Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 264

 

А.Т, Н.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 240 дугаар магадлалд “Шүүгдэгч А.Т-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан холбогдох заалт, хэсгийг хэсгийг хүчингүй болгосугай",

"2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй",

"Шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй",

"Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.М-т оногдуулсан 14 /арван дөрөв/ жил хорих ялыг 2 дахин багасгаж түүний эдлэх ялыг 7 /долоо/ жил хорих ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Оюунгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                          Ч.ХОСБАЯР

                         Б.ЦОГТ

                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН