Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00926

 

 

 

 

 

2024 05 01 210/МА2024/000926

 

 

хххххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/01120 дугаар шийдвэртэй,

 

хххххххгийн нэхэмжлэлтэй,

ххххххххх, ххххххххххд холбогдох,

 

Хашаа болон бетон хучилт хийсэн замыг буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХХХХ, хариуцагч ххххххххххх, хххххххххх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХХХ, хариуцагч ххххххххххх-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ххххххх нь Нийслэлийн ХХХХ дүүргийн 26 хороонд байрлах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар 525 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байна.

Хариуцагч байгууллага нь ххххххххххыг барихдаа түүний газар дээр хашаа барьж, бетон хучилт хийжээ. Иймд уг хашаа болон бетон хучилтыг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагч ххххххххх, хххххххххх нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Нэхэмжлэгч ххххххх нь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус шинэчлэн батлагдсан бөгөөд тэдгээр хуулийн өөрчлөлтийн дагуу газар эзэмших эрх шинэчлэгдэн бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлийн дугаар олгож, гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажил 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн, гэтэл хэрэгт байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эрхийн улсын бүртгэлийн дугааргүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт байгаа ххххххххххы шинэчлэгдсэн газрын гэрчилгээг харвал тодорхой болно. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ....2018 онд авсан газар дээрээ 2021 оны сүүлээр очсон ... гэж бичсэн байгаа, үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрөө хуульд заасан нөхцөл, шаардлагыг газар эзэмших хугацаандаа зөрчсөн буюу газраа зориулалтын дагуу 2 жил эзэмшиж, ашиглаагүй болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай.

2.2. хххххххххх нь нийт 10 блок барилга 2017 оноос баригдаж, 2019 онд бүрэн ашиглалтад орж дууссан бөгөөд 2018 оноос хойш ххххххххххх хариуцаж байгаа болно. Мөн шинжээчийн дүгнэлт дээр ххххххххххх болон хххххххххх нарын барьсан гэх хашаа гэсэн болохоос тухайн хашааг хэн барьсан талаар, хэрэг хянан шийдвэрлэж буй яг одоо хэний өмчлөл эсэх талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Одоогийн байдлаар тухайн хашаа нь хариуцагч болох ххххххххххх болон хххххххххх нарын өмчлөл, эзэмшил биш бөгөөд 2018 оноос хойш ххххххххххы СӨХ-н өмчлөлд байгаа болно.

2.3. ххххххххххх болон иргэн хххххххххх нарын нэр дээрх газрын 16,266 м.кв талбай бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжаар ххххххххххх рүү, 6,142 м.кв талбай бүхий газар нь 360 ххххххххххх рүү тус тус шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл ххххххххххх болон иргэн хххххххххх нар нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч хххххххххх, ххххххххххх нараас хххххххгийн эзэмшлийн ХХХХ дүүргийн 26 дугаар хороо, байрлах, нэгж талбарынхххххххх /18644309556397/ дугаар бүхий 525 м.кв газар дээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгаж, газрыг чөлөөлүүлж нэхэмжлэгч хххххххд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ххххххххх, хххххххххх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Иргэний хуулийн 102 дугаар зүйлд газрын эзэмшил, ашиглалттай холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулах ба тус хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга газар эзэмших, ашиглах эрх олгох, эсхүл хүчингүй болгох талаар захирамж гаргаж шийдвэрлэнэ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар хххххххххх, ххххххххххх-ийн эзэмшлийн барилга барьсан газрыг ххххххххххх, 360 ххххххххххх-д ашиглуулахаар шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Засаг даргын ххххххххх дугаартай захирамжууд, хавсралтаар тус тус тогтоогдож байх тул хххххххххх, ххххххххххх нар газар эзэмших эрхээ ххххххххххх, 360 ххххххххххх-д шилжүүлсэн гэх үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн татгалзалд хамаарахгүй хэмээн дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-21.2.6 -д заасан газар эзэмших, ашиглах эрх олгох, дуусгавар болгох Нийслэлийн Засаг даргын эрхийг үгүйсгэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийг хянан шийдвэрлэж байх тухайн цаг үед нэхэмжлэгч хххххххгийн эзэмшлийн газрын хөрш залгаа газрын эзэмшигч нь ххххххххххх, хххххххххх нар биш байсан бөгөөд хариуцагч талаас хүсэлт гаргаж ххххххххх дугаартай захирамжуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн.

Үйл баримтын хувьд иргэн хххххххгийн газар эзэмших эрх 2018 онд олгогдсон. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн эзэмшил газрын хажуу талд хариуцагч ххххххххххх, хххххххххх нарын эзэмшил газар байрладаг, уг эзэмшил газар дээр үйлчилгээний орон сууц баригдсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/2518 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна хэмээн нотлох баримтыг үнэлсэн атлаа тухайн албан бичиг болон хавсаргаж ирсэн баримтуудын он, сарыг хххххххгийн газар эзэмших он, сартай харьцуулж хараагүй буюу нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор үнэлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл хххххххгийн газар эзэмших эрх 2018 онд олгогдсон байхад нь ххххххххххх, хххххххххх нарын нэр бүхий ххххххххххы А даалгавар 2014-2017 онд, Эскиз зураг 2018 онд, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл 2014 онд тус тус гарсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хххххххд газар эзэмших эрх олгогдохоос өмнө тухайн хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэх баримт бичгүүд гарсныг шүүх харьцуулж шийдвэр гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нь 4 жилийн дараа 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нураах шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Хашаа баригдаж, зам талбай тавигдах үед өөрийн эрх, ашгаа хамгаалах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар:

ххххххххххх, хххххххххх нар нь ххххххххххх, 360 ххххххххххх-ийн газар ашиглах эрхийг 2023 оны 11, 12 саруудад өгсөн.

хххххххгийн хувьд 2018 онд тус 525 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших эрхтэй болсноос хойш хххххххххх баригдаад, хашаалаад дотогш нэвтрүүлэхгүй үйлдэл гаргасан. Анхан шатны шүүхэд эрх, ашгаа хамгаалуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар газар ашиглах эрхээ бусдад шилжүүлсэн нь хххххххгийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх үйлдэл болохгүй. Энэ талаар бүх ажлыг хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч СӨХ-д хххххххгийн хашаалсан хашаа, хогийн пункер зэргийг хүлээлгэж өгсөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн хариуцагч биш байсан бол хххххххгийн газар эзэмшигч эрхийг халдах эрхтэй мэтээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй.

2018 онд хххххххд газар олгосон байхад ххххххххххх, хххххххххх нарын нэр бүхий ххххххххххы А даалгавар 2014-2017 онд, Эскиз зураг 2018 онд батлагдсан гэрчилгээ гарсан нь хххххххгийн газар эзэмших эрхийг хөндөх үндэслэл болохгүй. Газар эзэмших эрх нь өмчлөх эрхийн нэгэн адил хуулиар хамгаалагдах эрхтэй. Үүнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 91, 92.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримталж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч хххххххххх, ххххххххххх-д тус тус холбогдуулж хашаа болон бетон хучилт хийсэн замыг тус тус буулгаж, эзэмших эрхтэй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч ххххххххххх, хххххххххх нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргахад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийнх нь эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байх хариуцагч нарын эзэмшил хууль бус байхыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

3.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар хххххххд ХХХХ дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарынхххххххх 18644309556397 дугаар бүхий 525 м.кв талбайтай газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон, уг захирамж болон газар эзэмших эрх хүчинтэй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд тэрээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар уг газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан.

Нийслэлийн газрын алба болон ххххххх нар нь уг газрыг эзэмшүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулжээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч хххххххгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний талаар маргаж буй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/1577 тоот албан бичигт Нэгж талбарынхххххххх дугаартай 524 м.кв талбайтай газар нь иргэн ххххххх /ххххххххххх/-ийн нэр дээр бүртгэлтэй байна гэж дурдсан байх тул түүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ дугааргүй байгаа нь эргэлзээтэй гэсэн хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Бүртгэлийн хуулиуд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор газар эзэмших эрхийн бүртгэл, гэрчилгээ дахин олгогдсон эсэх асуудал нэхэмжлэгч хххххххгийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч хххххххд газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой маргаан иргэний шүүхэд хамааралгүй. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрхийг зөрчиж гэрчилгээ олгогдсон гэж хариуцагч тал үзвэл харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Иймд дээр дурдсан газрыг эзэмших нэхэмжлэгч хххххххгийн эрх аливаа нэгэн байдлаар дуусгавар болоогүй байна.

Анхан шатны шүүх энэ маргаанд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь шударга эзэмшигчийг тодорхойлсон. Хууль тогтоогч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигчийн тодорхойлохдоо өөрийнх нь хүсэл зоригоос гадуур хөдлөх эд хөрөнгөө эзэмшлээсээ алдсан тохиолдолд түүнийг шинэ эзэмшигчээс шаардах эсэхийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигчийг хууль тогтоогч шударга эзэмшигч гэж, уг хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээдийг шинэ эзэмшигч гэж тус тус тодорхойлсон нэр томьёоны техник хэрэглэжээ. Энэ маргааны хүрээнд зохигчийн хооронд газрын эрхийг нэг нь алдсан, уг эрхийг нөгөө нь олж авсан талаар маргаан байхгүйгээс гадна газар эзэмших эрхийн маргаанд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй болно.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/636 тоот захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар шийдвэрлэхэд уг захирамжийн хавсралтын 30 дугаарт хххххххххх болон ххххххххххх-ийн газар эзэмших гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн, үүнийг үндэслэн ххххххххххд ХХХХ дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын хххххххххххххдугаар бүхий 22877 м.кв талбайтай газрыг үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон хххххххххх, ххххххххххх 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/636 тоот захирамжид тэмдэглэгдснээр хххххххххх болон ххххххххххх нь мөн засаг даргын 2016 оны А/522 тоот захирамжаар дээр дурдсан 22877 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байжээ.

3.3. Шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/1238 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарынхххххххх дугаар бүхий 524 м.кв талбайтайгаар ХХХХ дүүргийн 26 дугаар нутаг дэвсгэрт иргэн хххххххгийн нэр дээр эзэмших эрхээр, нэгж талбарын хххххххххххххдугаар бүхий 22877 м.кв талбайтайгаар ХХХХ дүүргийн 26 дугаар нутаг дэвсгэрт иргэн ххххххххийн нэр дээр эзэмших эрхээр тус тус бүртгэгдсэн байх бөгөөд хоорондоо давхцалгүй байна гэж дүгнэснийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

3.4. Мөн шинжээчийн дүгнэлтэд ...ХХХХ дүүргийн 26 дугаар хороонд байрлах ххххххххххх болон хххххххххх нарын барьсан гэх барилгын хойд хэсэгт байрлах төмөр хашаа нь 137.97 метрийн урттай байх бөгөөд иргэн хххххххгийн эзэмшлийн газрыг хашаалсан ... байна. гэжээ. Иймд хххххххгийн эзэмшил газрыг хашаалсан хашаа болон уг газар дээр бетон хучилт хийгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.5.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1357 тоот захирамжаар газар олгох эрхийг шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн хавсралтын 1 дугаарт мөн засаг даргын 2022 оны А/1417 дугаар захирамжаар хххххххххх болон ххххххххххх-д олгосон ХХХХ дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын хххххххххххххдугаар бүхий 22408 м.кв талбайтай газраас ХХХХ хэмжээтэй газрыг 360 хххххххххх-д 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгожээ. Ийнхүү 360 хххххххххх-д олгосон газар нэхэмжлэгч хххххххгийн эзэмшлийн газартай давхцаагүй байх тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэх агуулгатай хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

3.6. Зохигчийн хэн алинд эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг олгохоос өмнө хийгдсэн буюу 2014 оны 06 дугаар сарын 25, 2017 оны 05 дугаар сарын 10-ын өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ерөнхий архитекторын газраас баталсан Иргэн ххххххххийн Олимп цогцолборт байрлах 25-н давхар /С болок/ мөн 18-н давхар /Б-7, 8 блок/ үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зураг, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Баилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтууд нь хариуцагч нарын газар эзэмших эрхийг тодорхойлохгүй, энэ баримтыг үндэслэн эрх бүхий этгээд газар эзэмших эрхийг олгох үүрэггүй болно. Иймд хххххххд газар эзэмших эрх олгогдохоос өмнө ххххххххххы ерөнхий төлөвлөгөө батлагдсан байсныг анхан шатны шүүх дүгнээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хххххххгийн эзэмшил газар дээр хариуцагч нар хашаа барьж, бетон хучилт хийснийг хуулийн дагуу гэж дүгнэхгүй юм.

Нэхэмжлэгч ххххххх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэг зааснаар өөрийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг өмчлөгчийн нэгэн адил мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

3.8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалтаар тодорхойлсон нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй байх бөгөөд түүний өмчлөх эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн байхыг шаардана. Энэ маргааны хүрээнд нэхэмжлэгч нь эзэмшлийн зүйлээ эзэмшиж чадахгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй байх нөхцөл бүрдээгүй байна.

Түүнчлэн энэ маргаанд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэх зохицуулалт хамаарахгүй байна. Учир нь эзэмшигч хххххххгийн эзэмшилд олгогдсон газрын эзэмших эрх нь байгаа боловч бодитоогоор түүний эзэмшилд байхгүй байхаас гадна хариуцагч тал уг газар дээр хашаа барьж нэвтрүүлэхгүй байгаа болон уг газрыг бетоноор хучсан нь хууль бус эзэмшлийг үүсгэсэн гэж дүгнэх юм. Өөрөөр хэлбэл, саад учруулахаас илүүтэйгээр хууль бус эзэмшлийг бий болгосон байна.

4. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/01120 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106.2-т гэснийг 106.1, 106.4 дэх хэсэгт тус тус гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА