Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-р 40 мянгат, 39-р байрны 10 тоотод оршин суух, ХЙ62120903 дугаарын регистртэй, Боржигин овогт Намсрайжавын Оюунчимэгийн  

Б.Дэлгэрмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюунчимэгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Дэлгэрмаа нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр 2 гэрээгээр үндэслэн 4 039 000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан борлуулах нэрийдлээр авсан ба борлуулсан тухайдаа мөнгөө өгөх сүүлийн хугацаа нь 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр бүрэн төлбөрөө дуусгахаар гэрээ хийсэн боловч нэг ч удаа нэг ч төгрөг төлөөгүй ба утсаа ч авахаа больсон. Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл өгсөн боловч иргэний үнэмлэхний хаягаараа байхгүй хаана байгаа нь тодорхой бус байгаа тул Б.Дэлгэрмааг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Оюунчимэгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Б.Дэлгэрмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

             Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Б.Дэлгэрмаа нь хүсэлт гаргагч Н.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, талуудын байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн баримт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Б.Дэлгэрмаа Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 27-127 тоотод оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1440 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Б.Дэлгэрмааг эрэн сувалжлуулах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ЧБ85113067 дугаарын регистртэй, Тайжууд овогт Батсэрээнэнгийн Дэлгэрмааг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 155 дугаарзүйлийн 155.4.-тзааснаар Б.Дэлгэрмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Н.Оюунчимэгт мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

            3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.