Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2016/00005/и |
Дугаар | 38 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 38
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг, Саригийн А 28-р байр, 22 тоотод оршин суух, СЮ9103290 дугаарын регистртэй, Боржигон овогт Оргилын Гончигчүлтэмийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-15-р гудамж, 327б тоотод оршин суух, БЕ90032917 дугаарын регистртэй, Өөлөг овогт Гохбатын Отгондаваа,
Хариуцагч: Хан-уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 17-р гудамж, 285 тоотод оршин суух, ШД76063019 дугаарын регистртэй, Боржигон овогт Дэмбэрэлнямын Болдбаатар нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дүн болох 5 800 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Гончигчүлтэмээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Би Г.Отгондаваатай 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 17 цагт Приус 20 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч тал гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болно. Үүнд тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байхаар тусгасан. Иймд уг тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж үнийн дүн болох 5 800 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Отгондаваатай харилцан тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч Д.Болдбаатарыг уг хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж гнө үү. Цаашид шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Гончигчүлтэм нь Г.Отгондаваа, Д.Болдбаатарт нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дүн болох 5 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Гончигчүлтэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 107 750 төгрөгөөс 53 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53 875 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Отгондаваа, Д.Болдбаатар нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дүн болох 5 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Гончигчүлтэм нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч О.Гончигчүлтэм нь хариуцагч Д.Болдбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 107 750 төгрөгөөс 53 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53 875 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.