Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/06178/и |
Дугаар | 335 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 335
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 22 дугаар гудамж, 87б тоот, Хас банкны “Долоон буудал” тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 13 дугаар гудамж, 264 тоотод оршин суух бүртгэлтэй, ХЙ74051071 дугаарын регистртэй, Боржигон овогт Байгалийн Ганболд
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 13 дугаар гудамж, 264 тоотод оршин суух бүртгэлтэй, ХЖ75030800 дугаарын регистртэй, Боржигон овогт Жанцангийн Баярмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон зардал 31 421 957 төгрөг гаргуулах болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, хариуцагч Б.Ганболд, Ж.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны “Долоон буудал” тооцооны төвийн захирал Б.Даваахүүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ганболд, Ж.Баярмаа нар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хас банктай 1520007122 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 25 900 000 төгрөгийн хашаа байшин худалдан авах зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 20.88 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд баталгаат ипотекийн 1520007122-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2203028557 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 48-р гудамж, 151 тоот, 28 м.кв талбайтай сууц, баталгаат ипотекийн 1520007122-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2203028556 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 48-р гудамж 151 тоот, 50 м.кв хувийн сууц, баталгаат ипотекийн 1520007122 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г-2203002336 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 48-р гудамж, 151 тоот, 476 м.кв талбайтай өмчлөх газрыг тус тус барьцаалуулсан….Зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Банкны зүгээс зээл төлөх боломжийг удаа дараа олгосон ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 25 253 654 төгрөг, үндсэн хүү 6 112 166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 137 төгрөг, нийт 31 391 957 төгрөг, нотаритын үйлчилгээний хөлс 30 000 төгрөг, нийт 31 421 957 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Ганболд, Ж.Баярмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн 31 421 957 төгрөгийг 2016 оны 11-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны “Долоон буудал” тооцооны төв нь хариуцагч Д.Ганболд, Ж.Баярмаа нараас зээлийн гэрээний үүрэгт болон зардал 31 421 957 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Д.Ганболд, Ж.Баярмаа нарт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 31 421 957 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 059.79 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 315 059.79 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банкны “Долоон буудал” тооцооны төвийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 31 421 957 төгрөгийг хариуцагч Д.Ганболд, Ж.Баярмаа нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002336 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 151 тоотод байрлах, 476 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээрх улсын бүртэлийн Ү-2203028557 дугаарт бүртгэдсэн, 28 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2203028556 дугаарт бүртгэгдсэн, 50 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 315 059.79 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 315 059.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 74.дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.