Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 205

 

                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                                                    

 

 

                                                                                                     

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамж, 436 тоотод оршин суух, эмэгтэй, ХЛ80121361 дугаарын регистртэй, Их монгол овогт Булганы Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамж, 436 тоотод оршин суух, эрэгтэй, 196 оны 9 дүгээр сарын 23-нд БНХАУ-д төрсөн, G58719025 дугаарын пасторттай, Жао Гэнлиан /Zhao Gen Liang/-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, хариуцагч Жао Гэнлиан /Zhao Gen Liang/, түүний орчуулагч Е74879359 дугаарын паспорттай Соёлгэрэл /Suyagerile/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 онд Хятад улсын иргэн Жао Гэнлиантай танилцаж, бид гэр бүл болон одоог хүртэл хамтран амьдарч байна. Бидний дундаас 2003 оны 8 дугаар сарын 12-нд охин Нандин-Эрдэнэ төрсөн ба тухай үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул миний нэрээр овоглож охиндоо гэрчилгээг нь авсан юм. Охин маань 13 настай. Бид БНХАУ-ын Эрээн хотод болон Улаанбаатар хотод аль алинд нь амьдардаг юм. Ингээд бид 2015 оны 12 дугаар сард Монголд ирээд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Би охин Нандин-Эрдэнийн эцэг нь Хятад улсын иргэн Жао Гэнлиан мөн болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Нөхөр маань үүнийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагч Жао Гэнлиан /Zhao Gen Liang/-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оноос хойш эхнэр Оюунгэрэлтэй танилцаж хамт амьдарсан. Бид Улаанбаатар хотод ихэвчлэн амьдарсан. Бидний дундаас 2003 онд охин Нандин-Эрдэнэ төрсөн нь үнэн. Бид охинтойгоо одоо хүртэл хамтдаа амьдарч байна. 2015 оны 12 дугаар сарын 18-нд гэрлэлтээ батлуулсан. Мөн БНХАУ-ын Эрээн хотод гэрлэлтээ бүртгүүлсэн. Охин Нандин-эрдэнэ нь биднийг гэрлэлтээ батлуулахаас өмнө төрсөн ба миний хүүхэд мөн учраас шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Намайг охин О.Нандин-Эрдэнийн эцгээр тогтоож өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь хариуцагч БНХАУ-ын иргэн Жао Гэнлиан /Zhao Gen Liang/-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, хариуцагч Жао Гэнлиан /Zhao Gen Liang/ нар нь 2000 оноос хойш хамтран амьдарч гэр бүлийн харьцаатай болсон ба  тэдний дундаас 2003 оны 8 дугаар сарын 12-нд охин О.Нандин-Эрдэнэ төрсөн болох нь 1125001304 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ,зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Хариуцагч Жао Гэнлиан /Zhao Gen Liang/  нь охин Нандин-Эрдэнийг өөрийн хүүхэд мөн болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй ба хэрэгт авагдсан 1199000237 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнээс үзэхэд зохигчид хүүхэд төрснөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 18-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр болсон байна.

 

Иймд охин О.Нандин-Эрдэнийн эцэг нь БНХАУ-ын иргэн Жао Гэнлиан /Zhao Gen Liang/ мөн болохыг тогтоож нэхэмжлэгчийн нэхэмэлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

  

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар хариуцагч  БНХАУ-ын иргэн, G58719025 дугаарын пасторттай,  Жао Гэнлиан /Zhao Gen Liang/-г  2003 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин О.Нандин-Эрдэнийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.