 000 төгрөг гаргуулж хохирогч М.Дөлгөөнд, мөн шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нараас 350.000 төрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Тэмүүжинд  олгохоор  шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт  Алтанхуягийн Болорбаатар,  Долоон цогтуу овогт Чулуунбатын Баттөгс, Боржигон овогт Банзрагчийн Эрдэнэцог, Хайнаг овогт Цэцэгмаагийн Батсайхан нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нарыг 500 нэгж буюу 500.000

төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  А.Болорбаатараас 162500 төгрөг, Ч.Баттөгсөөс 162500 төгрөг, Б.Эрдэнэцогтоос 162500 төгрөг, Ц.Батсайханаас 162 500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Дөлгөөнд, шүүгдэгч А.Болорбаатараас 87500 төгрөг, Ч.Баттөгсөөс 87500 төгрөг, Б.Эрдэнэцогтоос 87500 төгрөг, Ц.Батсайханаас 87500 төрөгийг тус тус гаргуулж хохирогч  Н.Тэмүүжинд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.БЧ.Баттөгс, Б.Эрдэнэцог, Ц.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ