Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Т.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* газрын даргад холбогдох 2016 оны 10 сарын 03-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/20 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2016 оны 12 сарын 07-ноос хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., Т., хариуцагч Завхан аймгийн ******* газрын дарга М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарД.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* миний бие нь нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаал эрхэлдэг байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар тус байгууллагын нэр өөрчлөгдөж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэйгээр ажиллуулахаар тогтоосон байдаг. Энэ тогтоолтой холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал гарсан байдаг. Энэ тушаалын хавсралтанд миний өмнө эрхэлж байсан албан тушаал яг хэвээрээ буюу өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн 1 байхаар батлагдсан байдаг юм. Гэтэл хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар аймгийн хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан албан хаагчдыг 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, мөн өдрөөс дахин томилсон тушаалыг гаргасан. Энэ тушаалд Т.******* намайг нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтнээс чөлөөлчихөөд буцаан томилохдоо нийгмийн халамжийн хэлтсийн өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31 хүртэл түр томилсон байна.

2016 оны 10 сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаалаа хэзээ гаргаснаа албан ёсоор танилцуулаагүй, мөн энэ талаар мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй. Би өөр албан тушаалд ямар үндэслэлээр, яаж томилогдсоноо мэдэхгүй байсан учраас өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 08-ны өдөр Б/40 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг надад өгч миний ажлыг хүлээлцүүлсэн. Б/40 тоот тушаалд дурдсан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй явдал миний зүгээс байхгүй. Мөн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаал гарсантай холбогдуулж миний өмнө эрхэлж байсан ажлыг хүлээлцүүлсэн, мөн шинээр түр томилсон гэх орон тооны ажлыг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, энэ талаарх ажил хүлээлцсэн акт ч байдаггүй юм. Иймд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/20 дугаар тушаалын Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 болон 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.5-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг нь хөндсөн, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарласан шинжээрээ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад тооцогдоно. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т зааснаар хэдийд ч гомдлоо гаргаж болно. Тийм учраас гомдол гаргах хугацаа энэ хэрэгт яригдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хариуцагч талаас гаргасан хоёр захиргааны акт нь дараах нотлох баримтуудаар хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тайлбарлая.

Нэхэмжлэгч Т.******* бол төрийн жинхэнэ албан хаагч байсан. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн холбогдох журмын дагуу төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцээд, улмаар Завхан аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдож байна. Дээрх тушаал гарснаас хойш нэхэмжлэгч Т.*******ийн албан тушаалыг түр түдгэлзүүлснээс өөрөөр төрийн жинхэнэ албанаас халах, чөлөөлөх байдлаар дуусгавар болгосон шинжтэй эрхийн акт огт гараагүй юм. Ийнхүү Т.*******ийн албан тушаалыг түр түдгэлзүүлсэн байдал арилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажлаас халагдах буюу 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Т.*******ийн албан тушаал тухайн жилдээ өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн болж өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч *******гийн мэдүүлэг, Т.*******ийн ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, мөн хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаал зэргээр тус тус нотлогдож байна. Завхан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамтай нэгдсэн гэдэгтэй маргахгүй байгаа. Ингэж өөрчлөгдсөний улмаас нийгэмд үйлчлэх хэмжээ хязгаар, хүрээний хувьд хуульд заасан төрийн албаны чиг үүрэг нь хэвээрээ, нэхэмжлэгч Т.*******ийн эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг албан тушаалын хийж гүйцэтгэх ажил нь ч хэвээрээ байгаа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын Б/21 дүгээр тушаалын хавсралтаар нотлогдож байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд түүний хүсэл зоригийг харгалзаж, өөрийнх нь зөвшөөрлөөр шийдвэрлэхийг Төрийн албаны тухай хуульд зохицуулсан. Тэгэхээр байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа албан хаагчийг ямар ч шалтгаангүйгээр өөр албан тушаалд томилсон байдаг. Ийнхүү томилохдоо түр томилсон нь Т.*******ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус тушаал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг түр томилох талаарх зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Хариуцагч тайлбарлахдаа туршилтын хугацаагаар гэж ярилаа. Гэтэл Т.******* нь туршилтын хугацаандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад, бүр томилогдсон байдаг. Тийм учраас төрийн жинхэнэ албан хаагчийг туршилтын хугацаагаар ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Ийнхүү хариуцагч нь Т.*******ийг хууль бусаар түр томилсон байдаг. Тэгээд түр томилсон ажлыг нь хийхгүй, мөн хариуцсан албан тушаалд нь хамааралгүй сургалтанд суухгүй гэхээр төрийн албанд нэг жилийн хугацаагаар орох эрхгүйгээр ажлаас халсан нь буруу юм. Нэхэмжлэгч Т.*******ийн албан тушаалыг нь өөрчлөөд байгаа, мөн түр томилоод байгаа асуудал нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дах заалтыг зөрчиж байна. Бичгийн нотлох баримт шинжлэн судлуулахдаа судлуулсан Б/21, А/53 дугаар тушаалууд дээр Нийгмийн халамжийн хэлтэс байна уу? Хөдөлмөрийн хэлтэс байна уу? гэдгээс үл хамаараад ямар ч байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг орон тоо байсан гэдгийг нотолсон байгаа. Үүнийг нотолсон байгаа тохиолдолд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн байсан ч гэсэн төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалтныг үргэлжлүүлэн ажиллуулж болно. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын тушаал зөрчсөн. Үүний дагуу нэхэмжлэгч Т.******* нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргажээ. Ийнхүү гомдлоо гаргахад нь Төрийн албаны салбар зөвлөл бүрэлдэхүүн байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Үүнийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй байх.

2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлая. Хариуцагч тал уг тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Т.******* нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргийг биелүүлээгүй гэдэг. Тэгээд ямар албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй талаар асуухад хоёр удаагийн сургалтын асуудал ярьдаг. Үүний нэг сургалт бол Хууль зүйн дотоод хэргийн яам, Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулсан аймаг, дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах гэсэн сургалт байгаа юм. Энэ сургалтын хөтөлбөрт ямар албан тушаалтнууд оролцох талаар зааж өгсөн байна. Тэгэхээр Хууль зүйн дотоод хэргийн яам болон Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, сургалтын хөтөлбөрөөс харвал уг сургалт нь хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалт байна. Тэгэхээр уг сургалтанд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн хамрагдахаар байгаа. Тухайн сургалтанд хамрагдах хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харахад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дөрвөн хүний нэр байна. Үүнд газрын дарга-1, хэлтсийн дарга-1, дээрээс нь нэг ажилтан, тэгээд Т.*******ийн нэр байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Т.*******ийг Завхан аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнд сонгосон, томилсон, батламжилсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад Т.*******ийг хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтанд хамрагдсангүй гэдэг үндэслэлээр ажлаас халдаг ямар үндэслэл байна вэ? энэ байдлыг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Дараагийн сургалт бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 3/621 дүгээр албан бичгээр ирсэн сургалт байгаа. Энэ сургалтын бичгийг өгөхдөө андуурсан гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэтэл энэ сургалтын албан бичгээс харахаар Т.*******ийг хамруул гэж дарга цохсон байдаг. Уг сургалтын албан бичгийн агуулгаас харвал хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нэг мэргэжилтнийг оролцуулах гэж заасан байна. Тэгээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн байна уу? гээд судлахаар Энхтуяа гэдэг мэргэжилтэн байна. Тийм учраас Т.*******ийг хариуцсан ажлынхаа чиг үүргийг биелүүлээгүй гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Дээр дурдсанаас өөр байдлаар Т.*******д ямар чиг үүрэг өгөөд, түүнийг Т.******* ямар байдлаар биелүүлээгүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эдгээр байдлуудаас хууль зүйн дүгнэлт хийвэл 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаал хуульд нийцээгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэдэг. Харьяа дээд шатны байгууллага, албан тушаалтан үүрэг өгч болно. Гэхдээ хуульд нийцсэн үүрэг өгөх ёстой. Энэ хуульд нийцсэн үүргийг төрийн жинхэнэ албан хаагч биелүүлэх үүрэгтэй. Тухайлбал хуульд нийцээгүй үүрэг өгчихөөд, түүнийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас халж болохгүй. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар хориглосон байдаг юм. Эдгээр хуулийн заалтуудыг ноцтой зөрчөөд, төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргээ хоёр буюу түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн гэж үзээд ажлаас халсан байдаг. Хэрвээ төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал нотлох үүргээ биелүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалын үндэслэлийг тайлбарлаж чадсангүй. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг бүхэлдээ зөрчсөн гэж үзэж байгаа тул хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Хууль бус захиргааны актууд хүчингүйболвол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, харин 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг гаргахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын 4 дэх заалт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн гаргасан байдаг. Өмгөөлөгч Т.ын хэлснээр Б/21, А/53 дугаар тушаалаар Т.******* нь өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан талаар тодорхой ярилаа. Ийм учраас Б/20 дугаар тушаалын нэгдүгээр заалтаар өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн Т.*******ийг чөлөөлөөд, гуравдугаар заалтаар өрхийн хөгжил хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр Т.*******ийг түр томилсон нь хууль бус юм. Яагаад гэхээр А/53 дугаар тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй болоод, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг орон тоо бий болсон. Тэгээд Б/21 дүгээр тушаалын хавсралтаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг орон тоо батлагдаад ирсэн учраас Т.*******ийг өөр албан тушаалд томилсон нь үндэслэлгүй юм.

2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 13.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалтуудыг үндэслээд, Т.*******ийг ажлаас халсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26.1-т зааснаар энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Харин Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах талаар заасан байдаг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий тушаалаар Т.*******ийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг гол үндэслэлээ болгосон. Ингэхдээ хоёр удаагийн сургалтанд Т.******* суугаагүй гэж тайлбарладаг. Уг хоёр сургалтын талаар өмгөөлөгч Т. тодорхой хэллээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 3/621 дүгээр албан бичгээр ирсэн сургалтанд Энхтуяа гэдэг мэргэжилтэн суухаар байсан байна. Уг сургалтанд Т.*******ийг суулгахаар цохсон боловч, 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар томилогдсон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Энхтуяа гэдэг хүн суухаар байжээ. Дараагийн сургалт бол 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1-4/788 дугаар албан бичгээр ирсэн сургалт байгаа. Энэ талаар өмгөөлөгч Т. тодорхой ярилаа. Тийм учраас харьяа дээд шатны албан тушаалтны хууль нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Т.*******ийг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Мөн маргаан бүхий захиргааны актад Т.*******ийг ямар хэм хэмжээ зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар ажил гүйцэтгээгүй талаар тодорхой зааж өгөөгүй байдаг. Мөн байгууллагын орон тооны бус ёс зүйн хороогоор Т.*******ийн асуудлыг хэлэлцээгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26.9-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргахыг журмаар зохицуулдаг. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу орон тооны бус ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоож, шалгасан дүнгээ хуралдаанаар хэлэлцүүлсэн байх ёстой. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Т.*******ийн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй байж төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Нэхэмжлэгч Т.*******ийн тухайд өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг удирдах албан тушаалтантайгаа байгуулаагүй байдаг. Энэ талаарх ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Ийнхүү ажлын байрны тодорхойлолтыг Т.*******тэй байгуулаагүй мөртлөө өөр чиг үүргийн ажил гүйцэтгүүлэхээр шаардлага тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Т.*******ийг төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-т зааснаар энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн. Ийм учраас нэхэмжлэгч Т.*******ийн шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын 3-ы өдрийн Б/20 дугаар тушаалын Т.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг тавьж байна. Уг маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасны дагуу Т.*******ийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаал бол ******* ерөнхий газрын Б/21 дүгээр тушаалыг үндэслэн ******* газрын дүрмийн дагуу гаргасан хууль ёсны шийдвэр юм. Тус тушаалыг гарсан мөчөөс эхлэн байгууллагын бүх ажилтнууд мөрдлөг болгон ажиллаж байна. Тус Б/20 дугаар тушаалыг гаргахдаа Т.******* нь шүүхээр ялтай нь тогтоогдоогүй ч эрүүгийн хэрэгт холбогдон одоог хүртэл шалгагдаж байгаа болон 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/11дүгээр тушаалаар Т.*******ийн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзсэн болно. Т.******* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх хэсэгт заасан зайлшгүй оролцох шаардлагатай байсан сургалтад суу гэж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хурал дээр хамт олны өмнө цохон хэлсээр байтал үл тоон уг хичээлийг тасалсан. Мөн Т.******* нь байгууллагын даргын гаргасан хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй нь тогтоогдсон тул 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дүгээр тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчээ. Хоёрдугаарт: 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох гэсэн байгаа. Тэгэхээр Т.*******ийн урьд нь эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаал 2016 оны А/53 дугаар тушаалаар байхгүй болсон. Энэ тушаалаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гээд шинэ ажлын байр бий болсон. Гэтэл энэ албан тушаал дээр нэг ч хүн томилоогүй байдаг. Үүний дараа Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Т.*******ийг хүнс тэжээлийн судалгааны мэргэжилтнээр буцаан томилсон байдаг. Үүнээс харахад Т.*******ийг ямар албан тушаалд томилсон эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны А/53 дугаар тушаалд байхгүй орон тоон дээр Т.*******ийг томилчихсон байдаг. Тэгэхээр Т.*******ийг хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан уу? гэхээс биш өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтнээр томилсон ямар ч тушаал байдаггүй. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэдэг бол маш том программ байдаг. Энэ программ руу Т.******* нэвтэрнэ гэдэг бол маш том хариуцлага юм. Хэрвээ энэ албан тушаал дээр хүн томилох гэж байгаа бол Тагнуулын байгууллагатай зөвшилцөөд албан ёсны зөвшөөрөл авсны үндсэн дээр томилдог байгаа. Тэгэхээр энэ албан тушаал дээр 2016 оны А/53 дугаар тушаалаас хойш нэг ч хүн томилогдохгүй байж байгаад хамгийн анх *******г томилсон юм. Тэгэхээр Т.******* нь миний албан тушаал дээр томилсонгүй, би тухайн албан тушаал дээр ажилламаар байна гээд гомдол гаргаад байгаа нь утгагүй байна.

Нэхэмжлэгч Т.******* хэргийн материалд өгсөн тайлбартаа 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг надад танилцуулаагүй гэдэг. Хоёр байгууллага нэгдээд тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс юу хийх вэ? гэдгээ мэдсэн тушаал байгаа. Т.******* түрүүн тайлбар хэлэхдээ намайг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр томилсон гэж хэллээ. Тэгэхээр нэхэмжлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй юм. Энэ тушаалыг Т.******* мэдсэн байсан. Энэ байдлаа Т.******* үнэн хэлэх ёстой. Ямар ч байсан Т.*******ийг ажиллуулъя гээд нэг албан тушаал дээр тавьсан байдаг. Гэтэл Т.******* хоёр, гурван сар хийсэн ажил байхгүй, би энэ ажлыг чинь хийхгүй гэж явсаар байгаад эцэст нь ажлаасаа халагдсан байсан. Нэхэмжлэгч Т.******* нь тухайн ажлыг хийе гээд хийгээд явж байсан бол өдийд ийм байдалд хүрэхгүй байсан байх. Гэхдээ нэгэнт өдийг хүрсэн учраас шүүх дээр хэлэх зүйлээ хэлээд явах ёстой.

Нэхэмжлэгч Т.******* нь өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр томилсонгүй гэж гомдол гаргаад байгаа. Яагаад томилоогүй юм бэ? гэхээр гурван жил тутам хийгддэг судалгааны ажил өнгөрсөн сарын 31-ний өдрөөс эхлээд өдийг хүртэл дуусаагүй явж байна. Энэ орон даяар хийгдэж байгаа чухал судалгааны ажлыг өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн аймгийн хэмжээнд хариуцаж хийж байгаа. Гэтэл Т.*******ийн тухайд гэмт хэрэгт холбогдоод албан ёсны шийдвэр нь гараагүй байсан учраас томилоогүй. Яагаад гэвэл тухайн албан тушаал дээр томилсны дараа ямар ч үр дагавар гарахыг хэн ч мэдэхгүй. Энэ судалгааны ажлыг хийхийн тулд бүтэн жил бэлдэж сургалт, сурталчилгааны ажлууд явсан байгаа. Эдгээр сургалтанд суу гэхээр Т.******* суудаггүй байсан. Тийм учраас өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байран дээр Т.*******ийг томилох боломжгүй байжээ.

Маргаан бүхий тушаалын үндэслэл дээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсгийг маш тодорхой заасан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг баримталсан байдаг. Учир нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч Т.*******ийг энэ ажлыг хий гэхээр хийдэггүй байсан. Ингээд ажлаа хийхгүй байгаа хүн Т.*******өөс өөр алга байна. Төсвийн тухай хуулийн 16.5.3-т төсвийн шууд захирагчийн бүрэн эрх байж байгаа. Үүнд батлагдсан бүтэц орон тоо цалингийн санд багтаан ажиллуулна гэж заасан. Тэгэхээр байгууллагын дарга Т.*******өөр ямар ч ажил хийлгэж болно. Гэтэл Т.******* байгууллагын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж явснаараа ажлаас халагдсан. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.1-т заасныг үндэслэсэн байгаа. Т.*******ийг холбогдох хэд хэдэн сургалтанд суу гэхээр суугаагүй байдаг. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 3 дугаар сарын1-ний өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлыг давхар хийх 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/12 дугаар тушаал гарсны дагуу тус ажлыг 2016 оны 5дугаар сарын 9-ний өдөр хүртэл хамт гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн тусгай хэрэглэгчийн программд нэвтрэх эрх нээлгэхийн тулд Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг. Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн албан тоотыг хавсаргав. 2015 оны 9 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил хийгдсэн. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй хүүхдийн мөнгө олгогдохгүй болсонтой холбоотой аймгийн хэмжээнд бүх өрхийн мэдээллийг тулган шалгаж бүртгэлжүүлэх, судалгаанд хамрагдаагүй өрхийг дахин үнэлгээнд хамруулах гэх мэт олон ажлууд улсын хэмжээнд зохион байгуулагдсаныг бүгдийг Ц.******* миний бие удирдан, тогтоосон хугацаанд нь зохион байгуулж ирсэн. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сантай холбоотой сургалт семинарт 3 удаа хамрагдсан. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны ажлыг *******д хүлээлгэн өгч, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа нь 3 жил тутамд явагдах ёстой ажил тул дараагийн судалгаа явагдахтай холбогдон асуулгын маягт шинэчлэгдсэн. Ингээд ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны сургалт зарлагдаж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд явагдсан. Энэ сургалтанд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.******* хийж байсан ажлаасаа хөндий байсан гэж үзэж Т.*******ийг явуулаагүй. Дээрх сургалтанд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг удирдан зохион байгуулах ажлыг Захиргаа хяналтын албаны дарга С.******* үйл ажиллагааны нягтлан бодогч Ч.*******, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ц.******* бид гуравт даалган тус сургалтанд томилогдон явж ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр газрын дарга М.******* өрөөндөө дуудаж 10 дугаар сарын 7,8-нийөдөр өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн, ******* газрын дарга нарын сургалттай. Т.******* орж ирээд гарлаа, сургалтанд явна гэж байна. Тэр хүнийг би судалгааны мэргэжилтнээр ажиллуулахгүй, чамайг судалгааны мэргэжилтнээр томилсон тушаал гаргасан байгаа. Томилолтоо нарийн бичгээр бичүүлээд ир гэж хэлснээр судалгааны мэргэжилтнээр томилогдож байгаагаа мэдсэн. Ингээд сургалтанд суухад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа судалгааны мэргэжилтнүүд аймаг, дүүрэгтээ сургагч багш болж, судалгааны ажлыг арга зүйгээр хангах болон судалгаанд хөлсөөр ажиллагчдыг сургах үүрэг хүлээсэн болохыг тус сургалтанд мэдээллэсэн. Сургалтанд явж ирээд судалгааны мэргэжилтний ажлыг хийж эхэлсэн. Т.*******өөс ажил хүлээлцээгүй боловч Т.******* 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улиастай сумын 27, Асгат сумын 1, Завханмандал сумын1, Цэцэн-Уул сумын1, Баянхайрхан сумын 2, Эрдэнэхайрхан сумын 1, Сонгино сумын 3 өрхийн нийт 36 өрхөөс авсан судалгааны маягтыг ******* надад хүлээлгэн өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 5-нийг дуустал 7 хоногийн хугацаанд орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны туршилтын судалгаа явагдсан. Энэ туршилтын судалгааг судалгааны мэргэжилтэн Ц.******* миний бие гардан гүйцэтгэсэн. Үүнээс хойш өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлыг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэж байна. Удахгүй явагдах шинэчилсэн аргачлалын дагуу орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил 3 сард багтан эхлэнэ. Тус судалгааг явуулахад ажлын хэсгийг сонгох, сургах гэх мэт судалгааны мэргэжилтний хийх олон ажлууд хүлээгдэж байна. Энэ судалгаа нь улсын хэмжээнд зорилтод бүлгийг тодорхойлж байгаа тул дийлэнх өрх хүн ам энэ судалгаагаар хүүхдийн мөнгөний талаар өргөдөл их ирж байна. Дээрх туршилтын судалгаагаар өрх, иргэний өгсөн мэдээллийн дагуу судалгааны оноо бодох ажиллагаанд статистикийн ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, монгол банк, авто тээврийн ерөнхий газар гэх мэт байгууллагуудтай тулгалт хийх явцад улсын хэмжээнд 53% нь буруу гэж гарсан байна. Иймд Ц.******* миний бие 2015 оноос хойш явагдсан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажилтай холбоотой бүх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн тул ажлын хэсэгт багтах судлаач болон хөтчийг сайтар бэлтгэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд явагдах шинэчилсэн аргачлалын дагуу орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил болон ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй юм. Ц.******* миний бие шүүх хуралд оролцох шаардлагагүй тайлбарыг бүрэн хийсэн гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаарөрхийн хөгжил хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон нь үндэслэлгүй, мөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөннь буруу хэмээн үзэж, өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын 4 дэх заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж буцаан томилохдоо Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалаас Т.*******ийг чөлөөлж, өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл түр томилсон байна.

Нэхэмжлэгч Т.******* нь дээрх Б/20 дугаар тушаал хэзээ гарсныг албан ёсоор танилцуулаагүй, мөн энэ талаар мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах ёстой. Мөн хуулийн 43.4-т зааснаар хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.Тэгэхээр энэ хуулийн дагуу Б/20 дугаар тушаалыг Т.*******д мэдэгдээд, гардуулаад, баримтжуулаад, хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан зүйл байхгүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/20 болон 12 дугаар сарын 7-ны өдрийн Б/40 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.5-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг нь хөндсөн шинжээрээ, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарласан шинжээрээ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад тооцогдоно. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т зааснаар хэдийд ч гомдлоо гаргаж болно. Тийм учраас гомдол гаргах хугацаа энэ хэрэгт яригдахгүй гэж тус тус тайлбарлан маргажээ. Гэрч Д.*******ын ...Т.******* 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг би ерөөсөө танилцаагүй, та хувилаад өгөөч гэхээр нь хувилж өгсөн. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Тушаал гараад нэлээд хэд хонож байхад хувилж өгсөн гэсэн /хавтаст хэргийн 89-р хуудас/, гэрч М.Туяажаргалын ...Тушаал гарсны дараагийн өдөр нь ажил хүлээлцэх комисс бүх ажилчдынхаа өрөөгөөр орж ийм ийм ажилд томилогдсон байна гэдгийг нь хэлээд ажлыг нь хүлээлцэж байсан. Тэгээд Т.*******д томилогдох ажлыг нь танилцуулаад 103 дугаар өрөөнд орох ёстой юм байна гэдгийг нь хэлэхэд өмнөх ажлаас өөр ямар ч ажил хийхгүй гээд ажлаа хүлээлцээгүй /хавтаст хэргийн 91-р хуудасны тал/ гэсэн мэдүүлгүүдээр Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр уг Б/20 дугаар тушаалд холбогдуулан гомдол гаргаагүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд хандаж 2016 оны 12 дугаар сарын 15, 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд гаргасан түүний өргөдлүүд /хавтаст хэргийн 110, 112-р хуудас/, өргөдлийг бүртгэсэн бүртгэлээр /хавтаст хэргийн 114, 115-р хуудас/ тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасан бөгөөд энэ нь урьдчилан шийдвэрлэх журмаар захиргааны байгууллага өөрөө эсхүл дээд шатны захиргааны байгууллага уг маргаан бүхий захиргааны актыг хянаж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой маргаан Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.4 дэх хэсгүүдэд зааснаар Т.******* нь ******* газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл, уг актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 1 сарын дотор захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо төрийн албаны Салбар зөвлөлд гаргах үүрэгтэй байсан, гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул түүний Б/20 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг шаардлагад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул Б/20 дугаар тушаалаар Т.*******ийг өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилсон нь хуульд нийцэж байгаа эсэх, уг тушаалын улмаас нэхэмжлэгч Т.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх, энэ талаарх нотлох баримтыг үнэлж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.*******ийг харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй гэж 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Нэхэмжлэгч Т.******* нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж 2016 оны 10 сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг надад гардуулаагүй, өрхийн хөгжил хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг надтай байгуулаагүй, тиймээс уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх, уг албан тушаалын чиглэлээрх сургалтад би суух ёсгүй байсан гэж маргасан байна.

Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн Яамнаас Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 03-наас, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Орон нутгийн мэргэжилтнүүдийн хүүхдийн хөдөлмөрийнасуудлаарх мэдлэг дээшлүүлэх сургалт-ыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд тус тус зохион байгуулсан байх ба уг сургалтад Т.*******ийг оролц гэдэг үүргийг өгсөн боловч оролцоогүй гэжээ. Нэхэмжлэгчээс уг сургалт миний ажил албан тушаалд хамааралгүй, уг сургалтад би суух ёсгүй байсан гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. Нэхэмжлэгч Т.*******ийг Завхан аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнд сонгосон, томилсон, батламжилсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад Т.*******ийг хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтанд хамрагдсангүй гэдэг үндэслэлээр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан сургалтын албан бичгийн агуулгаас харвал хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнийг оролцуулах байсан. Тийм учраас Т.*******ийг хариуцсан ажлынхаа чиг үүргийг биелүүлээгүй гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм гэж маргажээ. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна. Т.*******ийг дээрх сургалтад суухыг байгууллагын удирдах албан тушаалтан үүрэг болгосон байх бөгөөд уг сургалтад Т.******* суух үүрэгтэй байсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна гэж үзлээ. Учир нь байгууллагын албан хаагчийг зохион байгуулагдаж байгаа аливаа нэг сургалтад оролцуулах нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд энэ нь байгууллагын дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд тухайн сургалтад оролцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Т.******* тухайн сургалтуудад оролцох ёстой байсан эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж үзлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл нь мөн зүйлийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд уг зүйл, заалтын зохицуулалт нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол хэзээ илрүүлснээс үл хамааран сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй болох агуулгатай байна.

Иймд ******* газрын дарга нь нэхэмжлэгч Т.*******ийг 2016 оны 10 дугаар сарын 03-н, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад суугаагүй гэдгээр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.*******ийн сургалтад суугаагүй гэх зөрчил хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр илэрсэн, түүнээс хойш сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа дууссан байхад дээрх зөрчилд 12 дугаар сарын 07-ны өдөр арга хэмжээ тооцсон нь буруу байна.

Харин нэхэмжлэгч Т.*******ийн өрхийн хөгжил хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлыг хийж гүйцэтгээгүй нь үргэлжилсэн үйлдэлтэй уг зөрчил 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн тушаал гартал үргэлжилж байсан байх тул хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна. 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.*******ийн өмнө нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 98-р хуудас/ албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан байдлыг харгалзан түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 139-р хуудас/, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 130-р хуудас/, үр дүнгийн гэрээ /хавтаст хэргийн 58-70-р хуудас/, 2016 оны ажлын төлөвлөгөө /хавтаст хэргийн 71-75-р хуудас/ зэргээс харахад Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд өрхийн мэдээллийн сангийн болон хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлыг хийж гүйцэтгэсэн байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ энэ байдлыг байгууллагын ажилчдын болон удирдлагын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 17 /хавтаст хэргийн 39-40-р хуудас/, 10 дугаар сарын 24 /хавтаст хэргийн 41-р хуудас/, 12 дугаар сарын 07-ны /хавтаст хэргийн 42-43-р хуудас/ өдрүүдийн хурлаар хэлэлцэж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалын холбогдох хэсэгт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Т.******* нь шүүх хуралдаан дээр ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах шаардлага гаргасан ба түүний 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралт хэд хоног байсан, уг амралтын хоногийн нөхөн олговор хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаараа нэхэмжлэгч тодорхойлоогүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах шаардлагыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах тухай шаардлагаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.6, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн *******газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч Т.*******ийн ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.АМАРЗАЯА