Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 205/МА2024/00007

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 205/МА2024/00007

 

С.*******аагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00073 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.*******аагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдох 192.829.496 төгрөг гаргуулах, Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Т.*******ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч С.*******аад холбогдох 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******аад өгсөн 10 ханатай цуулбартай гэр, дээвэр туургийн хамт буцаан авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч С.*******аа, түүний өмгөөлөгч Э.******* /цахимаар/, хариуцагч Ц.*******, Т.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* /цахимаар/нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******аагийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч С.*******аа нь Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан 192.829.496 төгрөг гаргуулах, Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: ...Намайг Улиастай суманд түгээх станц ажиллуулж байхад иргэн Ц.*******, Т.******* нар нь манай түгээх станцаас 2009 онд 14.106.335 төгрөгийн , 2010 онд 17.386.334 төгрөгийн , 2011-2013 онд 5.627.400 төгрөг нийт 71447.069 төгрөгийн авсан,

...Ц.******* нь 2000.000 төгрөг нэг удаа, дахин 2000.000 төгрөг, дахин 1000.000 төгрөг авсан. Мөн 10.000.000 төгрөг, 11.400.000 төгрөг, 3.750.000 төгрөг, 3000.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 1000.000 төгрөг нийт 35.450.000 төгрөг авсан. Би ******* банкнаас зээл авч эдгээрийг өгсөн учир зээлийн хүү 10.302.327 төгрөгийг нэмж 45.752.327 төгрөг, ...2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ц.*******, Д.******* нарт 23.300 долларыг 24 сарын хугацаатай, сарын 1000.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн, алданги 10.000.000 төгрөг, нийт 100.405.000 төгрөг,

...2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Т.*******, Д.******* нарт 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1500.000 төгрөгийн хүүтэй нийт 48.000.000 төгрөг болж...нийт 265.604.396 төгрөг авах ёстой байснаас 58.117.400 төгрөгийг буцааж авсан. Бас 14.657.500 төгрөг буцааж авсан учраас 192.829.496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж ...1.5.... намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Д.*******ын амьдарч байсан байрыг Ч.******* гээд Т.*******ийн төрсөн дүүд шилжүүлж бэлэглэлийн гэрээ байгуулсан учир энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Ц.******* хариу тайлбартаа: Манай Завхан ХХК нь 2001 оноос хойш нефтийн компаниудтай гэрээ хийж бензин авдаг байсан. 2009 онд С.*******аа өөрөө манайхаас аа аваач гэдэг саналыг гаргасан. Тэгээд манай компани 2009 оноос эхлээд түгээх станцаас бензин авч байсан. Тухайн үед их хэмжээний барилга байгууламж барьдаггүй, хамгаалалтынхаа машинд хэрэглэдэг байсан. Тухайн үед С.*******аа манай компанид ерөнхий инженер гэсэн орон тоон дээр ажилладаг байсан. 2005 оноос Завхан ХХК барилгын тусгай зөвшөөрөл авсан учраас С.*******аа барилга дээр хамтран ажилласан. Бид нар бензин авахдаа Завхан ХХК-ийн паданаар жолооч нар очиж авдаг байсан. 2009 оноос 2013 онд авсан бензин ы тооцоо байгаа. Манайх бензин дээр ямар ч өр тооцоо байхгүй ... Манайх Завхан ХХК гэсэн паданаар авдаг байсан. Би өөрийнхөө хувийн машинд ганц нэг удаа авсан зүйл байгаа ... 2014 оны 5.000.000 төгрөг авсан гэж байна. Би авсан нь үнэн, би авсан зүйлээ аваагүй гэж хэлээгүй. Үүнийгээ ы тооцоонд оруулаад аас авсан. тай өөрөө тооцоо нийлсэн байж давхардуулж нэхэмжилж байна. Манайх Идэрийн барилгыг барьсан нь үнэн, 2013 онд ашиглалтад өгсөн ... тэгээд С.*******аа чи надаас мөнгө төгрөг авч бай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь С.*******аа мөнгөө доллар болгоод өгсөн. Би тэр мөнгийг аваагүй гэж хэлээгүй, төлөөд байж байсан. Дараа дараагийн ажил дээр хамтран ажиллах гэж байсан учраас гарын үсгээ зураад мөнгө авсан. Дараа нь 30.000.000 төгрөгийг мөн авсан ...би аас 38.000.000 төгрөг авах байсан. *******аад 20.000.000 төгрөг өгөхийн тулд би С.*******аатай, гэр бүлийнхээ хүнтэй ы гэрийн гадаа зогсоод энэ мөнгөний хэрэг болоод байна, чи мөнгө өгөхгүй 4 жил боллоо гээд тэр өдөртөө С.*******аагийн данс руу 20.000.000 төгрөг орсон. Тухайн үед С.*******аа, нар гарын үсгээ зурсан баримт хэрэгт байгаа ...Гэрийн хувьд 2012 онд би 3 гэр авсан. Тухайн үед аймгийн Засаг дарга 2 гэр захиалаад нийт 5 гэр авсан. Хоёр сийлбэртэй гэр, 10 ханатай, нэг нь тавилгатай. Өмнө захиалаад гадагшаа гаргах гэж байсан гэрээ манайд өгсөн ...2011 онд захиалаад 2012 онд авч барьсан. Тэгэхдээ сийлбэр хийдэг хүмүүстэй уулзаад боломжийн үнээр хийлгэж байсан. Гэрийн тухайд хар модон уньтай, нэг унийг 4 хүн өргөдөг байсан. Яагаад хар модон уньтай юм бэ гэхээр том гэр дээр дээвэр, туурга тавихаар тийм уньтай. Тэр унь бол маш үнэтэй цуулбарын уньтай гэр. Зүгээр 5, 6 ханатай гэр тийм уньтай байхгүй. Манай гэр 15 толгойтой, 10 ханатай, аймгийн захиргааны 10 ханатай гэрээс том гэр байсан. Гэрийнхээ зургийг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Тэр гэр бол нийт 38.000.000 төгрөгийн үнэлгээтэй ... С.*******аа 2014 онд тэр гэрийг авсан. Тэгээд тэр гэрийг хот руу хэзээ зарсан талаар би мэдэхгүй ... мөн эд мөнгөний өрөнд машин өгсөн гэж байна. Миний тэр машиныг Дөрвөлжин сумаас нэг залуу 10.000.000 төгрөгт авъя гэж байтал С.*******аа эд би өртэй чи надад машинаа өгчих гэж хэлээд авсан гэв.

Хариуцагч Т.******* хариу тайлбартаа ...Цемент, палк, ажилчдын цалин гэж байна. Зуслангийн аманд 4.700.000 төгрөгийн 2 метртэй, 4 метртэй банз, палк нийлсэн 2 машин банз палк авсан. Тэгсэн 30.000.000 сая гаруй төгрөгийн банз палк авсан гээд байх юм. Тухайн үеийн 34.000.000 төгрөг бол банк ч зээл гаргадаггүй их хэмжээний мөнгө. 2010 оны 8 дугаар сарын 01-нд 75-11 гэсэн дугаартай машины жолооч ээ, наана нь нэг аа гэдэг жолооч хоёроор С.*******аагийн хашаанаас 4.200.000 төгрөгийн банз, палкыг хүлээж авсан гэх бичигтэй баримт байгаа ... банз, палк, прусыг аймгаас 12, 13 километрийн зайтай зөөсөн учраас тэр жолооч нар хөлсөө өдөрт нь тооцоод авдаг учраас тухайн үед бид мөнгө өгөх боломжгүй байсан тул гэрээтэй түгээх газраасаа бензин хийгээд өгчихье гээд өгсөн. Тэр талаарх тооцоо С.*******аа бид хоёрын тооцоо нийлсэн баримт дээр машиныхаа дугаараар тээврийн хөлсөнд өгсөн бензин гээд байж байдаг. Тэр үед 34.000.000 төгрөгийн материал өгсөн гэх боловч, тухайн үеийн ханшаар тооцохоор тэрнээс их машин болж байгаа юм. Манайх 43 машин банз, палкыг аймгийн төвөөс зуслан руу зөөх боломжгүй. С.*******аагийн яриад байгаа 34.000.000 төгрөгийн банз палкыг тооцож үзэхээр 40 гаруй машин банз, палк болж байна. Манайх тухайн үед ийм их хэмжээний банз палк аваагүй. Үүнийг С.*******аа буруу тооцсон байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. 5.000.000 төгрөгийг 2+2+1 гэсэн байдлаар 5.000.000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байсан. 5.000.000 төгрөгийг С.*******аатай хамтраад 20 айлын орон сууц барьсан аас авах бетоны үнэ. Тэгээд аас авах мөнгөнд суутгасан. С.*******аа, хоёр 20 айлын орон сууцыг барьж тэрбум гаран төгрөгөөр зарсан. Тухайн үед манайхаас бетон зуурмаг нь гардаг байсан. Тухайн үед барилга барьж байсан бид нарт боломж бололцоо байсан үе байгаа, байхгүй ч үе байгаа. Бид нар тухайн барилгат нь бетоноо нийлүүлээд яваад байдаг байсан. Энэ бетоны мөнгөнөөс өрөө төлж байсан. гээд яриад байгаа өнөөдрийнх шиг юм болно гэж бид хоёрт хар муу санаа байсангүй. Тэр нэхэмжлээд байгаа 5.000.000 төгрөг бол С.*******аа нарын хамтарч барьсан орон сууцад нийлүүлсэн бетоноос төлсөн. Төлж барагдуулсан баримт нь байгаа. 2014 оны 4 дүгээр сарын эхээр 10.000.000 төгрөг зээлүүлсэн гэж ярьж байна. Тэр мөнгөө авна гэж байна. Энэ талаараа С.*******аа буруу ойлгоод байх шиг байна. Шинэ барилга барихад газар, барилга байшин барих барилгын батлагдсан зургаар барих ёстой. Ямар ч хүн хашаандаа модон амбаар барьж байгаа юм шиг дураараа барилга барих эрхгүй. Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар бүх л зүйлийг нь үздэг учраас 20 айлын орон сууцны зураг бэлэн байх ёстой гэдэг үүднээс С.*******аа, Ц.******* хоёр хот руу явж байсан ... тухайн үед 9.800.000 төгрөгийн материал барилгын зурагт орсон ... С.*******аа дараа нь аар барилгаа бариулаа болиод ийн аар бариулаар боллоо гэж байсан. Тэгээд тай нийлээд явсан ... хоёр жолоочид тээврийн хөлс өгсөн асуудал байгаа. Мандах жолоочид 3.000.000 төгрөг, нөгөө нэг жолоочид 4.000.000 гаруй төгрөг өгсөн ... тэр 2 жолоочийн тээврийн хөлсийг өгч чадахгүй байна, С.*******аа чи зохицуулаадхаач, энэ хоёр жолоочийг явуулмаар байна гэж хэлээд явуулж байсан нь үнэн. Буцаагаад тэр хоёр жолоочид өгсөн мөнгийг С.*******аад бетон зуурмагийн үнээр төлж байсан ... Сэлбэг тосол захиалахад 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Тэр нь С.*******аад өгсөн тооцоонд орсон, үүнийг эргүүлээд төлсөн. 30.000.000 төгрөгийг С.*******аагаас хүү алданги тооцохгүйгээр тухайн үед Идэрийн барилгын санхүүжилтэд байршуулах гээд авч байсан ... 2014 онд С.*******аа тэр гэрийг манайхаас авч байсан. Бензин тосны хувьд гэвэл аливаа нэгэн түгээх газар, барилгын компаниудтай нийлүүлэх гэрээ байгуулаад аа өгч авалцаад сардаа тооцоо нийлээд дараагийн сарынхаа эхэнд мөнгөө авдаг байсан. 2009 он дуусахад бид нар авсан ыхаа үнийг төлж байсан. Энэ талаар хүснэгтээр гаргаж өгсөн байгаа ...бэлнээр авсан баримт дээр С.*******аа гарын үсэг зурсан баримтууд бид 3-т байгаа зүйл дээр маргаад байх юм байхгүй. Мөнгийг нь төлсөн зүйлийг би дахиж төлөөд дахиад хүү алдангид ороод 70.000.000 гаруй сая төгрөгийг төлнө гэж байхгүй, хэдэн удаа төлөх вэ, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд бид найз нөхөд гээд С.*******аа манайхаар орж гараад явдаг байсан. Гэр аваад олон жил өнгөрсөн хугацаанд тэр гэрийг 9.000.000 төгрөгөөр авсан гэж ганц удаа дуугараагүй байж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 9.000.000 төгрөгөөр авсан гэж өөрөө ярьж 9.000.000 төгрөгтөө тааруулж үнэлгээ хийлгүүлсэн баримт хэрэгт хавсаргагдсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ буцааж авъя гэдэг талаараа өмнө хэлж байсан гэв.

Хариуцагч Д.******* хариу тайлбартаа: ... 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг зээлсэн гэх тухайд энэ мөнгийг авахдаа бид тодорхой хэмжээнд хамтран ажиллаж байсан учир удаахгүй өгөхөөр тохиролцсон. Тэрнээс биш ямар нэгэн хүү, хугацаа тохирсон юм байхгүй. Зөвхөн 30.000.000 төгрөг авсан гэсэн мөнгө өгсөн баримт дээр л надаар гарын үсэг зуруулаад надад хувь өгөлгүйгээр өөртөө авч үлдсэн хэрнээ одоо шүүхэд өгөхдөө гарын үсгийн дээр, доор нь баахан хүү, алданги, хугацаа гэх зүйл шахаж нэмж бичээд тэрийгээ зээлийн гэрээ бичгээр хийсэн гэж худал ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч зээлийн гэрээ байхгүй, харин 30.000.000 төгрөг авсан гэсэн баримт л байгаа. Тиймээс хүү, алданги тохироогүй учир зөвшөөрөхгүй. Нийтдээ манайхаас С.*******аад өгсөн мөнгө, бараа материалын тооцооноос 30.000.000 төгрөгийг цувуулаад өгсөн болох нь харагдана. 2014 онд манайх 10 ханатай, цуулбар уньтай, гар сийлбэртэй, 4 баганатай захиалгаар хийгдсэн гэрийг битүү эсгий бүрээстэй беризэнтэн бүрээстэй, 6 талт өрхтэй, бүх бүс бүслүүрийн хамт 38.000.000 төгрөгөөр тооцож, тохиролцсон авсан үнээрээ өгч энэ мөнгийг С.*******аад өгсөн ...дээрхи байдлаар авсан мөнгөө бүгдийг нь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* хариу тайлбартаа: С.*******аагийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.*******аа гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдэж байгаагүй. Түүний нэхээд байгаа энэ их мөнгийг би мэдэх ч үгүй, аваа ч үгүй. Гэтэл яагаад энэ мөнгө төгрөгийн асуудлаа надад хамаатуулаад нэхээд байгааг мэдэхгүй байна. Би С.*******аа гэж хүнээс нэг ч төгрөг аваагүй, ямар нэгэн баримтан дээр гарын үсэг ч зураагүй. Энэ нэхэмжлэлийг аваад С.*******аа гэдэг нь аав, ээжтэй өмнө нь хамтран ажиллаж байсан хүн л гэж мэднэ. Иймд би уг мөнгө төгрөгийн асуудлаар юу ч мэдэхгүй учир шүүх хуралдаанд ороод ч надад ярих, хэлэх юм байхгүй. Иймд С.*******аа гэх хүнтэй огт хэлцэл хийж байгаагүй, түүнээс нэг ч төгрөг авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлажээ.

3. Хариуцагч Т.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл:

С.*******аагаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******аад өгсөн 10 ханатай цуулбартай гэр, дээвэр туургийн хамт буцаан авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.******* тайлбартаа: ...Тухайн гэрийг 38.000.000 төгрөгөөр тохиролцоод С.*******аа хүүхэдтэйгээ ирээд авч явсан. Гэтэл одоо 10 жилийн дараа би тэр гэрийг 9.000.000 төгрөгөөр авсан гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас би гэрээ буцааж авъя, гэр ашигласан төлбөрөө авъя, 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

Хариуцагч Ц.******* тайлбартаа ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд би С.*******аад өгсөн гэрээ буцааж авна. Би энэ гэрийг С.*******аад байгаа гэж бодож байна. Тэрэлжид аваачиж барина гэж байсан. Өнөөдрийн байдлаар нэг жижиг гэр хоногийн 250.000 төгрөгөөс дээш байгаа, би том гэрийг нэг хоногийн 250.000 төгрөгөөр бодоод сарын 7.500.000 төгрөг гэж бодоод түүнийг 10 жил ашигласны 75.000.000 төгрөг гэж үзээд дээр нь нэмээд гэрээ авна. Бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдэх байх гэж бодож байна... гэв.

4. Сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч С.*******аа: ... 2017 оны намар Ц.*******ынх дэнжид нүүж очсон байсан. Тэгээд хана ман нь хугарсан хуучин гэрийг хэдэн төгрөгөөр авах вэ гэдэг асуудал яригдаж байсан ...би гэр авах юм бол 5 ханатай гэр авъя гэсэн чинь аас 3.000.000 сая төгрөг зээлсэн чинь 5.000.000 сая төгрөг болчхож, тэгээд т 5 ханатай гэрээ өгчихлөө, энэ 10 ханатай гэрийг ав гэхээр нь би 10 ханатай гэрийг барьж чадахгүй авахгүй гэсэн чинь манай хүүхэд хуучин эд зүйл авдаг юманд зараад хэдэн төгрөг болгоё гэхээр нь авсан ...би мөнгөө Улаанбаатар хотод банканд хийсэн гэсэн чинь тэндээс чинь авъя гээд агийн урд байрлах аа ийн банкны гадаа хүүхэдтэйгээ машинтай ирээд барьцаанд нь энийг тавьж байна гээд хүүхдийнхээ нэртэй байрны баримт бичгийг өгсөн. Тэгээд би тэр байрных нь баримт бичгийг авсан байсан чинь дахиад зээл авах гэж байна, нөгөө баримт бичгээ авъя гээд аваад явсан. ...Одоо надад тэр гэр байхгүй учраас буцааж өгөх боломжгүй... гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ц.*******аас 44.222.038 төгрөг, хариуцагч Т.*******ээс 44.222.000 төгрөг, хариуцагч Д.*******аас 44.222.000 төгрөг тус тус гаргуулж нийт 132.666.038 төгрөгийг нэхэмжлэгч С.*******аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112.108.358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.*******аагийн нэхэмжлэлтэй иргэний хэргээс хариуцагч Д.*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Д.*******-Ч.******* нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч С.*******аагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар С.*******аа-Т.******* нарын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Т.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.*******аагаас 10 ханатай, сийлбэртэй, хар модон уньтай, цагаан бүрээс муу, хана хаалга халцарсан, бор эсгий, брезэнтэн бүрээстэй хуучивтар монгол гэрийг гаргуулж хариуцагч Ц.*******, Т.*******т нарт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******аагаас монгол гэрийн түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******аагаас улсын тэмдэгтийн хураамжид 1.192.297 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулж, хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нараас 132.666.038 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 821.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******аад олгож, нэхэмжлэгч С.*******аагаас 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж хариуцагч Т.*******т тус тус олгож, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 959 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, хэрэгт баримтаар хавсаргасан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ******* гэж бичигдсэн 2 ширхэг бичгийн цаас, 1 ширхэг дугтуйг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Д.*******т буцаан олгохыг шүүгчийн туслах /Д.Бат-Отгон/-д даалгаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Ц.*******, Т.******* болон тэдний өмгөөлөгч Э.******* нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтрүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.*******аа нь нэхэмжлэлдээ 192,829,496 /нэг зуун ерэн хоёр сая найман зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 192,829,496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ" гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 132,666,038 төгрөгийн шаардлагыг хангаж, 112,108,358 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 132,666,038 төгрөг, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 112,108,358 төгрөгийг нэмвэл нийт 244,774,396 төгрөг болж байна. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 192,829,496 төгрөгөөс хэтрүүлж, 244,774,396 төгрөгөөс тооцож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүх өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн бол 192,829,496 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 112,108,358 төгрөгийг хасч тооцвол 80,721,138 төгрөг үлдэхээр байна. Эндээс үзвэл шүүх хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн нь харагдаж байна. - Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй гаргасан буюу нэхэмжлэлийн аль шаардлагыг 4 хариуцагчийн хэнд нь хамааруулж шаардаж байгаа нь тодорхойгүй байхад үүнийг тодорхойлолгүйгээр үүргийг 3 хариуцагчид тэнцүү хувааж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас 30,000,000 төгрөг зээлүүлсэн гэх шаардлага нь хариуцагч Т.*******, харин 23,300 доллар зээлүүлсэн гэх шаардлага нь хариуцагч Ц.*******, Д.******* нарт, бусад шаардлага нь Ц.*******, Т.******* нарт хамааралтай байхад хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нийт мөнгөн дүнг 3 хариуцагчаас тэнцүүгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь зарим хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. -. Нэхэмжлэгч С.*******аа нь шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж огт төлөөгүй буюу зарим хэсгээс чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, зарим хэсэгт огт төлөөгүй байдаг. Анхан шатны шүүх ч мөн энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа тэтгэвэрт байдаг, улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй учраас хойшлуулж өгнө үү гээд төлөх боломжгүй гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.2 дахь хэсэг, 65-р зүйлийн 65.1.11 дэх хэсэг, 58-р зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн. Шүүх нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх үндэслэлтэй эсэхээ нотлоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалтуудын зөрчихөөс гадна иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. 1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч С.*******ааг хариуцагч Ц.*******, Д.******* нараас 23300 долларыг буцаан шаардах эрхтэй гэж дүгнээд, долларыг төгрөгт шилжүүлж тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр хариуцагч нарын эрх зүйн байдлыг илт дордуулсан. Тухайлбал, нэхэмжлэгч С.*******аа нь 23300 долларыг Ц.*******, Д.******* нарт 2013.09.06-ны өдөр өгсөн байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2-т "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно" гэснийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэл гаргах үеийн долларын ханшаар буюу 2022.09.10-ны өдрийн долларын ханшаар тооцож /23300*3220.86/ 75,046,038 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид илт давуу байдал олгосон, хариуцагч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үндэслэлгүй шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйл нь нэхэмжлэлийн үнийг тодорхойлох, улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхтэй хамааралтай зохицуулалт бөгөөд энэхүү харилцаанд огт хамааралгүй заалт юм. Харин Иргэний хуулийн 218-р зүйл "Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш"-ийн 218.1 дэх хэсэгт "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, төлбөрийг төлнө" гэж зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн гэх валютын зээлтэй холбоотой харилцаанд хамааралтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 23300 долларыг буцаан төлөх ханшийг тооцохдоо Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн буюу хэлцэл хийгдэж, гэрээний үүрэг үүссэн 2013.09.06-ны өдрийн Монгол банкны долларын ханшаар тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байхаар байна. Хариуцагч талын хүсэлтээр хэрэгт 2013.09.06-ны өдрийн Монгол банкны долларын ханшийг Завхан аймгийн Монгол банкны салбараас гаргуулсан нь хэрэгт авагдсан байдаг. Тухайн баримтад авагдсанаар 2013.09.06-ны өдрийн Монгол банкны долларын ханш нь 1 доллар нь 1,683.97 төгрөгтэй тэнцүү байсан. 5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013.09.06-нд 23300 доллар 124 сарын хугацаатай гэх/, 2013.09.24-нд 30 сая /12 сарын хугацаатай гэх/ төгрөгтэй холбоотой хэлцэл нь хийгдсэн байдаг. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар зохицуулжээ. Үүнээс үзвэл талуудын хооронд хийгдсэн 23300 долларын хөөн хэлэлцэх хугацаа 2015.09.06-наас тоологдож эхлэн, 2018.09.06-ны өдөр дуусгавар болсон байна. Харин 30 сая төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа 2014.09.24-ний өдрөөс тоологдож эхлэн, 2017.09.24-ний өдөр дуусгавар болсон байдаг. Гэтэл шүүх нь Ц.******* нь 2020 оны 06-р сард машин өрөндөө өгсөн тул Иргэний хуулийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Ц.*******, Т.*******, С.*******аа нарын хооронд нилээд хэдэн төрлийн ер авлагын асуудал байсан бөгөөд уг автомашиныг яг аль тооцоонд оруулж өгсөн эсэх, 30 сая төгрөг, 23300 долларын алинд нь өгсөн эсэх, эсвэл өөр бусад өр авлагадаа хамааруулж өгсөн эсэхийг тодруулалгүйгээр, энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа, шууд энэхүү 2 төлбөрийн асуудалд нийтэд нь хамааруулж үзээд хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 06-р сард тасалдсан гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Мөн талуудын хооронд 2009 оноос хойшхи урьдын ажил хэргийн хүрээнээс үүссэн харилцан олон төрлийн өр авлагын асуудал байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас харагдаж байхад 2020 оны 06-р сард өгсөн автомашиныг шууд хамгийн сүүлийн 2 өр авлагын асуудалд хамааруулж үзээд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Мөн 23300 долларын асуудал нь Ц.*******, Д.*******, С.*******аа нарын хооронд үүссэн, харин 30 сая төгрөгийн асуудал нь Т.*******, С.*******аа нарын хооронд үүссэн байх бөгөөд 2020 онд уг автомашиныг Ц.******* нь С.*******аад өгсөн нотлох баримт байгаа учир энэхүү автомашиныг Ц.*******, Д.*******, С.*******аа нарын хооронд үүссэн 23300 долларын төлбөрөөс хасч тооцох нь илүү үндэслэлтэй байдаг. Мөн анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн хариуцагч нарын нэхэмжлэгчид төлбөр төлсөн баримтуудаас харахад Т.*******, С.*******аа нарын хооронд хийгдсэн 30 сая төгрөгт 2016 оноос хойш ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй байх учир 2014.09.24-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, 2017.09.24-ний өдөр дууссан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Т.*******, С.*******аа нарын хооронд хийгдсэн 30,000,000 төгрөгтэй холбоотой хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд дуусгавар болсон. Ийм тодорхой үйл баримтуудад, тухайлбал тус тусдаа өөр өөр хүмүүсийн хооронд хийгдсэн хэлцэлд нэг бүрчлэн дүгнэлт хийхгүйгээр, өөр өөр хариуцагчтай төлбөрийн хөөн хэлэлцэх хугацааны талаар нийтэд нь хамж нэг дүгнэлт хийгээд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, аль болох нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэж хэргийг шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна. 6. Бид С.*******аад нийт 116,694,900 төгрөгийн мөнгө болон эд зүйлийг өгсөн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх бидний өгсөн ихэнхи мөнгийг С.*******аад өгөх зээлийн төлбөрт хамааралгүй гэж дүгнээд төлбөрөөс хасаагүйд маш их гомдолтой байна. Он цаг хугацааны хувьд 30 сая төгрөг болон 23300 долларын асуудлаас өмнө егсөн мөнгөнүүдийг хамааруулахгүй байж болох ч биднээс баримт гарган өгч, С.*******аа өөрөө авснаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа мөнгөнүүдийг хүртэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн шийдвэрээ гаргасанд харамсаж байна. Нэхэмжлэгч С.*******аа нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэх хүнээс 2018 онд 20,000,000 төгрөг болон 1 сая төгрөгийг авсныг дундын тооцоонд оруулан Ц.*******ын өрнөөс хасч тооцсон гэж тайлбарласан, мөн энэхүү 2 мөнгөний баримтыг хариуцагч хэрэгт гарган хавсаргасан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байхад хүртэл шүүх үүнийг Ц.*******аас С.*******аад өгсөн мөнгөнд оруулан тооцохгүй байгаа нь хэний эрх ашгийн төлөө вэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Энэ мэтчилэн талууд маргаагүй, хэрэгт баримт нь байгаа үйл баримтууд дээр хүртэл шүүх өөрийнхөөрөө нэхэмжлэгчид л зөвхөн ашигтай дүгнэлт хийж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Мөн хариуцагч нараас нэхэмжлэгч С.*******аад 2013 оны 09-р сараас хойш төлсөн бүх мөнгийг зарим нь компани хоорондын төлбөр тооцоо гэж дүгнээд төлбөрөөс хасаагүйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир С.*******аагаас авсан мөнгө төгрөг ч нарийндаа яривал бидний хамтын ажиллагааны хүрээнд л өгч авсан зүйлүүд байдаг гэж тайлбарласаар атал шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. 7. С.*******аа нь ерөнхийдөө бидэнтэй анх найз нөхдийн харилцаан дээрээ үндэслэж, хоорондоо тус дэм болж, зарим зүйл дээр хамтран ажиллаж байсны хүрээнд л анх энэ асуудлууд үүссэн юм. Энэ талаараа хариуцагч бид хангалттай тайлбарласан. Мөн ихэнхи мөнгө төгрөгийн асуудал нь " " ХХК, С.*******аа, "Завхан " ХХК нарын хоорондын ажил хэргийн хүрээнд хийгдсэн хэлцэл бөгөөд бид Завхан аймгийн Улиастай суманд байрлах С.*******аагийн өмчлөлийн газар дээр баригдаж байсан 20 айлын орон сууц барих ажил дээр хамтран ажиллах явцад ямар нэгэн данс тооцоогүйгээр итгэлцлэлийн үндсэн дээр өгч авалцсан асуудлууд юм. Ингэхдээ С.*******аа нь бидэнд мөнгө өгөхдөө зээлийн гэрээ байгуулж байна гэж хэлэхгүйгээр мөнгөний баримтан дээр зуруулж байгаа юм гэж хэлээд л зуруулдаг байсан. Ингэхдээ ямар нэгэн хүү, алданги тохирч байсан удаагүй ч сүүлд шүүхэд хандахдаа өөрийн гараар нэмж гарын үсэгний дээр доор баахан хүү, алданги бичсэн байсан. Үүнийг бид анхнаасаа л хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж маргаж байсан. Бид С.*******аагаас авсан мөнгөө эд зүйл, бараа материал, мөнгөөр хангалттай төлж дуусган төлбөр тооцоогүй болсон ч шүүх ихэнхийг нь үнэлэлгүйгээр биднийг өндөр төлбөрт унагаж байгаад маш их гомдолтой байна. Одоо бид ямар нэгэн хийсэн, эрхэлсэн ажилгүй тэтгэвэрт байдаг бөгөөд зээгээ харж гэртээ байдаг. Мөн осолд орсны улмаас хоёулаа хүнд бэртэж, Ц.******* нь нурууны диск хугарсны улмаас байнгын эмчийн хяналтад байна. Энэ бүх байдлаас шалтгаалан бид гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ хамт энэ их өрөнд орж, хамаг дансаа битүүмжлүүлэн маш хүнд нөхцөлд амьдарч байна. Үүний улмаас бид 2 сэтгэл санааны маш их стресс дарамтад ороод байна. С.*******аа аль эртний төлбөр тооцоо дууссан асуудлыг хэзээ хойно сөхөж, биднийг ажил хөдөлмөр эрхэлж байхад тус дэмийг минь авчихаад, одоо хөгширч, өвчтэй зовлонтой, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хойно худлаа баахан тооцоолол гаргаж мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Мөн бидний төлсөн мөнгийг тооцохгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан худал, үнэн баримтуудад үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт маш их эргэлзэж байгаа тул давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.22-ны өдрийн 140/ШШ2024/00073 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгч С.*******аа болон түүний өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 1,2,3-т заасныг болон 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу тайлбарлаж нэхэмжлэгч С.*******аа болон хариуцагч Ц.*******, Д.******* нартай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйл нь зөвхөн барьцаатай холбоотой буюу, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангахтай холбоотой зохицуулалт байхад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 болон 282 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан тул 23 000 ам. долларыг зээлж авсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд хариуцагч нараас уг зээлийн гэрээгээр тохиролцсон 24 сарын хүү болох 24 сая төгрөг, зээлийн гэрээгээр хугацаандаа төлөхгүй бол сар бүр 1 хувиар алданги тооцохоор тохиролцсоныг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4-т заасны дагуу тооцон 11500 ам.доллар буюу 37 039 890 төгрөгийн алданги нийт 61, 039, 890 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасныг буруу тайлбарлан С.*******аагаас 10 ханатай, сийлбэртэй, хар модон уньтай, цагаан бүрээс муу, хана хаалга халцарсан, бор эсгий, брезентэн бүрээстэй хуучивтар монгол гэрийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.*******аа нь гэрийг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд Ц.*******, Т.******* нар тухайн үед өрөндөө өгч байсныг нотолдог, энэ талаар маргадаггүй. Гэтэл шүүх хууль бус эзэмшил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 3. Нэхэмжлэгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу тухайн гэрийг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлснийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйг буруу гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн 9 гэсэн хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******, Т.******* нар нь худлаа ярьж байна. Намайг Завхан аймагт ирж уулзаад, би түгээх станцаа зарсан юм уу? Шатахуун түгээх станцаа зарсан мөнгөтэй байна уу?. Бид нарын барилгын ажил явахгүй байна гэж хэлэхэд нь би надаа мөнгө байхгүй. Бэлэн байлгахаар хүмүүс гуйгаад байхаар нь өгчихдөг. Тийм болохоор би өөрийнхөө орлогыг Улаанбаатар хотод доллар болгон хадгалуулж байгаа гэж хэлсэн. Т.******* нь онгоцны билет бичүүлээд хүрээд ирсэн. Хоёулаа онгоцоор яваад ирье гэсэн. Барилгын ажилд л тус болчих юм бол би өмнөх өөрөө ч өгнө гэсэн. Тэгээд хот явсан. Зээлэхдээ хүүтэй зээл нь гэдгээ хэлсэн тэг тэг гэж байсан. Мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулсан. Охин Д.*******аар гарын үсэг зуруулсан, тэд нэр мөнгөө тоолоод аваад явсан. Мөнгө авснаасаа хэд хоногийн дараа зээлсэн мөнгө барилгын ажил дуусахад хүрэхгүй байна. Нэмээд 30,0 сая төгрөг зээлүүлээч гэсэн. Талд нь доллар, талд нь монгол мөнгөөр зээлсэн. Хүүтэй зээлж байгаа гэдгээ дахин сануулж хэлсэн зөвшөөрсөн. Би өмнөх өр, хүү авах юм байна гэж бодож байсан. Анх намайг Т.*******, Ц.******* хоёрт мөнгө зээлэхэд аюултай хүмүүс гэж хэлж байсан. Өмнө нь хүнээс мөнгө зээлээд өгөөгүй гэдэг. Тооцоогоо сайн хийгээрэй гэж хэлж байсан. Барилгын асуудал надад ямар ч хамаагүй барилгыг ажлаас би ашиг олсон зүйл байхгүй. Тэр барилгыг барьсан. Ц.*******аас зээлсэн мөнгөө аваад барилгаа барих юм байна гэж бодсон. Ц.******* заль гарган мөнгөнийхөө оронд зуурмаг өгнө гэсэн. Зуурмаг хаана байгаа талаар асуухад чиний цементээр зуурмаг хийгээд шахъя гээд зуурмаг хийсэн. Барилгыг аар бариулсан. Барилгын ажилд би хамааралгүй, тусдаа ярих нь зүйтэй байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээний үүрэгт нийт 192.829.496 төгрөг гаргуулах, Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Ц.*******, Т.******* нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа

...Намайг Улиастай суманд түгээх станц ажиллуулж байхад иргэн Ц.*******, Т.******* нар нь манай түгээх станцаас 2009 онд 14.106.335 төгрөгийн , 2010 онд 17.386.334 төгрөгийн , 2011-2013 онд 5.627.400 төгрөг нийт 71.447.069 төгрөгийн авсан,

...Ц.******* нь 2.000.000 төгрөг нэг удаа, дахин 2.000.000 төгрөг, дахин 1.000.000 төгрөг авсан. Мөн 10.000.000 төгрөг, 11.400.000 төгрөг, 3.750.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 1000.000 төгрөг нийт 35.450.000 төгрөг авсан. Би ******* банкнаас зээл авч эдгээрийг өгсөн учир зээлийн хүү 10.302.327 төгрөгийг нэмж 45.752.327 төгрөг,

...2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ц.*******, Д.******* нарт 23.300 долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.000.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн, алданги 10.000.000 төгрөг, нийт 100.405.000 төгрөг,

...2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Т.*******, Д.******* нарт 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.500.000 төгрөгийн хүүтэй нийт 48.000.000 төгрөг болж...нийт 265.604.396 төгрөг авах ёстой байснаас 58.117.400 төгрөгийг буцааж авсан. Бас 14.657.500 төгрөг буцааж авсан учраас 192.829.496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж ...

...намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Д.*******ын амьдарч байсан байрыг Ч.******* гээд Т.*******ийн төрсөн дүүд шилжүүлж бэлэглэлийн гэрээ байгуулсан учир энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа, хариуцагч Ц.******* ...2019 оны 9 дүгээр сарын 01-ны байдлаар 14.757.500 төгрөг төлсөн., 2010 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр , 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг бэлнээр, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг дансаар, 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 2000.000 төрөг бэлнээр, 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 800.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.844.000 төгрөг, бетон зуурмагны үнэ, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2015 оны7 дугаар сарын 31-ны өдөр 600.000 төгрөг бэлнээр, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2015 оны 9 дүгээр 14-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2016 оны 7 дугаар сарын 28-ны 1.500.000 төгрөг дансаар, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг дансаар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөг дансаар, 2014 оны 4 дүгээр 05-ны өдөр 38.000.000 төгрөг авч өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр 10.000.000 төгрөгт ачааны автомашин, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгт ачааны автомашин, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны 500.000 төгрөгт заалны том хөгжим, 2014 оны 5 дугаар сард 800.000 төгрөгт хоёр хүний унтлагын ор нийт 116.694.900 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч Т.******* ...Манайх С.*******аагийн түгээх газраас 2013 он хүртэл бензин аваад 30.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бидний хооронд бензин ы ямар ч тооцоо байхгүй. Хамгийн гол нь 30.000.000 төгрөг, 23.300 долларын өрөнд хасуулж байгаа гэж машин, гэр хоёрыг өгсөн. Ингэхдээ гэрээ 38.000.000 төгрөг, машинаа 10.000.000 төгрөгт өгсөн. С:*******аад бензинтэйгээ нийлээд 116.694.900 төгрөгийг өгсөн... гэж тайлбарлажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******аад холбогдуулан С.*******аагаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******аад өгсөн 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцааж авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал хариу тайлбартаа ...Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Нэхэмжлэгч С.*******аа нь гэрийг хууль бусаар эзэмшээгүй тухайн үед өрөндөө өгсөн байдаг. Гэтэл шүүх хууль бус эзэмшил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм... гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг сайн тодруулаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн аваагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан байх ба ямар шаардлагыг хэнд холбогдуулж гаргасан байгааг анхаарч тодруулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүйгээс хэд хэдэн зээлийн гэрээнээс үүссэн өөр өөр хариуцагчид холбогдох үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ингэж шийдвэрлэхдээ хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч талаас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар урьдчилан төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55, 57 дугаар зүйлийн 57.1, 58, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгүүдийг зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан ХХК-ны захирал Ц.******* нь нэхэмжлэгч С.*******аатай тохиролцон 2009-2013 он хүртэл ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор түгээх газраас үнийг нь дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдах худалдан авч байсан, хариуцагч ыг үнийг тодорхой хэмжээгээр С.*******аагийн дансанд төлж байснаас харахад С.*******аа, Завхан ХХК-ны хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ тодорхой хугацаанд үйлчилсэн байна.

Нэхэмжлэгч С.*******аа нь худалдах, худалдан авах гэрээний нэг талын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээд байх боломжтой.

Гэтэл хариуцагч тал С.*******аа нь ы үнийг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж маргаагүй байхад шүүх нэхэмжлэгч С.*******аа нь түгээх газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтууд нь агуулгын хувьд, үр дагаврын хувьд хоёр өөр зохицуулалт байхад шүүх анхаараагүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж гаргадаг шийдвэр учраас дахин энэ үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэгч С.*******аагийн ы үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтад үндэслэн эцэслэн шийдвэрлээгүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх ийнхүү нэхэмжлэгчийн ы үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулснаас хэрэгт авагдсан ы үнэтэй холбоотой баримтуудыг бүрэн дүүрэн, хэрэгт ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан нэг бүрчлэн үнэлээгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Ингэснээр шүүх нэхэмжлэгч С.*******аагийн 192.829.496 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 244.744.396 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаас хальж, дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн диспозитов эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй, хариуцагчийн гэрийг буцаан нэхэмжилж байгаа шаардах эрх нь ямар харилцаанд үндэслэсэнд нарийвчлан дүгнэлт хийгээгүй. Тухайлбал, хариуцагч Ц.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэг үү, гэрээний бус үүрэг үү, эсхүл гэрээнээс татгалзсантай холбогдуулж үүссэн үүрэг үү гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж, хууль буруу хэрэглэсэн байна.

Хариуцагч тал нь зээлийн төлбөрт 10 ханатай, сийлбэртэй хар модон уньтай монгол гэрийг 38.000.000 төгрөгөнд бодож өгсөн одоо гэрийг нэхэмжлэгчээс буцаан шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч тал энэ гэрийг 38.000.000 төгрөгөөр үнэлж аваагүй, тухайн гэр нь цагаан бүрээс муу, хана хаалга халцарсан, брезентин бүрээстэй хуучивтар монгол гэр байсан одоо надад байхгүй тул өгөх боломжгүй гэж маргасан.

Үүргийг шинж чанараас хамаарч, биет байдлаар нь буцааж өгөх боломжгүй тохиолдолд /бусдын өмчлөлд шилжигдсэн, дахин боловсруулагдсан, устаж, гэмтсэн, ердийн элэгдэл, хорогдлоос илүү муутгасан гэмтээсэн/ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байдаг.

Маргаан бүхий гэр бусдын өмчлөлд шилжигдсэн, одоо хаана байгаа нь тодорхойгүй учраас уг гэрийг биет байдлаар буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.*******аа маргаан бүхий гэрийг тухайн үед худалдсан одоо надад байхгүй гэж тайлбарлаж, гэрийг үнэлүүлэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн байхад шүүх уг гэр нь хаана байгаа нь тодорхойгүй гэж үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас гэрийн /шинж чанар, гэрэл зураг, тухайн гэрийг шилжүүлсэн хугацаа, хадгалсан хугацаа, элэгдэл хорогдол/ зэрэгт үндэслэн шинжээч томилж, үнэлгээ тогтоосны эцэст сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой ба ингэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой нөхцөл байдал үүснэ.

Иймд дээрхи зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00073 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 830,486 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464,349 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ