Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 61-22 тоотод байрлах, ХААН банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39 дүгээр гудамж, 540 тоотод оршин суух, ЧМ76112709 дугаарын регистртэй, Даваа овогт Цэдэнгийн Амарзаяа

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 13 дугаар гудамж, 418 тоотод оршин суух, ЧМ74012809 дугаарын регистртэй, Даваа овогт Цэдэнгийн Амармөрөн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 106 241 142.55 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Амармөрөн нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/14/157 тоот зээлийн грэээ байгуулан 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр 4 050 500 төгрөгийг, хамгийн сүүлд 2 957 633 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2203000956, Г¹000246248 тоот дугаар бүхий Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24-р байрны 2 тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо, Рашаант хотхон 4-74 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай 15 жилийн эзэмших эрхтэй газар барьцаалуулсан. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14 422 266.58 төгрөг, зээлийн хүү 16 160 593.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 259 төгрөг, нийт 30 604 119.15 төгрөг төлсөн. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон ба 2016 оны 4 сарын 06-ны өдрийн байдлаар нийт 326 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдэлийг 2015 оны 6 сарын 25-ны өдөр болон 2016 оны 3 сарын 22-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/14/157 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрйин ЗГ/14/157 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 85 577 733.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19 779 269.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 872 740.11 төгрөг, нотариатын зардал нийт 106 241 142.55 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203000956, Г¹000246248 тоот дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24-р байрны 2 тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайхан дүүрэг, 21-р хороо, Рашаант хотхон 4-74 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай 15 жилийн эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Амарзаяа, Ц.Амармөрөн нараас шүүхэд гаргасан тайлбартаа:..Бид зээлийн төлбөрөө 2015 оны 5 сар хүртэлх хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсээр ирсэн боловч Содном гэх хүний дарамт шахалт, арга залинд орсноос болж төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орж сарын төлбөрөө хугацаа алдаж эхэлсэн. Ц.Амарзаяа миний хөл хугарснаас 6 сарын турш хэвтэрт байсан, Ц.Амармөрөнгийн хувьд аавыгаа байнга сахиж, бидний хэн аль нь ажил албаа хийх боломжгүй байдалтай байлаа. ..Банкнаас гаргасан нэхэмжлэл болон нэхэмжилж буй 106 241 142.55 төгрөг гаргуулах тооцоог, шударгаар үнэн зөв тооцсон байх гэж итгэж, үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн банкнаас барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүсчээ. Бид одоо үйл ажиллгаагаа хэвийн болгож байгаа учраас зохих хэмжээний графикаар нэхэмжлэлийн үнийн дүнг төлж барагдуулна. Нэгэнт үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэрэв хуулийн дагуу ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг биелэгдэхгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуулийн дагуу хийгдэх ажиллагаа байх гэж үзэж мөн зөвшөөрч байна. Иймд Хаан банкны нэхэмжлэлийг хариуцагч бид бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учир ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк нь Ц.Амарзаяа, Ц.Амармөрөн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106 241 142.55 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Амарзаяа, Ц.Амармөрөн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 106 241 142.55 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 681 156 төгрөгийн 340 578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 340 578 төгрөгийг хариуцагч нараас, 340 578 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХААН банкны нэхэмжилсэн 106 241 142.55 төгрөгийг хариуцагч Ц.Амарзаяа, Ц.Амармөрөн нар нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, газар эзэмших эрхийн 056201 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Рашаант хотхон 4-74 тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий 15 жилийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 681 156 төгрөгийн 340 578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 340 578 төгрөгийг хариуцагч нараас, 340 578 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.