Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00029

 

Г.******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “13,*******00,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Г.******* миний бие хувиараа гадаад худалдаа, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тухайн ажлыг 2010 оноос хойш явуулж байна. Б.*******эй 2020 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн ******* си эл ******* загварын экскаваторыг сарын 28,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар харилцан тохиролцож, урьдчилгаа 14,300,000 төгрөгт бодож алт авч үлдэгдэл 13,*******00,000 төгрөгийг ажил эхлэх үед авахаар тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл 13,*******00,000 төгрөгийг төлөхгүй алга болсон.

2023 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.******* холбогдуулан гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

Дээрх Прокурорын тогтоолоос харахад “Б.*******ийн Би тухайн үед тэр экскаваторыг 1 сарын түрээсээр 28,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод ******* дүүгийнх нь нэг экскаваторыг бас түрээслээд нийт 2 экскаваторыг нь 2020 оны 08 дугаар сар хүртэл авч түрээсээр ажиллуулсан. Тэр үед 2 экскаватор нь ээлжлээд эвдрээд зогсоод тасралтгүй ажиллуулж чадаагүй юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж нөхөрлөлүүдийг татан буулгасан бөгөөд *******өд 10,000,000 төгрөг, дүүд нь 3,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн. Тэр үед техникүүдийг бүрэн дүүрэн ажиллуулж чадаагүй аман байдлаар тохиролцсон болохоор би алданги, сул зогсолтын хөлсөө хасаагүй явж байсан тэрийгээ тухайн цаг үед хоорондоо ойлголцоод явж байсан. Би ажил зогссон болохоор энэ мөнгөө өгч чадахгүй гэдгээ тухайн үед хэлээд ойлгуулсан бөгөөд намайг залилчихлаа гээд байсан. Би 2022 онд зам тээврийн осолд орж хөлөө гэмтээгээд ажил төрөл эрхэлж чадахгүй байгаа болохоор ******* надаас нэхээд байгаа мөнгийг би өгч чадахгүй байгаа” гэх мэдүүлэг өгсөн байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д Хөлслөгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 289.1.2-т эд хөрөнгө ашигласныг хөлсийг хугацаанд нь төлөх гэж зохицуулсан байна. Иймд Б.*******ээс 13,*******00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Г.******* болон түүний дүү Золбоо нарын экскаваторыг 2020 оны 5 дугаар сард тус бүрийг нь 28,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар амаар тохиролцсон. Экскаваторыг 3,4 сар түрээслэн ажиллуулж байхад байс хийгээд эвдэрчихдэг ажил хийхэд хүндрэлтэй байсан тул бид өөрийн хөрөнгөөр сэлбэг худалдан авч засвар үйлчилгээ хийдэг байсан. Энэ талаар тэдэнд хэлсэн. Гэтэл 2020 оны 08 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар уурхайн нөхөрлөлүүдийг уулнаас буулгасан тул Г.******* болон түүний дүүгийн экскаваторыг сүүлийн 1 сар гаруйн хугацаанд ашиглаагүй. Нэгэнт дахин ууланд ажиллаж чадахгүй болсон учраас техникүүдийг буцааж өгч сүүлийн сар огт ажиллаагүй тул түрээсийн төлбөрийг Г.*******тэй тохиролцож түүнд өгснөөр тооцоо дууслаа гээд салсан.

Миний бие 2022 онд зам тээврийн осолд орж биеийн байдал хэцүү байх үед Г.******* нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж одоо шүүхэд хандаж байна. Тухайн үедээ өглөг авлагагүй гэж салсан хэрнээ шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Миний бие Г.*******тэй бичгээр гэрээ байгуулаагүй, цаг тухай бүрт нь түүнтэй ярилцан нөхцөл байдлаа мэдэгдэн харилцан бие биеэ ойлгосоор байсан бөгөөд сүүлд хамтдаа тооцоо дууссан гэж тохиролцсон байж дахин мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******өд олгож, 3,*******00,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******4,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Хэрэгт авагдсан авто тээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 61 дүгээр албан бичигт маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь тухайн үед нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлгүй байсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийг дамнуулан түрээсэлсэн. Түрээсийн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч биш эд хөрөнгийн үр шимийг шаардах болон нэхэмжлэх эрхгүй этгээд.

4.2.Хариуцагч болон нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан маргаан бүхий үйл явдлыг маш тодорхой хөндлөнгийн байр сууринаас гэрчлэх гэрч Б. хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгсөн боловч шүүхээс маргаан болсон цаг хугацааны огноог андуурч хэлснээс үүдэн хэрэгт нотлох баримтаар үнэлэхгүй орхисон.

4.3....хариуцагчийг түрээсийн төлбөрийг төлөлгүй экскаваторыг ашиглаж хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тохиолдолд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түрээслүүлэгчид олгох, хариуцагчийн түрээслүүлэгчид төлсөн түрээсийн төлбөрийг буцаан олгох зэргээр хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүй хөрөнгөжиж олсон орлогыг харилцан буцааж шийдвэрлэх байсан. Хариуцагчийн түрээслэгчид төлөөгүй түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө гэж буруу дүгнэлт гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зөв үнэлэлт дүгнэлт өгсөн хэдий ч төлбөр тооцоог тооцон үзэхдээ буруу дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас  нь зөв үнэлж дүгнээгүй, хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээний талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3.Нэхэмжлэгч Г.******* нь Б.******* холбогдуулан эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр  13,*******00,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******өд олгож, 3,*******00,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   4.Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* эс зөвшөөрч “...Г.******* нь түрээсийн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч биш эд хөрөнгийн үр шимийг шаардах болон нэхэмжлэх эрхгүй этгээд, ...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь зөв үнэлж дүгнээгүй, хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээний талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан байна.

Хэргээс судлан үзвэл:

5.2020 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.******* өөрийн эзэмшлийн ******* Эл-******* загварын экскаваторыг сарын 28,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар харилцан тохиролцсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Тодруулбал, талууд экскаваторыг ашиглах, хөлсийг төлөх талаар  хүсэл зоригоо илэрхийлсэн, энэ талаар талууд маргаагүй, энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх шаардлагад нийцсэн, мөн хэлцэл нь амаар хийгдсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар ...  хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байна. 

6.Талуудын хооронд байгуулагдсан амаар хийсэн хэлцлийн  агуулга нь Иргэний хуулийн 28******* дугаар зүйлийн 28*******.1-д заасан “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн агуулга, шаардлагад нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй байдаг ба гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой, хөлслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх, хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүргийг тус тус хүлээдэг.

*******.Харин түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь ...зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээдэг бөгөөд үр шим нь гэрээний гол нөхцөл болдог.

Энэ талаар  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл түрээсийн гэрээний зорилго нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зорилгоос өөр гэж ойлгогдохоор байна.

8.Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 28******* дугаар зүйлийн 28*******.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “ хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” байна.

9.Хариуцагч Б.******* нь 2020 оны 8 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар уурхайн нөхөрлөлүүдийг уулнаас буулгасан тул Г.******* болон түүний дүүгийн экскаваторыг сүүлийн 1 сар гаруй хугацаанд ашиглаагүй. ... техникүүдийг эздэд нь буцаан өгсөн. Г.*******тэй түрээсийн төлбөрийг тохиролцож төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, дээрх  хугацаанд эд хөрөнгийг ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эд хөрөнгийг ашигласан гэж  үзэх үндэслэлтэй байна.

10.Анхан шатны шүүх хариуцагч Б.*******ээс эд хөрөнгө хөлсөлсний  төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулан Г.*******д олгож, 3,*******00,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч  ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь “...Г.*******, түүний дүү Золбоо нарын техникийг тус бүрийг нь сарын 28,000,000 төгрөгөөр түрээсэлсэн” гэх тайлбар/хх-ийн 32/-ыг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2166 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хх-ийн 4/-д “...Г.*******д 10,000,000 төгрөг, дүү Золбоод нь 3,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл талууд экскаваторыг ашиглах, хөлс төлөх  талаар тохиролцсон, талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, үүнийг  хэн аль нь  үгүйсгээгүй,

Өөрөөр хэлбэл,  хариуцагч Б.******* нь Г.******* болон түүний дүү гэх Золбоо нартай тэдний тус бүрийн эзэмшлийн техникийг /экскаватор/ тодорхой хугацаанд хөлслөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул  нэхэмжлэгч Г.******* нь 3,*******00,000 төгрөгийг шаардах эрхгүй  байна. Энэ үүднээс  Г.*******  нэхэмжлэлийн шаардлагаас 3,*******00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

11.Анхан шатны шүүх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б. нь 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны үйл баримтыг гэрчилж, мэдүүлэг өгсөн байх тул гэрчийн мэдүүлэг маргааны үйл баримттай холбоогүй, ач холбогдолгүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

12.Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас 3,*******00,000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй тул энэ талаар нэмэлт дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийг зөв зүйлчлээгүй тул хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээний талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох,” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 дэх хэсгийн 16*******.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн 1 дэх заалтын

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******өд олгож, 3,*******00,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

Иргэний хуулийн 28******* дугаар зүйлийн 28*******.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******өд олгож, 3,*******00,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1*******5,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.5, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн,  эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ 

                                                  ШҮҮГЧИД                              Х.БАЙГАЛМАА

                                                                                                 Г.МЯГМАРСҮРЭН