Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/2 дугаар байр, 303 тоотод байрлах, “Эм Эф Эйч” ХХК-ийн,

Хариуцагч “Айраг Индмин” ХХК, захирал Ц.Батчулууныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч “Эм Эф Эйч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргой, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Эф Эйч” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргойгоос гаргасан тайлбартаа: Хариуцагч “Айраг Индмин” ХХК-тай 2011 онд жонш нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Одоо хүртэл тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй, жонш нийлүүлээгүй юм. Дараа нь 2011 оны 10 дугаар сарын үед бид 2 тонны багтаамжтай 2 800 ам.долларын үнэ бүхий жонш савлах шуудайг өгсөн. Бид уг компанид жоншны урьдчилгаа мөнгө болох 60 000 ам.долларыг төлсөн. Бид нар өгсөн мөнгөө 2011 оноос хойш байнга нэхсэн, бид төлнө гээд байдаг, 2013 онд өр барагдуулах гэрээ байгуулсан, Батчулуун нь өөрийн уурхайн MV016936 тоот ашиглалтын лицензээ барьцаалж өгсөн. Ингээд бид шүүхэд нэхэмжлэлийг Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11/2-212 тоот хаягаар нь гаргасан боловч уг хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг буцаасан юм. Бид эрж хайгаад олох боломжгүй байна. Иймд түүний хаана байгаа нь тодорхойгүй, бидэнд олдохгүй байгаа тул “Айраг Индмин” ХХК, захирал Ц.Батчулууныг эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоож  өгнө үү. Захирал нь Хатиган Цэвээний Батчулуун, регистр нь ЧД69042611 гэсэн дугаартай гэв.

 

             Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

 “Айраг Индмин” ХХК нь хүсэлт гаргагч “Эм Эф Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, тус компаниудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/12 тоот “Өр барагдуулах гэрээ”, Улаанбаатар хотын банкны  төлбөрийн даалгаврууд зэргээр, мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Айраг Индмин” ХХК, түүний захирал Ц.Батчулуун нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11/2-212 тоот хаягтаа бүртгэлгүй, тэнд үйл ажиллагаа явуулдаггүй, захирал Ц.Батчулууны хаяг нь тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугар сарын 23-ны өдрйин 181/ШЗ2016/00930 дугаартай “Хэргийг хэрэгсхгүй болгох тухай” захирамж, бусад баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан хариуцагчаар оролцюол этгээд болох “Айраг Индмин” ХХК, захирал Хатигин овогт Цэвээний Батчулууныг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар  эрэн сурвалжлах, “Айраг Индмин” ХХК, захирал Ц.Батчулуун,  түүний  оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч  “Эм Эф Эйч” ХХК-ийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргой /96661368/-д мэдэгдэхийг Чингэлтэй  дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

            3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшнэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэнирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.