Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05744/и |
Дугаар | 187 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 187
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16-р хорооны Согоотын 82-1164Б тоотод оршин суух, ЧО36112600 дугаарын регистртэй, Цэцээ гүн овогтой Чүлтэмийн Долгор нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-р гудамж, 1260 Б тоот оршин суух, НВ74050508 дугаарын регистртэй, Алаг адуун овогтой Дагвын Золзаяад холбогдох,
Эд хогшлын үнэ 633 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Долгор, хариуцагч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Долгороос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 16 хорооны Согоотын 86-1260 Б тоотод амьдран суудаг Батмөнхтэй 2013 онд ханилан суугаад амьдарч байтал 2015 оны 11-р сард өвчний улмаас нас барсан бөгөөд нас бараад гурав ч хоноогүй байтал гэрээсээ хөөгдөж олигтой буян ч хийж чадалгүй явсанд би талийгаачийн дагавар охин Золзаяад нь гомдолтой байдаг. Би өөрийн амьдарч байсан гэр орноо авах гэтэл өгөхгүй, хөхөө өвлийн хүйтнээр гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан. Одоо би өөрийн төрсөн хүү охиныхоороо дамжин амьдарч өдөр хоног өнгөрөөж явна. Талийгаач минь амьд сэрүүн байхдаа өөрийнхөө гэр орныг охин Золзаяад өгсөн, миний гэрт амьдарч байсан юм. Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн газраас 2013 оны 10-р сарын 14-нд буцалтгүй тусламжаар надад 1 200 000 төгрөг олгож түүгээр би доорхи зүйлүүдийг авсан юм. Үүнд: 4 ханатай гэрийн мод, гэрийн дээвэр 2ш, гэрийн туурга 3ш, гэрийн хаалга 1ш, оосор бүслүүр, хөргөгч, хоолны ширээ, хувцасны шкаф, жигнүүр, том хувин, гурилын гамбанз, бумба, хогийн сав, бурхантай хивс, орны өнгөц авсан юм. Би талийгаачтай амьдарч байхдаа өөрийнх нь тэтгэврийн мөнгөний асуудалд оролцож байгаагүй, тэтгэврийг нь авч үзээгүй, авч байхыг нь ч хараагүй, тэтгэврийн талаар надад мэдэх зүйлгүй.
Иймд миний нийгмийн халамжаас олгосон мөнгөөр авсан 4 ханатай гэрийн мод, гэрийн дээвэр 2 ширхэг, туурга 3 ширхэг, хаалга 1 ширхэг, оосор бүслүүр зэргийн үнэ нийт 400 000 төгрөг, хөргөгч 200 000 төгрөг, хоолны ширээ 15 000 төгрөг, жигнүүр 2000 төгрөг, том хувин 2 000 төгрөг, гурилын гамбанз 7 000 төгрөг, бумба 6 ширхэг 7 000 төгрөг, хогын сав 1 000 төгрөг, бурхантай хивс 14 000 төгрөг, нийт 633 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг Д.Золзаяагаас нэхэмжилснээс 433 000 төгрөгийн эд зүйлсийг Д.Золзаяагаас авахаар болж, 200 000 төгрөгийн хөргөгчийг Д.Золзаяад үлдээхээр болсон. Хувцасны шкаф, орны өнгөц надад байгаа учир нэхэмжлэлийн шаардлагад оруулахгүй болно. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Золзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ч.Долгор нь нийт 633 000 төгрөгний эд зүйл нэхэмжилсний 200 000 төгрөгийг нь татгалзаж байгааг ойлгосон. Үлдсэн 433 000 төгрөгний эд зүйлийг би 2016 оны 7-р сарын 04-ний дотор хүлээлгэж өгнө. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөн үү. Бид эвлэрлийн гэрээг сайг дурын үүднээс гаргасан гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Ч.Долгор, нөгөө талаас хариуцагч Д.Золзаяа нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. 4 ханатай гэрийн мод, гэрийн дээвэр 2 ширхэг, туурга 3 ширхэг, хаалга 1 ширхэг, оосор бүслүүр зэргийн үнэ нийт 400 000 төгрөг, хөргөгч 200 000 төгрөг, хоолны ширээ 15 000 төгрөг, жигнүүр 2000 төгрөг, том хувин 2 000 төгрөг, гурилын гамбанз 7 000 төгрөг, бумба 6 ширхэг 7 000 төгрөг, хогын сав 1 000 төгрөг, бурхантай хивс 14 000 төгрөг, нийт 633 000 төгрөгийн эд зүйлс нэхэмжилснээс 200 000 төгрөгийн хөргөгчийг авахаас татгалзаж байна. 2/. хариуцагч Д.Золзаяа нь 433 000 төгрөгийн эд зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Долгорт бүрэн бүтэн өгнө 3/. Бид хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж байна. Энэ гэрээ нь бидний болон бусдын эрх ашгийг хөндөөгүй болно. 4/. Цаашид энэ асуудлаар маргаан гомдол байхгүй, хуульд заасан эрх үүрэг, үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 633 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс нэхэмжилснээс 200 000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 433 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20229 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13 640 төгрөгийг гаргуулж улсын орлогол оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч.Долгорын нэхэмжлэлтэй, Д.Золзаяад холбогдох 633 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь 433 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс /4 ханатай гэрийн мод, гэрийн дээвэр 2 ширхэг, туурга 3 ширхэг, хаалга 1 ширхэг, оосор бүслүүр, хоолны ширээ, жигнүүр, том хувин, гурилын гамбанз, бумба 6 ширхэг, хогын сав/-ийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний дотор нэхэмжлэгчид бүрэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20229 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13 640 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.