| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0346/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Э.Б, А.Г,
хохирогч Д.Хүдэрбаатар, Н.Амартайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0730 30259 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Э.Б
2. Монгол улсын иргэн, А.Г
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б, А.Г нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцэс гэх газарт иргэн Д.Хүрэлбаатарыг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн Э.Бнь ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцэс гэх газарт иргэн Н.Амартайванг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хүдэрбаатар мэдүүлэхдээ: Машины түлхүүр булаан авч маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед манай эхнэр Сувд-Эрдэнэ цуг явж байсан. Гудамж руугаа ортол нэг машин хаазлаад шахаад байсан. Э.Бмашин барьж байсан. А.Гдотор суучихсан, гадаа нь бас нэг залуу зогсож байсан. Тухайн үед би хэлсэн. Ууж идсэн юм бол аятайхан явчихгүй яаж яваад байгаа юм бэ гэхэд Б шууд гарч ирээд маргаан үүсгээд цохисон. Маргалдаж байхад манай эхнэр салгах гэж голоор ороход, эхнэр рүү дайраад эхнэрийг маань цохисон. Би эмэгтэй хүн рүү яагаад дайраад байгаа юм гар хүрдэг хэн бэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг шууд чулуугаар цохисон. Араас нь А.Ггарч ирээд манай найзыг барьчихаад явуулахгүй байсан. Би эхнэрээ цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа дуудаад ирдэггүй. Тэр хооронд нилээн хэл, ам болсон. Эд нар явах гээд байсан. Тэгэхээр нь би машины түлхүүрийг нь булааж авсан. Одоо нүдний доод ухархай цөмөрсөн, хамар муруйсан байсан. Хамраа тэгшилсэн. Эмнэлэгээр явж шинжилгээ өгсөн. Зургаан сарын дараа ирж хугархайгаа эмчлүүлээрэй гэж хэлсэн. Одоогоор баримтаар 200.000 төгрөг болсон. Цаашид хагалгаанд орох шаардлагатай. Би энэ хоёртой ярилцаж байсан. Уян хатангаар яахав. Хэдэн төгрөг өгчих гэхэд 1.500.000 төгрөг өгье гэж хэлж байсан. Одоо өгсөн зүйл байхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Амартайван мэдүүлэхдээ: Би эд нарт зодуулсны улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Би 100 айлд хувиараа мужааны ажил хийдэг. Хөдөлмөрийн чадвараа 2 сар алдаж, ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Амартайвангийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө буюу 02 цагийн үед би ажлаа тараад Улиастайд ирэхэд манай найз Д.Хүдэрбаатар эхнэр Сувд-Эрдэнэ, манай эхнэр Б.Өнөрчимэг гурав намайг хүлээгээд Улиастайн хуучин эцэс дээр байдаг Улиастайн төвийн караокед байна гээд ширээн дээр гурван шилтэй пиво авчихсан сууж байгаад ороод ирсэн чинь Д.Хүдэрбаатарын гэрт орчихоод бид дөрөв гараад Улиастайн хуучин эцэсийн эмийн сангийн хойд талын гудамжаар алхаж байхад гудамжинд ногоон өнгийн суудлын машин хаазлаад явахгүй байхаар нь манай найз Д.Хүдэрбаатар жолооч талын цонхоор очоод чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь жолооч залуу нь согтуу байхаар нь Д.Хүдэрбаатар чи согтуу бол машин тэрэгний хэрэг байхгүй гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу болох Б согтуу машинаас бууж ирээд шууд нүүр хэсэгт нь цохисон, нэг харахад Д.Хүдэрбаатарын нүүрнээс цус гарчихсан доошоо суусан. Тэр үед эхнэр Сувд-Эрдэнэ гүйж очоод нөгөө залууг салгасан, тэгэхээр нь би очоод салгах гэхэд Б гэх залуу бүүр намайг цохих гээд дайрч байгаад машиндаа суугаад машинаа асаагаад гудамжны цаана очиж бүтэн эргээд буцаж ирээд зогсохоор нь Д.Хүдэрбаатар шууд жолооч талын цонхоор гараа оруулж түлхүүрийг нь авсан чинь нөгөө гурван залуу чинь шууд намайг түлхүүр авсан гээд дайраад зурган дээр байсан Б гэх залуу шууд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь нүүрээ дараад доошоо суугаад 2-3 минут болоод босоод ирсэн чинь Б гартаа чулуу барьчихсан над руу түлхүүр өг гээд дайрахаар нь би арагшаа зугтах гэж байгаад чулуун дээр бүдэрч арагшаа унахад Б шууд гартаа барьж байсан чулуугаар миний нүүр рүү цохих гэхэд би зүүн гараараа хаахад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохиж хугалсан, би шууд босоод зугтаад эмийн сан хүртэл зугтсан. Тэр үед Сувд-Эрдэнэ цагдаа дуудсан байсан. Цагдаагийн машин ирэхэд машинаа хаяаад зугтсан. Таны зургаар үзүүлсэн Б гэх залуу миний зүүн гаранд учирсан гэмтлийг чулуугаар цохиж учруулсан. Харин нүүрэнд учирсан гэмтлийг Б, Х.Хатансайхан хоёр гараараа цохиж учруулсан. А.Ггэх залуу надад хүрээгүй. Би эмчилгээний зардал болох баримтаар 200.000 гаргасан. Түүнээс цаашид эмчилгээний зардал болох 2.800.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв энэ хохирлын мөнгийг өгвөл миний зүгээс гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Хүдэрбаатарын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө буюу 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэсийн буудлын ертөнцийн зүгээр зүүн талын гудамжинд найз Амартайван, эхнэр болох Өнөрөө, тэгээд манай эхнэр Сувд-Эрдэнэ бид явж манай гэр рүү явах гэж байхад гудамжинд саарал өнгийн суудлын жижиг тэрэг хажуугаар хүчтэй хаазлаад явахгүй дотор нь 20-25 насны хоёр залуу суучихсан гадна бас нэг залуу зогсож байхаар нь би жолооч залуугаас нь зүгээр үү, машин чинь явахгүй байгаа юм уу гэж асуухад одоо бол Б согтуу чамд хамаагүй гээд машинаас бууж ирээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь хажуу талаас манай эхнэр Сувд-Эрдэнэ чи болиоч хүн туслах гэж асуух байхад гээд Б гэх залууг цааш нь түлхээд аваад явсан. Б гэх залуу манай эхнэрийн шанаа хэсэгт бас цохисон. Тэгэхээр нь гүйж очоод чи эмэгтэй хүн цохидог ямар сонин залуу вэ гэж хэлсэн чинь газраас гэнэт баруун гараараа чулуу аваад шууд зүүн талын шанаа хэсэгт чулуутай гараараа нэг цохисон. Тэр үед би хойшоо болоход хажуу талаас өндөр биетэй хар хувцастай одоо таны үзүүлсэн гурван залуугийн А.Ггэх залуу миний гэнэт бас шанаа хэсэгт чулуугаар цохисон. Тэгэхэд миний толгой манараад хамар, уруулаас цус гараад би доошоо нүүрээ дараад суугаад би эхнэр Сувд-Эрдэнэ цагдаа дууд гэж бахирсан. Анх намайг цохисон залуу болох Б машинаа асаагаад цаашаа яваад цаана машинаа эргүүлээд буцаад хүрээд ирэхээр нь би шууд босоод жолооч талын цонх нь онгорхой байхаар нь гараа оруулж машины түлхүүрийг авах гэхэд Б өгөхгүй гэхээр нь би шанаа хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиод түлхүүрийг сугалж аваад хайгаад манай эхнэр Сувд-Эрдэнэ чи түлхүүр өг гээд дайраад байхаар нь би түлхүүрийн хажуу талын хашаа давуулаад шидсэн. Нөгөө гурван залуу чинь манай найз Амартайванг чи түлхүүр авсан гээд хөөгөөд байсан. Би өөрөө босч чадахгүй босохоор толгой эргээд байсан. Тэгтэл нөгөө гурван залуу буцаж над дээр ирээд түлхүүр чамд байгаа юм биш үү гээд Б гэх залуу нь толгой, нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгтэл гэнэт цагдаагийн машины дуут дохио дуугараад гараад ирсэн чинь нөгөө гурван залуу зугтаад өгсөн...
...Миний хамар хурц үнэр авах болон салхинд хөндүүрлэж өвдөж байгаа, өөр гэмтэл байхгүй. Би иргэн Б, А.Гхоёроос эмчилгээний мөнгө гэж 1.600.000 төгрөг нэхэмжилж байна, энэ мөнгөнд миний дахиж хамранд хагалгаа хийлгэх мөнгө бас орсон байгаа. Хэрэв миний эмчилгээний зардлыг барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 16-17 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10862 дугаартай шинжээчийн:
1. Н.Амартайван-н биед зүүн богтос ясны доод 1/3-н хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн шуу, бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10863 дугаартай шинжээчийн:
1. Д.Хүдэрбаатар-н биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын салстын шарх, цус хуралт гээмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
- Хохирогч Д.Хүдэрбаатарын зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд:
хх-ийн 45-р талд 23.000+23.000=46.000 төгрөг, хх-ийн 46-р талд 18.450+2280=20.730 төгрөг, хх-ийн 47-р талд 7.300+18.500=25.800 төгрөг
хх-ийн 48-р талд 10.000 төгрөг, хх-ийн 50-р талд 120.000+8.000=128.000 төгрөг нийт 230.530 төгрөг,
- Хохирогч Н.Амартайвангийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд:
хх-ийн 48-р талд 8000 төгрөг, хх-ийн 49-р талд 120.000+16.000=136.000 төгрөг, нийт 144.000 төгрөгийн бичгийн нотлох баримтууд,
- Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61, 82 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Гиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Э.Б, А.Г нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцэс гэх газарт иргэн Д.Хүрэлбаатарыг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.Хүдэрбаатарын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө буюу 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэсийн буудлын ертөнцийн зүгээр зүүн талын гудамжинд найз Амартайван, эхнэр болох Өнөрөө, тэгээд манай эхнэр Сувд-Эрдэнэ бид явж манай гэр рүү явах гэж байхад гудамжинд саарал өнгийн суудлын жижиг тэрэг хажуугаар хүчтэй хаазлаад явахгүй дотор нь 20-25 насны хоёр залуу суучихсан гадна бас нэг залуу зогсож байхаар нь би жолооч залуугаас нь зүгээр үү, машин чинь явахгүй байгаа юм уу гэж асуухад одоо бол Б согтуу чамд хамаагүй гээд машинаас бууж ирээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь хажуу талаас манай эхнэр Сувд-Эрдэнэ чи болиоч хүн туслах гэж асуух байхад гээд Б гэх залууг цааш нь түлхээд аваад явсан. Б гэх залуу манай эхнэрийн шанаа хэсэгт бас цохисон. Тэгэхээр нь гүйж очоод чи эмэгтэй хүн цохидог ямар сонин залуу вэ гэж хэлсэн чинь газраас гэнэт баруун гараараа чулуу аваад шууд зүүн талын шанаа хэсэгт чулуутай гараараа нэг цохисон. Тэр үед би хойшоо болоход хажуу талаас өндөр биетэй хар хувцастай одоо таны үзүүлсэн гурван залуугийн А.Ггэх залуу миний гэнэт бас шанаа хэсэгт чулуугаар цохисон. Тэгэхэд миний толгой манараад хамар, уруулаас цус гараад би доошоо нүүрээ дараад суугаад би эхнэр Сувд-Эрдэнэ цагдаа дууд гэж бахирсан. Анх намайг цохисон залуу болох Б машинаа асаагаад цаашаа яваад цаана машинаа эргүүлээд буцаад хүрээд ирэхээр нь би шууд босоод жолооч талын цонх нь онгорхой байхаар нь гараа оруулж машины түлхүүрийг авах гэхэд Б өгөхгүй гэхээр нь би шанаа хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиод түлхүүрийг сугалж аваад хайгаад манай эхнэр Сувд-Эрдэнэ чи түлхүүр өг гээд дайраад байхаар нь би түлхүүрийн хажуу талын хашаа давуулаад шидсэн. Нөгөө гурван залуу чинь манай найз Амартайванг чи түлхүүр авсан гээд хөөгөөд байсан. Би өөрөө босч чадахгүй босохоор толгой эргээд байсан. Тэгтэл нөгөө гурван залуу буцаж над дээр ирээд түлхүүр чамд байгаа юм биш үү гээд Б гэх залуу нь толгой, нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгтэл гэнэт цагдаагийн машины дуут дохио дуугараад гараад ирсэн чинь нөгөө гурван залуу зугтаад өгсөн...гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10863 дугаартай шинжээчийн “...Д.Хүдэрбаатар-н биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын салстын шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Э.Б, Э.А.Гнарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,
мөн Э.Бнь ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцэс гэх газарт иргэн Н.Амартайванг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Амартайвангийн “...бид дөрөв гараад Улиастайн хуучин эцэсийн эмийн сангийн хойд талын гудамжаар алхаж байхад гудамжинд ногоон өнгийн суудлын машин хаазлаад явахгүй байхаар нь манай найз Д.Хүдэрбаатар жолооч талын цонхоор очоод чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь жолооч залуу нь согтуу байхаар нь Д.Хүдэрбаатар чи согтуу бол машин тэрэгний хэрэг байхгүй гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу болох Б согтуу машинаас бууж ирээд шууд нүүр хэсэгт нь цохисон, нэг харахад Д.Хүдэрбаатарын нүүрнээс цус гарчихсан доошоо суусан. Тэр үед эхнэр Сувд-Эрдэнэ гүйж очоод нөгөө залууг салгасан, тэгэхээр нь би очоод салгах гэхэд Б гэх залуу бүүр намайг цохих гээд дайрч байгаад машиндаа суугаад машинаа асаагаад гудамжны цаана очиж бүтэн эргээд буцаж ирээд зогсохоор нь Д.Хүдэрбаатар шууд жолооч талын цонхоор гараа оруулж түлхүүрийг нь авсан чинь нөгөө гурван залуу чинь шууд намайг түлхүүр авсан гээд дайраад зурган дээр байсан Б гэх залуу шууд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь нүүрээ дараад доошоо суугаад 2-3 минут болоод босоод ирсэн чинь Б гартаа чулуу барьчихсан над руу түлхүүр өг гээд дайрахаар нь би арагшаа зугтах гэж байгаад чулуун дээр бүдэрч арагшаа унахад Б шууд гартаа барьж байсан чулуугаар миний нүүр рүү цохих гэхэд би зүүн гараараа хаахад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохиж хугалсан, би шууд босоод зугтаад эмийн сан хүртэл зугтсан...гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10862 дугаартай шинжээчийн “...Н.Амартайван-н биед зүүн богтос ясны доод 1/3-н хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн шуу, бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Н.Амартайван, Д.Хүдэрбаатар нар нь хохирлыг хавтаст хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтын хүрээнд Н.Амартайванд учирсан хохирол болох хх-ийн 48 дугаар талд 8000 төгрөг, -хх-ийн 49-р талд 120.000+16.000=136.000 төгрөг нийт 144.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Бхариуцан төлж барагдуулах,
хохирогч Д.Хүдэрбаатарт учирсан хохирол болох:
хх-ийн 45-р талд 23.000+23.000=46.000 төгрөг, хх-ийн 46-р талд 18.450+2280=20.730 төгрөг, хх-ийн 47-р талд 7.300+18.500=25.800 төгрөг
хх-ийн 48-р талд 10.000 төгрөг, хх-ийн 50-р талд 120.000+8.000=128.000 төгрөг нийт 230.530 төгрөгийг шүүгдэгч А.Ган-Эрдэнэ, Э.Бнар хувь тэнцүү буюу 230.530:2-т хуваахад = 115.265 төгрөгийг А.Ган-Эрдэнэ, Э.Бнараас тус тус гаргуулж хохирогч Д.Хүдэрбаатарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Амартайван, Д.Хүдэрбаатар нар нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх нь эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- А.Г бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Быг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 540 /таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Гоногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 540 /таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Баас /РД:УИ93020532/ 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Амартайванд /РД:ЗЮ82101975/ олгох, мөн 115.265 /нэг зуун арван таван мянга хоёр зуун жаран таван төгрөгийг,
- А.Г /РД:СЩ98051817/ 115.265 /нэг зуун арван таван мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Хүдэрбаатарт /РД:ПГ90041313/ тус тус олгосугай.
8. Хохирогч Д.Хүдэрбаатар, Н.Амартайван нар нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ