| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/93 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аимаг дахь сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Г.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1838009430038 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Г-,
Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын төвд хохирогч Г.М-той хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимны гэмтэл, цус хуралт, болор цайлт бүхий хүнд хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын төвд хохирогч Г.М-той “хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимны гэмтэл, цус хуралт, болор цайлт бүхий хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 тоны 11 дүгээр сарын 10-ны орой гэртээ орон дээр хэвтэж байж байтап гаднаас Намнандалай, Сүмбэр хоёр манай гэрт соггуу архи уусан бололтой орж ирсэн. Сүмбэр өврөөсөө нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн.Тухайн архийг ууж сууж байтал гаднаас хашгирсан, орилсон хүн орж ирсэн. Тэгтэл Б.Г- гэж хүн согтуу байсан. Б.Г-ыг орж иртэл Баттөмөр нь “салтай ирлээ” гэж хэлсэн. Би мөн Б.Г-ыг “салтай Б.Г-” гэж хэлсэн...Намайг өөр тийшээ харж байтал миний нүд рүү гал бутарч, тас гэсэн чимээ гарч миний нүд юм харахаа больж гараараа дартал нүднээс цус гарч урсаж байсан. Би тухайн үед хэн цохисныг мэдээгүй “хэн намайг цохичихвоо” гэж асуутал Батбаяр “таныг Б.Г- цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй манай эхнэр Нарантуяа гаднаас орж ирж намайг эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/
Гэрч О.С-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал гаднаас Намнан, Б.Г-, Баттөмөр гэсэн хүмүүс ирсэн. Тухайн хүмүүс нэг шил 0.75 л ерөөл нэртэй архи гаргаж ирж ууцгаасан...Мөнх- Очир ах гэрээсээ авсан юм уу, хашаанд нь байдаг хүргэн хүүгийхээ гэрээс авсан юм уу ямар байсан нэг шил архи гаргаж ирж задапж ууцгаасан. Эхэлж задалж уусан нэг шил архийг ууж дуусгаад Б.Г- яваад өгсөн. Би сүүлд Г.М- ахын гаргаж ирсзн архинаас уугаад ухаанаа санаагаа алдсан согтсон байсан. Нэг мэдэхэд цагдаа гэрт ирчихсэн гэрт хүмүүстэй юм яриад л байсан санагдаж байна. Г.М- ах Б.Г-т аягаар цохиулж нүдэн дээрээ оёдол тавиулсан талаараа хэлсэн. Тэгж би аяга ямар учраас хагарсан талаар бүрэн ойлгож мэдсэн. ... Тухайн цохисон гэх аяга нь жижиг шаазан аяга байсан. Тухайн аягыг хог руу хийгээд хогтойгоо хамт хаясан...гэх мэдүүлэг /10-11-р тал/
Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай нөхөр болох Батгаа овогтой Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-нь үед байхаа Цагаан нуур сумруу өрхийн хэрэгцээнийхээ хүнсний зүйлд явчихаад хөдөө гэртээ ирэхдээ Цагаан нуур сумын төвд архи ууж байгаад Г.М- ахын нүдийг архи аягалж тойруулж байсан аягаар шидэж нүдийг нь гэмтээгээд эмнэлэг орж оёдол тавиулсан гэсэн тухай надад хэлсэн. Г.М- ахыг аягаар цохисныхоо маргааш өглөө нь Г.М- ахтай уулзаж болсон асуудлаа хэлж ярьж уулзсан чинь “гайгүй байхаа дахиж үзүүлж харуулна” гэж хэлж ярьсан гэсэн... Манай нөхөр Б.Г- эхлээд Г.М- ах руу 1.000.000 төгрөг дараа нь 700.000 төгрөг, мөн дараа нь 1.300.000 төгрөг явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 дүгээр сард Намнан,Сүмбэр, Баагий. Б.Г-, Г.М-, Сүмбэрийн эхнэр Маамаа гэж дууддаг хүүхэн байсан. Тус өдөр Г.М- ахыг Б.Г- нь архи ууж сууж байхдаа аяга авч шидэн нүдэн дээр нь цохиж гэмтээсэн талаар 2-3 хоногийн дараа сумын төвд айлд орж сууж байхдаа хүний ярианаас сонсож мэдсэн. Би 2018 он 11 дүгээр сард өдөр алгасахгүй залгуулж архи ууж байсан болохоор болж байсан үйл явдлуудыг үнэндээ тодорхой хэлж ярьж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед болсон үйл явдлын Энхбаатар цагдаа харсан. Энхбаатар цагдаа “Г.М-ыг хэн юугаар цохьсон юм” гэж асуутал Б.Г- нь “би аяга шидсэн” гэж хэлсэн. Би Г.М-ыг эмнэлэг авч явсан. Эмнэлэг ортол Г.М-ын нүдэн дотроос нь цус гарч ирээд байсан. Тэгээд оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Г.М- ах уг нь намайг цохисноо санаж мэдэж байгаа бол тэр талаараа хэлж ярьсан бол би Г.М- ахыг зүгээр байхад нь аягаар шидэж цохиогүй. Намайг “баян пизда” гэж хэлж, цохиж мөн Г.М- ахын ярьж, хэлээд байгаа “салтаа Б.Г-” гэж хэлж хүний дургүй хүргэснээс болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн архины нөлөөнөөс болон хэн нэгэн хүн хүнийг олны дунд элдэвлээд хэл үгээр өдөж доромжлоод байхаар нь Г.М- ахыг аягаар шидэж цохих шалтгаан болсон гэж би бодож байна...Г.М- ахын эмчилгээний зардалд би 3.500.000 төгрөг өгсөн. Мөн “нүдэндээ хагалгаа хийлгэсэн, гам хийнэ, хүнд ажил хийж чадахгүй байгаа” гэж хэлэхээр нь 66 маркийн машинаар хуурай түлээ гэрт нь буулгаж өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 65-66-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай: Г.М-ын биед баруун нүдний хараагүйдэл, баруун алимны гэмтэл, цус хуралт, болор цайлт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Г Г.М-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварийг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.7-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 65%-аар тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/
Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Иргэн Г.М-ын биед учирсан гэмтэл болох баруун нүдний хараагүйдэл, цус хуралт, болор цайлт бүхий гэмтэл учирсан нь улсын нэгдсэн төв эмнэлэгийн нүдний мэс заслын эмчийн үзлэг, мэс засал давтан үзлэгээр баруун нүд хараагүй болсон нь илэрсэн. Дээрх гэмтэл нь гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул дахин хараа орох магадлалгүй учраас ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-иар тогтонги байдлаар алдагдана гэсэн заалтанд хамаарч байгаа...Гэмтлийн зэрэг тогтоох журмын хүснэгт хэсгийн 4.1.7-д зааснаар нэг нүдний хараагүйдэл нь хөдөлмөрийн чадварын алдалтын 65%-иар тогтоосон байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/
Гэрч Б.Батбаяр, М.Намнандалай, Л.Шижирболд, Б.Пүрэвсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 57, 61-64-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-6-р тал/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн ХХ сумын төвд гэх газар хохирогч Г.М-той хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимны гэмтэл, цус хуралт, болор цайлт бүхий хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Г.М-ын нүүрэн тус газар аяга шидэж, түүний эрүүл мэндэд хүнд хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/ 2019.04.11-ний өдөр хохрогч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хүнд хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлийн улмаас асрах шаардлагатай, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн 1838009430038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1838009430038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР