Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр, 8-р баг, Бүрэнбүст 5-р хороолол, 11-р байрны 21 тоотод оршин суух, АН73041005 дугаарын регистртэй, Боржигон овогт Дорждангийн Бадамгаравын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 36-р байрны 5 давхарт, 504 тоотод оршин суух, ЕП62051317 дугаарын регистртэй, Элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 36-р байрны 5 давхарт, 504 тоотод оршин суух, ФА71010362 дугаарын регистртэй, Хөтөл овогт Норовсүрэнгийн Ачитхүүхэн нарт холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон ашиглалтын зардалд 6 861 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бадамгараваас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, “Хос өргөө” хотхоны 21-р байрны 20 тоот хаягт байрлах, Ү-2205047318 дугаарын эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг нэг сарын 600 000 төгрөгөөр Отгонбаатарү, Ачитхүүхэн нарт 2012 оны 12 сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлслүүлсэн бөгөөд дээрх хугацаанд Отгонбаатар, Ачитхүүхэн нар нь байрны хөлс болон ашиглалтын зардлаа төлж байсан болно. Хариуцагч нар нь орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөн сууя гэснээр дахин гэрээний хугацааг 1 жилээр буюу 2014 оны 12 сарын 15-наас 2015 оны 12 сарын 15 хүртэл сунгасан бөгөөд энэ хугацаанд дээрх хүмүүс байрны хөлс болон ашиглалтын зардлаа төлөөгүй шаардуулсаар байж 2015 оны 10 дугаар сард 300 000 төгрөг, 11 сард 300 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд үлдэгдэл 6 600 000 төгрөг болон 2015 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2016 оны 1 дүгээр сарын ашиглалтын зардал 261 840 төгрөг, нийт 6 861 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжилсэн 6 861 840 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                             

Хариуцагч Ж.Отгонбаатар, Н.Ачитхүүхэн нараас шүүхэд гаргасан тайлбартаа:…Бид 2012 оны 12 сарын 15-нд Хос өргөө хотхоны 1-р орц 20 тоотод 2 өрөө байр түрээслэж сарын 600 000 төгрөгөөр бодож 2 жил 14 400 000 төгрөг төлсөн. Мөн сүүлийн 1 жилийн 7 200 000 төгрөгөөс 600 000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 6 600 000 төгрөг, мөн гэрлийн 261 840 төгрөг, нийт 6 861 840 төгрөгийг төлөх нь үнэн, уг мөнгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бадамгарав нь Ж.Отгонбаатар, Н.Ачитхүүхэн нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон ашиглалтын зардалд 6 861 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж.Отгонбаатар, Н.Ачитхүүхэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 6 861 840 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 124 740 төгрөгийн 62 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62 370 төгрөгийг хариуцагч нараас, 62 370 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Бадамгаравын нэхэмжилсэн 6 861 840 төгрөгийг хариуцагч Ж.Отгонбаатар, Н.Ачитхүүхэн нар нь 1 сарын хугацаанд буюу 2016 оны 7 сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 124 740 төгрөгийн 62 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62 370 төгрөгийг хариуцагч нараас, 62 370 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.