Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2015/04397/и |
Дугаар | 23 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 23
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 32 дугаар гудамж, 0522 тоотод оршин суух, ШЖ6202611 дугаарын регистртэй, Лхагвадорж овогт Лувсандагвын Намсрайд холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, хариуцагч Л.Намсрай, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Намсрай нь манай байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 1177205 тоот гэрээ байгуулж, 98471664 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийг үнэтэй, NP-10 төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 120 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Л.Намсрайгаас төхөөрөмжийн үлдэгдэл 120 000 төгрөг, алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи-мобайл” ХХК нь хариуцагч Л.Намсрайгаас 180 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ төлбөрөөс алданги 60 000 төгрөгийг татгалзаж 120 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлүүлэхээр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Намсрайгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зүрхний хагалгаанд орж биеийн байдал сайнгүй байгааг харгалзан алданги 60 000 төгрөгийг нэхэмжлэгч нь татгалзсан. Би үлдэх 120 000 төгрөгийг 2016 оны 7 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, нөгөө талаас хариуцагч Л.Намсрай нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 120 000 төгрөг, алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөг нэхэмжилснээс алданги 60 000 төгрөгөөс татгалзаж байна. 2/. Хариуцагч Л.Намсрай нь үлдэх 120 000 төгрөгийг 2016 оны 7 сарын 13-ны дотор төлөхийг зөвшөөрсөн болно. 3/. Бидний эвлэрэл нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хуульд заасан үр дагаварыг ойлгосон болно гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 180 000 төгрөгөөс 60 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 120 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 13-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 6 050 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Намсрайд холбогдох худалдах, худадан авах гэрээний төлбөрт 180 000 төгрөг тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 120 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 13-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 6 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.