Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2016/00163/и |
Дугаар | 357 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 357
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согтоотын 48-551 тоотод оршин суух, ХМ82032005 дугаарын регистртэй, Боржигон овогт Алтангэрэлийн Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40 дүгээр гудамж-Ц102 тоот хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Бямбацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бямбацэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 9-р сарын 03-наас эхлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байгаад амралттай байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 06-ны эрхэлэгчийн Б/47 тоот ажлаас чөлөөлөгдөх тушаалыг 2016 оны 6 сарын 10-ны өдөр хүлээн өгөөгүй. Надад хуулийн дагуу урьдчилан сануулга, мэдэгдэл өгөөгүй. Би ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлаас гадна захиргаа, заах аргын нэгдлээс зохиож буй ажилд байнга оролцож байсан. Мөн архивын ажлыг давхар хийж байсан бөгөөд давхар ажилласан цалинг авч байгаагүй. Энэ тушаал нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан, тушаал нь хууль тогтоомжид нийцэхгүй байна, шууд ажлаас халах шийдвэр гаргасан нь буруу зэрэг гаргасан тушаал бүр нь зөрчилтэй тул намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Бямбацэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгааг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бямбацэцэг нь хариуцагч Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгч А.Бямбацэцэгийг тус цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилохыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 74.дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.