Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05692/и |
Дугаар | 19 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 19
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 53-р байр, 110 тоотод оршин суух, УУ65010204 дугаарын регситртэй, Монгол овогт Гомбоогийн Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-689 тоотод оршин суух, ХК84031809 дугаарын регистртэй, Боржигон овогт Самбуугийн Батцэцэгт холбогдох,
Зээлийн төлбөрт 877 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Би С.Батцэцэгтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 731 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч С.Батцэцэг нь төлбөрийг барагдуулаагүй болно…Иймд С.Батцэцэгээс гэрээний дагуу 877 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С.Батцэцэг нэхэмжилсэн 877 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Батцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Адъясүрэнгээс авсан 877 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг шууд төлөх боломжгүй учир 2 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. Иймд энэ хэргийг шүүх хурал хийлгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн нь зээлийн төлбөрт 877 000 төгрөгийг С.Батцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 877 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 25 600 төгрөгийн 12 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12 800 төгрөгийг хариуцагчаас, 12 800 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн нэхэмжилсэн 877 000 төгрөгийг хариуцагч С.Батцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 25 600 төгрөгийн 12 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12 800 төгрөгийг хариуцагчаас, 12 800 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.