Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9, өөрийн байранд байрлах, “Жи-мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 30 дугаар гудамж, 388 тоотод оршин суух, РУ910122709 дугаарын регистртэй, Боржигон овогт Дэлгэрдалайгийн Долгорсүрэнд холбогдох 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Долгорсүрэн нь 2015 оны 5-р сарын 01-ний өдөр манай компанитай 1217690 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Д.Долгорсүрэн нь 1217690 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна.

Иймээс Д.Долгорсүрэнтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 160 000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар 272 хоногийн алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг хэрэглэгч Д.Долгорсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

                                                   

Хариуцагч Д.Долгорсүрэнгээс шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи- мобайл”ХХК нь Д.Долгорсүрэн надад холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 160 000 төгрөг, алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Би уг төлбөрийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 7-р сарын 04-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 04-ний өдрийн хооронд 2 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан 14 хоногийн хугацаа авах шаардлагагүй болно гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь Д.Долгорсүрэнд холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 240 000 төгрөрийг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 7 850 төгрөгийн 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 925 төгрөгийг хариуцагчаас, 3 925 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 240 000 төгрөгийг хариуцагч Д.Долгорсүрэн нь 2 сарын хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 7 850 төгрөгийн 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 925 төгрөгийг хариуцагчаас, 3 925 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.