Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00804

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00804

 

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххх, ххх, ххххх, хххх, ххххх, ххххх нарт холбогдох,

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хххххх, газрын нэгж талбарын ххххххх дугаартай газар, газар эзэмших эрхийн гэрчилгээний ххххх, газрын нэгж талбарын ххххх дугаартай, хххх м.кв газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн ххххххххх дугаартай, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, ххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Худалдаа хөгжлийн банк дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх картанд байсан 3,633,931 төгрөг, ам долларын хххххххх тоот дансанд байсан 96,053 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 8,018 ам.доллар, хххххххх тоот картанд байсан 18,923 ам.доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8,733 юань, Төрийн банкин дахь хххххххххххх тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан 4,000,000,000 төгрөг, дансны хөрөнгө 5,050,648,101 төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй, авто засварын төвийн дагалдах эд хөрөнгө, авто засварын төвийн худалдаа үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилга зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, хххход ногдох хэсэг болох 5,930,484,050.50 төгрөгийг өвлөгч нараас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх /даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргасан/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хххххх, хариуцагч ххххх, ххх, хариуцагч хххийн өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх миний бие 1989 оноос эхэлж өөрийн төрсөн ах ххххийн хамтаар Оросын холбооны улс руу арилжаа наймаа хийж эхэлсэн. Оросын холбооны улсаас нэхий дээл, савхин куртик, үхэр малын тэжээл, барааны саван, угаалгын нунтаг, архи, тамхи Монгол улс руу нөөж, Монгол Улсад худалдан борлуулж ах бид хоёрын наймаа амжилттай байж ашиг их олж эхэлсэн.

1.2. 1992 онд миний дүү ххххыг ах бид хоёр туслах ажилтнаар дэргэдээ авч арилжаа наймаандаа дагуулж явж эхэлсэн. Мөн миний төрсөн дүү хххххх нөхрийн хамт Герман улсад ажиллаж амьдардаг байсан тул 1993 онд ах хххх, дүү хххх нарын хамт Герман улс руу явж Герман улсаас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуйг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулж эхэлсэн. Миний гарааны бизнес ингэж эхэлсэн бөгөөд Герман улсаас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуй, сэлбэг зэргийг 40 тн чингэлгээр бөөнөөр оруулж ирэн, худалдаж борлуулж, ахин дахин зөөж эхэлснээр миний бизнес хөгжиж, өргөжсөн.

1.3. Энэ бүх арилжаа наймаанаас олсон мөнгөөрөө 2003 онд би ххххххххх дүүрэг, хх хороо, хххххххх байрлах өөрийн эзэмших эрхийн гэрчилгээ газар дээр 60 автомашины дулаан гарааш болон авто засвар төвийн ххх м.кв талбайтай барилгыг ххххх ХХК-аар 2003-2004 оны хооронд 510,000,000 төгрөгөөр бариулсан. Барилга баригдаж дууссаны дараа, 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэн, хххх, хххх нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг.

1.4. Миний бие дүүтэйгээ хамт наймаа хийж эхэлсэн үеэс эхлээд дүүдээ бүх итгэл үнэмшлээ үзүүлсэн. Ах дүү бид амь нэгтэй нэгэндээ муу муухай үг, үйлдэл огт гаргаж үзээгүй. Би дүү хххход арилжаа наймаатай холбоотой өдөр тутмын асуудлуудыг хариуцуулж би өөрөө гадаад худалдаа, бараа татан авах зэрэгтээ анхаарч ажиллаж байсан.

Намайг гадагшаа явсан үед Монголд үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гараад байна, тийм болохоор гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан үед газар болон үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл аваад арилжаа наймаагаа саадгүй явуулж байх боломжтой байна гэсний дагуу өөрийн нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгөө дүү ххххын нэр дээр шилжүүлсэн.

1.5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хххххх, газрын нэгж талбарын ххххххх дугаартай газар 1,000,000,000 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний ххххх, газрын нэгж талбарын ххххх дугаартай, хххх м.кв газар 1,000,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн ххххххххх дугаартай, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, хххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 4,500,000,000 төгрөг, мөнгөн хөрөнгө Худалдаа хөгжлийн банк дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403, 008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх картанд байсан 3,633,931 төгрөг, ам долларын хххххххх тоот дансанд байсан 96,053 ам доллар, хххххххх тоот дансанд байсан 8,018 ам доллар, хххххххх тоот картанд байсан 18,923 ам доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8733 юань, Төрийн банкин дахь хххххххххххх тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4,000,000,000 төгрөг, дансны хөрөнгө 5,050,648,101 төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300,000,000 төгрөг, авто засварын төвийн дагалдах эд хөрөнгө авто засварын төвийн худалдаа үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилгууд 10,320,000 төгрөг, нийт 11,860,968,101 төгрөг юм.

1.6. Би өөрийн хөрөнгүүдээ дүү ххххын нэр дээр шилжүүлсэн ч бид тухайн газар, үл хөдлөх хөрөнгөд автомашин засварын төв, автомашины дугуй, сэлбэгийн худалдааны үйл ажиллагаа эрхлэн явуулж, арилжаа наймаагаа хэвийн үргэлжилж байсан. Дүү бид хоёрын бизнесийн үйл ажиллагаа 2015 он хүртэл саадгүй хэвийн үргэлжилж байсан.

1.7. 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний дүү ххххын амь насыг хохироосон хэрэгт бэр ххх, хххийн төрсөн эгч ххххххнарыг холбогдуулан шалгасан боловч хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгосоор өдийг хүрсэн. Дүүгээ нас барснаас хойш би сэтгэл зүйн хувьд туйлын хүнд байдалд байснаас 2016 оны 1 дүгээр сард цус харвасан. Үүнээс шалтгаалан миний эрүүл мэндийн байдал маш ихээр доройтон би байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болсон. Гэтэл миний эрүүл мэндийн байдалд тааруу, сэтгэл зүйн байдал хүнд байхад бэр буюу дүү ххххын эхнэр ххх болон түүний хүүхдүүд болох ххх, ххххх, хххх, ххххх, ххххх /ххххын эгч/ нар нь ххххын нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгийг өвлөж авсан.

1.8. ххх, ххх, ххххх, хххх, ххххх, ххххх нарт өвлөгдсөн хөрөнгөн дунд дүү хххх бид хоёрын хамтран өмчилж байсан дундын хөрөнгө болох ххххх дүүрэг, хх хороо, ххххххххх талд Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах хххх м.кв газар, хххххх дүүрэг, хх дүгээр хороонд байрлах хххх м.кв газрыг 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэгдсэн, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, хххх м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгө байсан.

1.9. Гэтэл бидний дундын хөрөнгүүдийг оролцуулан өв нээлгэсэн байдаг. Бэр ххх нь хххххх дүүрэг, ххх хороо, ххххххх талд ххххххх вагоны зүүн талд байрлах ххххх м.кв газар, ххххх дүүрэг, ххх дүгээр хороонд байрлах хххх м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ххххххххххххх дугаартай хххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь анх хэний хөрөнгөөр бий болсон гэдгийг, дүү хххх бид хоёр дээрх хөрөнгүүдийг хамтдаа өмчилж байсан, дүү бид хоёрын дундын өмч гэдгийг бүгдийг мэдэж байсан атлаа миний хөрөнгийг оролцуулан өв нээлгэсэн байсан.

1.10. Хариуцагч нарын өвлөн авсан дээрх хөрөнгүүд нь дүү хххх бид хоёрын 1995 оноос хойш арилжаа наймаанаас олсон ашгаараа бүтээн босгосон бидний дундын хөрөнгө байсан. Түүнчлэн дүү хххх бид хоёрын авто засварын төв, автомашины дугуй, сэлбэгийн худалдааны бизнесийг ххх дүүг нас барсанаас хойш эрхэлж байгаа бөгөөд миний үүсгэн байгуулсан энэ бүх зүйлсийг миний эрүүл мэндийн байдал муу байсныг далимдуулан надаас булаан авсанд маш их гомдолтой байна.

1.11. Хариуцагч нар нь ххххын арилжааны банкан дахь дансуудад байсан мөнгийг өв залгамжлалаар авснаас гадна ххх нь дүү бид хоёрын бизнесийг булааж авахдаа тухайн үед бэлэн байсан бизнесийн орлого болох 4,000,000,000 төгрөг, мөн тухайн үед авто засварын төвд хадгалагдаж байсан бэлэн бараа бүтээгдэхүүн болох 300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий авто засварын сэлбэг хэрэгсэл, дугуйнуудыг өв залгамжлалын гэрчилгээнд тусгалгүйгээр бүгдийг нь авсан. Дээрх бүх мөнгөн хөрөнгө нь хххх бид хоёрын бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон ашиг, орлого, бараа бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгө байсан.

1.12. Иймд, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэгдсэн хххххххх дүүрэг, ххх дугаар хороо, хххххх хаягт байрлах хххх м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хххххх, газрын нэгж талбарын ххххххх дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай ххххх м.кв газар, Газар эзэмших эрхийн гэрчилгээний ххххх, газрын нэгж талбарын ххххх дугаартай, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай хххх м.кв газар, ххххын Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх картад байсан 3,633,931 төгрөг, ам.долларын дансанд байсан 8,108 ам.доллар, хххххххх тоот картад байсан 18,923 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 8,018 ам.доллар, хххххххх тоот картад байсан 18,923 ам.доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8733 юань, Төрийн банк ХК-ийн хххххххххххх тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300,000,000 төгрөг, авто засварын төвийн 10,320,000 төгрөгийн үнэлгээ бүхий дагалдах эд хөрөнгө нь хххх болон хххх нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, талийгаач ххххын өвлөгч нараас эдгээр хөрөнгийн ногдох хэсэг болох 5,930,484,050.50 төгрөгийг өвлөсөн хэмжээнээс нь хувь тэнцүүлэн хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хххийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххххх дүүргийн хх дүгээр хороо хххххххх хаягт байрлах хххх м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хххххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай ххххх м.кв газар, ххххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай хххх м.кв газар, ххххын Худалдаа Хөгжлийн банкин дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 42,454 төгрөг, хххххххх тоот дансны картад байсан 3,633,931 төгрөг, ам.долларын хххххххх тоот дансанд байсан 96,053 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 8.018 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 18.923 ам.доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны хххххххххххх тоот дансанд байсан 124.697 төгрөгийн маргаантай асуудлыг өмнө нь шүүх хянан шийдвэрлэсэн ба давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хянаад шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хүчин төгөлдөр болсон.

2.2. Энэхүү шийдвэрийн дагуу өвлөгдөх хөрөнгийг нь хадам эх ххххххийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххт өгсөн. Миний талийгаач нөхөр ххххын ээж хххххх өвийн асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэж өөрт ногдох өв хөрөнгө 1,500,000,000 төгрөг, компанийн хувьцаа, ногдол ашиг гаргуулахыг хүссэн ба шүүх 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 183/ШШ2017/01962 дугаартай шийдвэр гаргасан.

2.3. Дээрх шийдвэрээр хххххххх дүүргийн хх дүгээр хороо хххххх хаягт байрлах хххх м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай газарт байрлах дугуй засварын барилга, дэлгүүрийн түр барилга, Худалдаа Хөгжпийн банкин дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх тоот дансны картад байсан 3,633,931 төгрөг, ам.долларын хххххххх тоот дансанд байсан 96.053 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 18 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 18.923 ам.доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны хххххххххххх тоот дансанд байсан 124.697 төгрөг, автомашин, орон сууц, автомашины зогсоол зэргийг өв залгамжлалаар хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх ёстой хөрөнгө гэж тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч нар болох хххххх, ххх, ххх, ххххх, ххххх, хххх нарт адил тэнцүү хуваан олгох, эдгээр хөрөнгө болон өмчлөлийн орон сууц, гарааш, автомашинууд зэргийн үнэлгээг үндэслэн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6-д зааснаар хариуцагч ххх надаас ххххххт ногдох өв болох 599,146,090 төгрөгийг гаргуулан түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,853,910 төгрөг болон Мобикомын хххххх дугаар, хххх ХХК-ийн хувьцаа, 2014 оноос 2016 оны ногдол ашиг гаргуулахыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон.

2.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2596 тоот магадлал гаргаж, анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүхийн хянан хэлэлцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон 4,624,366,551 төгрөгөөр нийтдээ үнэлэгдсэн нэхэмжлэгч ххххын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа дээрх хөрөнгүүд нь Иргэний хуулийн 126 дугаар үйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх хэсгүүдэд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул 6 гишүүнтэй гэр бүлийн нэг гишүүнд оногдох хувийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 770,727,758 төгрөг байна гэж тогтоогоод Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч ххххын 770,727,758 төгрөгийн хөрөнгө хууль ёсны өвлөгч хххххх, ххх, ххх, ххххх, ххххх, хххх нарт өвлөгдөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар 6 өвлөгч тус бүрд адил хэмжээгээр буюу 128 454 626 төгрөгийн өв ногдохоор байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хххээс 128,454,626 төгрөг гаргуулж ххххххт олгохоор болсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2596 тоот магадлалыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хянаж 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 001/ХТ2018/0669 тоот тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

2.6. Хяналтын шатны шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх маргаж байгаа хөрөнгөөс өвлөгч нарт оногдох ногдох хэсгийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байдлыг үндэслэн тодорхойлсон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, учир дутагдалтай болсон байх бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын заримыг давж заалдах шатны шүүх зөвтгөж зассан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн.

2.7. Анхан шатны шүүх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай ххххх м.кв газар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай хххх м.кв газрыг талийгаач ххххын эзэмшилд байсан, түүний өмчлөлийн газар биш тул Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн газар эзэмших эрх нь өвлөгдөх боломжтой.

2.8. Харин хххххх нь ххххын эзэмшлийн газраас ногдох өвийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, уг газруудыг талийгаач хххх нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан тул газар эзэмших эрх нь хххт өвлөгдөх нь зүйтэй гэж үзэж, харин хххххх дүүргийн ххх дугаар хороонд орших газар дээр байрлах контейнер, түр барилгууд болох хөрөнгөнөөс ногдох өвийг нэхэмжлэгч ххххххт олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

2.9. Талийгаач ххххын өв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ххххын маргаж байгаа, хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоолгохыг хүссэн эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө мөн гэж тогтоосон, түүнээс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, хххход ногдох хэсгийг өвлөгч нарт тэнцүү хуваасан ба үүнээс үзвэл нэхэмжлэгч хххх нь талийгаач ххххын нэр дээрх, бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийн хамтран өмчлөгч байх боломжгүй.

2.10. Нэхэмжлэгч нь ххххххх дүүргийн хх дүгээр хороо ххххх овоо хаягт байрлах хххх м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ххххххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай ххххх м.кв газар, хххххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автозасвар, үйлчилгээний зориулалттай хххх м.кв газар, ххххын Худалдаа Хөгжлийн банкин дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх тоот банкны картад байсан 3,633,931 төгрөг, ам.долларын хххххххх тоот дансанд байсан 96.053 доллар, хххххххх тоот дансанд байсан 8.018 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 18.923 доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны хххххххххххх тоот байсан 124,697 төгрөг, ажлын байрны сейфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4,000,000,000 төгрөг, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох 300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэг хэрэгсэл, автомашины дугуй, авто засварын төвийн 10,320,000 төгрөгийн үнэ бүхий дагалдах эд хөрөнгө нь талийгаач хххх бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй.

Эдгээр хөрөнгийг шүүх өв залгамжлах эд хөрөнгө хэмээн шийдвэрлэсэн байхад мэдсээр байж утгагүй, үндэслэлгүй маргаан үүсгэж байгаа нь түүний хариуцагч нарыг чирэгдүүлж дарамтлах гэсэн үйлдэл юм.

2.11. Өөрийн эгч хххххийг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь ойлгомжгүй бөгөөд маргаж байгаа эдгээр хөрөнгүүд нь энэ хариуцагчид ямар ч хамааралгүй, тэрээр ээж ххххххийн өвийн маргаанд түүнийг төлөөлөн оролцож байсан, Хяналтын шатны шүүхийн 2018 оны 0669 тоот тогтоол гарахаас өмнө төрсөн эх хххххх нь өвчний улмаас нас барж, хариуцагч хххээс шүүхийн шийдвэрийн дагуу авсан 128,454,626 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч болох хүүхдүүд нь хуваан авсан байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь хэрэв оногдох хэсгээ аваагүй бол хххххээс тусад нь нэхэмжлэл гарган шаардах эрхтэй.

2.12. Түүнчлэн ххххыг нас барах үед ажлын байрны сейфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4,000,000,000 төгрөг, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох 300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэг хэрэгсэл, автомашины дугуй, авто засварын төвийн 10,320,000 төгрөгийн үнэ бүхий дагалдах эд хөрөнгө гэж огт байгаагүй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд гэмт хэрэг үйлдэгдэж цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж дуусаагүй байхад талийгаачийн автомашин болон бусад эд зүйлийг ах дүүс нь эзэмшилдээ авсан.

2.13. Эхнэр хүүхдүүдийг нь оршуулах ёслолд нь ч оролцуулаагүй учраас ийм их хэмжээний хөрөнгө, бэлэн мөнгө байсан бол нэхэмжлэгч өөрөө болон эх, эгч дүү нар нь авсан байх магадлалтай. Намайг болон 4 хүүхдийг минь бидний өмчлөлийн байранд оруулахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гарган байраа буцааж авсан, хадам ээж өвийн асуудлаар маргаан үүсгээд шүүхийн шийдвэрээр хууль ёсны өв залгамжлагч ээжид нь өгөх ёстой мөнгөн хөрөнгийг өгсөн нь шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон.

2.14. Нэхэмжлэгч нь ямар хуульд заасан үндэслэлээр шаардлага гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд тодруулж хариуцагчид мэтгэлцэх боломж олгохыг хүссэн боловч одоо хүртэл тодруулаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, шүүх шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон асуудлаар шаардлага гаргасан. хххх нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд тогтоогдсон үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч хххххийн хариу тайлбарын агуулга:

3.1. ххххоос нэхэмжилж байгаа зүйлээс өөрт оногдох миний ээжийн өв залгамжлах асуудалд би өөрөө зөвшөөрсөн тул хариуцлага хүлээнэ. Тухайн үед би хххт хэлж сануулж байсан. Миний төрсөн дүү талийгаач хххх, хххх хоёрын өмч хөрөнгө хамт байдаг гэдгийг хэлж байсан.

3.2. Санаатайгаар өмгөөлөгчдийнхөө хамт ийм асуудал үүсгэж цаг хугацаа хожиж, хүн хохироосон асуудалд хххт гомдож байна. Шүүх хуралдааныг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Тухайн үед хххх, хххх, ххххх гэж 3 залуу ажиллаж байсан. хххийн талын нэг ширхэгч хадаас байхгүй. Бүх юм ххххын хөрөнгөөр баригдсан. ххх миний нөхөр гэж яриад байна. хххх, ххх нар салсан байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххх, ххх, ххххх, хххх, ххххх, ххххх нарт холбогдуулан Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг талийгаач ххххын өв залгамжлагч нараас хххход ногдох хэсэг болох 5,930,484,050.50 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч ххххын нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ххххыг улсын тэмдэгтийн хураамжийн 29,669,970 төгрөгийг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

5.1.1. Нэхэмжлэгч хххх нь ххххтой 1993 оноос эхлэн хамтран наймаа хийж эхэлсэн. Арилжаа наймаа хийж олсон ашиг орлогоороо нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулж хамтран эзэмшиж өмчилж байсан боловч тодорхой шалтгааны улмаас 3 ширхэг газар болон үл хөдлөх эд хөрөнгөө ххххын нэр дээр шилжүүлсэн ч хамтын үйл ажиллагаа 2015 он хүртэл хэвийн үргэлжилж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

5.1.2. Гэтэл шүүх шийдвэртээ хххх нь ...хөрөнгүүдийг дүү ххххын хамт өмчилж байсан зэргээс үзэхэд тэд дугуй болон автомашины худалдаа, засварын газар, дулаан автозогсоолын үйл ажиллагаа явуулж хамтран ажиллаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан байх боловч дээрх хөрөнгүүдийн хэд нь ххххын хөрөнгө хэд нь ххххын хөрөнгө байсан болох нь тогтоогдохгүйгээс гадна тэрээр тухайн газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг хххход шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх нь дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийн бодит, үнэн байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.

5.1.3. Энэ нь огт танихгүй хүмүүс хоорондоо хөрөнгөө бүр мөсөн шилжүүлж, хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан асуудал биш, төрсөн ах дүү хоёр итгэлцлийн үндсэн дээр бизнесийн ашиг орлогоо өсгөн нэмэгдүүлэх, бизнесээ аливаа саадгүй явуулах зорилгоор тухайн үед төрсөн дүүгийнхээ нэр дээр 2 ширхэг газар, 1 ширхэг үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөх эрхийг дангаар шилжүүлсэн нь ххххын өмчлөх эрхийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

5.1.4. Мөн, анхан шатны шүүх шийдвэртээ ...тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлснээс хойш 18 жил гаруй хугацаа өнгөрсөн байх ба дээрх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэгч ххххыг тогтоосон нь тухайн хөрөнгүүдээс ноогдох хэсгээ шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй гэж ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн.

5.1.5. Газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэлүүд хийгдсэнээс хойш 18 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тэдний дундын бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан учраас нэхэмжлэгч ххххын хувьд тухайн хугацаанд дүү ххххын эсрэг дээрх газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа маргаан үүсгэх ямар ч шалтгаан байгаагүй.

5.1.6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 онд цус харваж, эрүүл мэндийн байдал хүнд байсны улмаас өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах боломжгүй байсан бөгөөд яг энэ үед нь дүү ххххын нэр дээр байсан тэдний дундын хөрөнгийг ххххын гэр бүлийн дундын хөрөнгө хэмээн өв залгамжлал явагдсан байдаг. Иймд, хххх нь эрүүл мэндийн байдал дээрдмэгц эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж эхэлсэн болно.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

5.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болно.

5.2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч хххх .... гэрчээр ххххххх, хххххх, ххххххх нарыг оролцуулж, мэдүүлэг авсан дээрх гэрч нар талийгаач хххх болон хххх нарын тус тусдаа эрхэлж байсан бизнес, үйл ажиллагааны талаар мэдүүлж байх ба тухайн хөрөнгүүд нь дээрх 2 хүний хамтран өмчлөх өмч, хөрөнгө байсан талаар болон тайлбар гаргаагүй. Энэ талаар мэдэхгүй гэсэн зэргээс, мөн хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтууд нь ххххын нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтууд биш байна гэж дүгнэсэн.

5.2.3. Гэтэл гэрч ххххххх, хххххх, ххххххх нь тухайн газар болон үл хөдлөх хөрөнгүүд яаж хэрхэн бий болсон, хэн барьж ашиглалтад оруулсан, хөрөнгө мөнгийг нь хэн гаргасан талаарх бодит зүйлсийг шүүхэд гэрчлэн мэдүүлсэн. Түүнчлэн гэрч ххххххх нь хххх, хххх нартай хамт ажилладаг байсан. Дугуйн худалдаа автозасварын бизнесээ хамт хийдэг, хамтын үйл ажиллагаа явуулдаг байсан талаарх мэдүүлсэн байхад шүүх шийдвэртээ гэрч нарын мэдүүлгийг өөр агуулгаар тайлбарлан бичсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

5.2.4. Анхан шатны шүүх ....талийгаач ххххын өвлөгч нарт түүний гүйцэтгэвэл зохих үүрэг үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ... гэж үзсэн.

5.2.5. Гэтэл бодит байдал дээр ххххын өвлөгч нар нь нэхэмлжэгч хххх, талийгаач хххх нарын дундын өмчлөлийн хөрөнгийг өөрсдийн гэр бүлийн дундын хөрөнгө хэмээн гэр бүлийн дундын хөрөнгөд хамааралгүй ХХХХ-ын хөрөнгө буюу ххххын өв биш хөрөнгийг үндэслэлгүйгээр өвлөж авсан тул нэхэмжлэгч хххх тухайн хөрөнгийг өвийн журмаар үндэслэлгүйгээр шилжүүлсэн авсан иргэдээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.

 

Иймд, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ххххын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ххххххх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00442 тоот шийдвэрт 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн ххххххххххххххх дагууртай хэргийн хохирогч нэхэмжлэгч хххх миний хайртай дүү хххх минь хамт 2-р бүтээн байгуулалтын ажлаа хамт хийж, 2-р барилгаа хамт барж, хайрт дүү минь миний өөрийн 2-р барилга барих, миний өөрийн барилга барих 4 тэрбум төгрөг, хамт дүүд минь хадгалж байсан.

Яг энэ үед хайрт дүү минь гэр бүл салалт болж байсан. Энэ 4 тэрбум төгрөгөөс бол энэ гэр бүл салалтаас болж хайрт дүү минь хадам талын эх эгч дүүстэй хамт байж байгаад бусдын гарт, гуравдагч этгээдийн гарт. Онц хэрцгий яргалж алуулсан байсан. Энэ 4 тэрбум төгрөгөөс болж холбогдох 3 прокурор нөлөөнд орсон байсан. Хэргийг буруу шалгасан байсан. Хэргийг дахин заваартуулсан байсан. 9 жил боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №ТГ/268 дэд дарга. хххххх 2023000636 прокурорууд хэргийн дутуу шалгасан байсан. Прокурорууд хэрэгт нөлөөлсөн байсан. Прокурорууд удаа дараа 9 жил хэргийг буруу дутуу шалгасан байсан.

Дахин-Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №ТГ/91 дэд дарга хххххх 2024000195

Одоо энэхүү эрүүгийн ххххххххххххххх хэрэг нь Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст бас прокурорын ёс зүйн зөвлөлд давхар шалгагдаж, хянагдаж байна.

Тун удахгүй, бүх үнэн ялах болно!...

Нэг: 2015 оны 01 дүгээр сарын 03-нд хайрт дүү хххх амь насаа алдаж, үхэнгүүт! Нэхэмжлэгч хххх намайг. Хариуцагч манай бэр байсан. Энэ ххх нь хайрт дүү ххххынхоо буяны ажил, оршуулгын ажил болж байхад талийгаач дүүргийнхээ буяны ажил, оршуулгын ажил мөнгө төгрөгнөөс нь 14,000,000 төгрөг хулгайлсан гэж хариуцагч ххх нь худал гомдол гаргаж, нэхэмжлэгч хххх намайг гүжирдэж, гүтгэж, холбогдох прокурорд нөлөөлж, худал зохиомол хэрэг тохож, үүрүүлж, эрүүгийн 201525030058 хэргээр намайг яллаж байсан. Хэргийг заваартуулж байсан. Энэ байгууллагаас болж нэхэмжлэгч хххх миний бие сэтгэл огцом хямарч маш их, асар их гомдол, бие өвдөж, миний бие сэтгэл дахин дахин хямарч яваад 2016 оны 01 дүгээр сард харвалт өгсөн байсан. Миний бие маш их доройтож, 2 жил хэвтэрт байсан.

Хариуцагч хххээс болж дахин дахин 9 жил дахин дахин хохирч явна аа! Энэ хххээс болж нэхэмжлэгч хххх би, миний бие 9 жил тахир дутуугийн групп-д зовж, зүдэрч, тамлуулж явна аа! Асар их, маш их гомдолтой байна.

9 жил боллоо... хариуцагч ххх нь бусадтай нийлж 9 жил бултаж, зугтаж явна уу!... энэнээс болж шүүх хуралд оролцоогүй.

Хоёр: 2015 оны 01 дүгээр сарын 03-нд хайрт дүү минь амь насаа алдаж, үхэнгүүт хариуцагч ххх нь дүү хххххтай хамт бусадтай нийлж, хуйвалдаж, хайрт дүү талийгаач ххххын минь ажлынхан оффис өрөө үүд хаалгыг эвдэж, дүүгийн минь бичиг хэргийн оффис өрөөнүүд хаалга цоожийг эвдэж, энэ өрөөн доторхи бүх зүйлийг авч зөөж, нүүлгэж, Энэ өрөөн дотор байсан асах их төгрөг, валют мөнгийг машинаар зөөж авч байсан. Бас энэ өрөөн дотор байсан дүү бид хоёрын асах их баримт, нотолгоог машин машинаар нь түрүүлж зөөж авч явсан. Энэ их авч явсан бүх баримт нотолгоог хариуцагч ххх нь бусадтай нийлж устгаж байсан. Шатаасан байсан. Энэ гэмт үйлдэл нь шат шатны шүүх хурал дээр нотолгоотой яригдаж, нэхэмжлэгч хххх дахин дахин хариуцлага тооцуулах хүсэлтийг дахин дахин гаргаж байсан ч ямар ч шүүгч энэ хүсэлтийг хангасангүй. 9 жил болсон. Ингэж нэхэмжлэгч хххх миний зарим зарим асар их баримт нотолгоог машин машинаар нь зөөж, устгасан байсан. Нэхэмжлэгч хххх миний бие дахин хохирсоор байна.

Гуравт: 2018 оны 10 дугаар сарын 01 эхлэн нэхэмжлэгч хххх миний бие хариуцагч хххтэй холбогдож хариуцагч ххх нь бусадтай нийлж, түрүүлж худал ярьж, нэг чингэлгэн байгууламж, нэг үл хөдлөх, 1 барилга, дахин шинээр 2-р барилга барьж байсан 4 тэрбум төгрөг бусадтай нийлж луйвардаж, дээрэмдэж байсан. 9 жил боллоо.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хххххх дээр шүүх хурал эхэлсэн энэ анхан шатны шүүх дахих дахин бөөн хуйвалдаан болж байсан, бөөн луйвар, бөөн нөлөөлөл болж байсан.

Нэхэмжлэгч хххх миний хувийн өмч, хөрөнгө минь энэ манай бэр байсан хариуцагч хххт огтхон ч хамаагүй. Огтхон ч холбоогүй байсан.

Нэхэмжлэгч хххх миний хайрт талийгаач дүү ххххыг минь амьд сэрүүн байхад нь нэхэмжлэгч хххх миний санал санаачилагаар хийгдсэн 2002 он, 2005 онд 2 болзол миний өөрийн 2 хэлцэл минь байсан.

Монгол улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйл Хэлцэл, 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/-г хэлцэл гэнэ. 40-р зүйл: хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх 40.3. Хэлцэл хийснээс хойш нас барсан эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. 42 дугаар зүйл Хэлцлийн хэлбэр, 42.1. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хууль заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож, амаар буюу бичгээр хийнэ.

Хайрт дүү хххх бид хоёрын бичгээр хийсэн хэлцэл хавтас хэргийн материалд байгаа нь: Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргах нь: хххх би дүү ххххын хамт 2004 онд хххххх дүүргийн хх дүгээр хороонд автомашин завсар, үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай хххх м.кв газрын зөвшөөрөл, гэрчилгээ 1ххххх1 авсан бөгөөд барилга барин үйл ажиллагаа явуулж байгаа болно. хххх би тодорхой шалтгааны улмаас энэ газраа дүү хххход эзэмшүүлэхээр боллоо. Иймээс энэ газрыг дүү ххххын нэр дээр шилүүлж, 30 жилийн хугацаатай сунгаж өгнө үү. Өргөдөл гаргасан гарын үсэг хххх, утас хххххх, хххх гарын үсэг.

43 дугаар зүйл: Хэлцэл хийсэн гэж үзэх. 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1 талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэсэн хэлцэлтэй.

Талийгаач дүү хххх ах ххххтой хамтран өмчилж байсан эд хөрөнгийн бүртгэлээсээ өөрийгөө асуулах хэлцлээ нотариатаар гэрчлүүлээд дүүдээ шилжүүлэхдээ өөрсдийнхөө хүсэл зорилгоо тодорхойлж, би өөрийн өмчлөлийн эрхээсээ татгалзаж, газар, өмч хөрөнгөө болзол тавьж хийсэн хэлцэл 15 жил 30 жилийн хугацаатайгаар хэлцлээ хийсэн. Тус хуулийн 44 дүгээр зүйл. Болзол тавьж хийсэн хэлцэл. 44.1. Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. Гэтэл миний дүү талийгаач хххх онц хэрцгий (ярга) байдлаар амь нас хохирно чинээ бодоогүй атал гэнэт ийн тохиолдлоор 2015 оны 01 дүгээр сарын 03-нд нас барсан ч хэлцэл минь хэвээрээ байна!!!

Иргэний хуулийн 44 дүгээр зүйл: Болзол тавьж хийсэн хэлцэл 44.1. Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон газар, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга, байгууламжууд нь төрсөн ах ххххын санаачилгаар дүү ххххдоо амьд сэрүүнд нь 15 жил, 30 жил болзол тавьж хийгдсэн хэлцэл юм.

Иргэний хуулийн 4 дүгээр дэд хэсэг: Иргэний эрх зүй дэх хугацаа, Наймдугаар бүлэг. Хугацааг тодорхойлох, тоолох, 71 дүгээр зүйл. Хугацаа тодорхойлох, 71.3. хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн харин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна.

хххх миний бие Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд барьсан барилга байгууламжийг би ганцаараа мөнгөн хөрөнгөө гаргаж, барилгын зургаа зуруулж, өөрөө гар бие оролцон барилгаа бариулж, эцэст нь улсын комисст хүлээлгэж өгөх ажил, түүнд гаргасан бүхий л зардал мөнгөн хөрөнгийг ганцаараа төлж дуусгавар болгосон. Миний өөрийн гэдгээ баталж үлдэхийн тулд хуулийн мэдлэггүй, эрх зүйн мэдлэг дутмаг ч энгийн байдлаар иргэн ххххын автомашин засвар, үйлчилгээ, дулаан гараашийн барилга гэж нэрлэсэн юм. Энэ барилга, үл хөдлөх хөрөнгө бүхий газарт миний төрсөн дүүгээс нэг ч төгрөг ороогүй. Түүний эхнэр байсан хххээс мөнгө гарах байтугай миний бүтээн байгуулалтад ямар ч үүрэггүй, эрх мэдэлгүй, ажил хийж мэдэхгүй, чадахгүй, түүнийг бүтээн байгуулалтад оролцуулах ч шаардлагагүй, илүүдэл хүний нэг байлаа. Барилга байгууламж баригдсаны дараа ажлын байраа өргөтгөөд ххх түүний төрсөн дүү эгч хххххх, дүү ххххх нарыг ажилд оруулах саналыг би гаргаж, дүү маань ажилд авч, ямар ч эрх мэдэлгүй, туслан гүйцэтгэгч ажилчин төдий байлаа.

Миний төрсөн дүү хххх нь наймаа худалдааны ямар ч чадваргүй, учраа ч олохгүй, мэдэхгүй байсан дүүгээ 15 настайгаас нь эхэлж хххх би цэргийн албанаас халагдаж ирээд өөртөө хань, бараа болгож, миний дүү 21 настайдаа намайг дагаж наймаа худалдаа хэрхэн, яаж хийдгийг хэлж, зааж, дадлагажуулж, түүнийг дагуулан явж, сургаж, зааж амьдрал ахуйд нь хэрэгцээтэй мөнгийг нь би өгч байсан...

Дөрөвт: 2018 оны 10 дугаар сарын 01 эхлэн нэхэмжлэгч хххх миний бие нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэл минь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хххххх дээр эхэлсэн байсан. Энэ анхан шатны шүүх дахин дахин бөөн хуйвалдаан болж байсан. Бөөн луйвар, бөөн нөлөөлөл дахин дахин болж байсан. 9 жил боллоо. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэл минь.

Нэг чингэлгэн байгууллага байсан.

Нэг үл хөдлөх хөрөнгө, 1-р барилга байсан.

Дахин шинээр барьж байсан 2-р барилга барих 4 тэрбум төгрөг байсан.

Нэхэмжлэгч хххх миний нэхэмжлэл минь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх дээр 2 очиж,

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан.

2019 оны 05 дугаар сарын 15. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож магадлал гаргасан. Магадлал дугаар 864 гарсан.

2021 оны 01 дүгээр сарын 22. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, магадлал гаргасан. Магадлал дугаар 218 гарсан.

Нэхэмжлэгч хххх миний нэхэмжлэл минь 2020 оны 05 дугаар сарын 14-нд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд очсон. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй. Магадлалыг хэвээр үлдээж, тогтоол гаргасан. Дугаар 001/ТМ2020/00221.

Анхан шатны шүүх удаа дараа худал буруу шийдвэр гаргаж байсан. Бөөн хуйвалдаан бөөн луйвар, 9 жил боллоо.

Тав: 2015 оны 01 дүгээр сарын 03-нд хайрт талийгаач дүү хххх минь амь насаа онц хэрцгий алдах, үхэнгүүт манай бэр байсан. Хариуцагч ххх нь хэсэг бүлэг олон өмгөөлөгч нартай нийлж (10н өмгөөлөгч байсан). Нэхэмжлэгч хххх миний хувийн өмч хөрөнгийг минь луйвардаж, дээрэмдэж авсан. 9 жил боллоо.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 01 дүгээр сарын 23 дугаар 183/ШШ2024/00442.

Шүүхийн шүүгч ххххххх нь хариуцагч хххийн худал ярьсан, гүжирдэж, гүтгэж, худал ярьсан.

Хариуцагч ххх нь нэхэмжлэгч хххх надад 200,000,000 төгрөг өгсөн ч гэсэн энэ худал хэсгийг улбаалж, үндэслэж, худал буруу шийдвэр гаргаж байсан.

Нэхэмжлэгч хххх би хэн нэгнээс, хэн нэгэн хүнээс 200,000,000 төгрөг авч байсангүй. Ингэж худал хэлж, гүжирдэж, гүтгэж болохгүй. Худал ярьсан хүн бас хуулийн хариуцлага хүлээнэ шүү!...

Энэ шүүх хуралд 1-р барилгад холбогдох гэрүүд ирсэн байсан...

Энэ мэтчилэн асар олон хууль зөрчиж, шүүхийн шүүгч ххххххх шийдвэр гаргасан. (Бүх баримт нотолгоо нь байсаар байтал)

(Харин бүх баримт нотолгоогоо үндэслээд! Шүүгч хүний дотоод итгэл, сэтгэлээ үндэслээд шударгаар үндэслээд шүүхийн шийдвэр нэхэмжлэгч хххх миний танд байсан) 9 жил боллоо.

Иймд нэхэмжлэгч хххх би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дахин хандах боллоо.

Миний энэ нэхэмжлэл асар их бэлэн мөнгө хөрөнгө байдаг юм. Иймд шүүгч хххххххын нөлөөнд орсон гэж хардаж байна. Шүүхийн ёс зүйн хороонд хандах болно гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч хххийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. 2004 онд нэхэмжлэлд дурьдагдаж байгаа газар, түүний дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг ххххын нэр дээр шилжүүлэхдээ хххх газар, түүн дээрх эд хөрөнгийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хххход сайн дураар шилжүүлж өгсөн ба үүнээс хойш хххх энэ хөрөнгө болон банкин дахь мөнгөн хөрөнгүүдтэй холбоотой маргаан үүсгэх хүртэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ххххыг нас барсны дараа эдгээр хүмүүсийн эх хххххх өвлөх эрхийн маргаан үүсгэж, 3 шатны шүүх эдгээр хөрөнгийг болон банкин дахь дансанд байх мөнгөн хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж дүгнэн, хххход оногдох хэсгийг өвлөгч нарт тэнцүү хувааж өгсөн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дундын өмчийн эд хөрөнгө болохыг тогтоож, оногдох хэсгээ авна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд нөхцөл байдлыг төлөөлүүлэгчдээ зөвөөр ойлгуулах байтал ийм нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа төлөөлөгчийн үйлдэл ойлгомжгүй байна.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч хххх, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, нотлох баримтуудыг няцааж баримт гаргаагүй байна. Нэхэмжэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хххх дээрх хөрөнгүүдээ дүү ххххдоо шилжүүлсэн боловч тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгөнд хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэсэн боловч үүнийгээ ямар ч баримтаар нотлоогүй, түүний шүүхэд гэрчээр дуудсан гэрчүүд болох ххххххх, ххххххх, хххххх нар нь ч үүнийг мэдүүлгээрээ нотлоогүй, анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ зөв дүгнэлт хийсэн байна.

7.3. Гэрчүүдийн мэдүүлсэн хөрөнгө хэрхэн бий болсон, хэн хөрөнгө гаргасан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй ба гэрчүүд хххх, хххх нар өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, авсны дараа хамтран ажилласан талаар болон маргаж байгаа эд хөрөнгүүд тэдний дундын өмч хөрөнгө болох талаар мэдүүлээгүй, энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. Нэхэмжлэгч хххх бүтээн бий болгосон хөрөнгөө ххххын өмчлөлд шилжүүлэн өгч, улсын бүртгэлд өмчлөгч солигдон бүртгэгдэж, ххххын тухайн эд хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон үйл баримтыг хариуцагч нотлох баримтаар хангалттай нотолсон, нэхэмжлэгч ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж шүүх эдгээр баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Талийгаач ххххын өв залгамжлагч хххххх өвийн маргаан үүсгэж, өвлөгдөх эд хөрөнгийг ххххын хуваарьт хөрөнгө байсан гэж маргасан боловч 3 шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, банкин дахь мөнгөн хөрөнгө нь ххххын хуваарьт хөрөнгө болохыг нотолсон нотлох баримтгүй тул ... хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, хххход оногдох хэсгийг хуульд заасны дагуу өвлөгч нарт тэнцүү хуваан өгөхөөр шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагчийн зүгээс ххххххт оногдох, шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоосон мөнгийг бэлнээр нь хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл байдлууд байсаар байтал нэхэмжлэгч тал бодит байдал дээр хххх, хххх нарын дундын өмчлөлийн хөрөнгийг өөрсдийн гэр бүлийн хөрөнгө хэмээн өвлөгч нар хуваан авсан тул хххх өвийн журмаар шилжүүлэн авсан этгээдүүдээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж, маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

7.4. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй эд хөрөнгөнөөс гадна бэлэн байсан 4 тэрбум төгрөг, авто засварын газар хадгалагдаж байсан 300 сая төгрөг, дугуй зэрэг эд хөрөнгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 5,930,484,050.50 төгрөг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд түүний төлөөлөгч нь 11,860,968,101 төгрөгийн эд хөрөнгийн өмчлөгч болохоо тогтоолгож, үүний 50 хувь буюу өөрт оногдох хэсэг болох 5,930,484,050.50 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаардсан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар төлөөгүй, 140,400 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн гэж шийдвэртээ дурьдсан боловч хэрэгт ийм баримт байдаггүй бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа ч улсын тэмдэгтийн хураамжид 129,500 төгрөг төлж, түүний гомдлыг улсын тэмдэгтийн хураамж хэсэгчлэн төлөхөөс чөлөөлсөн шүүгчийн захирамж гараагүй байна.

Анхан шатны шүүх талуудын шүүхэд гаргасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийн шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсон нь үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гомдолд хариуцагч хххххийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасныг зөрчиж нэг талд давуу эрх олгож байна гэж үзэж байна.

8.1. Учир нь, ах, дүү хоёр хоорондоо тодорхой нөхцлөөр хэлцэл хийж бизнесээ өргөжүүлэхийн тулд дүүдээ түр хугацаагаар үл хөдлөх хөрөнгө болон газраа шилжүүлсэн боловч төрсөн дүү нь гадны нөлөөнөөс болж хэрцгийгээр амь насаа алдаснаас болж ах дүүгийн хооронд яригдсан хэлцэл нь гомдол дагуулж, итгэл үнэмшил нь тасарснаас нэхэмжлэгч хххх харвалт өгч эрүүл мэндээр хохирч 9 жил шаналж байна. Гэтэл 2 хүний хоорондын бизнес гэдгийг тогтоочихоод хххх, хххх хоёр яг хэдэн хувийн хөрөнгө нийлүүлсэнийг тогтоогоогүй бол яагаад нэг талд шийдэж байгааг ойлгохгүй байна. Шийдэж чадахгүй бол тавь тавин хувиар шийдэх боломжтой гэж харж байна. Энэ хоёр хүний босгосон хөрөнгө дээр одоо яг ямар компани үйл ажиллагаагаа өдийг хүртэл явуулж байна.

8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Хариуцагч ххххх миний бие анхнаас нь өв залгамжлах үеэр хариуцагч бэр хххт ххххын хөрөнгө байгаа шүү гэж дахин дахин сануулсан байдаг. Гэтэл нэг удаа ч ххххын хөрөнгийг үнэлж салгаагүй. Хариуцагч ххх нь 200,000,000 төгрөгийг хххход өгсөн гэж худлаа ярьж гүтгэдэг. Гэвч түүний яриад байгаа нотлох баримт хэргийн материалд байдаггүй. Хэзээ ч нотлохыг хүсдэггүй. Гэрч ххххххх, хххххх, ххххххх нь нэхэмжлэгч ххххтой хамт ажиллаж ххххын үл хөдлөх хөрөнгө болох барилга байшинг барьж, цалин хөлс авч байсныг гэрчилэсэн. Гэтэл гэрчүүдийг 2 хүний өмчийн талаар асууж, мэдэхгүй гэдэг шалтгаанаар мэдүүлэгийг хүчин төгөлдөр биш гэж авч үзэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гэрчүүд ах, дүү хоёрын хөрөнгийг мэддэг хүмүүс биш, тэд ажлын хөлс авч ажилладаг хүмүүс юм. Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хөрөнгийг үнэлүүлж, хувь тогтоох ёстой. Хэрэв хувь тогтоож чадахгүй бол ижил тэгш хувиарлалт хийх ёстой гэж үзэж байна. Хариуцагч ххххх миний бие нэхэмжлэгч ххххын хөрөнгийн тодорхой хувийг буцааж өгөхөд бэлэн байгааг үүгээр мэдэгдэж байна. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсний дагуу анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххх, ххх, ххххх, хххх, ххххх, ххххх нарт холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний хххххх, газрын нэгж талбарын ххххххх дугаартай газар, газар эзэмших эрхийн гэрчилгээний ххххх, газрын нэгж талбарын ххххх дугаартай, хххх м.кв газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн ххххххххх дугаартай, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, ххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Худалдаа хөгжлийн банк дахь хххххх тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, ххххххххх тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, хххххх тоот дансанд байсан 172,142,454 төгрөг, хххххххх картанд байсан 3,633,931 төгрөг, ам долларын хххххххх тоот дансанд байсан 96,053 ам.доллар, хххххххх тоот дансанд байсан 8,018 ам.доллар, хххххххх тоот картанд байсан 18,923 ам.доллар, юанийн ххххххххх тоот дансанд байсан 8,733 юань, Төрийн банкин дахь хххххххххххх тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан 4,000,000,000 төгрөг, дансны хөрөнгө 5,050,648,101 төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй, авто засварын төвийн дагалдах эд хөрөнгө, авто засварын төвийн худалдаа үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилга зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, өөрт ногдох хэсэг 11,860,968,101 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч ххх нь хариуцагч ххх, ххххх, хххх, ххххх, ххххх нарын хууль ёсны төлөөлөгч бөгөөд тэрээрмаргаан бүхий эд хөрөнгүүд нь талийгаач нөхөр хххх бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгүүд юм, хххх нь манай гэр бүлтэй хамтарч бизнес эрхэлж байгаагүй, өөрөө бизнес хийж байгаад дампуурсанд манай гэр бүл болон миний хүүхдүүдэд ямар ч хамааралгүй. хххх нь өөрийн эзэмшиж байсан хоёр газрын эзэмших эрхийг болон хххххх дүүргийн хх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ххххх м.кв талбай бүхий автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхийг тус тус хххход гэрээгээр шилжүүлсэн ба төлбөрт 200,000,000 төгрөгийг авсан. Өөрөө хүлээн зөвшөөрч эзэмшигчийг өөрчилсөн, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөгч нарт хуваасан, нэхэмжлэл үндэслэлгүй... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна.

2.1. Хариуцагч ххххх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Маргаан бүхий хххххх дүүргийн хх дугаар хороо, хххххх талд байрлах дугуйн худалдаа болон засварын газрын зориулалтаар ххх м.кв газрыг хххх нь 5 жилийн хугацаатай, эзэмшиж байсан /1хх54/, дүү ххххын хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 360 дугаартай захирамж гарган ххххххх дугаар бүхий дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн, 1,050 м.кв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хххход олгосон. /2хх35-41/

3.2. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар захирамжаар хххход хххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххх байрлах ххххх м.кв талбай бүхий газрыг 2 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

Улмаар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаартай захирамжаар дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн, нэгж талбарын ххххх дугаар бүхий хххх м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, автозасвар, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг хххход олгосон. Нийслэлийн газрын албанд гаргасан ххххын хүсэлт, хххх, хххх нарын байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хххход шилжүүлсэн. /1хх-64-66, 69-72, 2хх41-44/

3.3. Тус газарт 60 автомашины гарааштай, автомашины засвар, үйлчилгээний зориулалттай ххххх м.кв талбай бүхий газар дээр баригдсан барилгын хамтран өмчлөгч нь хххх, хххх нар байсан. /1хх73-76/

3.4. Улмаар, хххх, хххх нар 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Автомашины засвар үйлчилгээний барилгын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл байгуулж, ххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххх байршилтай, ххххх м.кв талбай бүхий автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхээсээ хххх сайн дураар татгалзаж, хххх өмчлөгчөөр бүртгэгдсэн. /1хх76-77/

 

4. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу хххход өмчлөх эрх үүссэн гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг гэрээний дагуу шилжүүлсэн хэдий ч уг эд хөрөнгүүдийг шилжүүлэхдээ ...хххх би тодорхой шалтгааны улмаас энэ газраа дүү хххход эзэмшүүлэхээр болсон, мөн хамтран өмчлөгчөөс хасуулахаар хамтран эзэмшигчтэй харилцан, тохиролцож ... гэж байгаа зэргээс талуудын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд ах, дүү нарын хооронд тохиролцоо байсан учраас нэр шилжсэн гэдэг нь тогтоогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө юм гэж тайлбарласан байна. /2хх236-237/

 

6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж тус тус заажээ.

 

7. Хэрэгт хххххх дүүргийн ххх-р хороо, 60 автомашины дулаан гараашийн хувийн хэрэг /2003.03.15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын актууд/, хариуцагч ххххоос Нийслэлийн газрын албанд гаргасан өргөдөл, фото зураг, хххх, хххх нарын арилжааны банкуудад тус тус эзэмшдэг дансны хуулга, ххххын улсын хилээр нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-9/2712 дугаартай албан бичиг, түүний хавсралт /ххххын 1996-2001 онуудад гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа мэдээлэл/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /1хх35-52, 1хх77-93, 2хх-5-16, 78-82, 90-135,143-159,170-173, 205-211, 214-215/

Эдгээр нотлох баримтуудаар хххх, хххх нарын эд хөрөнгө нийлсэн, холилдсон үр дүнд дундын хөрөнгө бий болсон гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдохгүй байна.

7.1. Тодруулбал, хххххх дүүргийн хх-р хорооны нутаг дэвсгэрт баригдах авто засварын барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээ болон гүйцэтгэлийн актанд захиалагч талаас хххх гарын үсэг зуржээ.

7.2. Нэхэмжлэгч ххххын Нийслэлийн газрын албанд гаргасан өргөдөлд ... би дүү ххххын хамт 2004 онд ххххххх дүүргийн хххх-р хороонд автомашин засвар үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай хххх м.кв газрын зөвшөөрөл ... авсан, ... хххх би тодорхой шалтгааны улмаас энэ газраа дүү хххход эзэмшүүлэхээр боллоо... гэх агуулга тусгагдсан нь маргаж буй эд хөрөнгүүдэд ххххын хөрөнгө нийлсэн, тэдгээрийн дундын өмчгэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

7.3. Талуудын байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний нэмэлт нөхцөлд ххххх тоот гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг хххход ганцааранд нь эзэмшүүлэхээр шилжүүлж байгаа болно гэж тусгажээ.

7.4. Хариуцагч хххийн гаргасан хххх тусдаа дугуйны бизнес эрхэлдэг байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

7.5. Мөн нэхэмжлэгч ххххын улсын хилээр орж, гарсан лавлагаа, гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар хххх, хххх нар хамтран бизнес эрхэлсэний үр дүнд маргаж буй хөрөнгө бий болсон гэж үнэлэх боломжгүй юм.

 

8. Хэрэгт авагдсан хххх болон хххх нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны хуулгуудаар ххххын дансанд байршиж байсан гэх мөнгөн хөрөнгө нь тэдгээрийн дундын хөрөнгө байсан гэдэг үйл баримт нотлогдохгүй байна.

9. Түүнчлэн, нэхэмжлэгч хххх нь ххххын ажлын байрны сэйфэнд 4,000,000,000 төгрөг бэлэн байсан, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй, авто засварын төвийн дагалдах эд хөрөнгө, авто засварын төвийн худалдаа үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилга зэрэг эд хөрөнгө нь тэдгээрийн дундын эд хөрөнгө байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

10. хххх нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өвлөгч нар болох эх хххххх, ххх, хххх ХХК нарын хооронд үүссэн өвийн маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2596 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00669 дугаартай тогтоол хэрэгт авагдсан байна. /1хх-200-212/

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор талийгаач ххххын хууль ёсны өвлөгчөөр эх хххххх, эхнэр ххх, охин ххх, ххххх, ххххх, хххх нарыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг хувааж шийдвэрлэжээ.

 

11. Хууль ёсны өвлөгч хххххх нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барснаар түүний охин буюу хариуцагч ххххх нь өвийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

12. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

13. Нэхэмжлэгч нь прокурор нь эрүүгийн хэргийг буруу шалгасан, нотлох баримтыг устгасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул нэхэмжлэгчийн гаргасан холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД