Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байр 71 тоотод оршин суух, ЧИ84122911 дугаарын регистртэй, Ач авгад овогт Батзоригийн Дөлгөөний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, 150 тоотод оршин суух, НЛ95012545 дугаарын регистртэй, Боржигон овогт Баасансамбуугийн Тэлмэнд холбогдох,

 Гэм хорын хохирол 2 899 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагч Б.Тэлмэн, түүний өмгөөлөгч О.Батсүх, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөнөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 цагийн үед өөрийн өмчлөлийн 86-43 УБМ улсын дугаартай авто машинаа найз Б.Эрдэнэ-Очироор жолоодуулан Баянгол дүүргийн 14-р хороо Энэбишийн өргөн чөлөө, Өргөө кино театрын урд уулзвар дээр гэрлэн дохиогоор гарч байтал Toyota Prius маркийн 81-80 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Тэлмэн гэх жолооч улаан гэрлээр нэвтэрч замын хөдөлгөөний дүрэм зөрчин миний машиныг мөргөн надад хохирол учруулсан. Би автомашинаа “Ашид Билгүүн” ХХК-иар үнэлүүлэхэд нийт хохирлын хэмжээ 2 749 000 төгрөг болсон мөн өмгөөлөгчийн зардлын мөнгө болох 150 000 төгрөг, нийт 2 899 000 төгрөгийг буруутай этгээдээс миний хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Бид одоо хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул уг эвлэрлийг баталж өгнө үү. Би хариуцагч Н.Өлзийбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөнөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 749 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Энэ 2 749 000 төгрөгөөс 1 100 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1 649 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 824 500 төгрөгийг 2016 оны 9 сарын 01-ний дотор, 824 500 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Б.Дөлгөөн, нөгөө талаас хариуцагч Б.Тэлмэн нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч Б.Дөлгөөн би нэхэмжлэлийн шаардлагаасаа 150 000 төгрөгөөс татгалзаж байна. 2/. Үлдэгдэл 2 749 000 төгрөгөөс 1 100 000 төгрөгийг 2016 оны 8 дугаарын 01-ний өдрийн дотор, 1 649 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 824 500 төгрөгийг 2016 оны 9 сарын 01-ний дотор, 824 500 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2 899 000 төгрөгөөс 150 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 2 749 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 1 100 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 1 649 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 824 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор, 824 500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Тэлмэнгээс 58 934 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй, Б.Тэлмэнд холбогдох гэм хорын хохирол 2 899 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 2 749 000 төгрөгөөс 1 100 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 1 649 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 824 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор, 824 500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 63 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Хариуцагч нь шүүхийн сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.