Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Дэлгэрням,

Хохирогч Ц.Алтангэрэл,

Шинжээч Л.Гансүх,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очир,

Шүүгдэгч, хохирогч Э.З , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, П.Сарантуяа,

Шүүгдэгч, хохирогч Л.А , түүний өмгөөлөгч П.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар,

шүүгдэгч Э.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00866 0017 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд, мэргэжилгүй, СУИС-ийн 4 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 19 дүгээр байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ94102319, хэрэг хариуцах чадвартай, Л.А .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 22 дугаар байрны 198 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж

хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 1 cap 20 хоног баривчлагдаж байсан, регистрийн дугаар УХ82082110, хэрэг хариуцах чадвартай, Э.З .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.А  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 9.2. дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.З гийн жолоодож явсан Hyundai-Sonata-б маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Э.З гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч Э.З  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Л.А ын жолоодож явсан Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.А ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.З гийн шүүгдэгчээр өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03:30 минутад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Халдварт”-ын эцсийн буудлын зогсоолоос машинаа унаад харих гэхэд машины акумлятор нь суучихсан асахгүй байсан. Тэгээд яадаг билээ гээд зогсож байтал 2 залуу хажуугаар өнгөрөхөөр нь “туслаач” гэхэд тэр хоёр залуу миний машиныг түрж асаахад туслалцсан. Тэгээд машинаа асаагаад явах нөгөө хоёр залуу “хүргээд өгөөч” гэхээр нь “хаа хүрэх юм бэ” гэтэл “Шар хад орно” гээд машинд сууцгаасан. Тэгээд хянах самбар руу харахад бензин дуусаж байсан. Халдвартын эцсийн буудлаас хөдлөөд “Нарантуул”-ын уулзвар дээр ирж зогссон. Миний хажууд сууж байсан Ц.Алтангэрэл “энд колонк байна эргэчих” гэхээр нь “цаанаас чинь машин байна уу” гэж асуухад “байхгүй байна” гэсэн. Тэгэхэд ямар ч хөдөлгөөн байхгүй байсан болохоор клонк руу орсон. Клонк руу замын гадна хэсгээр орсон. Тэр клонк газан клонк биш байсан. Тэгээд цааш хартал хойд урсгал руугаа орсон гарц байсан. Тэгээд машин байхгүй болохоор тэр гарцаар ороод хойд урсгал руугаа оръё доо гээд хөдөлсөн. Тэгээд аваараа татаад явж байсан. Намайг явж байхад зорчих хэсгээр хоёр ч машин зөрж байсан. Тэгээд гарц руу оръё доо гээд гарц руу дөхөж ирж байхад цаанаас ирж байсан гэрэл маш хурдтай ирж мөргөсөн. Тэрнээс хойш хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд хэсэх хугацааны дараа сэрэхэд нүүрэн дээгүүр цус гүйгээд юу ч харагдахгүй байсан. Тэгээд машинаасаа буугаад замын боржуур дээр суугаад хартал боржуурын тэнд Ц.Алтангэрэл сууж байсан. Би “цагдаа эмнэлэг дуудаад өгөөч” гэсэн чинь “цагдаа, эмнэлэг дуудчихсан ирж байгаа байх” гэсэн. Тэгээд эмнэлэг удаад байсан болохоор зам хөндлөн гараад машин зогсоох гэтэл зогсохгүй байсан. Тэгээд би маш их цус алдаж байсан гялс машинд суугаад явах гэж оролдсон. Гэтэл машин зогсохгүй байсан. Тэгээд найз руугаа залгаад “ийм осолд орлоо” гэж хэлтэл найз ирж аваад Гэмтлийн эмнэлэг аваачсан юм. Гэтэл ачаалал ихтэй байна гээд намайг аваагүй. Доор нэг эмнэлэг байгаа гээд “Мөнгөн гүүр” эмнэлэгт очоод тэр эмнэлгээс анхны тусламж аваад тэр эмнэлэгт хэвтсэн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд энэ ослоос болоод сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Хөнгөрүүлэх зүйлийг харгалзаж үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.З гийн хохирогчоор өгсөн: “....Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй гэмтлүүд бас байгаа. Үүнд нүдний зовхи, 5 хавирга мөгөөрсөөрөө хугарсан, духны яс хугарсан, толгойны зулайнд няцралт цус хуралт дурьдаагүй байсан. Эмчилгээний баримтыг түрүүн өмгөөлөгчид өгсөн. Нийт 8.747.700 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжилсэн зардалд автомашины зардал, өмгөөлөгчийн зардлыг тооцоогүй. Зөвхөн шууд гарсан зардал байгаа. Эндээс нэг ч төгрөг аваагүй. Одоо гомдолтой байна...Н.Баттогтох өмгөөлөгч хэргийн материалтай өөрөө танилцаагүй юм шиг байна. “Мөнгөн Гүүр” эмнэлгийн өвчний түүх дээр нүүрэндээ шархтай ирсэн гэж бичсэн байгаа. Хүн харахын эцэсгүй болсон зургаа би хэрэгт хавсаргуулсан. Хэргийн материалд өнгөтөөр нь угаалгаад хийсэн. Тэр эмнэлэгт би очоод үхчихсэн бол яах юм вэ. Би согтуу биш байсан учраас гар утсаа эмчдээ өгч байгаад өөрийнхөө зургийг даруулсан нь хэрэг болж байна. Та түүнийг ерөөсөө харахгүй байна. Эмчилгээний баримтын хувьд бүгд он, сар, тамга тэмдэгтэйгээ байгаа. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад хэд хоногийн давтамжтай юу хийлгэсэн нь тодорхой харагдана. Миний хөл бас өвдсөн. Өчигдөр ганц өдөр бэхэлгээгээ аваад явахад өвдөөд байгаа болохоор өнөөдөр зүүгээд ирсэн. Хэрэгт хувийн сонирхолоор хандсан гэж яриад байна. Иргэн хүн аль эмнэлэгт хэвтэх эрх нь байгаа. Та өнөөдөр ажилладаггүй хүн хэвтэж эмчлүүлж болдоггүй гэдэг баримт гаргаж ирсэнгүй. Амаар яриад байна. Та хэрэгт ач холбогдолгүй зүйл ярихгүй байвал сайн байна. Байцаагч нарт нөлөөлсөн гэж ярьж байна. Би энэ гурваас илүү их хэвтсэн. 2 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацааны араар Л.А ын ах гэж Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, хошууч Үнэнбаяр гэж хүн замын цагдаа дээр очоод бидний хэргийн материалтай танилцаад явсан байдаг. Манай дүү байгаа юм гээд хувийн ашиг сонирхлоор хандаад яваад байсан. Энэ хугацаанд намайг яллагдагчаар татуулах зүйлээ хийж явсан юм шиг байгаа юм. Би тухайн үед юм бодоогүй. Гэтэл миний хэрэг Эрдэнэбилэг, Мөнхбаяр гэх байцаагч нарыг дамжаад байцаагч Бат-Өлзий дээр хэрэг нь ирсэн. Бат-Өлзий нь намайг шууд дарамталж эхэлсэн. Гарцнаас 26 метр гэж яриад байна. Гарц хойно нь байгаа. Санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй ингэж худлаа яриад байгаа нь ойлгомжгүй байна. Дунд зэргийн согтолттой. Орчноо мэдрэх чадваргүй гэж байна. Камерын бичлэгээс харахад машины хурд удааширсан байгаа. Тэр урсгал нь 2 эгнээтэй. Би эгнээний гадна талаар шороон замаар явсан. Миний хажуу талаар 2 машин зүгээр зөрөөд явсан. Би шүүх эмнэлэгт эрт үзүүлж болох л байсан. Намайг хохирогчоор татаагүй болохоор үзүүлж болохгүй гэсэн. Ингээд би нилээн сүүлд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт ажиллаж байгаагүй. Би замын цагдаад ажилладаг байсан. Би цагдаад ажиллаж байсан хүний хувьд шүүх эмнэлэг рүү орж гараад явахад үүдний жижүүрээс эхлээд мэндийн зөрүүтэй хүмүүс байж л байдаг. Шинжээч эмчийг Цэцэгмаа гээд эмэгтэй хүн гэж өмгөөлөгч яриад байна. Гэтэл би эрэгтэй хүнд үзүүлсэн. Би ямар явган хүнийг очиж дайраад ийм болгочихсон юм шиг яриад байна. Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх хоёрын зардлыг харсан. 200-300.000 орчим болсон байсан. Миний машинд сууж явсан хоёр хүнд хүнийхээ хувьд 1.050.000 төгрөг өгсөн. Энэ нь хохиролд орох байх. Машины хохирлын хувьд шүүх яаж шийдвэрлэх юм тэрийг нь дагана.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.А  шүүгдэгчээр өгсөн: “....Тухайн үед би машин мөргөөд зугтаад явж байсан. “Соёлж” өнгөрөөд явж байтал урдаас хурдтай гэрэл орж ирээд мөргөсөн. Тэр гэрэл яах гээд байгаа нь ерөөсөө мэдэгдээгүй. Тэгээд би тормос гишгэсэн боловч зогсож чадахгүй чигээрээ очоод мөргөсөн. Мөргөсөний дараа сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Ийм л зүйл болсон бусад зүйлийг нь би мэдэхгүй байна...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.А  хохирогчоор өгсөн: “....Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний шинжээчийн дүгнэлт хамгийн сүүлд гарсан. Дүгнэлтэд эрүү, нүүрний хэсэгт оёо тавьсан хэсэг дурдагдаагүй. Одоо нийтдээ 11.512.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эндээс авсан зүйл байхгүй. Одоо гомдолтой байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтангэрэл мэдүүлэхдээ: “....Одоо би ажил хийхээр толгойны ард хэсгээр хатгаж өвддөг. Ажлын газрын тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Одоо гомдолтой байгаа. Э.З  надад 550.000 төгрөг өгсөн. Одоо 4.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очир мэдүүлэхдээ: “....Миний хувьд Л.А ын аав нь байгаа юм. Тухайн үед би Монголд байгаагүй. Хэрэг гарснаас хойш надаас хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тайлбар авсан. Машинд даатгал хийгдсэн. Л.А  уг машиныг барих эрхтэй. Энэ гарсан зардлыг буруутай этгээдээс гаргуулъя...Гарсан хохирлын хувьд мэргэжлийн байгууллагуудын гаргаж өгсөн зүйл. Манайх 2 хүүтэй. Тухайн үед буюу хэрэг гарах үед эхнэр бид хоёр байгаагүй болохоор хүүгийнхээ эмчтэй нь уулзаж чадаагүй. Хавтаст хэрэгт хохирогчийн зардал байсан болохоор нэмж гаргаж өгөх ёстой юм байна гэж ойлгоод гаргасан. Энд гаргаж өгсөн баримт нь зардлын зарим нь бүрэн гаргаж чадаагүй. Өмнө нь бас манай хүү бас гарцаар гарж яваад машинд дайруулаад бэртэл авч байсан. Одоо хиймэл түнхтэй байгаа. Сая өвдөгний мэс засалд орсон. Угаасаа манай хүүхэд группэд байдаг. Энэ ослын дараа сургуулиа төгсөж чадаагүй. Миний хүүхэд архи уусан зөрчил гаргаад явсан байсан. Цуглуулж өгсөн баримтаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын баримтыг дутуу гаргаж өгсөн.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөр мэдүүлэхдээ: “....Л.А оос хохирлоо нэхэмжилж байна. Машин мөргөөд зугтаж явна гэж байх болохгүй асуудал. Машин мөргөөд зугтааж яваа хүн мэдээж удаан явахгүй нь тодорхой. Л.А  буруутай харагдаж байна. Хохирлоо буруутай хүнээс нь гаргуулъя гэж бодож байна.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Гансүх мэдүүлэхдээ: “....Би дүгнэлтээ

хэргийн газрын схем зураг, фото зураг зэргийг үндэслэж гаргасан. Схем зураг дээр үргэлжилсэн цагаан шугамтай ба зорчих хэсгийн гадна талд осол болсон. Цагаан шугмын хөвөөн дээр болсон. Үргэлжилсэн цагаан шугам нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дугаар тэмдэг гэж ойлгож болно. Яг энэ тохиолдолд хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа зорчих хэсгийн гадна талд, замын хөвөөн дээр явж байсан гэж ойлгож байгаа. Шугам давсан гэдгийг осол болсон анхны А цэгээр тогтоож байна. Осол замын гадна биш дотор болсон. Хөвөө  гэж зорчих хэсгийн хил, замын зах юм. Тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хөдөлгөөн болон зогсох тохиолдолд ашиглана. Осол болох үед тухайн жолооч машины хүрдээ хаашаа дарснаас хамаарч янз бүрийн байрлалтай зогсож болно.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-16/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-21/, Л.А ын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-42-43, 46, 2хх-46/, хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн мэдүүлэг /1хх-35-39/, хохирогч Ц.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-52-55/, иргэний нэхэмжлэгч Б.Болд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-75-76/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очирын өгсөн мэдүүлэг /1хх-81-82, 107-108/, гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /1хх-60-63/, гэрч Г.Отгонсүхийн өгсөн мэдүүлэг /1хх-68-69/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10864 дугаартай дүгнэлт /1хх-119-120/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12568 дугаартай дүгнэлт /1хх-140/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12630 дугаартай дүгнэлт /1хх-145/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12631 дугаартай дүгнэлт /1хх-148-149/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /1хх-181-182/, гэрч Б.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-93-94/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөрийн өгсөн мэдүүлэг /1хх-98-99, 103-105/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1321 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /1хх-156-157/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10866 дугаартай дүгнэлт /1хх-133-134/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10868 дугаартай дүгнэлт /1хх-126-127/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан /1хх-232-237, 240-250/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-32-33/, Э.З гийн гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-57, 70, 2хх-15-16/, Э.З гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-72, гэрч Э.Чойжилсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-88/, гэрч Б.Сүхбатын өгсөн мэдүүлэг /1хх-90/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10864 дугаартай дүгнэлт /1хх-119/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /1хх-161/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-186, 203, 206, 2хх-203/, Л.А ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /2хх-54/, өвчний түүх /1хх-84, 2хх-111/,  хохирлын баримтууд /2хх-152-160, 205/, гэрч Ц.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-65/, “Med trauma hospital”-ийн томографийн шинжилгээ /1хх-155/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол //, шүүгдэгч Э.З гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-17/, Э.З гийн  шийтгэх тогтоолын хуулбар /2хх-25, 27/, Э.З гийн АСАП сангийн бүртгэл /2хх-33/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-38-40/, даатгалын гэрээ /2хх-164/, эд зүйл, бичиг баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-175/, Б.Болор-Эрдэнийн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /2хх-175-176/, шинээр 15 хуудас хохирол нэхэмжилсэн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Л.А  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 9.2. дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.З гийн жолоодож явсан Hyundai-Sonata-б маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Э.З гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч Э.З  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Л.А ын жолоодож явсан Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.А ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой авга ах Ц.Алтангэрэлтэй хамт барилга дээр ажиллаж байгаад 23 цаг өнгөрч байхад Сансарт байдаг Лхамсүрэн эчийн очиж байж байгаад 00 цаг 40 минутын орчимд тэднийхээс гараад гадаа нь нэг шил архи хувааж уугаад ажил руу орсон. Ажил дээр бид хоёр хонох гээд байж байсан чинь нэг тав тух муутай байхаар нь гэртээ харьж хонох гээд ажлаас гарсан. Ажлаас гараад явж байхад нэг залуу “машин асаагаад өгөөч” гээд байхаар нь бид 2 түрж асааж өгөхөд тэр жолооч “та 2 хаашаа явах юм бэ” гээд асуухаар нь бид хоёр “Шар хад руу явна” гэсэн чинь “дөхөөд буучих” гэхээр нь бид хоёр машинд нь суугаад Нарантуулын урд уулзвар дээр бууна шүү” гээд суугаад явсан. Нарантуулын урд уулзвар дээр баруун эргээд нөгөө жолооч шууд зах руу явдаг чиглэл рүү урсгал сөрөөд яваад өгсөн. Би тухайн үед “та урсгал сөрөөд яваад байна” гээд жолооч залууд хэлэхэд юу ч дуугарахгүй явж байгаад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна ухаан алдаад сэртэл ах буучихсан явж байхаар нь ахаас жолооч нь яасан юм бэ гээд асуусан чинь зугтаачихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй замын цагдаа болон түргэн тусламжийн тэрэг ирээд ГССҮТ-д очиж хэвтсэн. Бид 2 машинд суухад архи үнэртэж байсан. Машиных нь голд жижиг шилтэй архи байсан. Гомдолтой байна. Э.З гийн данснаас хохирол болон эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн тул миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /1хх-35-39/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтангэрэлийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд би ажил дээрээсээ гарч Сансарын тунел орж Мөнхөөтэй уулзаад түүнээс тэгш ус аваад буцаад ажил руугаа очсон. Манай ажил Халдвартын эмнэлгийн хажууд байдаг. Ажил дээр үеэл ах Ц.Баянмөнх юм хийж байсан. 0.5 граммын архи авж хувааж уугаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 40 минутын орчим ажлаасаа гараад “Аманхуур” хотхон дотор явж байтал нэг ах “машин асаагаад өг” гээд бид хоёроос гуйсан. Ц.Баянмөнх ах бид хоёр хар өнгийн Соната-7 маркийн автомашиныг түрж асааж өгөөд “захын уулзвар  дөхөөд буучихъя” гэж жолоочид хэлэхэд жолооч “тэг тэг” гэхээр нь сууцгаасан. “Аманхуур” хотхоноос хөдлөөд Нарантуул захын уулзварт ирээд баруун эргэх гэж байсан чинь жолооч ах хэтрээд явчихсан болохоор замын урд талаар урсгал сөрөөд явсан. Би жолооч ахад “урсгал сөрж яваад байна” гэж хэлэхэд “зүгээрээ” гээд яваад байсан. Би жолоочид дахин хандаж “урдаас машин ирж байна, та зогсоочээ” гэсэн чинь шууд л урдаас нь очиж мөргөсөн. Хоёр машин мөргөлдсөний дараа юу болсоныг мэдээгүй ухаан алдаад сэрсэн чинь миний сууж явсан машины жолооч байхгүй болчихсон байсан. Өөдөөс ирж явсан машиныг би нилээн холоос хараад “өөдөөс машин ирж байна” гэж жолоочид хэлсэн. 100 орчим метрийн зайнаас харсан. Миний хувьд өөрт учирсан хохирол эмчилгээний зардалд Э.З гээс 550.000 төгрөгийг авсан." /1хх-52-55/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад эхнэр Г.Отгонсүхийг “Амгалан”-д байдаг ажлаас нь аваад гэр рүүгээ явж байсан чинь манай эхнэр гэрийнхээ түлхүүрийг ажил дээрээ мартсан байна гээд бид хоёр “Нарны гүүр”-ны наад уулзвараар буцаж эргээд “Урванек” төвийн урдуур зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр “Наран-туул” зах чиглэлтэй явж байсан чинь гэнэт араас нэг машин мөргөөд зугтаагаад яваад өгсөн. Би тухайн үед замын хажуу руу зогсоод машины улсын дугаарыг нь харах гээд зогссон чинь нөгөө машин их хурдтай яваад өгсөн. 10 минут орчмын дараа замын цагдаа ирээд хэмжилт хийчихээд явсан. Би тэгээд эхнэрийн хамтаар “Амгалан” руу явж байсан чинь “Миний хайпер маркет”-ын замын урд зам тээврийн осол гарчихсан байхаар нь буугаад харсан чинь миний араас мөргөөд зугтаасан хөх өнгийн машин өөр нэг машинтай мөргөлдчихсөн байсан. Би тухайн үед хэмжилт хийсэн цагдаа руугаа залгаад “машин мөргөлдчихсөн байна, бас миний араас мөргөсен машин энд байна” гэж хэлсэн.” /1хх-60-63/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонсүхийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед ажил тарах үед нөхөр Б.Энх-Амгалан намайг ажил дээрээс ирж аваад бид хоёр гэр рүүгээ явж байхад би гэрийнхээ түлхүүрийг ажил дээрээ үлдээсэн байсан тул буцаж ажил руугаа явах болсон. Тэгээд буцаад бид хоёр “Нарны гүүр”-ны наад уулзвараар буцаж эргээд “Урванек” төвийн урдуур зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр “Наран-туул” зах чиглэлтэй явж байтал машины хойд талаас түс хийгээд явсан. Нөхөр Б.Энх-Амгалан “машин мөргөөд зугтаачихлаа” гээд мөргөсөн машины араас нь явтал машины хойд талд юм дуугараад зогссон. Нөхөр Б.Энх-Амгалан 102 руу дуудлага өгсөн, дуудлагын дагуу хоёр замын цагдаа хүрч ирж, осол болсон талаар манай нөхрөөс асуугаад байсан. Би ирсэн хоёр цагдаад хар хөх өнгийн суудлын автомашин дугаарын сүүлийн орон нь 4 гэсэн тоогоор төгссөн гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр манай ажил руу явж байтал “Нарантуул” явдаг замд “Говь хангай” мебель дэлгүүрийн хойд замд хоёр машин мөргөлдсөн замын цагдаа нар ирчихсэн байсан. Манай нөхөр машинаасаа буугаад мөргөлдсөн хоёр машин дээр очтол манай машины араас мөргөсөн хар хөх өнгийн суудлын автомашин бас нэг хар өнгийн машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд хэмжилт хийж байсан цагдаа дээр нөхөр очиж уулзаад миний машиныг мөргөөд зугтсан машин энэ байна жолооч нь хаана байгаа талаар асуухад жолооч нь гэмтлийн эмнэлэг явчихсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Б.Энх-Амгалан манай дуудлаганд ирсэн цагдаа руу дахин залгаж хэлсэн. Тухайн осол 03 цаг 40-45 минутын орчим болсон.” /1хх-68-69/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Болд-Эрдэнийн өгсөн: “ ...Тоёота Приус маркийн 76-94 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Транс Капитал” ББСБ-ын нэр дээр байдаг. Энэ байгууллагаас зээл аваад зээл бүрэн төлөгдөж дууссан. Нэрээ шилжүүлж амжаагүй явж байтал осолд орсон болно.” /1хх 75-76/ гэх мэдүүлэг,

              Мөн түүний Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст гаргасан: “...Тухайн машинд учирсан 597.000 төгрөгийн хохирол, үнэлгээний хөлс 33.000 төгрөгийг. Нийт 630.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан болно.”          /2хх-175-176/, гэх хүсэлт,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очирын өгсөн: “...Миний хүү Л.А  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг өнгөрч байхад миний өөрийн эзэмшлийн Toyota Corolla Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орсон болно. Энэ ослоос болоод миний хүү Л.А ын эрүүл мэндэд хохирол учирсан. Миний өөрийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан. Миний хүү Л.А  жолоолдох эрхтэй. Тоёота Приус маркийн 76-94 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байсан. Энэ машинд учирсан 630.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болно.” /1хх-81-82, 107-108/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантуяагийн өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой манай найз Э.З  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 46 дугаар байрны 5 давхарт 23 тоотод шинэ байранд очиж ганцаараа засварын ажил хийж байгаад шөнө буюу 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө тэндээсээ гарч яваад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Нарны” замын хажууд зам тээврийн осолд орлоо ирээд аваач гэж над руу шөнө 04 цагийн орчимд утсаар ярьсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гарч “Нарны” замын “Миний дэлгүүр”-ийн хажууд очиж Э.З г авч машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход ачаалалтай байсан тул “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэн нарийн шинжилгээ хийлгэж рентген зураг авахуулж цус гоожиж байсан шархнуудыг нь оёулж янзлуулж өглөөний 10 цаг хүртэл коридорт нь хүлээж байгаад ажил руугаа явсан. Тэр үед Э.З  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би өөрийн найз Э.З г анх хараад амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах зорилгоор яаралтай эмнэлэгт үзүүлэх гэж санаа зовж сандарч яваад зам тээврийн осолд орсон талаар нь цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдээгүй юм.” /1хх-93-94/ гэх мэдүүлэг,    

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөрийн өгсөн: “...18-19 УНМ улсын дугаартай Hyundai sonata-7 маркийн автомашин бол Авирмэд овогтой Төмөр миний эзэмшлийн машин. Миний хувьд өөрийн хамаатангийн залуу болох Э.З гийн жолоодож яваад  зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. Яагаад гэвэл би ч гэсэн өөрийн автомашинаараа хохироод байна. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн машинаа 15.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх-98-99, 103-105/ гэх мэдүүлэг,    

             

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10864 дугаартай дүгнэлтэд:

              1. Шинжилгээнд “Амарболд 23 эр” гэж хаягласан хуруу шилтэй 5 мл орчим цусыг битүүмжлэн ирүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.       

              2. Шинжилгээнд ирүүлсэн "Амарболд 23 эр" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байна.

              3. Цусан дахь 2,1 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.”/1хх-119/ гэх дүгнэлт,

              Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-120/,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10868 дугаартай дүгнэлтэд:

              1. Шинжилгээнд “Баянмөнх 33 эр” гэж хаягласан хуруу шилтэй 4 мл орчим цусыг битүүмжлэн ирүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.       

              2. Шинжилгээнд ирүүлсэн "Баянмөнх 33 эр" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байна.

              3. Цусан дахь 0,7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.”/1хх-126/ гэх дүгнэлт,

              Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-127/,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10866 дугаартай дүгнэлтэд:

              1. Шинжилгээнд “Алтангэрэл 34 эр” гэж хаягласан хуруу шилтэй 4 мл орчим цусыг битүүмжлэн ирүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.       

              2. Шинжилгээнд ирүүлсэн " Алтангэрэл 34 эр" гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй байна.”/1хх-133/ гэх дүгнэлт,

              Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-134/,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12568 дугаартай дүгнэлтэд:

             1. Л.А ын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун талын 1 дүгээр хавирганы хугарал, хоёр нүдний алим, зовхинд цус хуралт, дээд зүүн зовхи, эрүү, баруун сарвуунд шарх, эрүү, баруун шилбэ, баруун бугуй, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-140/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12630 дугаартай дүгнэлтэд:

    1. Ц.Алтангэрэлийн биед баруун хөлийн ядам /4-р/ хурууны өлмий ясны далд хугарал, чигчий /5-р/ хурууны өлмий шивнүүрийн үений бүрэн мултрал, дух, баруун шанааны зураасан зулгаралт, хамрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

    5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /1хх- 145/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12631 дугаартай дүгнэлтэд:

            1. Ц.Баянмөнхийн биед баруун 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-149/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1321 шинжилгээнд:

              1. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Med Trauma эмнэлэгт авахуулсан зүүн өвдөгний MRI /соронзон резонанст томограф/-н зургаар зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн дунд чөмөг, шаант ясны дотор булууны шахагдсан хугарал, зүүн шаант ясны ташуу, зөрөөтэй хугарал гэмтлүүд нэмэлтээр тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12568 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно.” /1хх-157/ гэх дүгнэлт,  

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтэд:

             1. Э.З гийн биед нүүрний сорви, хоншоор яс, хамар ясны хугарал. зүүн өвдөгний үений дотор холбоосны няцралт, язралт, зүүн шагайн үений холбоосны зөөлөн эдийн няцралт, холбоосны суналт, зүүн дунд чөмөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, цээжний зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

             2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автс осолд орох үед үүсгэгдэх боломжтой.

             3. Дээрхи гэмтлүүдээс нүүрний сорви нь ердийн явцаар засрахгүй засрашгүй гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хоншоор яс, хамар ясны хугарал, зүүн өвдөгний үений дотор холбоосны няцралт, язралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдүүлахгүй.” /1хх-161/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12

дугаар сарын 17-ны өдрийн 6696 дугаартай дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

    2. “Малчин1.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-10-15 03:53:02 дахь минутанд дэлгэцийн баруун талаас зүүн тийш явж буй автомашин /1 гэж дугаарласан/ нь дэлгэцийн зүүн талаас баруун тийш явж буй гэрлээ асаасан автомашинтай /2 гэж дугаарласан/ өөд өөдөөсөө мөргөлдөж байгаа нь дүрс бичлэгт дүрслэгдсэн байна.” /1хх-167/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-168-169/,  

 

Мөрдөгчийн 2018 оны 18-ны өдрийн 276 дугаартай магадлагаанд:

1. Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Эрдэнэбилэг овогтой Загдсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лут-Очир овогтой Амарболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /1хх-174-175/ гэх магадлаа,

 

 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд:

1. Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Эрдэнэбилэг овогтой Загдсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лут-Очир овогтой Амарболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;” мөн дүрмийн 2.7. дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 8.11 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” /1хх-181-182/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota-Corolla-Axio маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

3. Автомшинд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

4. Нөлөөлөхгүй.

5. Автомашины тоормос шингэн дамжуулгатай ABS системтэй байна. Автомашинд гарсан гэмтлээс тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй.” /1хх-189-190/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-191-201/, 

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 403 дугаартай дүгнэлтэд:

   1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai-Sonata-7 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

3. Автомшинд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

4. Нөлөөлөхгүй.

5. Автомашины тоормос шингэн дамжуулгатай ABS системтэй байна. Автомашинд гарсан гэмтлээс тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй.” /1хх-208-210/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-211-222/, 

 

Зам тээврийн осол, хэргийн газрын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-16/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-21/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-232-237, 240-250/,

         Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх-66/,

         Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2хх-68, 70/,

         Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /2хх-72-126/,

         “Мөнгөн гүүр” эмнэлгийн өвчний түүх /2хх-127-140/,

         “Арвижих-Эстимейт” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2хх-148-150/,

         Хохирол нэхэмжилсэн баримтууд /2хх-152-154, 156-160, 167-174, 205/,  

         Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /2хх-17, 48/,  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З гийн зүгээс “…Би замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй.” гэх тайлбар, түүний өмгөөлөгч нараас ”… Э.З г хэрэгт авагдсан баримтаар гэм буруутайг тогоож чадаагүй байна. Иймд цагаатгаж өгнө үү …“ гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч Э.З , түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Үүнд шүүгдэгч Э.З  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Л.А ын жолоодож явсан Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.А ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газрын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч Л.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“Соёлж” өнгөрөөд явж байтал урдаас хурдтай гэрэл орж ирээд мөргөсөн. Тэр гэрэл яах гээд байгаа нь ерөөсөө мэдэгдээгүй. Тэгээд би тормос гишгэсэн боловч зогсож чадахгүй чигээрээ очоод мөргөсөн.” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн: “...Нарантуулын урд уулзвар дээр баруун эргээд нөгөө жолооч шууд зах руу явдаг чиглэл рүү урсгал сөрөөд яваад өгсөн. Би тухайн үед “та урсгал сөрөөд яваад байна” гээд жолооч залууд хэлэхэд юу ч дуугарахгүй явж байгаад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн.” /1хх-35-39/, гэх мэдүүлэг, хохирогч Ц.Алтангэрэлийн өгсөн: “...“Аманхуур” хотхоноос хөдлөөд Нарантуул захын уулзварт ирээд баруун эргэх гэж байсан чинь жолооч ах хэтрээд явчихсан болохоор замын урд талаар урсгал сөрөөд явсан. Би жолооч ахад “урсгал сөрж яваад байна” гэж хэлэхэд “зүгээрээ” гээд яваад байсан. Би жолоочид дахин хандаж “урдаас машин ирж байна, та зогсоочээ” гэсэн чинь шууд л урдаас нь очиж мөргөсөн.” /1хх-52-55/ гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

        

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар,

шүүгдэгч Э.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.З г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Л.А ыг согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүхээс хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд: шүүгдэгч, хохирогч Э.З гээс нийт 11.512.000 төгрөгийн гаргуулж, Л.А од эмчилгээний зардал болох 3.022.900 төгрөгийг олгох, Toyota-Corolla-Axio маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /“Хөрөнгө Эстимэйт” 1хх-232-237/ 8.490.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очирт олгох, шүүгдэгч, хохирогч Л.А оос нийт 19.728.700 төгрөгийг гаргуулж, Э.З д 8.747.000 төгрөгийг, Hyundai-Sonata-7 маркийн 18-19 УНМ дугаартай авто машины үнэлгээ /”Хөрөнгө Эстимэйт” 1хх-240-250/” 10.981.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөрт тус тус олгохоор шийдвэрлэв.

            Мөн хохирогч Ц.Алтангэрэл нь 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэхэмжлэх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов. Шүүгдэгч, хохирогч Э.З  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Баянмөнхөд 500.000 төгрөг, хохирогч Ц.Алтангэрэлд 550.000 төгрөгийг тус тус төлсөн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч зүгээс: “...Миний үйлчлүүлэгчийг тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргах боловч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3д тус тус заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.А од оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан ял шийтгэл оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжуудыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалах, Л.А ын 1016780 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.З г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.А ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Э.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Л.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.З  нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.З д сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Л.А од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Л.А од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Э.З гээс нийт 11.512.000 төгрөгийн гаргуулж, Л.А од 3.022.900 төгрөгийг олгох, 8.490.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Лут-Очирт олгох,

Л.А оос нийт 19.728.700 төгрөгийг гаргуулж, Э.З д 8.747.000 төгрөгийг, 10.981.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөрт тус тус олгосугай.

 

8. Хохирогч Ц.Алтангэрэл нь гэм буруутай этгээдээс гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.А ын В ангилалын 1016780 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

            10. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.З , Л.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.А од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС