Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр, 2 давхарт байрлах, “Ард Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр 8 давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 4 дүгээр гудамж, 34а тоотод оршин суух, ОИ84101006 дугаарын регистртэй, Галзад овогт Цэвээндоржийн Соёлоод холбогдох, 

Даатгалын нөхөн төлбөрт олгогдсон төлбөр 1 718 788 төгрөг, зардал 12 500 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 103 485 төгрөг, нийт 1 834 773 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК болон “Ард Даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эй Эс Партнёрс” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Соёлоо нь 2014 оны 3-р сарын 01-ний өдөр “Юнител” ХХК-тай “Үйлчилгээ ашиглах урт хугацаааны гэрээ” байгуулж, 88018410 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар, 1 200 000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy S4 гар утас зээлээр худалдан авч сар бүр 100 000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн.  Иргэн Ц.Соёлоо нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 1 214 849 төгрөг байна. “Ард Даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээг “Юнител” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. “Ард Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 1 111364 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 103 485 төгрөгийг “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ”-ний дагуу “Юнител”ХХК-д төлөх үүрэгтэй. …..Иймд иргэн Ц.Соёлоогийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 1 718 788 төгрөг, “Эй Эс Партнёрс” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулхад гарсан зардал болох 2500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10 000 төгрөг, нийт 1 731 288 төгрөгийг “Ард Даатгал”ХХК-д, гэрээний үлдэгдэл төлбөр болох 103 485 төгрөгийг “Юнител” ХХК-д, нийт 1 834 773 төгрөгийг гаргуулж дээрхи хоёр байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Соёлоогоос шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Соёлоо миний бие “Ард Даатгал” ХХК болон “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн нийт 1 834 773 төгрөгийн төлж барагдуулна.
Уг төлбөрийг 2016.08.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.09.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.10.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.11.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.12.20-ны дотор 634 773 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймээс энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК болон “Ард Даатгал” ХХК нь Ц.Соёлоод холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгогдсон төлбөр 1 718 788 төгрөг, зардал 12 500 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 103 485 төгрөг, нийт 1 834 773 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Соёлоо нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн нийт 1 834 773 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 47 163 төгрөгийн 23 581.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23 581.5 төгрөгийг хариуцагчаас, 23 581.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Юнител” ХХК болон “Ард Даатгал” ХХК-иудын нэхэмжилсэн нийт 1 834 773 төгрөгийг хариуцагч Ц.Соёлоо нь 2016.08.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.09.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.10.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.11.08-ны дотор 300 000 төгрөг, 2016.12.20-ны дотор 634 773 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 47 163 төгрөгийн 23 581.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23 581.5 төгрөгийг хариуцагчаас, 23 581.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.