Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2016/06369/и |
Дугаар | 92 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11 дүгээр гудамж, 168 тоотод оршин суух, эмэгтэй, ЖЭ79092209 дугаарын регистртэй, Шарайд шамба овогт Батжаргалын Нэргүйдуламын ,
Хариуцагч Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нэргүйдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нэргүйдуламаас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд хандаж хариуцагч Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан юм. Учир нь энэ 2 хүн нь надад цайны газрын байр 2014 онд зарсан ба би түүний үнэ гэж 9 500 000 төгрөгийг 3 хуваагаад өгсөн юм. Би цайны газрыг ажиллуулах гэтэл “Да хүрээ” ХХК-иас түрээсийн гэрээтэй зүйл зарсан байна, та ажиллуулах эрхгүй гээд намайг ажиллуулахгүй байна. Ингээд миний бие 2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч цагдаа дээр дээрх 2 хүнийг дуудаж уулзаж мэдүүлэг авахад надад 9 500 000 төгрөг өгнө гэдгээ зөвшөөрсөн юм. Тэгээд эрүүгийн хэрэг биш байна гээд сүүлд нь прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний шүүхэд ханд гэсэн. Үүний дагуу 2015 оны 6 дугаар сард иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нар нь хаягтаа байдаггүй гээд ирээгүй алга болсон. Шүүх намайг шүүх хуралдаа ирээгүй гээд нэхэмжлэлийг буцаасан байсан. Энэ 2 хүний хаягийг шүүх иргэний бүртгэлийн архиваас гаргуулж авсан боловч уг хаягтаа байхгүй гээд шүүхэд хорооноос нь 2015 онд тодорхойлолт ирсэн. Сая бас энэ хаягтаа байхгүй гэсэн тодорхойлолт ирсэн байна. Иймд эдгээр хүмүүсийн хаягийг олж тогтоон эрэн сурвалжилж миний эрхийг хамгаалж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нар нь хүсэлт гаргагч Б.Нэргүйдуламын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39031 дугаартай Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нарыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан тухай захирамж болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар, мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нарын оршин суух хаяг тодорхойгүй, иргэний үнэмлэхэд бүртгэгдсэн хаягтаа байхгүй байгаа, одоо хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороодын Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ХГ84012914 регистрийн дугаартай, Батбаяр овогт Болдбаатарын Гончигсүрэн, ЧК83020311 регистрийн дугаартай, Харчин овогт Дондовын Идэрчулуун нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.Идэрчулуун, Б.Гончигсүрэн нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Б.Нэргүйдуламд /99005273/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшнэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэнирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.