Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 211/МА2024/00013

 

 

200/МА2024/00013

 

 

 

                                        Б.Эы хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 00-ний өдрийн 029/ШШ2024/00080 дугаартай шийдвэртэй

Г овгийн Б Э /ИБД: 0000000000000/-ны хүсэлттэй мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

 хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Э, өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

0. Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б овогтой Э миний бие 0900 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 0989 онд цэргийн албанаас халагдан ирээд 0992 оноос эхлэн А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Ц гэдэг газар өөрийн төрсөн эцэг Б.Банзар болон гэр бүлийн гишүүдийн хамтаар өөр өөрсдийн хувийнхаа малыг маллаж эхлэн миний бие одоог хүртэл тасралтгүй хувийнхаа малаа маллаж амьдарч байна. Малын А данс байхгүй учраас мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Нийгмийн даатгалаас мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. А аймгийн Э сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөл нь намайг мал маллаж байсан боловч нотлох баримт дутуу тул малчнаар ажиллаж байсан хугацааг тодорхойлох боломжгүй байна гэж үзсэн учраас шүүхээр мал маллаж байснаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд архивын тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, орон тооны бус зөвлөлийн тогтоол, тэмдэглэл болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Ц гэдэг газар 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тогтоож өгнө үү Би өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Миний бие өмнө нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргахдаа А аймгийн И суманд мал маллаж байсан байдлаа тогтоолгох гэж буруу бичсэн байна. Учир нь миний бие хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл муугаас болж хүсэлтээ буруу бичиж 0995 оноос 2000 оны хооронд мал маллаж байсан газрыг би А аймгийн И сумын нутаг гэж андуурч бодсон байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмгөөлөгчөөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч О.Бг /Үнэмлэхийн дугаар №000/ сонгон авсан тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 0989 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Э сумын 0 дүгээр баг Цны 00-00 тоот хашаанд хувийн малаа маллаж байсан. Аймгийн төвд мал маллуулахгүй гэсэн учир И сумын Халзан гэх газарт аавын хамт малаа маллах болсон. Миний мал маллаж байсан байдалтай холбоотой баримт архиваас гарахгүй байгаа учир шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон гэв.

3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хүсэлт гаргагч нь 0968 онд төрсөн. 0989 онд цэргийн албанаас  халагдаж ирээд А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт мал маллаж байсан. Тэгээд сүүлдээ А аймгийн И сумын Ар халзан гэх газарт хувийн малаа, аавынхаа малтай хамт маллаж байсан. Хүсэлт гаргагчийн тухайд А аймгийн Э сумын Ц гэх газарт мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх шүүхэд хүсэлт гаргахдаа уг хүсэлтээ надаар бичүүлж байсан. Хүсэлтээ бичүүлэхдээ А аймгийн И сумын нутаг дэвсгэрт мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна гэж хэлж бичүүлсэн боловч дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж А аймгийн Э сумын Ц гэх газарт 0995 оноос 2000 оны хугацаанд хувийн малаа маллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч нь хувийн малаа маллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2004 онд Засаг даргаар ажиллаж байсан гэрч Нгийн мэдүүлгээр тогтоогдоно. Яагаад Н гэх хүнийг гэрчээр асуулгасан бэ гэхээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага нь 0995 оноос 2000 он хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох байдаг. Ийм учраас ойролцоо онуудад багийн Засаг дарга хийж байсан хүмүүсийн бид хайсан. 2000 онд болон 2002 онуудад багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс олдохгүй байсан учраас бид 2004 онд багийн Засаг даргаар ажиллаж байсан Н гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж асуулгасан. Тухайн гэрч нь хүсэлт гаргагчийг хувийн малаа маллаж амьдарч байсан болохыг мэдүүлдэг. Мөн гэрчээр Б гэх хүн мэдүүлэг өгсөн. Тухайн хүн нь 0990 оноос хойш Этай хамт нэг гудамд амьдарч байсан. Ийм учраас Эыг мал маллаж амьдарч байсан болохыг мэдүүлдэг. Мөн хавтаст хэргийн материалд Э нь 2002 онд малын хөлийн татвар төлж байсан талаарх баримт байдаг. Эдгээр баримтыг үндэслэн хүсэлт гаргагчийг А аймгийн Э сумын Ц гэх газарт 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

4. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 00-ний өдрийн 029/ШШ2024/00080 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 035 дугаар зүйлийн 035.2.04-т зааснаар Галт овгийн Банзарын Эы А аймгийн Э  суманд 0995 оны 00 сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 сарын 30-ний өдөр хүртэл мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.0, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.0.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 04 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

         

4. Хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах журмаар гаргасан гомдолд: ..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 035 дугаар зүйлийн 035.2.04-т зааснаар Галт овогт Банзарын Эы А аймгийн Э суманд 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн. Миний бие 0989 онд цэргийн албанаас халагдан ирээд 0992 оноос эхлэн А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Ц гэдэг газар өөрийн төрсөн эцэг Б.Банзар болон гэр бүлийн гишүүдийн хамтаар өөр өөрсдийн хувийнхаа малыг маллаж эхлэн миний бие одоог хүртэл тасралтгүй хувийнхаа малаа маллаж амьдарч байна. Би 0990 онд гэр бүл болж түүнээс хойш А аймгийн Э сумын 0 дүгээр баг Цны 0-00 тоотод мал маллаж амьдарч байгаад аймгийн төвд мал маллуулахгүй гэсэн учраас 2002 оноос эхлэн Халзан, Цны ар гэх газруудаар малаа малладаг болсон. Миний бие 0995 оны 00 сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Э суманд эцэг Б.Бын хамтаар мал маллаж амьдардаг байсан нь үнэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт дутуу хийж миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гэрч Г.Н нь 0995-2000 онд тус багийн засаг даргаар ажиллаж байгаагүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хүсэлт гаргагч миний тухайд тухайн үеийн мал маллаж байсан байдлыг минь нотлох баттай гэрч олохын тулд өөрийн амьдарч байсан тухайн үеийн багийн засаг дарга нараас хайж явсаар 2004 онд багийн засаг даргаар ажиллаж байсан Г.Н гэдэг хүнийг олсон бөгөөд тухайн гэрч нь мэдүүлэгтээ жил болгон мал тооллогоор очиж мал тоолдог байсан, багийн иргэн гэдгээр мэднэ, малчдаа эргэж тойрч орж гарч явсан, Цны ард Туулайн булаг гэдэг газар мал малладаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Миний бие 2002 оноос аймгийн төвд мал маллуулахгүй гэснээр өөр газарт буюу Халзан, Цны ард малаа малладаг байсан гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн, гэрч Г.Нгийн тухайд 2004 онд багийн засаг даргаар ажиллаж байсан учраас намайг Цны ард малаа маллаж эхэлснээс дараагаар багийн засаг дарга болсон байдаг. Ингэхлээр түүний өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Миний бие тухайн үед буюу 0995-2000 оны хооронд ажиллаж байсан багийн Засаг дарга нарыг олж гэрчээр оролцуулж чадаагүй учраас хамгийн ойр онд ажиллаж байсан засаг даргыг гэрчээр оролцуулсан билээ. Мөн гэрч А.Бын тухайд манайхыг малтай айл байсан, аавынх нь хөдөө гарчихсан, Э аймагт нэг их харагддаггүй, хааяа нэг харагддаг байсан гэж намайг хөдөө мал маллаж байсныг гэрчилж мэдүүлсэн байхад зөвхөн надаас сонсож байснаас хаана мал маллаж байсныг нь мэдэхгүй гэсэн байна гэж үзэн нотолж чадахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа энэ талаар сайн тодруулж асуусан бол тэр хүн миний мал маллаж байсныг баттай сайн мэддэг гэрч байгаа юм. Мөн шүүх хавтаст хэргийн материалын 50-52 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт болох А аймгийн татварын газрын албан бичиг болон түүний хавсралт баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Тус нотлох баримтад Б.Э намайг 2002 онд малын татварт 3.500.00 татвар төлсөн талаар дурдсан байдаг. 2002 онд татвар төлсөн учраас намайг түүнээс өмнө мал маллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Миний бие одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон тул өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд олон жил мал маллаж байсан маань бичиг баримт байхгүйн улмаас уг байдлаа нотолж чадахгүй байгаадаа харамсаж байна. Иймд А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 00-ний өдрийн 029/ШШ2024/00080 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож миний А аймгийн Э суманд 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон дэлгэрэнгүй тайлбар гаргах тул шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь мал маллаж байсан талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Иймд гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд аанд гаргасан саналдаа: Давж гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Давж заалдах гомдолд дурдагдаагүйг тодруулж хэлье. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь гэрч Н нь 2004 онд багийн Засаг дарга хийж байсан. Түүнээс өмнө өмнөх багийн Засаг даргыг хайгаад олоогүй. А аймгийн Цны 0-00 тоотод амьдардаг өөрийн хөрш Быг асуулгасан. Энэ хүний мэдүүлгийг анхан шатны шүүх үзэхдээ Б.Э гэх хүнээс өөрөөс нь сонсоод мал малладаг байсан гэж хэлээд байна, түүнээс мал маллаж байсныг хараагүй гэсэн байдлаар шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мал маллаж байсан 0995-2000 оны хооронд энэ үетэй огт давхцахгүй байгаа. Хэрэгт авагдсан баримтаар энэ хүнийг 0989 онд жолооч байсан гэдэг байдлаар нотлох баримт авагдсан. Энэ эргэлзээтэй байдлаар хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Хавтаст хэргийн 50-52 дугаар хуудсанд дурдагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй шийдвэр болжээ гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Эыг А аймгийн Э суманд 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн энэ хүн өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас нь болсон ч мал маллаж байсан байдал нь тогтоогдохгүй хохироод байгаа учраас хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Хүсэлт гаргагч Б.Э А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Ц гэдэг газар 1995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, санаачлагаараа болон зохигчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хүсэлт гаргагчийн хүсэлт, үйл баримт, эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Эы А аймгийн Э сумын 0 дүгээр багт 1995 оноос 2000 онд  мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн,  хүсэлтийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Т.Эрдэнэбаатар “...А аймгийн Э суманд 0995 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.  ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт хүсэлт гаргагч Б.Э нь 0995-2000 онд мал маллаж байсан талаар нотлох баримт авагдаагүй, хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.Эы А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан  “...0990-0995, 0995-2000 онд огт ажил хөдөлмөр эрхлээгүй. Зах зээлийн хэцүү хүнд үед ажил олдохгүй байсан...Иймээс дээрх онуудын ажилласан жилүүдийг нөхөн тооцож өгнө үү...” гэх өргөдөл /хх-ийн 24/ , нийгмийн даатгалын шимтгэлийг 0990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан тухай А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 00-ний өдрийн 00/269 дугаартай албан тоот /хх-ийн 22/, 0990-2000 онд ажилгүй байсан тухай А аймгийн Э сумын 0-р багийн Засаг даргын 2003 оны 07 сарын 00-ний өдрийн 0399 дугаартай тодорхойлолт /хх-ийн 25/, 0995 оны 03 сарын 04-ний өдрийн төрснийг бүртгэх анкетад Б.Эг Туслагч ХЭАА-д жолооч гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар түүний 0995-2000 онд мал маллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

 А аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн Б.Эы татвар төлсөн мэдээлэлд Б.Э нь малын тоо толгойн албан татварт 2002 онд 3.500 төгрөг, 2020 оны 38.200 төгрөг, 2022 онд 40.000 төгрөг, 2023 онд 24.000 төгрөг төлсөн байгаа ч энэ баримт нь түүнийг 0995-2000 онд мал маллаж байсныг нотлохгүй юм.

 

Мөн тэрээр А аймгийн Э сумын Цны 0-08 тоотод /байршил-аймгийн төв/ оршин суудаг байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэрч Г.Н, А.Б нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй, үйл баримтыг нотолж чадахгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.0.0 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

0. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 00-ний өдрийн 029/ШШ2024/000080 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Эы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.Д

 

                                          ШҮҮГЧИД                                     В.Ц

 

                                                                                                Н.Э