Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1938001800118 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.А-, 1988 оны 7 дугаар
сарын 16-ны өдөр - аймгийн - суманд төрсөн, 31 настай,
эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - аймгийн - сумын - тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын                   05-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил                   6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, гавьяа шагналгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ тоотод өөрийнхөө гэрт эхнэр Б.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний хөхлөг сэртэн, зүүн сарвууны гадна доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн үед нөхөр болох Б.А-г “босоод галаа түлчих, миний толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө гал түлсэний дараа боссон. Миний толгой өвдөөд биө өвдөөд дуу муутай сууж байсан чинь Б.А- намайг: “чи дуугарсангүй, дуугүй ярваганаж суулаа, хөглөрч суулаа, ээжтэй минь юм ярьсангүй, нэг бол хувцсаа аваад манайхаас яв” гэж хэлэхээр нь би: “за за, би явъя” гээд гутлаа өмсөж байхад гэнэт хажуу талаас Б.А- гараа атгаж байгаад миний зүүн чихний хажуу руу хүчтэй цохисон. Үүнээс болж бид хоёр маргалдсан юм. Би цохиулсан болохоор “чи намайг зодлоо” гэж уурласан чинь “би чамайг зодоогүй, зодох гэдэг чинь өөр байдаг юм. Би чамайг цохисон” гэж хэлээд над руу уурлаад миний зүүн гуяны доод хэсэгт өшиглөсөн. Тэгснээ удалгүй надаас уучлалт гуйсан. …Тийм учраас түүнд гомдолгүй байна. Харин нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр намайг төрсөн эгч Батцэцэгийнхээ гэрт байж байхад гаднаас дүү Б.Ц- маань хүнд зодуулсан гэмээр байдалтай орж ирсэн. Би тухайн үед түүнээс “яав, юу болов” гэж асуухад “нөхөр Б.А-даа зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тухайн үвд Б.Ц- дүүгийн маань зүүн чихний хажуу тал хөхрөөд хавдчихсан, гуя нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би Б.А-тай гэрт нь очиж уулзсан. Түүнтэй уулзаад “чи яагаад дүүг маань зодоод байгаа юм бэ” гэхэд “танай дүү чинь архи уугаад байгаа, хүмүүстэй уулзаад байгаа” гэж хэлсэн...Харин намайг гэрт буулгаад явсаныхаа дараа надаас уучлалт гуйгаад, “дахин ийм асуудал гаргахгүй” гэж мессеж ирүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Гэрч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                       02 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна. Орой ажлаа тарчихаад 19 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд миний том охин Б.Ц- маань ирсэн байсан. Тухайн үед охиныгоо “юу болоод хүрээд ирэв” гэхэд “нөхөр Б.А- маань намайг толгой руу цохиж, хөл рүү өшиглөсөн” гэж хэлж байсан. Тухайн үед охин Б.Ц-ын маань зүүн талын чихнийх нь ард тал хөхрөөд хавдчихсан байдалтай байсан. Мөн гуя нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би охиндоо “байнгын зодуулж амьдарна гэж юу байх вэ дээ, хуулийн байгууллагад ханд” гэж хэлээд охиныгоо Гэр бүл, хүүхэд залуучуудын газар луу явуулж уулзуулсан...Хүргэн Б.А- маань охин Б.Ц-аас маань уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй гэсээр байгаад одоо буцаад хамтран амьдарч байгаа. Охин Б.Ц- маань нөхөртөө зодуулсанаас хойш хэсэг хугацаанд манай гэрт амьдарсан. Одоо бол энэ хоёрын гэр бүлийн харилцаа гайгүй байгаа. Гэхдээ залуу хүүхдүүд учраас нэг нэгнийгээ хардаж сэрдээд хэрүүл маргаан хийгээд байдаг юм шиг байна лээ. Би энэ хоёрын гэр бүлийн хоорондын харилцаанд нэг их оролцоод байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний бие эхнэр Б.Ц-тай гар хүрч цохисон нь үнэн. Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна  Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эхнэр Б.Ц-аас уучлаггг гуйж, одоо түүнтэйгээ хамтдаа амьдарч байгаа. Миний бие дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ хуулийн байгууллагын өмнө амлаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай: Б.Ц-ын биед зүүн чихний хөхлөг сэртэн, зүүн сарвуун гадна доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжгой. Б.Ц-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Ц-, гэрч Ц.Болормаа, Ц.Батцэцэг нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн, хөнгөн хохирол зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

Шүүгдэгч Б.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.Ц-тай харилцан тохиролцож, уучлалт гуйж эвлэрсэн тухай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. /хх-ийн 80 дугаар тал/,

Эрүүгийн 1938001800118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон