Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтал плазад байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13-243 тоотод оршин суух, УЗ89112350 дугаарын регистртэй, Хатиган овогт Баттөрийн Тэмүүлэнд холбогдох,

Гар утасны болон ярианы төлбөрт 1 122 040.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Тэмүүлэн нь “Скайтел” ХХК-д борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байхдаа ажиллагсдын лизингээр 2015 оны 5 дугаар сард 1 799 000 төгрөгийн утас зээлээр авсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 965 114.23 төгрөг дутуу байна. Мөн ярианы 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх ярианы төлбөр 69 354.76 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 49 771.13 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 37 800 төгрөг, нийт 156 925.89 төгрөгийн төлбөр гарсан. Энэ төлбөрөө сайн дураар төлөхгүй байна. 2016 оны 5 сард ажил дээр ирж ямар нэг төлбөр сайн дураар биелүүлэх боломжгүйгээ хэлсэн. Иймд Б.Тэмүүлэнгээс гар утас болон ярианы төлбөр болох нийт 1 122 040.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Тэмүүлэнгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Тэмүүлэн нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжилсэн 1 122 040.12 төгрөгийг төлөхөөр төлөхөөр “Скайтел” ХХК-тай тохиролцсон. Нэхэмжилсэн 1 122 040.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь 1 122 040.12 төгрөгийг Б.Тэмүүлэнгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Тэмүүлэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 1 122 040.12 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31 479 төгрөгийн 15 739.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 739.5 төгрөгийг хариуцагчаас, 15 739.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 1 122 040.12 төгрөгийг хариуцагч Б.Тэмүүлэн нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31 479 төгрөгийн 15 739.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 739.5 төгрөгийг хариуцагчаас, 15 739.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.